Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Их Багшийн Үнэг-хүнтэй уулзсан халуун дотно уулзалтууд ба МАПА болон Будда Хаадтай Хийсэн хурлууд, 11 цуврал лекцийн 5-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Би телевизийн ажил болон бусад бүх ажил, бизнес, бас холбогдож чаддаг багийн гишүүд, голдуу дотоод багийнхныг халамжлахын хажуугаар үүнээс илүүг зохицуулж чадахгүй тул өдөр бүр зөвхөн дараагийн 24 цагийн талаар асуудаг. Учир нь тэд ч бас ялгаагүй эмзэг зөөлөн бие махбодтой хүн л юм хойно тэдэнд заримдаа асуудал тулгардаг. Гэнэт бие нь муудах, эсвэл бүдэрч унан хөлийн хуруу, хөлөө гэмтээх тохиолдол гарч магадгүй. Тэгвэл би тэдэнтэй ярьж, юу хийхийг хэлэх ёстой. Учир нь заримдаа тэд хэтэрхий завгүй байдаг. Өвдөлт, зовуурийг удаах нь аюултай. Тэгж болохгүй гэж би боддог. Нэн даруй арга хэмжээ авах ёстой. Яаж гэдэг нь нөхцөлөөсөө шалтгаална. Тэд надтай ярилцаж, зөвлөгөө авах дуртай. Тиймээс заримдаа тэдэнтэй хэдэн цагийн турш ярилцаж, тайвшруулах хэрэгтэй болдог. Тэгээд л ар араасаа залгаад л. Заримдаа тэднийг зүгээр л сэргээх гэж ийнхүү хуучилна. Ингэж бас илүү дотно, нээлттэй, тайван ярилцах боломж олддог. Тиймээс тэдний ажиллах эрч хүч, багийн гишүүд хоорондын харилцаанд ч бас тустай.

Түр хүлээгээрэй, санах хэрэгтэй байна. Учир нь хүмүүс үүнийг жижиг зүйл, өөрөө эдгэрнэ гэж бодож болох ч дандаа тийм байдаггүй. Жишээлбэл: Би хэд хоногийн өмнө, долоо хоногийн өмнө ч юм уу, одоо санахгүй байна, маш хүчтэй унасан. MAПA болон Гурвал намайг эдгээхийн тулд олон цагийн турш үнэхээр тусалсан. Одоо би зүгээр. Тархины доргилт ч юм уу, өөр ноцтой зүйл аваагүй байх. Бие минь зүгээр ч толгойны өвчин арилаагүй л байна. Би ажлаа хийсээр, бүх зүйл урьдынх шигээ байгаа. Зөвхөн үе үе толгой бага зэрэг өвддөг.

Харин өнөөдөр толгой олон өдрийн өмнөхөөс илүү их өвдөж байна. Унаснаас болсон байх. Үнэхээр маш хүчтэй түлхэлт байсан. Ийм хүчтэй түлхэлт гэдэг ганц хүн түлхсэнтэй адилгүй. Цаана нь том бүлэг бий. Сөрөг хүч намайг зайлуулахын тулд юу ч хийхээс буцахгүй. Харин би тэдэнд “Unkraut stirbt nicht.” гэж хэлсэн. Энэ бол герман хэллэг. “Зэрлэг ургамал үхдэггүй.” гэсэн утгатай. Үнэхээр тийм байдаг. Хадах юм уу, эсвэл заримдаа үндсээр нь ухаж авдаг биз дээ. Гэтэл хэд хоногийн дараа, ялангуяа бага зэрэг бороо ормогц дахин соёолж, ногоорон, бат бөх ургадаг. Тиймээс би тэдэнд “Би бол жинхэнэ зэрлэг ургамал. Би бол ‘хэрэггүй’ ургамал. Намайг юу ч устгаж чадахгүй. Би амьдарсаар байх болно.” гэж хэлсэн. Гэвч тэд үргэлж оролддог. Намайг гэмтээх гэж оролдоно... Бүр алсаас ч гэсэн. Хөөх, энэ сөрөг хүчин ямар хүчтэй юм бэ. Тиймээс л тэд хүн төрөлхтнийг бүхэлд нь, амьтан-хүмүүсийг, бусад зүйлсийг ч, шуламс тэр бүгдийг хянаж чадсан. Тиймээс л тэд өнөөг хүртэл олон мянган жилийн турш Дэлхийг хянаж ирсэн.

