Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Их Багш Залуу насны Хааныг хүлээн авав, 3-ын 1-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Эрхэм Дээдэс Залуу насны Хаан Та тавтай морилно уу. Өнгөрсөн удаа уулзаж чадаагүйг минь өршөөгөөрэй. БУРХАН-ы Нэрээр, энэ гараг дээрх хамаг төрөлтний нэрээр, бид Таныг хайр, хүндэтгэлтэйгээр угтан мэндчилье. Миний болон бусад тоймгүй олон тэрбум, их наяд төрөлтний энэ даруухан өлгий нутагт морилон ирсэнд Тань баярлалаа. Тийм алс хол газраас морилон ирсэн Танд маш их баярлалаа. Таны сүнслэг оршихуйн түвшнээс манай гараг хүртэл хэр хол вэ? Та хэр хол зам туулж ирэв? Бидэнд хэлж өгнө үү.

Хаан айлдахдаа бидний болон Эрхэм Дээдсийн сүнслэг хаант улсын хооронд ойролцоогоор арван зиллион гэрлийн жил байдаг гэв. Хөөх, үнэхээр хол юм. Бидний олонх нь тийм холыг төсөөлж чадахгүй. Будда алсын зайг тайлбарлахдаа үргэлж Ганга мөрний элсээр зүйрлэдэг байсан шиг. Ганга мөрний хэр их элсийг тоолж чадахаа төсөөлөөд үз дээ. Тэгвэл эндээс Залуу насны Хааны оршихуйн түвшин хүртэл хэр хол болохыг төсөөлж болно. Будда энэ гараг болон ОТОЧ МАНАЛ БУРХАНЫ сүнслэг ариун оршихуйн түвшин хоёрын хоорондын итгэмээргүй, төсөөлшгүй алс хол зайг тайлбарлахыг хичээсэн тэр зүйрлэлтэй адил. Энэ нь арав дахин... Би санаадахъя. Ганга мөрний элсний тооноос ойролцоогоор 10 дахин их.

“Хутагт Төгс Нөгчсөн Оточ Манал Биндэрьяа Гэрэлт Хааны урьдын ерөөлийн онцгойг дэлгэрүүлсэн” хэмээх Их хөлгөн судрын I бүлгээс эшлэв Бурхан багш Манзуширд зарлигларуун:​ ​‘Манзушир аа, энэ орчлонгоос дорно зүгт, арван Ганга мөрний элсний ширхгээс ч олон Бурхны орныг гэтлэн өнгөрвөөс “Үлэмж Ариун Биндэръяа” хэмээх нэгэн ертөнц оршмуй.​ Тэрхүү орны Бурхны алдрыг Оточ Биндэръяа Гэрэлт Түүнчлэн Ирсэн, Үнэн Санаат бөгөөд Төгс Гэгээрсэн, Ухаан Явдал Төгөлдөр, Сайтар Одсон, Ертөнцийг Мэдэгч, Дээд Сайн Буянтан, Төрөлхтнийг Номхотгогч Баатар, Тэнгэр Нар хийгээд Хүмүүний Багш, Бурхан, Ялж Төгс Нөгчсөн хэмээмүй. Манзушир аа, ертөнцийг тэтгэгч Тэрхүү Оточ Биндэръяа Гэрэлт Түүнчлэн Ирсэн Бурхан бол урьд цагт Бодисадвагийн явдлаар явж байх ахуйдаа хамаг төрөлтний юу санасан хэрэг бүгдийг сэтгэлчлэн бүтээхээр арван хоёр их ерөөлийг тавьсан ажгуу.’”

Хөөх, төсөөлөөд үз дээ! Бид ер нь тоолж чадах уу? Будда орон зай, цаг хугацааны хувьд асар хол зайг хэлсэн юм. Эрхэм Дээдсийн нэр ФУ, F-U. Түүний сүнслэг орны нэр WY, W-Y. ЗАЛУУ НАС гэсэн утгатай. Эрхэм Дээдэс Та тавтай морил. Та биднийг зорин морилон ирсэн нь миний хувьд нэн хувьтай, баяртай явдал юм. Учир нь Таны сүнслэг ариун оронтой харьцуулахад бид үнэхээр юу ч биш билээ. Гэсэн ч Та бидэн рүү ирэхийн тулд цаг гарган, бүхий л тааламжгүй зүйлсийг тэвчиж, ая тухтай байдлаа огоорсон буй заа. Бид Танд дахин талархаж байна. Танд энэ гаргийн хүмүүс бидэнтэй хуваалцах зүйл байна уу? Тийм үү? Хэлж өгнө үү.

Хаан ийн айлдав: “Алдар нэр, ашиг хонжооны хүсэл огт үгүй Та бол бидний бишрэл, магтаалыг зүй ёсоор хүлээдэг. Тиймээс бид энд Танд бараалхахаа нэр төрийн хэрэг гэж үзэж байна.” Өө, үгүй, үгүй, Ноёнтон минь, Ноёнтон Та болон Таны дагалдагсад, миний MAПA, миний цорын ганц шүтэн биширвээс зохих Төгс Хүчит БУРХАНД мөргөж залбираарай. Гэхдээ Таны ариун ерөөлийн үгст маш их баярлалаа. Төгс Хүчит БУРХАН-ы нэрийн өмнөөс, мөн энэ гаргийн оршин суугчдын нэрийн өмнөөс бид Танд талархаж байна. Мөн Танд, Эрхэм Дээдэс минь, энд буй Таны бараа бологчдод болон Таны бүх...

Сувдаг чөтгөрүүдийн өдөөсөн “тулалдаанаас” болж гэнэт завсарлалаа. 1 цаг гаруйн дараа дууссан ч туйлджээ... Амарч, босмооргүй байсан ч энд болон тамд зовон шаналж буй сүнснүүдийг бодоод би хурдхан босож, яриагаа үргэлжлүүлэхийг ЗАЛУУ НАСНЫ ХААНААС хүслээ. За, та нарын мэдэж байгаачлан маргааш бол өөр нэг өдөр!

Түр тасалдуулсанд уучлаарай, Эрхэм Дээдэс, Залуу насны Хаан минь. Бид үргэлжлүүлж болох сон болов уу? Тийм үү? Баярлалаа. Та миний нөхцөл байдлыг хүртэл ойлгож, сая яриагаа дундуур нь зогсоосныг минь өршөөлөө. Хаан айлдав: “Энэ Таны буруу биш. Дэлхийн үйлийн үр Таныг ихэд зовоож байна.” Ноёнтон минь, надад бүү санаа зовоорой. Тантай үргэлжлүүлэн ярилцахыг зөвшөөрнө үү. Энэ дэлхийд хийж буй гайхамшигт айлчлалын Тань шалтгаан юу вэ? Хаан айлдав: “Тантай ярилцаж, Тантай биечлэн уулзаж, Таны байгуулсан олон ялалт, ялангуяа энх тайвны олон ялалт, амжилтад баяр хүргэхийн тулд юм.” Баярлалаа, Ноёнтон, Эрхэм Дээдэс ээ. Баярлалаа.

Энэ дэлхийг цаашид оршин тогтнуулахын төлөө бидэнд өгч чадах ямар нэг зөвлөгөө байвал хэлж өгнө үү. Хаан айлдав: “За, тэгье. Хэлж хуваалцах зарим зүйл бий.” Хаан айлдав: “Дахин хэлэхэд энэ Таны буруу биш, харин дэлхийн үйлийн үр Таныг туйлдуулж байна. Гэсэн ч Та яриагаа үргэлжлүүлэхийг хүсвэл болно. Та ийм их зүйл туулах ёстой байдаг нь харамсалтай.” Өө, үгүй, Эрхэм ээ, үгүй, Эрхэм ээ. Тантай ярилцах боломж байгаад би үнэхээр баяртай байна. Саяын саад, гэнэтийн огцом үймээнээс болж Та намайг маргааш яриагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн ч би одоо үргэлжлүүлэхийг хүсэж байна. Чадах чинээгээрээ үргэлжлүүлцгээе. Маргааш юу болохыг хэн мэдэх билээ.

Та энд ирсэн байтал бидэнд өргөх зүйл бага байгаад өршөөгөөрэй. Таны ариун, алдар суу бүхий оронд нэг ч сөрөг үг байдаггүй, тийм доогуур шинжийн ямар нэг тэмдэг, үйлдэл огт үгүй! Харин Та асар их шаналал, зовлон өдгөө ч үргэлжилж буй ийм сармайж доройтсон ертөнцөд айлчлахад хүрч, ийм бүхнийг харах ёстой болсонд би харуусаж байна, бас надад ичгүүртэй байна. БУРХАН-ы Ивээлээр биднийг өршөөгөөрэй. Баярлалаа, Эрхэм ээ. Залуу насны Хаан үргэлжлүүлэн айлдав: “Бүү ай. Энх тайван ирнэ.” Баярлалаа, Эрхэм ээ.

“Бид энх тайван, сайн санаа өвөрлөн ирсэн. Бас танд өргөх Бэлэг бий.” Баярлалаа, Эрхэм Дээдэс минь. Надад ч мөн Танд өргөх ганцхан хүсэл бий: Та болон Таны ариун сүнслэг орон энх амгалан, залуу нас, аз жаргал, амар амарлингуй дунд үүрдийн үүрд, мөнхөд орших болтугай. Амен. Хаан айлдав: “Баярлалаа. Танд өгөх Бэлэг бол...” Эрхэм ээ, энэ хувьд минь зориулж уу, эсвэл дэлхийд үү? “Өөрт Тань, хувьд Тань.” Өө хөөх, Эрхэм ээ. Би ийм гавьяатай эсэхээ мэдэхгүй ч баярлалаа. “Бидний Танд өргөх Бэлэг бол...” Хаан энэ Бэлгийг миний хувийн нууц болгон хадгалахыг хүссэн бөгөөд би Түүний хүслийг дагана.

Таны нинжин, өгөөмөр сэтгэлд хязгааргүй их баярлалаа, Эрхэм ээ. БУРХАН Таныг, мөн Танай ард түмнийг үүрд хайрлаж, хамгаалан, Танд болон Танай ард түмэнд хамгийн сайн сайхан бүхнийг хайрлах болтугай. Амен. Бүхнийг болгоогч, Хамгаас Агуу, ТУЙЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭЛШГҮЙ, ТӨГС хүчит, хаана ч, хэнтэй ч эгнэшгүй БУРХАНЫ Ивээл дор би Таныг хамаг хайр, талархал нөхөрлөлөөрөө тэвэрч байна. Бид БУРХАН-ыг үүрд хайрлана.

Та энэ хол замыг туулан ирсэн билээ. Дагагсдынхаа хамт энд ирэхдээ Та ямар төхөөрөмж ашигладаг вэ? Мөн дотор нь хэр аюулгүй вэ? Мөн гэртээ түүгээрээ буцахад аюулгүй юу? Хаан айлдав: “Өө тийм, тийм. Бидэнд энд ирэх маш дээд, гайхамшигтай төхөөрөмж бий. Үгүй бол бид энэ Дэлхий гарагт хэзээ ч ирж чадахгүй.” Тэр нь ямар төрлийн хэрэгсэл вэ, Эрхэм ээ? Бид үүнийг энэ ертөнцийн ямар нэг зүйлтэй зүйрлэж болох уу? “Үгүй, үгүй.” Хаан айлдав: “Үгүй. Гэхдээ магадгүй танай ертөнц энэрэнгүй амьдралын хэв маягаар үнэхээр илүү дээшилбэл, та нар нэгэн өдөр олон олон гайхамшигт зүйлийг бүтээх агуу хүч чадалд хүрч, хэн мэдлээ нэгэн өдөр Та болон Танай хүмүүс ч бас манайд айлчилж болох юм.” Хөөх, тэр үнэхээр, үнэхээр, үлгэрийн мэт мөрөөдөл байх болно.

Тэр ямар төрлийн хэрэгсэл вэ? Бидний заримдаа хардаг нисдэг үл мэдэгдэх биетүүд шиг үү? Хаан айлдав: “Өө үгүй, түүнээс хавьгүй, хавьгүй илүү дэвшилтэт.” Ёстой л мөрөөдлийн ертөнц байх нь ээ? Бидэнд ярьж өгсөнд баярлалаа. Таны орноос энд ирэхэд хэр удаан хугацаа зарцуулсан бэ, Эрхэм ээ? “90 өдөр болсон.” гэж Хаан айлдав. Ерэн өдөр. Энэ нь гурван сар гэсэн үг. Хөөх. Хөөх. Ингэж бидэнд биечлэн айлчлахаар онцгойлон аялж ирсэнд баярлалаа, Эрхэм ээ. Бид үүрд талархах болно. Таны адис, хайр болон сайн ерөөлийг хүртэж байгаадаа сэтгэл минь их хөдөлж байна. БУРХАН Танд бүр ч ихийг хайрлах болтугай.

Веган: далай мэт өгөөмөр, бүгдэд цааш үргэлжлүүлэн амьдрах орон зай өгсөн!

Photo Caption: “Байгаль Бага Зүйлээс Сэтгэл Татам Байдлыг Бүтээдэг”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (1/3)
1
Багш шавийн шүтэлцээ
2026-07-10
1510 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2026-07-11
1082 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2026-07-12
750 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-07-12
205 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-07-12
585 Үзсэн
Урлагийн ертөнцөөр аялахуй
2026-07-12
455 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-07-12
750 Үзсэн
37:31
Онцлох мэдээ
2026-07-11
27 Үзсэн
Урлагийн ертөнцөөр аялахуй
2026-07-11
412 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах