Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Нэг хөгжилтэй зүйл ярья. Өмнөх бичлэгээрээ та бүхэндээ баяртай гэж хэлчхээд гадагш гарсан юм. Майхнаасаа гарч түр амсхийнгээ эргэн тойрныхоо хашааг түгжих гээд байж байтал нэгэн гэрэлт цох олж харлаа. Үнэхээр үзэсгэлэнтэй юм билээ. Манай энэ хавь ямар ч гэрэлгүй болохоор тас харанхуйд түүнийг маш тод, тодорхой харж болж байв. Та бүхэнд түүнийг ямар харагддагийг харуулах гэж би яаран хэдэн зураг авсан юм. Тэр эмэгчин цох байсан. Судалгаанаас үзэхэд эдгээр цохнууд хоёр нас хүрч бие гүйцсэнээсээ хойш юу ч иддэггүй юм байна. Тэгсэн атлаа амьдарсаар байж, бүр үр төлөө үлдээдэг ажээ. Гайхалтай нь, тэд амгүй! Амгүй, юу ч иддэггүй амьд биет байдаг гэдэгт итгэж чадах уу? Ийм өчүүхэн өт хорхой гэхэд үнэхээр гайхамшигтай бүтээл байгаа биз? Миний камер харанхуйд тийм ч сайн авдаггүй ч түүний хэмжээ, хэлбэрийг харуулсан сонирхолтой агшнуудыг буулгаж чадсан тул та нартаа үзүүлье гэж бодлоо. Нээрээ, түүний хэлсэн үгийг сонсоод би их гайхсан шүү. Тэр надад “Айдас биш, амар амгалан энд байна.” гэж нэг биш, хоёр ч удаа хэлсэн. Би хариуд нь “Баярлалаа, БУРХАН чамайг ивээг, чи үнэхээр үзэсгэлэнтэй юм.” гэж хэлээд, зургийг чинь авч болох уу гэж асуухад тэр зөвшөөрсөн. Гэрэл зургаас та бүхэн өт хорхойн хэлбэр дүрсийг огт олж харахгүй. Зөвхөн гэрэлтэж байгаа нь л харагдана. Шөнийн харанхуйд үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Тэгээд тэр... Тэр хаа сайгүй явалгүй, майхны минь өмнөхөн, үүдний хэсэгт л байгаад байсан. Яг нарийндаа бол майхны маань урд талын жижиг хашааны бутны хажууд байсан юм. Тэр нь майхны урд талын ердөө дөрөвхөн ам дөрвөлжин метр орчим жижигхэн талбай бөгөөд надад холхиж алхах, дотор хэт халуун байх үед гадаа ажиллах, эсвэл заримдаа аюул заналхийлэл зэрэг онцгой шалтгаан байхгүй л бол дандаа майхан дотор биш, ил задгай газар бясалгал хийхэд зориулагдсан орон зай юм. Ийм гайхалтай учрал хайрласан БУРХАНД талархъя. Майхны маань үүдэнд ийм өчүүхэн жижигхэн хорхой гэрэлтэн зогсоод, надад сайхан мэдээ дуулгаж, бүр зургаа авхуулна чинээ би огт төсөөлөөгүй. Одоо би зарим зургийг нь янзалж байна. Бичлэг нь илүү дээр болсон үгүйг сайн мэдэхгүй байна, маш богинохон бичлэг байгаа. Яагаад гэвэл бичлэг хийх гээд том гэрэл асаатал тэр маань айх шиг болохоор нь би яаран унтраасан юм. Тэгээд түүнээс уучлалт гуйж “Уучлаарай, би ердөө л чиний энэ гоо үзэсгэлэнг өөрийнхөө телевизийн сувгаар цацаж, чамайг 'мөнхжүүлэхийг' л хүссэн юм.” гэж хэлсэн. Тэр дуртайяа зөвшөөрсөн л дөө. Тэр өмнө нь өөр дээр нь ийм том гэрэл тусахыг, бас хэн нэгэн хажууд нь зогсоод юу ч юм нэг зүйл хийхийг үзэж хараагүй болохоор л тэр байх. Би энэхүү үзэсгэлэнт учралыг буулгахыг л хичээсэн юм. Та нарт таалагдана гэж найдаж байна. Түүнд маш их баярлалаа. Ийм үзэсгэлэнтэй төрөлтөн хоёр нас хүрснээсээ хойш юу ч идэхгүй байж, гар чийдэн шиг үе үе анивчин, тийм тод гэрэлтэх их эрч хүчийг хаанаас олдог байна аа? Тэр бүр нэртэй гээч. Нэрийг нь Д-И (D-I) гэж бичдэг. Би түүнээс “Тэгвэл чи өөрийгөө 'Дай' гэж дууддаг уу?” гэж асуухад тэр “Үгүй ээ, Ди. Д-И гэж бичээд 'Ди' гэж дууддаг.” гэв. Би “За, хатагтай Ди, чамтай танилцсандаа маш их баяртай байна. Чамаас юу идмээр байна, юу өгөх үү гэж асуусныг минь уучлаарай. Чамайг 'юу ч хэрэггүй' гэхээр чинь шөнө болоод өлсөхгүй байна л гэж бодсон юм. Гэтэл дараа нь интернэтээс хайж үзтэл та нар үнэхээр юу ч иддэггүй юм байна шүү дээ! Та нар хоёр нас хүртлээ л өөр зүйлсээр хооллоод, түүнээс хойш хоол иддэггүй юм байна.” гэж хэлсэн. Тэгээд би түүнээс тэдний зүйлийнхэн ер нь хэр удаан амьдардгийг асуухад тэр “Зургаан жил орчим.” гэж хариулсан. Хөөх, ийм өчүүхэн жижиг биетний хувьд энэ бол үнэхээр урт наслалт, гайхалтай урт хугацаа шүү. Бурхан минь, энэ хорвоод бидний огт мэдэхгүй тийм олон бүтээл орших юм даа. Би майхныхаа өмнө гэрэлт цох харж байгаа минь анхны удаа юм. Тэр газар бууж буюу саатаад, үе үе бүдгэрч, үе үе тодорч тасралтгүй гэрэлтсээр байсан. Хэсэг хугацаанд маш тод гэрэлтээд, дараа нь аажмаар бүдгэрнэ. Үнэхээр сэтгэл татам байлаа. Би эдгээр зургуудыг та бүхэнд харуулахын тулд баг руугаа илгээх болно. Энэхүү үзэсгэлэнт гэрэлт цохыг надтай хамт сонирхсонд баярлалаа. Миний хувьд энэ үнэхээр нэр төртэй, маш сонирхолтой учрал байлаа. Ийм өчүүхэн жижигхэн төрөлтөн миний үүдэнд зориуд ирж, “Айдас биш, амар амгалан энд байна.” хэмээн намайг тайвшруулсан гээд бод доо. Бурхан минь, тэд яагаад миний сэтгэлийг ингэж их ойлгож, халамжилдаг байна аа? Би өөртөө бус, бүх гараг дэлхийдээ л санаа зовнидог. Ээ Бурхан минь, амгүй, юу ч иддэггүй атлаа зургаан жил амьдардаг ийм өчүүхэн төрөлтөн гэж байх уу. Гайхалтай, үнэхээр гайхалтай. Хайрт БУРХАН минь, урьд нь миний огт мэдэхгүй байсан энэ хорвоогийн олон гайхамшигт нүдийг минь нээж өгсөн Танд талархъя. Ийм төрөлтөн үнэхээр хүчирхэг, сонирхолтой, бас маш эелдэг, зөөлөн. Хаанаас ирснийг нь мэдэхгүй... Намайг энд нүүж ирснээс хойш ийм төрөлтөн огт харагдаагүй. Энд ирээд ойролцоогоор гурав, эсвэл гурван сар хагас, магадгүй тав, зургаа, долоодугаар сар гээд гурван сар орчим болж байна. Энэ хугацаанд түүнтэй адилхан нэг ч төрөлтнийг хаана ч хараагүй. Миний үзэсгэлэнт Ди минь, чамд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэ насанд чинь болон дараагийн хувьслын чинь ямар ч шатанд БУРХАН чамайг Ивээг. Чамд өөдрөг цовоо сэтгэл, сэтгэлийн амар амгалан, аз жаргал, гэгээрлийг хүсэн ерөөе. Мөн өнөө шөнө, эсвэл хэдийд ч хамаагүй хос чинь энэ гэрлийг чинь олж хараад хүрч ирэн, чамтай хамт байж, чамайг хайрлаж, аз жаргалаар бялхуулах болтугай. БУРХАН Танд талархъя. Амен. За, би гар утасныхаа энгийн чийдэн, камерыг ашиглаж авсан, түүний шөнийн харанхуйд гэрэлтэж буй гайхалтай зургуудыг баг руугаа илгээлээ. Мөн гар чийдэнгийн гэрэлд ямар харагддагийг нь харуулахаар богинохон бичлэг илгээсэн. Ер нь бол тас харанхуйд зөвхөн нэг гэрэлт цэг л харагдах байсан. Гэхдээ чийдэн тусгаж авсан болохоор ямар төрөлтөн болохыг нь харж болно. Та бүхэн ойд алхаж явахдаа, эсвэл цэцэрлэгт хүрээлэндээ түүнтэй таарвал, гуйж байна, түүнийг хамгаалаарай. Тэр үнэхээр гайхалтай бүтээл шүү. БУРХАН энэ хорвоод бидний хэзээ ч таньж мэдэж амжихааргүй тийм олон гайхамшгийг бүтээжээ. Тэднийг зүгээр л хайрлан хамгаалаарай. Өдөр нь тэр энгийн нэг хорхой шиг харагдах ч шөнө нь үнэхээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй. Юу ч идэхгүй, ам ч үгүй байж харанхуйд гэрэлтэх ийм гайхалтай үзэсгэлэнт гэрлийг цацруулж чаддаг. Түүнийг үнэхээр хүндэтгэх хэрэгтэй. Яагаад гэвэл тэр танай хашаа, танай ой модыг гэрэлтүүлэх олон гэрэлт цохнуудыг төрүүлж үлдээх болно. Заримдаа тэд бүр гэрт тань ч ороод ирдэг. Ау Лак (Вьетнам)-т байхад ээж минь надад бэлгэ дэмбэрэлтэй, аз авчирдаг сайн шинжийн талаар ярьж өгч байсныг би санадаг. Тэдгээрээс хамгийн эхний, хамгийн сайн ерөөлтэй нь гэрэлт цох гэрт орж ирэх явдал юм. Хоёр дахь нь хулгана-хүмүүс гэрт тань шүдээ хавирах буюу чимээ гаргах. Гурав дахь нь гэрийн тань тосон дэнлүүний гол, хуучны уламжлалт дэнлүү шүү дээ, одоо үеийнх биш... Ау Лак (Вьетнам)-ын зарим хөдөө орон нутагт болон бусад газарт тосон дэнлүү хэрэглэсээр байгаа. Тэр дэнлүүний гол нь цэцэг шиг хэлбэр үүсгэн бадамлан асах нь мөн л азын тэмдэг болдог. Тэгэхээр нэгдүгээрт, хамгийн шилдэг нь: Гэрэлт цох гэрт тань орж ирж гэрэлтэх. Хоёрдугаарт: Харх-хүмүүс гэрт тань чимээ гаргах. Гуравдугаарт: Тосон дэнлүүний гол “цэцэг” шиг бадамлах. Тийм болохоор тэднийг хамгаалахаа бүү мартаарай. Учир нь тэд гэрт тань орж ирж, аз хийморь авчирч магадгүй юм. Урьдчилан баярлалаа шүү. Мөн энэ хорвоогийн бүхий л гайхамшигт төрөлтний төлөө БУРХАНД талархъя. Бид тэдэнтэй хаана ч тааралдсан, ийм өчүүхэн жижиг хорхой байсан ч хамаагүй бүгдийг нь хамгаалахад хүчин зүтгэх болно, үнэхээр сонирхолтой түүх байгаа биз, Бурхан минь! Тас харанхуй дунд ийм тод гэрэл асаж байх гэж! Маш гоё, үнэхээр үзэсгэлэнтэй. Хэрэв та нар үүнийг олж харвал нандигнаарай. Учир нь ийм олон гайхамшиг оршдог манай гараг хэр удаан тэсэхийг мэдэхгүй шүү дээ. Гуйж байна, веган байгаарай. Гуйж байна, эв найртай байгаарай. Тэгвэл үлдсэнийг нь БУРХАН зохицуулах болно. Амен. Та бүхэндээ маш их хайртай шүү. БУРХАН бид бүгдийг ивээх болтугай. Амен. Photo Caption: “Үзэсгэлэнт Ертөнцийн Тунхаглал”