Түүнээс өмнө бидний амьдрал илүү дээр, бид зүгээр байсан юм шүү. Тэд энэ дэлхийг эзлэн, өөрийн болгохыг хүссэнээс хойш манай хүмүүсийг янз бүрийн аргаар хөнөөж байна. Надад шууд хүрч чадахгүй үедээ шавь нараар минь намайг зовоолгодог, бүр нохой-хүмүүсийг минь ашигладаг. Учир нь нохой-хүнээ өвдөж, аргагүй байдалд байхыг харах, эсвэл шавь гэгддэг хүмүүсийг минь эдгээр оршнолууд дарамталснаас би өөрөө өвдсөн нь дээр. Тэд хорон муу, харгис. Шавь гэгддэг хүмүүс ч, багийн гишүүд маань ч хүртэл тэр бүр, сөрөг хүчин хүрэхээргүй тийм өндөр түвшинд байдаггүй. Мөн заримдаа тэдний энэ насны үйлийн үр ирж, төвөг учруулдаг тул би ч оролцох хэрэгтэй болдог. Би үйлийн үрийн заримыг нь л болохоос бүгдийг нь авч болохгүй. Бүгдийг нь авахыг зөвшөөрдөггүй. Энэ биет ертөнцөд тийм боломжгүй. Тиймээс би үйлийн үрийн заримыг нь авдаг. Энд тэндээс олон жижиг зүйл, хэт олон жижиг үйлийн үр хуримтлагдвал бие махбодод бас нөлөөлнө. Би төмрөөр бүтээгдээгүй. Та нарын адил мах, ястай хүн.

За, миний хайрт, БУРХАНЫ сайхан шавь нар, БУРХАНЫ шавь нар минь. Үнэг-хүн ирсэн шалтгаан нь хэд хоногийн, эсвэл хэдэн долоо хоногийн өмнөх тэр хуралтай холбоотой байсан гэж одоо бодож байна. Би нэг Шуурхай мэдээгээр одоо хуралд оролцох хэрэгтэй боллоо гэж дурдсан даа. Будда Хаантай уулзсаны дараа би нэн даруй MAПA болон хэдэн Будда Хаантай хаалттай хурал хийх шаардлагатай болсон. Энэ нь дэлхий ертөнц, өөр ямар нэг юмны тухай биш, зөвхөн миний тухай байсан юм. Тэр удаа зөвхөн миний тухай байсанд би гайхсан шүү. Ямар хурал болох, юу хэлэлцэхийг надад урьдчилан хэлээгүй. Би хурлын үеэр болон дараа нь л мэдсэн. Тэд миний аюулгүй байдлын талаар ярьж, өөрийгөө хамгаалахын тулд цахим хэрэгсэл ашиглах ёстой гэсэн. Будда Хаан “Аюулгүй байдал нэгдүгээрт.” гэж хэлсэн. Тэмдэглэл одоогоор алга байна, та нарт сүүлд уншиж өгье.

Би эргэлзсээр л байна, гэхдээ та нарыг жаахан ч болов мэдэж аваг гэж бодсоны үүднээс 90% орчмыг нь уншиж өгөх байх. Эс бөгөөс, та нарт дотоодын ахуй ойлголт байвч надад байдаг шиг нь үгүй. Тиймээс та нар миний өдрийн тэмдэглэл, юу хийсэн зэргийг олонтоо асуудаг байх. Харин би бүхнийг үргэлж ярьдаггүй. Ярьдаггүй байсан. Сүүлийн үед би ярьж болох зүйлээсээ ядаж бага ч болов хэлж, та нарт бас сургамж өгье гэж бодох болсон. Миний амьдралд элдэв зүйл тохиолддог, би янз бүрийн зүйл хийх шаардлагатай болдог буюу хийж чаддаг, энх тайвны төлөөх жижиг тулаанд ялж, зарим улс дайнаас ангижирдаг зэргийг та нар бас мэднэ. Гэвч тулаан бол тулаан. Биет ч бай, астрал ч бай адилхан учраас бүхий л нарийн ширийнийг хэлж болохгүй. Та нар өөрсдөө төсөөлж болно. Эс бөгөөс хэн хэнийг хөнөөж байсан тухай ярьж хэт их цаг үрнэ.

Бидэнд амь бүү хөнөө гэсэн сахил бий. Гэвч хүмүүсийг хамгаалж, энэ гаргийг амьдралтай байлгахын тулд зарим чөтгөрийг устгах шаардлагатай. Учир нь тэд сөрөг хүчинд үйлчилж, хүмүүсийг хөнөөх, зэрэмдэглэх, мансууруулах, эсвэл БУРХАНЫГ ч санахгүй болтол нь олон янзаар хянаж удирддаг. Тэд бүр залбирдаг ч үгүй, бүр хааяа ч гэсэн залбирдаггүй. Тэд хэрхэн залбирахаа ч мэддэггүй, сүм, хийд, лалын сүм болон өөр өөрөөр нэрлэдэг, өөр бусад шашны газруудаар хэзээ ч ордоггүй. Жишээ нь еврейчүүдийн синагог зэргээр. Шашин бүр мөргөлийн газар барьдаг ч хэл нь өөр учраас өөр өөрөөр нэрлэдэг. Ердөө л тэр. Христийн шашинд нийтийн мөргөлийн танхимаа сүм гэдэг. Буддын шашинтнууд тэрхүү барилгыг хийд гэдэг. Лалын шашинтнууд БУРХАНД мөргөхөөр цугладаг ариун газраа (моск) сүм гэдэг. Жишээлэхэд ийм байна.

Бид өөрсдөө ч бас өөрийн гэсэн сүмтэй. Тэр бол Ариун Сүнс оршдог энэхүү ариун бие юм. Тиймээс Библид “Та нар БУРХАНЫ сүм бөгөөд Ариун Сүнс дотоодод тань оршдогийг мэдэхгүй гэж үү?” гэж айлдсан байдаг. Эсвэл “БУРХАНЫ Хаант Улс дотоодод тань бий.” гэдэг. Тиймээс бид энэ сүмээ арчлан анхаарч, хараахан ариусаагүй бол ариусгах хэрэгтэй. Юуны өмнө даруй веган болж, дотроо буй БУРХАНЫ Хаант Улсаа эргүүлэн олж ав. Та нарын дээр, эргэн тойронд, дотор гаднагүй овоорч дарсан, бүх хогийг цэвэрлэ. Өөрийгөө эргээд цэвэр ариун, зөв зүйтэй, үр бүтээлтэй, гэгээн БУРХАНЫ сүм болго.

Бэлдсэн эх надад байдаггүй тул ярьж байхдаа бас мартчихдаг. Би хэзээ ч бэлдсэн эх хэрэглэдэггүй. Ялангуяа БУРХАН, эсвэл Будда Хаантай ярихдаа. Тэд надад юу хэлэхийг урьдаас огт мэдэхгүй байж би яаж эх бэлдэх билээ? Надад угаасаа бэлдсэн эх хэзээ ч хэрэг болж байгаагүй. БУРХАНЫ Нигүүлсэл, БУРХАНЫ Хүслээр энэ ажлыг хүлээн авснаасаа хойш би ярих зүйлээ хэзээ ч урьдчилан бичиж байгаагүй. Ихэнхдээ би зүгээр л сууж байдаг. Урьд минь юу ч байдаггүй, би юуг ч харж уншдаггүй. Үгс БУРХАНААС шууд ирдэг тул би зүгээр л ярьдаг. Ярихдаа ямар нэг алдаа гаргавал тэр нь миний хүний чанарын буруу.Ц БУРХАН хэзээ ч алдаа гаргадаггүй. Хүмүүс бид ярихдаа заримдаа алдаа гаргадаг. Уншихдаа, эсвэл ямар нэг зүйл сонсохдоо хүртэл буруу сонсоод, буруу давтан хэлдэг. Тиймээс энэ дэлхийд олон төвөг бэрхшээл тохиолддог.

Гэхдээ би тийм аймшигтай алдаа гаргадаггүй. Мэдээж би төрөлхийн англи хэлтэй биш учраас өмнө нь огт хэрэглэж байгаагүй зарим үг аяндаа гарч ирэхэд буруу дуудсан байж магадгүй. Гэхдээ энэ бол өчүүхэн алдаа. Зарим хүн тэнгэрт буй нарыг “Sun” гэж хэлэхийн оронд “son” буюу хүү гэж хэлдэг. Заримдаа хэн нэгнийг наргиан болгон шоглохдоо тэгж хэлдэг. Тэд “Чи бол миний хүү” гэдэг. Үгс нь төстэй тул миний Нар гэсэн санаа. Өмнө нь хэрэглэж байгаагүй зарим үгийг би мартсан байж ч мэднэ. Ердөө л тэр. Том асуудал, ноцтой алдаа биш.

Өмнө нь БУРХАН болон хэдэн Будда Хаантай хийсэн яриа, уулзалт, хурлын улмаас... Өмнө нь үргэлжлүүлэхээ мартсан тул одоо үргэлжлүүлье. Ойд байх үеийн миний аюулгүй байдлыг дурдсан учраас тэр цагаас хойш би арай илүү болгоомжтой болсон. Үнэндээ би ихэнхдээ арван метрээс хол газар явдаггүй, бүр зугаалах гэж ч холддоггүй. Тиймээс ихэнхдээ аюулгүй байдаг. Том буга-хүмүүс болон өөр том биетэй амьтан-хүмүүс байдаг ч тэд надад маш дөлгөөн ханддаг. Тэд над руу хараад, эсвэл толгойгоо хэдэнтээ бөхийлгөөд л явчихдаг. Ямар ч асуудалгүй. Гэхдээ тэр хурлаас хойш би орчин тойрноо арай илүү анзаардаг болсон. Тиймээс илүү анхааралтай байгаа.

Photo Caption: “Байгалийг Хуулбарлах Бэрх”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (5/11)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-11-04
1184 Үзсэн
33:59
Онцлох мэдээ
2026-11-03
521 Үзсэн
Урлагийн ертөнцөөр аялахуй
2026-11-03
1114 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах