Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Их Багш Дайны Хааныг бараалхах зөвшөөрөл олгов, 6-ын 3-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
За, эцсийн үгээ хэлэх боломж олгоё. Юу хэлмээр байна? Өөр зүйл байна уу? Үгүй юу? Сайн байна. Ядаж өчүүхэн ч гэсэн билиг ухаан үлджээ. Надад үнэнээ хэл: Чи өөрийгөө сайн гэж боддог уу? Чи өөрөө, эсвэл доод тушаалтнуудаараа дамжуулан миний эсрэг хийсэн үйлдлүүдээ зөв, сайн байсан гэж бодож байна уу? Өөрийгөө сайн гэж бодож байна уу? Үгүй юу? Өөрийнхөө талаар юу хэлэх вэ? Хэдэн хором бодох боломж өгье. “Сайн биш.” гэж хэлэв үү? Чи өөрийгөө сайн биш гэж хэллээ. За. Чиний зөв. Өөрийгөө сайн болгохын тулд ямар нэг зүйл хийхийг хичээ. Тэгвэл би чамд оноох ял, хорих хугацааг эргэн харна. Амлаж байна. Хэрэв чи үнэхээр чин сэтгэлээсээ гэмшиж, дэлхийг илүү сайхан болгоход тусалбал би чиний ялыг хөнгөлнө. Дахин дайн бүү гарга. Зөвхөн энх тайван, аз жаргал байг. Харин муу хүмүүс чиний ялыг үүрэх юм уу, эсвэл сэрж гэгээрэн, сайн үйл хийж, БУРХАНД залбиран, Намайг энд байгаа цагт энэ насандаа чөлөөлөгдөж болно.

Одоо баяртай. Тайван амгалан байж, сайн үйл үйлдэн, гэмшиж, өршөөл, авралын төлөө Төгс Хүчит БУРХАНД залбир. Баяртай. Чамтай ярихыг минь зөвшөөрсөнд нь хүртэл БУРХАНД таларх. Би чамд Адислал, Хайраа илгээж байна. Энэ нь чамайг эрт цагт дэлхийг булаан эзэлсэн сөрөг хүчний хорт тогтолцооны хяналтаас болж бусдын амсаж буй зовлонг илүү ухамсарлаж, мэдэрдэг болоход үнэхээр тусална гэж найдаж байна. БУРХАНД таларх. Амен. Тэд бүгд гэмшиж, сэрэг.

Чи бас Энх Тайвны Хаанд гүнээ талархах ёстой. Тэр бол Энх Тайвны Хаан, гэхдээ намайг амьсгаагаа хэмнэг гэж Өөрийг нь товчхон Энх Тайван Хаан хэмээн дуудахыг илүүд үздэг. Би бас ядарч байна. Чамтай ярилцуулахаар надтай холбоо барьсных нь төлөө л бүр Түүнд таларх. Тэр сайн хүү байж, надад олон сайн үйл хийж өгсөн учраас би Түүнд чамайг надтай холбогдоход туслах боломжийг олгосон. Гэхдээ нэн яаралтай зүйл гарах, эсвэл миний сайшаалыг хүртэж, ялаа хөнгөлүүлэхүйц үнэхээр сайн үйл хийхээс нааш ийм боломж үргэлж олдохгүй. Тэр үйл чинь үнэхээр том, дэлхийн бүх хүн төрөлхтөн болон бусад төрөлтөнд бодит тустай байх ёстой. Одоохондоо баяртай. Өө, Энх Тайвны Хааныг хэлсэн юм. Танд баярлалаа, одоохондоо баяртай. БУРХАН ивээг.

Өө, дашрамд нь, чамд хэлэх нэг чухал зүйл байна. Сайн сонсоод, хэлсний дагуу хий. Хоёр улс, хоёр арлын улс бий. Нэг нь Тайвань (Формоса), нөгөө нь Нэгдсэн Вант Улс. Чиний зарим албатууд бусад улсын удирдагчдад нөлөөлж, энэ хоёр улсын энх тайван, эв нэгдэлд заналхийлүүлсэн тул тэдгээр улс ноцтой дарамт сүрдүүлэгт өртсөн. Тэд БУРХАНЫ Зарлигаар миний хувийн хамгаалалтад байдаг. Чиний албатуудаас хэн нэг нь дайсагнасан хандлага гаргаж, олон жилийн туршид ноцтой заналхийлэлд өртсөн энэ хоёр улсад хор хүргэхийг оролдвол, мөн тэдний үгэнд орж энэ хоёр улсад хор хөнөөл учруулсан хэн ч бай, өнгөн дээрээ ялсан мэт харагдаж болох ч энэ хоёр арлын эсрэг дайнд оролцсон хүн бүр миний болон БУРХАНЫ Зарлигийг биечлэн эсэргүүцсэнд тооцогдоно. Чиний тушаалыг дагасан ч бай, шунал, харгислалдаа хөтлөгдсөн ч бай, тэдний нэг бүрийн зуу гаруй үе удам тамд үүрд зовох, эсвэл ядаж материаллаг ертөнцөд бүрэн устах болно. Тэдний алдар нэр, нэр хүнд, эд хөрөнгө, аз жаргал, харилцаа холбоо тасралтгүй үймж, сүйрнэ. Тиймээс албатууддаа анхааруул. Тэд үүнийгээ зогсоох ёстой. Эс бөгөөс Дэлхий дээр, мөн дараа нь тамд үүрдийн ял амсана. Намайг үнэн хэлж байгааг чи мэднэ. Чи намайг мэднэ. Тиймээс энэ бол сүүлчийн сануулга.

Нэгдсэн Вант Улс, ялангуяа Англи намайг дайны дүрвэгч шиг байхад хүлээн авсан. Тэр үед дүрвэгчид хараахан байгаагүй ч дайн дууссаны дараа би дүрвэгч болсон. Тэд намайг Англид төрж өсөөд, Англиас өөр очих газаргүй хүн мэт хүлээн авч, улсынхаа бүрэн хамгаалалтад авсан. Тэд надад тийм хамгаалалт өгсөн. Англи бол ийм улс. Тиймээс би Английг өөрийн улс орон гэж үздэг. Харин нөгөө төрсөн эх орондоо эргэж очиж чадах эсэхдээ одоо ч итгэлгүй байна.

Хуулийг тойрч, хөөрхий хүмүүсийн нүдийг хуурдаг жинхэнэ гэмт хэрэгтэн бүлгүүд, хувь хүмүүс интернэтэд дайралт хийж, шударга бус явдал, хүчирхийллийг одоо ихээр үйлдсээр байна... Хуулбарласан шашны нэрээр халхавчилсан эдгээр гэмт бүлэглэлийн хохирогчид сул дорой, нотлох баримтыг хэрхэн ашиглахаа мэддэггүй тул өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ амь нас хөнөөгдөхөөс айж, ганц ч үг хэлж зүрхэлдэггүй!!! Дэлхийн зарим хэсэгт одоо ч Христэд итгэгч, харин лалын шашинтан биш бол цаазлуулдаг үе хэвээр байна. Эмэгтэй бол боловсрол эзэмших эрхгүй гэх мэт.

Одоогийн засгийн газар маш сайн ажиллаж, боломжийнхоо хэрээр ард түмнээ үнэхээр халамжилж байгаа гэдэгт би итгэдэг ч Аулак (Вьетнам) явах ямар нэг таатай боломж, аюулгүй байдал надад харагдахгүй байна. ТАНД баярлалаа, БУРХАН минь. Гэхдээ би дэлхий ертөнцийг харж хандах ёстой. БУРХАНЫ төлөө ажиллах амь нас, эрх чөлөөгөө эрсдэлд оруулах газар би очдоггүй. Тэнцвэргүй энэ дэлхийд муу хүмүүс чөлөөтэй хөгжиж байгаа мэт; харин сайн хүмүүс зол заяа багатай байж мэднэ! Ялангуяа БУРХАН болон хүн төрөлхтний сайн сайхны төлөө үнэхээр ажилладаг хүмүүс! Бид одоо ч бүрэн эрх чөлөөтэй биш. Зарим улсад бүр ч хатуу хязгаарлалт бий. Би тэднийг нэрлэхийг хүсэхгүй байна. Чи мэднэ.

Хоёр дахь нь Тайвань (Формоса). Тайвань (Формоса) бол миний анх удаа ном дэлгэрүүлэх үүрэгтэй хөл тавьсан газар. Тэд намайг элгэмсэг хүлээн авч, БУРХАНЫ Сургаал, Үнэнийг газар сайгүй түгээхэд тусалсан. Тиймээс би тэднийг хамгаалдаг. Мэдээж дотооддоо ч, гадна талдаа ч үйлдлээрээ БУРХАНЫ эсрэг явдаг, эсвэл миний сургаалыг дагахааргүй болтлоо хорлогдсон муу хүмүүс өөрсдийн болон гэр бүл, төрөл садан, хөршүүд, харилцсан бусад хүнтэйгээ холбоотойгоор бий болгосон бүх муу үйлийн үрээ өөрсдөө төлөх ёстой. Тэд бий болгосон муу үйлийн үрээ төлөх ёстой. Би тэдэнд туслахыг хичээсээр байгаа ч тэд оноогдсон ялаа эдлэх хэрэгтэй.

Харин Тайвань (Формоса)-ийн бусад иргэд сайн хүмүүс. Тэд намайг дагадаггүй байж болох ч бүгд намайг мэддэг, хүндэлдэг. Намайг Тайвань (Формоса) руу буцах бүрд тэд хайр дүүрэн угтан авдаг. Би Тайвань (Формоса)-ийг бүхэлд нь мэдэхгүй ч ядаж л буцаж очсон муж, ойр орчмын нутгуудад нь тийм байдаг. Санамсаргүй тааралдсан хүмүүс хүртэл бүгд намайг таньж, асар их хайр, хүндлэл үзүүлдэг. Мэдээж би ч бас тэднийг сэтгэлдээ болон ил тод хайрлан, хүндэлдэг.

Тиймээс энэ хоёр улсад бүү хүр. Албатууддаа “Хар тамхи, эсвэл чөтгөрийн нөлөөнд аль хэдийн мансуурсан бусад муу удирдагчдад бүү нөлөөл. Энэ хоёр улсад хүрч болохгүй гэж тэдэнд хэл. Учир нь зөвхөн өөрсдөө төдийгүй өөрсөдтэй нь холбоотой бүхэн асар хүнд, мөнхийн ял амсана. Би үүнийг үнэхээр хэлж байна. Ер нь би үүнийг ил тод хэлэхийг хүсээгүй. Гэвч чи миний эсрэг, миний ажлын эсрэг дайтаж, шавь нарт минь, ялангуяа сайн сайхныг түгээж, хүмүүсийг сайн байж, эрх чөлөө болон чөлөөлөлтөд хүрэхийг сануулдаг Суприм Мастер Телевизэд ажилладаг хүмүүст хор хүргэхийг албатууддаа зөвшөөрсөн, өөрөө ч оролцсон. Ямартай ч энэ бүхэн уялдаатай. Тиймээс би одоо чамд анхааруулж байна. Болгоомжил. Тамын чинь гадна чамд захирагддаг зөрүүд, хүчирхэг албатууд байгаа гээд хүссэн бүхнээ хийж чадна гэж бүү бод. Сайн сайхан үргэлж ялна. Муу үйлтнүүд үргэлж сүйрч, шийтгүүлж, эсвэл тамд үүрд хоригдоно.

Жишээлбэл: Шагжамуни Буддаг амьд ахуйд нь Ялж Төгс Нөгчсөн Түүнд олон удаа, янз бүрийн аргаар хор хүргэхийг оролдсон. Түүнийг алахыг хүртэл завдсан ч зөвхөн хөлийнх нь хурууг гэмтээсэн гэх мэт. БУРХАНЫ Хүү Есүс Христийг ч тийнхүү харгис, хүнлэг бусаар, чөтгөрлөгөөр хөнөөсөн. Тэдэнд юу тохиолдсоныг харж байна уу? Олон зуун жил улиран өнгөрсөн ч Тэд улам их шүтэгдэж, улам их хайрлагдан, үүрд алдаршсаар байна. Ойлгож байна уу? Сайн сайхан үргэлж ялна. Зөвхөн бие махбодын хувьд бус, хүмүүсийн оюун санаа, зүрх сэтгэлд ялна. Хүмүүс хэчнээн мансуурсан ч сайн сайхан гэж юу болохыг, хэнийг шүтэж хайрлах ёстойгоо ямар нэгэн байдлаар мэддэг.

Би ердөө хоёр жишээ дурдлаа. Гэвч олон Их Багшийн бие махбод, сэтгэл санаа, эрх чөлөөнд халдсан. Чөтгөрүүд Тэдний эсрэг юу ч хийхийг оролдсон бай, үргэлж бүтэлгүйтсэн. Тэд хүн төрөлхтний зүрх сэтгэлд үүрд дурсагдаж, эрхэмлэгдэн, хайрлагдах болсон. Тиймээс чам шиг дайныг өдөөгчид хэдэн жилийн турш цөөн тулаанд ялж болох ч чамайг ч, чиний нөлөөлсөн удирдагчдыг ч хэн ч тоохгүй. Тэд ямартай ч зовж үхнэ. Тэднийг хэн ч хайрладаггүй. Чиний болон чамтай хамтран ажилладаг чөтгөрүүдийн нөлөөгөөр тэдний үйлдсэн хамгийн бузар хэргүүд түүхэнд үүрд бичигдэнэ.

Энэ дэлхий дээр цовдлуулсан, амиа хөнөөлгөсөн, шоронд, эсвэл олны нүдэн дээр хорлогдон нас барсан Их Багш нарыг бүгдийг нь дурдъя л даа. Тэдэнд юу тохиолдлоо? Тэдний бие махбодыг л гэмтээснээс Гэгээн чанарт нь хүрч чадаагүй. Хүмүүс Тэднийг үүрд шүтдэг. Тэднийг бүгдийг нь бодоод үз. Жишээлбэл: Сикхийн бүх Их Багш, Эзэн Есүс Христийн бүх шавь... Будда Нирваан дүр үзүүлснээс хойших бүх Их Багшийн нэрийг хүмүүс одоо ч мэдэж, сургаалыг нь дагаж судалдаг. Бодидармаг амьд ахуйд нь олон хүн дагаагүй. Гэвч Түүний сургаал, хэчнээн товч байсан ч Ертөнцийн ой санамж, түүх болон зөв бурууг ялгадаг хүмүүсийн зүрх сэтгэлд мөнхөд сийлэгдсэн. Бүх Жэйн Их Багш байна, мөн өчнөөн олон номд ч бүрэн багтааж бичихийн аргагүй өөр олон Их Багш бий. Хүмүүс Тэдэнд өршөөлгүй хандсан ч Тэд Ертөнцийн сэтгэл зүрхэнд болон хүн бүрийн сэтгэл зүрхэнд мөнхөд оршдог.

Тиймээс арван мянга орчим жилийн өмнө энэ гаргийг булаасан сөрөг хүчний төлөө ажилладаг муу хүмүүс ээ, буцаж эргэцгээ. Буцаж эргээд Хайрын замаар яв. Тэгвэл та нар өршөөгдөж магадгүй. Тэгвэл там болон эцсийн шүүлтээс зайлсхийж чадаж магадгүй. Та нар эрх чөлөөтэй, гэм буруугүй амьдрах болж магадгүй. Ядаж л өөрсдийгөө уучилж, аз жаргалтай байж, БУРХАНЫ нэрээр, БУРХАНЫ Ивээлээр адислагдаж чадна. Эс бөгөөс та нарт амьдрал ч байхгүй, сонголт ч байхгүй. Мөс чанар чинь та нарыг дотроос чинь иднэ. Үйлийн үр чинь тамд овоорч, шатаан барахад үүрд ч хүрэлцэхгүй. Тиймээс бүх нүглээ шатаж ариусах хүртэл, бүрэн цэвэрлэгдэх хүртлээ тамд үүрд байх хэрэгтэй болно. Үүрдийн хугацаа орно, эсвэл хэзээ ч бүтэхгүй. Хэрэв сэрэхгүй, гэмшихгүй, өршөөл эрэхгүй, сайн сайхны замаар явж, бусдад туслан, хэнд ч хор хүргэхгүйгээр нүглээ цайруулахгүй аваас энэ хэзээ ч биелэхгүй.

Одоохондоо ингээд боллоо. Үнэхээр чухал, яаралтай зүйл биш бол надтай бүү ярь. Хэрэв энэ гарагт энх тайван эргэн ирвэл би чиний нүглийн ялыг эргэн харж, тэр үед чамтай ярилцаж магадгүй. Би ХЭМЖЭЭЛШГҮЙ Хүчит Гурвалтай зөвлөгөөн хийх хэрэгтэй байна. Явахгүй бол болохгүй нь. Юу ч хэлмээр байсан, дараа нь бол. Нүглээ цайруулахыг хичээснээ үйлдлээрээ баталсан үедээ л надад хэлээрэй.

Photo Caption: “Аглаг Хээр Газар БУРХАН Юуг ч Онцгой Болгодог”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (3/6)
1
Багш шавийн шүтэлцээ
2026-10-06
4383 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2026-10-07
3972 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2026-10-08
3861 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2026-10-09
3777 Үзсэн
5
Багш шавийн шүтэлцээ
2026-10-10
3733 Үзсэн
6
Багш шавийн шүтэлцээ
2026-10-11
3763 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-11-04
1674 Үзсэн
36:15
Онцлох мэдээ
2026-11-04
490 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах