Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Их Багш Дайны Хааныг бараалхах зөвшөөрөл олгов, 6-ын 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Чи шүүхэд хандаж, надтай маргалдана гэсэн үү? Аль шүүхэд хандахыг хүсэж байна? Би өөрөө шүүх. Би бол Дүйнхорын Ван (Номын Хүрдийг Эргүүлэгч Хаан.) Би чамайг шударгаар шүүнэ. Одоо чамд гомдоллох зүйл байхгүй. Гомдлоо гаргах газар ч чамд байхгүй. Би бүх Орчлонгийн Тэргүүн, ХАМГИЙН Дээд Хүчит БУРХАНЫ төлөө ажилладаг. Би Дахин Нэгдсэн ХАМГИЙН Дээд Хүчит Гурвалын төлөө ажилладаг. Чи гомдлоо хаана гаргах гэсэн юм бэ? Үүнийг хүртэх ямар гавьяа чамд байна? Хэн чиний талд орох юм бэ? Дэлхийн үйлийн үрийг ашиглан алж хядаж, сувдаг сүнс, чөтгөрүүдэд намайг болон миний ажлыг хорлоход тусалдаг цусанд шунасан хааны талд уу? Хэн чиний талд орох юм? Орчлон даяарх хүн бүр энх тайван, сайхан сэтгэл, улс орнууд болон хүмүүс хоорондын эв найрамдлыг эрхэмлэдэг. Чи болон чиний харьяатууд улс үндэстнүүдийн зөрчлийг намжааж, хооронд нь нөхөрлүүлдэг олон гүүрийг нураасан. Заримдаа би тэр гүүрийг дахин сэргээхийн тулд биечлэн золиос гаргах хэрэгтэй болдог. Чи ямар нэг гавьяа хүртэхээр юу хийсэн юм бэ? Надтай ярих эрхтэй болох чи юу хийсэн юм бэ?

Зарим удирдагч угаасаа мунхаг байсан байж болох ч цусанд улайрсан дайны хэнээтэн байгаагүй. Харин чи л тэднийг тийм болгосон. Дэлхийн муу үйлийн үрийг, нүгэлт үйлтэй холбоотой бүхнийг, удирдлага дор нь буй хүмүүс болон нэр алдар, ашиг хонжоонд шунагчдыг ашиглан эдгээр ерөнхийлөгчийг дайнд түлхэж, тийм болгосон. Энэ удирдагчдыг оролцуулаад тэд цөм ертөнцийн хар хүмүүс учраас би төдийлөн их зүйл хийж чадаагүй байж болно. Гэхдээ би тэдний олныг тамаас гарахад нь туслах ёстой. Тэд зүгээр л мунхаг харанхуй хэрэг. Тэд чам шиг, эсвэл тамын чөтгөрүүд шиг их нүгэлтэй биш. Би тэдний сүнсийг аврахын тулд асар их бэрхшээл туулж, тэднийг ухааруулан сэрээж, зөв зүйл хийлгэхийг хичээсэн. Харин анхнаасаа тэднийг дайнд уруу татсан нь чи. Одоо өөрийгөө гэмт хэрэгтэн биш гэж гомдоллож байна уу? Тэгээд үз л дээ. Дэлхий дахинаас асуу. Хэн чамд итгэх юм? Чөтгөрүүдээс өөр хэн ч итгэхгүй.

Чи хүмүүсийн дайнд үрэгдэх, эсвэл дайны гамшиг буюу дайнаас үүдсэн зовлон бэрхшээлтэй тулгарах нь тэдний шууд болон шууд бусаар амь хөнөөсөн, эсвэл өөрсдийгөө хөнөөсөн, бусдыг алсан, түүнчлэн алагдсан амьтан-хүмүүсийн махыг идсэн зэрэг буруутай нь холбоотой гэсэн. Би үүнийг ойлгож байна. Гэхдээ миний шавь нар замаа өөрчилсөн. Тэд сайн үйл хийж байгаа. Ялангуяа тэд БУРХАНААС шууд өгсөн дээд зэргийн Үүрэг даалгаварыг надтай хамт гүйцэтгэж байна. Гэтэл чи үүнд, БУРХАНЫ Даалгаврыг биелүүлэгчдэд саад хийж зүрхэлсэн. Чи гомдол гаргаж, надтай ярих эрхтэй гэж үү? Юуны төлөө? Чи гэмшлээ ч нүглээ цайруулж чадахгүй. Тиймээс шорондоо сэтгэл хангалуун бай. Би чамайг устгах тушаал өгөөгүй нь аль хэдийн асар их өршөөл. Түүнээс биш чи хэдийн үгүй болох байсан.

Би чамд бүх гэмт хэрэг, муу үйл, ажлынхаа хил хязгаарыг давж хийсэн бүхнээ эргэцүүлэх боломж олгохын тулд амьд үлдээсэн. Тиймээс амьд байгаадаа баярла. Тамд хэрэгтэй бүхэн чинь бий. Таалагдахгүй байвал би нөхцөлийг чинь улам дордуулж чадна. Хэрэв чи дайны энергид тэгтлээ дассан бол би нөхцөлийг чинь улам дордуулна. Ямар санагдаж байна? “Үгүй, үгүй, үгүй.” За тэгвэл сайн байна. За. Энэ бүхэн зөвхөн чиний буруу биш гэж би үзэж байна. Энэ бол дэлхийн үйлийн үр. Тиймээс ч чиний ажил чөтгөрүүдтэй уялдаа холбоотой Иймд би чамд хөнгөн ял оноож, зөвхөн шоронд байлгана. Үгүй бол, үүнээс дор байж болох байсан. Чи үнэн сэтгэлээсээ гэмших ёстой. БУРХАНААС дахин дахин өршөөл гуй. Сүнсээ илүү амгалан байлгахын тулд нүглээ наманчилж, өршөөл хүртэхийн тулд өдөр бүр өвдөг сөгдөн, гуйж залбир. Одоо чиний хийх ёстой зүйл ердөө энэ. Тийм ч их ажил биш. Энэ нь дайнд мордож, хэрхэн цус урсаж, хүмүүс уйлж, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд тарчлан үхэхийг харахаас дээр биш гэж үү? Тэгвэл үүнийг хий. Өдөр бүр өвдөг сөхрөн наманчил. Чамд хэлэх зүйл их байхгүй ч би үнэт цагаа чамд зориуллаа.

Одоо би чамд нэг зүйлийг хэлье. Хэрэв чи ямар нэг байдлаар энэ дэлхий дээрх албатууддаа нөлөөлж, байлдахыг нь болиулж, чөтгөрт автаж муу үйл хийсэн, тэр бүү хэл, алуулсан амьтан-хүмүүсийн мах, яс, цусыг идэхдээ тултал мэхлэгдсэн гэм зэмгүй, эмзэг дорой хүмүүсийг хөнөөхийг нь зогсоож чадвал; мөн тэрхүү энерги, тэр шалтгийг чи албатуудтайгаа хамт ашиглан энэ ертөнцөд үймээн самуунтай дайн дэгдээдэг энэ бүхнийгээ зогсооход тусалж чадвал би чамайг суллах талаар бодож үзээд, дараа нь чамд өөр ажил олгож магадгүй юм. Магадгүй, цолыг чинь би буцаан өгөх эсэхээ мэдэхгүй ч ядаж чи эрх чөлөөтэй болно.

Энэ хүйтэн дайнтай ертөнцөд ажиллах надад хэдийн амаргүй байна. Тэд хоорондоо байлдахгүй үедээ миний ажлын эсрэг хүйтэн дайн өрнүүлдэг. Тэд миний шавь нарыг сүрдүүлж, төвүүдэд минь дайран ордог. Тэд миний хуримтлуулсан мөнгийг авсан тул би ажил үйлсээ ахиу хийх буюу хүмүүстээ илүү олон төв худалдаж авч чадахгүй болсон. Заримдаа авшиг өгөх нь ширэнгэд нуугдаж байгаа мэт болдог. Энэ чамд хангалттай муу санагдахгүй байна уу? Чи миний хүмүүсийг булаан авч, нөлөөгөө ашиглан бүлгээс минь гаргаж, өөртөө ажиллуулах ёстой юу? Чиний нүгэл дэндүү хүнд. Чи дахин хаан болж, бүр ажиглагч хаан ч болж чадахгүй байх. Чи муу хүмүүсийг мөшгөхгүй атлаа харин сайн иргэдэд хор хүргэхийг оролддог.

XXI зуун хэдийн гарчихаад байна. Олон ч Гэгээнтэн ирээд буцсан. Есүс Христ Өөрийн цусаар дэлхийг ариусгахын тулд Өөрийгөө золиосолсон. Гэтэл чи үүний эсрэг явсаар байна. Чи үүнээс ч аймшигтай шийтгэл хүртэх ёстой. Гэхдээ одоохондоо би чамд хөнгөн ял онооно. Хэрэв чи энэ дэлхийд энх тайвныг дахин цогцлооход тусалж, иргэдийг хордуулан мансууруулж, согтоож, эрүүл ухаанаар сэтгэн бодож чадахгүйд хүргэж буй сөрөг хүчний илүү чөтгөрлөг хуйвалдааныг ялахад надад тусалбал… Веган болох мэт ийм энгийн зүйл ч тэдэнд хэцүү! Хүүхдүүд ч хүртэл гэмгүй бусад төрөлтөнд зовлон учруулж болохгүй учир зүйг ойлгож байна. Тэд амьтан-хүмүүст огт хор хүргэдэггүй. Дэлхийн хуулиар хүн хэрэв хэн нэгнийг, гэмгүй хүнийг хөнөөвөл шоронд хоригдох юм уу цаазлуулдаг. Гэтэл тэд үүнийг ч ойлгож чаддаггүй. Чамаас болж, эсвэл сүнсгүй ад зэтгэр, чөтгөрүүдийн гайгаар тэд үр нялхсаа хөнөөдөг. Чи ч бас сүнсгүй болмоор байна уу, айн? Тэгж болно.

Хэрэв чи тамын гадна байгаа харьяатуудаа ашиглан миний эсрэг явсаар байвал сүнс чинь бүрмөсөн устгагдана. Энэ бол эцсийн шийдвэр. Гэхдээ хэрэв чи надад ямар нэгэн байдлаар тусалж, хүмүүс болон тэдний эд хөрөнгийг сүйтгэхийн оронд дэлхийг тайвшруулж, энх тайвныг сэргээвэл арай зөөлөн ял оноох талаар бодож үзье. Энэ бол миний эцсийн үг. Юу ч болсон би үүнийг өөрчлөхгүй. Тиймээс хааныхаа эсрэг, тэдэнд санал болгосон диваажинлаг ертөнцийн минь эсрэг боссон үлдэгдэл сувдаг чөтгөрүүд, хувьсгалч сувдаг чөтгөрүүдийг ашиглан хүн болон амьтан-хүмүүст хор хүргэсээр байх гэж бүү оролд. Тэднийгээ бүү ашигла. Харьяа муу сүнснүүдийнхээ алийг нь ч дахин хэн нэгэнд хор хүргэхэд бүү ашигла. Миний ажилд саад хийхийн тулд амьтан-хүмүүсийг минь өвчлүүлэх гэж бүү оролд. Хэрэв энэ бүх хорон муу, өчүүхэн үйлээ үргэлжлүүлбэл ял чинь улам хүндэрнэ. Тэр үед чи надтай дахин ярьж ч чадахгүй. Чи тамд үүрд тасралтгүй шатах, эсвэл ор мөргүй устаж, дахин оршихгүй болно. Сүнс чинь уул нурууд, гол мөрөн, далай тэнгис даяар сарнин, ширхэг байтугай нано ширхэг нь ч үзэгдэхгүй. Сүрдүүлж байгаа юм биш.

Би хэлсэн үгнээсээ буцахгүй. Хэрэв чи БУРХАНЫ эсрэг, Орчлонгийн хаа сайгүй орших бүх иргэнд зориулсан БУРХАНЫ Хаанчлалын мөн чанар болох энх тайван, хайр энэрлийн Зарчимд харшилсаар байвал ийм хувь тавилан хүлээнэ. Магадгүй хэн ч чамд үүнийг заагаагүй байх. Тиймээс би чамд бага зэрэг өршөөнгүй хандаж байна. Гэхдээ элэг барих явдалгүй. Энэрэх сэтгэлийг минь урвуулан ашиглаж, энэ дэлхийн гэмгүй хүмүүс, амьтан-хүмүүс болон бусад төрөлтний эсрэг хорон үйлээ бүү үргэлжлүүл. Чи энэ дэлхийн хязгаараас цааш нэг их зүйл хийж чадахгүй тул би зөвхөн энэ дэлхийн хүрээнд хэлж байна. Тиймээс үүнийг сайтар бод. Гэмш. Дотроо надтай маргах гэж бүү оролд. Ингэвэл муу үйлийн үр чинь улам дордоно. Чи надад юу ч хэлэхийг хүссэн бай би аль хэдийн мэднэ. Тэр бүр ямар ч хэрэггүй. Гэмшиж, өмнөхөөсөө эсрэг үйлийг хийж, нүглээ өөрөө цайруулахаас нааш энэ чамд огт тус болохгүй.

Photo Caption: “Талбайд Тань Зориулсан Өнгөлөг Чимэглэл”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (2/6)
1
Багш шавийн шүтэлцээ
2026-10-06
4383 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2026-10-07
3972 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2026-10-08
3861 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2026-10-09
3777 Үзсэн
5
Багш шавийн шүтэлцээ
2026-10-10
3733 Үзсэн
6
Багш шавийн шүтэлцээ
2026-10-11
3763 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-11-04
1674 Үзсэн
36:15
Онцлох мэдээ
2026-11-04
490 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах