Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Их Багшийн Үнэг-хүнтэй уулзсан халуун дотно уулзалтууд ба МАПА болон Будда Хаадтай Хийсэн хурлууд, 11 цуврал лекцийн 4-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өнөөдөр дэлхий дээр байгаа учраас та нартай ийм тод дуугаар ярьж чадсандаа баяртай байна. Миний дээд Би мэдээж одоо дээд оронд байгаа. Гэхдээ би дунд зэргийн самади, эсвэл маш гүн самадид ороогүй байна. Тийм үед дэлхий дээр нэгэн зэрэг сэрүүн байх шаардлагатай байдаг тул багагүй хүч ордог. Дээд оронд байхын тулд хүч гаргадаг юм биш, харин дээд Диваажингийн өндөр нутаг болон энэхүү хүнд, доод орон Дэлхийн хооронд тэнцвэр хадгалахад хүч ордог. Энэ маш хэцүү.

Би үүнийг дурдаад “За, үүний дараа хуралтай учраас би одоо явах хэрэгтэй байна.” гэж хэлсэн. БУРХАН болон зарим Будда Хаантай хуралдаж, бидний хэлэлцэж байсан зүйл… Угтаа БУРХАН болон Будда Хаад юмсын талаар хэлэлцэж байсан юм. Тэр өдрөө, эсвэл дараа нь үүнийг Шуурхай мэдээний хамт хүргэхээс би түдгэлзсэн. Яагаад гэвэл зарим зүйл нь... эмзэг сэдэв байсан. Гэхдээ би та нарт хэлэхгүй бол өөр хэн хэлэх билээ, та нарт магадгүй мэдэгдэх байх. Ер нь өөр хэн мэдэх билээ? Тиймээс үнэг-хүнтэй ярьсныхаа дараа БУРХАН болон зарим Будда Хаантай хийсэн тэр хурлын мэдээллийг нийтлэхээс би маш, маш их, маш их түдгэлзэх байх. Гэхдээ би бодож үзнэ ээ, магадгүй хүргэж болох юм. Магадгүй хэт эмзэг зарим асуудлыг орхиод, хэдийг нь та нарт хэлье.

Тэр хурлаар хэлэлцсэн асуудлын нэг нь зарим Будда Хаан намайг сувдаг чөтгөрүүдээс салахад туслахыг оролдсон явдал. Одоо тийм олон үлдээгүй ч тав гуравхан сүнс үлдсэн байлаа ч сул дорой гэгдэх шавь нараар минь дамжуулан надад ихээхэн төвөг учруулж чадна. Асуудал нь энэ. Тэд туслахыг оролдож байлаа. Энэ бол нэг сэдэв. Өөр нэг нь Тэд миний аюулгүй байдалд санаа зовж, аюулгүй байхын тулд, өөрөөр хэлбэл амьд үлдэхийн тулд юу хийхийг минь зөвлөсөн. Бурхан минь. Дэлхийн хүмүүст туслахын тухайд л биш бол би энд амьд байхыг огт хүсэхгүй. Огтхон ч үгүй. Энэ ер нь ямар гээч ертөнц вэ? Та нар ч энд үлдэхийг хүсдэггүй. Та нарын олонх нь надад тэгж хэлсэн. Сэтгэлээр унасандаа биш, харин энэ дэлхийгээс залхаж, дэлхий бол үнэхээр асар том, үлэмж том хуурмаг үзэгдэл гэдэг мөн чанарыг нь нэвт таньсан учраас тэр. Бусдад, ялангуяа хүмүүс болон хүний хэдхэн минутын амтлах таашаалын төлөө хүчирхийлүүлж, тамлуулж, хөнөөгдөж буй хөөрхий амьтан-хүмүүст туслахын тулд бид энэ хуурмаг үзэгдэлтэй хутгалдах ёстойгоос тэр.

Эрхэм БУРХАН минь. Тийм ээ, БУРХАН ч ийм ертөнцийг хэвээр үлдээхийг хүсдэггүй. Тиймээс одоо Диваажингууд БУРХАНЫ Зарлигийн дагуу гэрэл гэгээтэй, гэгээрсэн, амар амгалан ирээдүйд амьдрахыг хүсдэггүй хүмүүсийг цэвэрлэсээр байх ёстой. Тэднийг ямар нэг аргаар зайлуулах хэрэгтэй. Ингэснээр ирээдүйд ямар ч замаар байсан сүнслэг өндөр түвшинд хүрсэн ариун оршихуйнууд л үлдэнэ. Ядаж БУРХАНД чин сэтгэлээсээ, даруухнаар, үнэнчээр итгэж, өршөөл, тусламж гуйн залбирч, өөрсдийгөө бурханлаг мөн чанартай болгон өөрчилсөн хүмүүс үлдэнэ. Тэд амьтан-хүмүүсийн мах, бүр өчүүхэн амьд биет, шавж зэргийг ч идэхээ болино. Хүмүүс шавж идэж болно гэж хэн зөвшөөрсөн юм бэ? Хөдөлж буй бүхэн амьд оршихуй. Тэднийг алж идэх тухай бодох төдийд л... Ай, хэчнээн харгис, хэчнээн хүнлэг бус гээч. Ийм хүн Диваажинд очиж чадахгүй.

Диваажингийн хүмүүс ингэж авирладаггүй. Тэд идэхийн тулд юуг ч хөнөөдөггүй. Тэд тэмцэлдэн тулалдаж, дайтдаггүй. Тэд хайр энэрэлтэй, эелдэг, нигүүлсэнгүй, өршөөнгүй ариун гэгээн төрөлтнүүд. Доод Диваажингууд ч хэдийнээ ийм байдаг. Харин Дээд Диваажин бол огт өөр ангиллынх. Тэдгээрийг үгээр дүрслэх амаргүй. Бүхэлдээ Гэрлээр дүүрэн. Хэдий чинээ өндөр түвшнийх байна, тэднийг таних, харах, дүрсийг нь үзэхэд бидэнд төдий чинээ хэцүү. Яагаад гэвэл тэд яг л Гэрэл мэт, төгс гялалзсан, хайр дүүрэн, асар их нигүүлсэнгүй энерги болдог. Дүрийг нь харж чадваас мэдээж үзэсгэлэнтэй, сүр жавхлантай байдаг.

Дээр дурдсан хурлаас үүдэн зарим Будда Хаан миний аюулгүй байдалд санаа зовж, юу хийхийг зөвлөсөн. Жишээлбэл: Нэг Будда Хаан намайг нохой-хүмүүстэй байх хэрэгтэй, тэгвэл тэд өдөр шөнөгүй намайг хамгаална гэсэн. Тэрээр “Аюулгүй байдал нэгдүгээрт.” гэж хэлсэн тул бусад Будда Хаан тийм биш, аюулгүй байдлын үүднээс цахим төхөөрөмжтэй байх хэрэгтэй гэж надад хэлсэн. Тэрээр миний байрны эргэн тойронд, эсвэл дотор нь цахим төхөөрөмж байрлуулах ёстой гэсэн. Би нарийн ширийнийг нь хараахан асуугаагүй. Гол арван зүйл гэдэг шиг зүгээр л тэмдэглэж авсан. Гэхдээ би цахим хэрэгслийн талаар юу ч мэдэхгүй учраас, жишээлбэл ямар төрлийн төхөөрөмж хэрэгтэйг Бурхан Хаадын хэнээс нь ч асуугаагүй. Миний мэдэх зүйл маш бага. Надад ердөө нэг компьютер, хоёр утас байдаг ч би тэдгээрээр мессеж ч илгээж чаддаггүй. Оролдож үзсэн. Сурсан ч, хэнд ч бараг мессеж бичдэггүй болохоор дахиад мартчихсан. Түүнчлэн ойд та нар надаас ердөө зуун метрийн зайд байсан ч миний утас та нартай холбогдохгүй. Миний утас та нарт ямар ч зурвас хүргэж чадахгүй. Эсвэл хоёр хоногийн дараа, эсвэл олон цагийн дараа хүргэх ч юм уу, эсвэл бүр огт хүргэхгүй. Тиймээс үнэхээр цөхөрмөөр. Бас утас заримдаа ажиллахгүй. Долгион барихгүй, эсвэл залгах гэсэн хүнд тань ямар ч дохио очихгүй.

Заримдаа өөр газар байгаа хэн нэгэнтэй холбогдохын тулд нэлээд их цаг, бүр хэдэн цаг зарцуулдаг. Магадгүй тэр хүн нь бас ойд байдаг байж болох юм. Дуудлага холбогдохгүй. Зарим нь хотод ч байдаг. Гэхдээ би хот руу, хэн нэг рүү хэзээ ч залгадаггүй. Үгүй байх. Тэд нийгмийн дунд, гэхдээ хотын захын дүүрэг, хотын нам гүм зах, эсвэл хотын гадна талд амьдардаг. Заримдаа тэд миний зурвас, дуудлагыг хүлээж авдаггүй тул би дахин дахин оролдох хэрэгтэй болдог. Би одоогоор хэнд ч мессеж илгээж үзээгүй. Учир нь өөрийнхөө утсаар олон удаа оролдсон. Нэг нь ажиллахгүй, эсвэл цэнэггүй болох тохиолдолд хэрэглэхийн тулд хоёр утастай. Аль алиныг нь зэрэг туршиж үзсэн ч байнга ашигладаггүй болохоор яаж гэдгийг нь дахиад мартчихсан. Би үүнийг огт хийдэггүй болохоор тэр. Ихэнхдээ би зөвхөн компьютер дээрээ ажилладаг. Түр хүлээгээрэй. Өөр юу санаж чадахаа бодъё.

Тийм ээ, аль хэдийн өглөөний таван цаг болсон байхад би Суприм Мастер Телевизийн ажлаа дуусгах гээд шөнөжин огт унтаагүй байж байсан юм. Шөнө дундаас өмнө ер нь хэзээ ч дуусахгүй. Өглөө хүртэл, эсвэл Суприм Мастер Телевизэд хянуулахаар илгээх дараагийн багц материал хүртэл үргэлжилнэ. Би зөвхөн нэг бус, олон багийн гишүүн. Учир нь би бүгдийг нь шалгах ёстой байдаг. Манай телевизээр нэвтрүүлэг гаргадаг баг бүртэй би ажиллах ёстой. Гэхдээ аз болоход хянан засварлах ажил тийм ч их дарамттай биш болсон. Учир нь одоо илүү зохион байгуулалттай, илүү олон авьяастай хүнтэй болсон. Үйл ажиллагаа их бага хэмжээгээр жигдэрсэн. Эхний жилүүдэд би үг бүр, таслал бүр, зураас бүр, үсэг бүрийг шалгадаг байсантай адилгүй. Гэсэн ч тэднийг алдаа гаргаагүй, сайн бичсэн, би юм нэмэх, засах шаардлагагүйг мэдэхийн тулд эхлээд унших ёстой учраас миний ажил их хэвээрээ. Зөвхөн унших биш, тэдний илгээсэн дүрс бичлэгүүдийг бас үзэх ёстой тул ажил их. Тиймээс ажил үнэхээр их шүү. Бас ажлаас гадна, та нарын мэдэх бусад олон ажлаас өөр зүйлд миний цаг хүрэлцдэггүй. Бүх зүйл цаг шаарддаг.

Тэгэхээр, өнөөдөр БУРХАН надтай ярилцахыг хүссэн. ТЭР надтай уулзах цагаа бүр өглөө эрт товлосон юм. Би “БУРХАН минь, яагаад одоо ярьж болохгүй билээ?” гэсэн. ТЭР “Үгүй ээ, арван цагийн үед.” гэв. Тэгээд би арван цаг хүртэл яаран, яаран, яарсан ч хэдэн минут хоцорсон. Харин БУРХАН “Санаа зоволтгүй, Би Танд дахиад 19 минут өгье.” гэсэн. Хөөх, яг 10:19-д хийх шаардлагатай бүхнээ дуусгасан шүү. Өдөр бүр нэвтрүүлэг гардаг учраас яаралтай илгээх ёстой бүхнээ илгээсэн гэсэн үг. Би “Өө, ирэх долоо хоногт хийчихье.”, эсвэл “Маргааш хийе.” гэж хэлж болохгүй. Зарим нэвтрүүлгийг маргааш хийж болохгүй, яг одоо хийх ёстой. Тиймээс БУРХАН завгүйг минь мэдэж байсан. Би “Эрхэм ДЭЭДЭС минь, одоо ярилцаж болно.” гэв. ТЭР, “Үгүй ээ, дараа, оройн арван цагт.” гэсэн. Аз болоход, маргааш цацах учраас өмнө нь дуусгах ёстой олон нэвтрүүлгийг бүгдийг нь цагт нь дуусгасан. Одоогоор хэд хэдэн нэвтрүүлэг дуусаагүй байгаа байх, гэхдээ яаралтай биш. Тиймээс оройн арван цагийн үед, үнэндээ 10:20-д би яг цагтаа очсон.

Хэд хоногийн өмнө, магадгүй долоо хоногийн өмнөх хурлаар Тэд ой дахь миний аюулгүй байдлын талаар дурдсан тул би арай сэрэмжтэй болсон. Тэгээд өнгөрсөн шөнө үнэг-хүн ирж надад хэлэхээс өмнө, БУРХАН ядаж өнөөдөр болон дараагийн 24 цагт зүгээр гэж аль хэдийн хэлсэн. Би телевизийн ажил болон бусад бүх ажил, бизнес, бас холбогдож чаддаг багийн гишүүд, голдуу дотоод багийнхныг халамжлахын хажуугаар үүнээс илүүг зохицуулж чадахгүй тул өдөр бүр зөвхөн дараагийн 24 цагийн талаар асуудаг. Учир нь тэд ч бас ялгаагүй эмзэг зөөлөн бие махбодтой хүн л юм хойно тэдэнд заримдаа асуудал тулгардаг.

Гэнэт бие нь муудах, эсвэл бүдэрч унан хөлийн хуруу, хөлөө гэмтээх тохиолдол гарч магадгүй. Тэгвэл би тэдэнтэй ярьж, юу хийхийг хэлэх ёстой. Учир нь заримдаа тэд хэтэрхий завгүй байдаг. Өвдөлт, зовуурийг удаах нь аюултай. Тэгж болохгүй гэж би боддог. Нэн даруй арга хэмжээ авах ёстой. Яаж гэдэг нь нөхцөлөөсөө шалтгаална. Тэд надтай ярилцаж, зөвлөгөө авах дуртай. Тиймээс заримдаа тэдэнтэй хэдэн цагийн турш ярилцаж, тайвшруулах хэрэгтэй болдог. Тэгээд л ар араасаа залгаад л. Заримдаа тэднийг зүгээр л сэргээх гэж ийнхүү хуучилна. Ингэж бас илүү дотно, нээлттэй, тайван ярилцах боломж олддог. Тиймээс тэдний ажиллах эрч хүч, багийн гишүүд хоорондын харилцаанд ч бас тустай.

Photo Caption: “Нарны Ухаалаг Мессеж, Сонссон уу?”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (4/11)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-11-04
1184 Үзсэн
33:59
Онцлох мэдээ
2026-11-03
521 Үзсэн
Урлагийн ертөнцөөр аялахуй
2026-11-03
1114 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах