Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Нийт 1,040 орчим зураг байсан байх. Ямартай ч 1,000-аас олон байсан. Тэр нь сүүлчийн багц байлаа. Үргэлж маш их зураг байдаг. Ихэнхдээ ийм олон зурагт маш их хугацаа ордог. Би ажиллаа гэж гомдоллоогүй юм шүү. Би өдөржин зураг дарж чадна. Шинэ, үзэсгэлэнтэй зүйл олж нээж байвал хэзээ ч уйдахгүй. Зураг авахаар гарах боломж олдвол олон цагаар явж, хэдэн зуу, бүр хэдэн мянган зурагтай буцаж ирдэг. Гэхдээ үүнийг хийх цаг надад үргэлж байдаггүй. Тиймээс хааяа нэг, хэрэв би боломжтой байгаад гадуур гарч зураг авч чадвал, тэр нь дараагийн багцыг өгөх хүртэл өдөр бүрийнхэд, маш удаан хугацаанд хүрэлцэнэ. Тэд ихэвчлэн хуучин, шинэ зургуудыг хольдог. Тиймээс та нар тэдгээр зургийг хаана авсныг хэзээ ч мэдэхгүй. Надтай хамт байсан ч газар, эсвэл модон дээрх тэдгээрийг анзаарахгүй өнгөрч мэднэ. Би тэдгээрийг хайрладаг учраас маш гярхай хардаг юм. Би мод, цэцэг, бүр өчүүхэн жижиг цэцэг ургамалд ч хайртай. Магадгүй нэг миллиметрийн хэмжээтэй өвсний цэцэг ч зургийг нь авч, гэртээ ирээд янзлахад үнэхээр үзэсгэлэнтэй, өхөөрдөм, хайр татам, хайр татам болдог. Мэдээж илүү тод харагддаг. Угаас үзэсгэлэнтэй ч дэлгэцээр илүү тод харагддаг юм. Бас багц зураг бүрийг янзлахад би нэлээд олон цаг зарцуулдаг. Багц бүрд ойролцоогоор 100, эсвэл 200 зураг байж болно. Үүнд их хугацаа орно. Би өдөр бүр бага багаар хийдэг. Би зөвхөн гэрэл зурагт анхаардаг мэргэжлийн гэрэл зурагчин биш. Мөн камер дээр зураг маш гайхалтай харагддаг ч харин нэг компьютероос өөр компьютерт ороод их өөр болчихдог. Үүнээс болж их бухимддаг гэж би та нарт бас хэлсэн. Олон удаа би өөрийнхөө авсан гэрэл зургийг таниагүй. Өнгө нь бүрэн өөрчлөгддөг. Миний зурган дахь жинхэнэ өнгийн ердөө 30 хувь л үлддэг. Тиймээс заримдаа би үнэхээр их цаг үрж байна гэж боддог ч өөрийгөө зогсоож чаддаггүй. Байгаль үнэхээр үзэсгэлэнтэй, хамгаалан хадгалах үнэ цэнтэйг хүмүүст үзүүлэхийг л хүсдэг юм. Би байгаль болон байгаль дахь, байгальтай зохицсон, байгалиас төрсөн гоо сайхныг хайрладгаас гадна ийм зорилготой. Компьютерын дутуу программаас болж алдагдах байсан гоо сайхны зарим хэсгийг сэргээхэд тусалдаг авьяаслаг редакторуудтайдаа БУРХАНД талархъя. Бид өөр компьютер туршиж байна. Хэзээ нэгэн цагт миний хичээнгүйлэн авсан зургуудыг бүрэн дүрслэн гаргах компьютер олдох байх. Мод, цэцэгст талархаад гэртээ ирж, тэдний зүйтэй гоо сайхныг зохих ёсоор харуулахын тулд хичээнгүйлэн янзалж, байгаль үнэхээр, үнэхээр гайхамшигтайг дурангаараа тэдний өмнөөс чангаар өгүүлдэг. Та тэднийг камераараа хайрлавал тэд өөрсдийгөө, жинхэнэ өнгөө харуулж чадна. Би тэднийг үргэлж “Өө, чи үзэсгэлэнтэй, үнэхээр үзэсгэлэнтэй. Чамайг хамгаалж, ийм үзэсгэлэнтэй болгосон БУРХАНД талархъя. Миний телевизийн дэлгэцээр мөнхлүүлэх боломж өгсөнд баярлалаа.” гэж магтдаг. Тэгэхэд тэд маш их баярлана. Анхааралтай харвал миний ихэнх зураг амьтайг харж болно. Тэд бие бие рүүгээ налж, ярилцан, гар гараасаа барилцаж, нэгнээ тайтгаруулан, тэврэхийг хүссэн мэт ямар нэг байдлаар бие бие рүүгээ тэмүүлж харагддаг. Би үүнийг үргэлж хардаг. Та нар анхааралтай ажиглаж, дурангийн цаадах хэлийг нь ойлгоно гэж найдъя. Тэгвэл тэднийг хараад илүү баярлаж, БУРХАНЫ бидэнд зориулж бүтээсэн бүхэнд илүүтэй талархах болно. Зэрлэг амьтан-хүмүүс, ой мод, байгалийг хаана ч дахин бүү сүйтгээрэй. Харин ч хадгалан хамгаалж, тэтгээрэй. Тэгвэл тэд амьдралд тань илүү их аз жаргал, эрүүл мэнд, гайхамшиг авчирна. Тиймээс би байгалийн зураг авах дуртай. Би бусад бүх зүйлд хайртай ч дэндүү олон зүйлийг нэгэн зэрэг хийж чадахгүй. Бидний амьдрал, өдөр бүрийн цаг хугацаа хязгаартай атал надад хийх зүйл маш их. Багийн гишүүдтэй байсан ч тэдний олонх нь заримдаа тусламж, гэр бүлийн халамж, эсвэл бэрхшээлтэй үедээ дэмжлэг шаарддаг. Тиймээс би эгэл жирийн хүн шиг гэр бүл, найз нөхөд, нохой-, шувуу-хүмүүсээ алсаас асарч, нэлээд завгүй байдаг. Бид хайрын холбоогоо тасалдаггүй. Тэд үргэлж надтай хамт байгаа мэт санагддаг. Тэднийг хараагүй ч би огт ганцаарддаггүй, ойрхон мэт санагддаг. Би тэдэнтэй ихэнхдээ дотроо ч, гаднаа ч байнга ярилцдаг. Тэгснээр тэд өөрсдийгөө үл тоомсорлогдсон, хайрлагдаагүй, хаягдсан гэж бодохгүй. Хоол хүнс, шаардлагатай үед нь эм тан, гэрт нь хэрэгтэй бүхэн нь байгаа эсэхийг нягталж, хангадаг. Тэд өөрсдийн гэсэн өрөөтэй. Тав тухтай, аюулгүй байхын тулд орохыг хүссэн үедээ ордог тор ч бий. Өвөлдөө дулаан хөнжилтэй, зундаа сэрүүн хөнжилтэй. Хаана амьдарч буйгаасаа шалтгаалан агааржуулагч, сэнс зэрэг орчин үеийн технологиор хангалттай сэрүүн байлгана. Тэгэхээр тэд байгальд байгаа мэт сэвшээ салхийг мэдэрдэг. Тэд туслахуудтайгаа салхилж чадна. Өвсөн дээр амарч, моддын эргэн тойрон, дундуур, өндөр өвсөн дундуур алхах дуртай. Нохой-хүнээ заримдаа байрнаас гаргаж цэцэрлэгт хүрээлэн, эсвэл ойд аваачих боломжтой бол тэгээрэй. Гэхдээ хамтдаа тэнд аюулгүй байх эсэхээ нягтлаарай. Том зэрлэг амьтан-хүн ирсэн тохиолдолд ойртуулахгүй байхаар жижиг саваа мод авч явж болно. Тэднийг бүү цохь. Зүгээр л модоороо далайж сүрдүүлэхэд ойлгоно. Тэд айх юм уу, ядаж ухарч, таныг нохой-хүнтэй тань тайван орхих байх. Боломжтой бол гэр бүлийн өөр нэг, эсвэл хэд хэдэн гишүүнтэйгээ, найзтайгаа хамт яваарай. Аюулгүйг нь мэддэг газраа оч. Таны амьтан-хүн ихэнх нь байгаль, зэрлэг орчноос гаралтайг санаарай. Тиймээс тэсэхээ болих хүртэл нь бүү өдөөн хатга. Зөөлөн атлаа тууштай, хайраар дүүрэн, сайхан сэтгэлтэй байж, тэдний мэдрэмж, сэтгэлзүй болон бие махбодын онцлогийг харгалзаарай. Тэд таны төсөөлдөг шиг бүрэн хүн биш ч ертөнцийн төгсгөл хүртэл таныг хайрлана. Таны асран халамжилж буй нохой-, муур-, шувуу-, нугас-, цацагт хяруул-, галуу-, зэрлэг хун-хүмүүсээс илүү хэн ч таныг хайрлахгүй. Тэдний хэн нь ч бай таныг гэртээ ирэхэд гүйж ирнэ. Үхэр-хүн ч мөн адил. Нэг хүн найман жилийн турш өмнө нь нэгэн газарт очиж эргэдэг байсан үхэр-хүнтэйгээ уулзаагүй гэж ярьсан. Найман жилийн дараа үхэр-хүн өөрийг нь санана гэж тэр бодоогүй. Гэтэл түүнийг ирэхэд үхэр-хүн гүйж ирээд толгойгоороо зочныг мөргөх мэт наалдсан. Тэд найман жил уулзаагүй. Үхэр-хүн түүнийг таниад, уулзсандаа маш их баярлан гүйж ирэн, цээжинд нь толгойгоо наасан. Олон амьтан-хүн ийм байдаг. Та тэдэнтэй дотно байж, хайрлавал тэд таныг хэзээ ч мартахгүй. Таны хүүхдүүд нохой-хүмүүст хайртай байсан ч нохой-хүмүүс заримдаа урьдчилан таах аргагүй авирлаж болно шүү. Хүүхэд, эсвэл танд аюултай зүйл харж, сонсвол оосроо гараас тань мултлан, тэр газар руу гүйж магадгүй. Энэ нь маш гэнэтийн байж магадгүй тул та хариу үйлдэл үзүүлж амжилгүй унаж бэртэж мэднэ. Тиймээс зөвхөн өөрөө дэргэд нь байх үедээ хүүхдэдээ нохой-хүний уянаас бариулж, түрхэн яваарай, үргэлж хамт яваарай. Нохой-хүн тань маш дөлгөөн, гаршуулсан, найдвартай харагдсан ч хүүхдээ хэзээ ч түүнтэй ганцаар нь бүү үлдээ. Учир нь нохой-хүн яахыг таашгүй. Танд юу ойртож байгааг ч таашгүй. Нохой-хүн таныг анзаарахаас өмнө харж, мэдэж, сонсдог. Таныг хамгаалахын тулд тэр маш хурдан үсэрч магадгүй. Нохой-хүмүүс сүнс зэрэг үл үзэгдэх төрөлтнүүдийг хүртэл хардаг. Харин та харж чаддаггүй. Хэрэв эдгээр сүнс таны ойролцоо өнгөрч, ямар нэг байдлаар хорлохыг хүсвэл нохой-хүн улайран хуцаж, оосроо гараас тань мултлан гүйж магадгүй. Та юу ч харахгүй байж болох ч тэр бүхнийг хардаг. Нохой-хүн бүхнийг хардаг тул түүнийг бүү шийтгэ, бүү загнаарай. Яагаад танаас зугтаж, юу ч байхгүй мэт газар руу ингэж чанга хуцсаныг нь буруутгах хэрэггүй. Хэрэв танд цаг зав байж, нохой-хүнд хайртай бол түүнийг хэрхэн сургах, хэрхэн хооллох талаар илүү судлаарай. Жишээлбэл: тэдэнд хортой олон хүнс бий. Хүүхдүүддээ үүнийг хэлээрэй. Тэгвэл хүүхдүүд тань санамсаргүйгээр тэднийг хордуулахгүй. Саи Хааны тухай яриандаа эргэн оръё... Урт удаан энх тайван тогтнуулахын тулд хүмүүс Арьяабалын Бясалгал (дотоодын Диваажингийн Гэрэл, Аялгууны бясалгал) хийх ёстой гэж Саи Хаан хэлсэн. Мэдээж Тэр ядаж энэ ертөнцөөс цаадхыг хэлсэн. Гэхдээ Түүний хоёр дахь тайлбарыг сонссоныхоо дараа би баярлаагүй. Эхлээд бид Арьяабалын бясалгал хийж, хэдэн цагаа дэлхийд зориулж болно гэж бодсон ч энэ нь хүн бүрд хангалтгүй хэмээн Саи Хаан хэлсэн. Энэ нь дэлхийг тодорхой хэмжээгээр амар амгалан болгох ч бясалгадаггүй хүн бүрд хүрэхгүй. Арьяабалын бясалгагчийн хамаатан садан, найз нөхөд, ойр дотнын хүмүүст тустай байж болох ч дэлхий дахинд хүрэлцэхгүй. Учир нь Арьяабалын бясалгал (дотоодын Диваажингийн Гэрэл, Аялгуу)-аар хэдэн хүн бясалгадаг билээ? Үүнд л би гуниглалаа. Дотроо ингэж бодож байгаад би Түүнд хүмүүсийг би аллагын үйлийн үргүй байхын тулд веган хоолтой бол, тэгвэл ямар нэгэн зовлонт байдлаар өөрсдөө алуулахгүй гэж хэлэхэд ч тэд хэрэгжүүлж чаддаггүй гэж хэлсэн. Дэлхий нийтээрээ веган болчихвол ядаж энэ дэлхий дээр, энэ төрөлд маань энх тайван тогтоно. Хэрэв бүгд Арьяабалын Аргаар бясалгавал, Бурхан минь, энэ дэлхий шууд л Диваажин болно. Учир нь Миний шавь нар буюу БУРХАНЫ шавь нар үүнийг мэддэг, амьдралыг нь Диваажингийн амьдралын хэв маягт оруулсанд эцэс төгсгөлгүй талархдаг. Гэтэл эрт цагаас, бүр өнө эртнээс оюун санаа, бие махбод, сэтгэл хөдлөл, сэтгэлзүй, сүнслэг байдлаараа өвчилж, ийм гүн хордсон дэлхий нийтийг би яаж ятгаж үнэмшүүлэх вэ? Тиймээс би маш их гуниглан “За даа, бид өнө удаан энх тайвантай байж хэзээ ч чадахгүй байх. Нэг өдөр энд энх тайван тогтоод, өөр нэг өдөр тэнд энх тайван алдагдах байх.” гэж бодсон. Бид үүнийг эртнээс нүдээрээ харж ирсэн. Ядаж энэ насандаа харсан зүйл, түүхээс уншсан, эсвэл баримтат киноноос үзсэнээр бол хүн төрөлхтөн бие биетэйгээ энх тайван амьдрахыг хэзээ ч жинхэнээсээ сураагүй. Ямар нэг шалтгаанаар, эсвэл бүр ямар ч шалтгаангүйгээр үргэлж дайн гардаг. Тэгээд би хөөрхий шавь нар маань маш их бясалгаж, бүх цагаа үүнд зориулдаг гэж бодсон. Сүүлийн өдрүүдэд урьдынхаас хавьгүй олон амьтан-хүн над дээр дахин дахин ирсэн ч би тэднээс асуудаггүй. Харин өнөөдөр би “Үүнийг танд хэн хэлсэн бэ? Энх тайвны тухай, бас намайг санаа зовох хэрэггүй гэж хэн хэлсэн бэ?” хэмээн асуулаа. Түүнд нэг ах хэлсэн гэсэн. Би “Ямар ах? Манай бүлэгт олон ах, олон эгч бий. Хэн нь вэ?” гэж асуулаа. Тэр “Үгүй ээ, Диваажингаас ирсэн нэг ах.” гэсэн. Магадгүй энэ дэлхийд шувуу-хүн байж байгаад өөд болсон ах байх. Одоо Диваажинд очсон, тэгээд хоорондоо холбоотой хэвээр байдагтай адил. Photo Caption: “Амьдралаас Хайрласан Зүйлд Сэтгэл Хангалуун Бай”











