АНУ-д амьтдад харгис хэрцгий хандах явдал нэмэгдэж буй бололтой. Жил бүр ойролцоогоор 10 сая амьтан хүчирхийлэл, харгислалаас болж үхдэг гэсэн тооцоо бий. Энэ нь ААХХУСН (Америкийн Амьтдад Хэрцгий Хандахаас Урьдчилан Сэргийлэх Нийгэмлэг)-ийн тайланд дурдсан тоо юм. Гэвч эдгээр хэргийн өөр нэг хохирогч нь хүчирхийллийг нүдээр харсан хүүхдүүд юм. ХМТ буюу Холбооны Мөрдөх Товчооны судалгаагаар амьтан хүчирхийлэхийг харсан хүүхдүүд сэтгэл зүйн хүнд гэмтэл авч, хүчирхийлэлд мэдрэг бус болж, өөрсдөө хүчирхийлэл үйлдэх магадлал нэмэгддэг байна. ПETA (Амьтдад Ёс зүйтэй Ханддаг Хүмүүс) байгууллага саяхан тус байгууламжид нууц мөрдөгч оруулж, бохир торонд чихэлдсэн 10 мянга орчим урт сүүлт тотийг харуулсан сэтгэл түгшээм дүрс бичлэгийг нууц камераар авчээ. Үйлдвэржсэн мал аж ахуйн тухайд хамгийн гол нь амьтдыг туйлын давчуу орчинд хорьдог явдал юм. Тахиануудыг далавчаа ч дэлгэж чадахааргүй хэмжээнд шахцалдуулан хорьж, гахайнуудыг эргэж ч чадахааргүй жижиг торонд байлгадаг. “Амьтдын тэгш эрх” байгууллагын мөрдөгчид саяхан нэгэн гахай үржүүлгийн газрыг баримтжуулахад эх гахайнууд амьдралынхаа ихэнх хугацааг биеэсээ ялимгүй том торонд өнгөрүүлэхэд хүрдэг байжээ. Бид заануудын тоглолт хийдэг цэнгэлдэх хүрээлэнгийн ард очоод энэ өсвөр насны зааныг олсон. Түүний шанаанд ангайсан улаан шарх байлаа. Мөн нэг хөл нь хугарсан байсан. Нөгөөх нь гинжлүүлсэн байв. Тэр туйлын их эцэж турсан харагдсан. Арьс, яс л үлдсэн байлаа. Энэ бол Тайландад миний харсан заануудаас хамгийн өрөвдөлтэй байдалтай нь. Энэ бүхэн зугаа цэнгэл нэрийн дор үйлдэгдэж байна. Гэх мэт…
Амьтан-хүмүүс хүүхэдтэй адил. Тиймээс таны хүүхэд, эсвэл ямар ч хүүхэд амьтан-хүмүүсийн байдалд орвол ямар их айж, балмагдахыг төсөөл дөө. Ялангуяа хамгаалж, туслах хүн огт үгүй бол зүрх сэтгэл нь маш их шархалж, туйлын их айна. Би үнэхээр аргаа бардаг. Энэ дэлхийн төлөө, хүүхэд, нялхас, амьтан-хүмүүс, дайны хохирогчид, гэмт бүлэглэл болон хүний наймааны хохирогчид зэрэг сул дорой төрөлтөнд учирч буй шударга бус зовлонгийн эсрэг хэзээ ч хангалттай зүйл хийхгүй байгаа мэт санагддаг. Би хэзээ ч хангалттай зүйл хийдэггүй мэт санагддаг. Би хангалттай ихийг хийж чаддаггүй. Би дэлхий дээр байхад огт дуртай байдаггүй ч өөртөө “Байж байвал ядаж ямар нэг зүйл хийж, чадах чинээгээрээ хамаг төрөлтөнд тусална.” гэж хэлсэн. Тиймээс би энд байсаар, намайг Ивээж, чадах бүхнээ хийхийг минь зөвшөөрч, энэ бүхэнд туслуулахаар намайг энд байлгаж буй БУРХАНД талархдаг. За, энэ бол та нарт илгээж магадгүй өдрийн тэмдэглэлийн минь нэг хэсэг. Энэ нь ядаж та нарыг хөгжөөх, эсвэл сул дорой амьтан-хүмүүс хэвлий дэх нялхас, өөрийн хэвлий дэх бяцхан сахиусан тэнгэрээ бодож, хамгаалан, төрснийх нь дараа тэтгэж өсгөхийг сануулах байх. Тэднийг хамгаалж, дэлхийд хэрэгтэй хамгийн ёс журамтай иргэн болгохыг гуйн, БУРХАНД залбираарай. Өнөөдөртөө болж байх шиг байна. Би Хаантай ярилцсан яриагаа хүргэхээр төлөвлөсөн ч энэ бүхэн аяндаа гарч ирлээ. Гэхдээ Тэд ирэхдээ намайг хэт их магтаж, маш их хайрлан, асар их хүндлэл, хайр үзүүлдэг тул би заримдаа бага зэрэг ичдэг. Бас санаа зовж, эвгүйцдэг. Гэхдээ яах вэ, юу ч болсон үнэнийг хэлэх ёстой гэж бодсон. Гэтэл надад зав үргэлж гарахгүй юм. Өнөөдөр шувуу-хүмүүстэй таарч, ярилцсан нь яагаад намайг ингэж ярихад хүргэснийг мэдэхгүй. Ер нь би тэднийг ир гэж дууддаггүй. Тэд өөрсдөө байнга ирдэг. Заримдаа бүр шөнө орой, аль хэдийн хол газар очиж унтсан байх ёстой үедээ ч ирдэг. Эсвэл өглөө бүр эрт, нар мандахаас өмнө сэрэх ёсгүй атлаа сэрж, над дээр ирээд сайн мэдээ хүргэдэг. Би бараг өдөр бүр, өдөрт нэг бус удаа сайн мэдээ сонсоно. Ядаж зүрх сэтгэлийг минь ямар нэг байдлаар тайтгаруулдаг БУРХАНД талархаж байна. ЭЗЭН минь, Танд баярлалаа. Миний МАПА, Танд маш их баярлалаа. БУРХАН минь, Төгс Хүчит БУРХАН, Хамгаас Хүчирхэг, ХЭМЖЭЭЛШГҮЙ Хүчит БУРХАН, ХЭМЖЭЭЛШГҮЙ Өршөөлт БУРХАН, ХЭМЖЭЭЛШГҮЙ Энэрэнгүй БУРХАН, ХЭМЖЭЭЛШГҮЙ Хайрлагч БУРХАН, ХЭМЖЭЭЛШГҮЙ Нигүүлсэнгүй БУРХАН, ХЭМЖЭЭЛШГҮЙ Өршөөлт БУРХАН Танд баярлалаа. Энэ хөөрхийлөлтэй гараг дээрх бид бүгдийг адисалж буй Танд баярлалаа. Ядаж дэлхийн хаа нэгтээ хүмүүс аз жаргалтай амьдарсаар байна. Тэд маргааш юу тохиохыг мэдэхгүй. Би тэдэнд илүү аз жаргалтай амьдрах, бүр мөнхөд жаргах замыг хэлсэн. Гэвч ЭЗЭН минь, тийм ч олон хүн сонсохгүй юм. Намайг үнэхээр уучлаарай. Гэсэн ч бид Таны нөхцөл болзолгүй Хайранд талархсаар байна. Хайрт хүүхдүүд тань хэний ч төсөөлшгүй хамгийн муу газарт очиж, дэндүү их зовж байгааг харах шаналлаас Та ангид байх болтугай. ЭЗЭН минь, би үнэхээр их хичээж байна. Бид бүгдэд Өршөөлөө хайрлаач. ЭЗЭН минь, Танд баярлалаа. Амен. Photo Caption: “Гоо Үзэсгэлэн Хаа Сайгүй Байна Энд, Тэнд, Усанд, Агаарт.”Байгаль дэлхий, амьтан найзуудаа бишрэн хүндэтгэх нь 8-ын 4-р хэсэг
2026-07-26
Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сүүлийн өдрүүдэд урьдынхаас хавьгүй олон амьтан-хүн над дээр дахин дахин ирсэн ч би тэднээс асуудаггүй. Харин өнөөдөр би “Үүнийг танд хэн хэлсэн бэ? Энх тайвны тухай, бас намайг санаа зовох хэрэггүй гэж хэн хэлсэн бэ?” хэмээн асуулаа. Түүнд нэг ах хэлсэн гэсэн. Би “Ямар ах? Манай бүлэгт олон ах, олон эгч бий. Хэн нь вэ?” гэж асуулаа. Тэр “Үгүй ээ, Диваажингаас ирсэн нэг ах.” гэсэн. Магадгүй энэ дэлхийд шувуу-хүн байж байгаад өөд болсон ах байх. Одоо Диваажинд очсон, тэгээд хоорондоо холбоотой хэвээр байдагтай адил. Өнгөрсөн жил миний нохой-хүн нас барахад би үхэхээс нь өмнө уулзаж амжаагүй. Гэхдээ тэр жаргалтай байгаа. Шинэ Газарт очсон. Тэр нэг өрөөнд хамт байж, хамт унтдаг байсан миний өөр нэг нохой-хүнтэй одоо ч холбоо барьж чаддаг. Нэг нь байхгүй бол нөгөө нь сандарч, идэж уухыг хүсэхгүй, эсвэл маш гунигтай болдог байсан юм. Ихэвчлэн би байхдаа түүнийг өрөөндөө авчраад “Эгч чинь зүгээр болно. Тэр жаахан амрах л хэрэгтэй. Удамшлын өвчний улмаас эмч амрахыг зөвлөсөн. Гэхдээ зүгээр ээ, одоо хяналтад байгаа. Эмнэлэгт эмчлүүлэхийн тулд хэсэг хугацаанд л хол байх шаардлагатай. За юу?” гэж хэлдэг байлаа. Тэгэхэд нөгөөх нь тайвширдаг. Энэ хоёр маш сайн, дотно найзууд байсан. Тиймээс том нь өөд болсны дараа хоорондоо холбоо барьдаг хэвээр. Амьтан-хүмүүсийн харилцаа ийм байдаг. Амьтан-хүмүүс олон хүний чаддаггүй их зүйлийг хийж чадна. Амьтан-хүний ертөнцийн тухай ийм ихийг мэддэгтээ би баяртай байдаг. Тэд үнэхээр үнэ цэнтэй, үзэсгэлэнтэй, ариун, нөхцөл болзолгүй хайрлаж, үнэнч байдаг. Бурхан минь, би амьтан-хүмүүсийн тухай хэчнээн их ярьсан ч ханахгүй. Тиймээс зарим хүн тэднийг үнэхээр хөнөөж, үхсэн махыг нь амандаа хийж иддэгийг би хэзээ ч ойлгож, хүлээн зөвшөөрч чадахгүй. Би үүнийг хэзээ ч ойлгодоггүй. Мэдээж хүүхдүүд багаасаа ийм нөхцөлд албадуулж, амьтан-хүмүүсийн мах иддэг болсон. Харин насанд хүрэгчид илүү ихийг ойлгоно. Тэд яагаад үүнд эргэлзэж, асуулт тавьдаггүй юм бэ? Яагаад нохой-хүнийг хайрлачхаад бусад амьтан-хүнийг иддэг юм бэ? Эсвэл бэлэн болгосон бусад амьтан-хүний махыг нохой-хүндээ өгдөг юм бэ? Нохой-хүн бол яах ч аргагүй. Тэд таны өгсөн бүхнийг л иднэ. Харин багаас нь сургавал тэд ногоог илүүд үздэг болно. Тэд веган хоолыг илүүд үзнэ. Би Италийн болон өөр газрын далайн эрэг дээр цахлай-хүмүүсийг хооллодог байсан гэж та нарт хэлсэн дээ. Тэд далайд байж загас-хүмүүсийг идэхийн оронд талх зэрэг миний өгсөн энгийн хоолыг илүүд үздэг. Тэд загасанд дургүй байсан. Тэд “Загас-хүмүүс маш муухай үнэртэй.” гэдэг байв. Гэхдээ өөр идэх зүйлгүй бол идэхээс аргагүй. Би тэднийг хооллох бүрд тэд үүнд дассан. Далай руу явж тэндээс хооллохыг хүсдэггүй. Тэднийг хоосон талбайд буцаж ирэхэд би хооллодог. Тэд маш их талархаж, үнэхээр баярлана. Нэг удаа би өөр газар байрлаж байсан бөгөөд тэнд хооллох хориотой тул тэднийг хооллож чадаагүй. Гэхдээ би өөр байшин руу нүүхэд, тэнд хэсэг хувийн газар байсан. Эргэн тойрны хүмүүс ч нэг их юм хэлдэггүй. Нэг удаа би... Уучлаарай. За, би эргээд ирлээ. Би тэр нэг өөр байшин руу нүүсэн. Надад тэдний их дуртай олон төрлийн үр, самар агуулсан талх байсан юм. Мэдээж би тэднийг цадтал нь хооллодоггүй. Тэгж байж тэд далайд очиж далайн замаг зэрэг иддэг зүйлээ бас идэх боломжтой. Би харин “Өө, тэд намайг одоо хаана амьдарч байгааг мэдэхгүй. Тэднийг хооллож чадахгүй нь.” гэж бодсон. Гэтэл би өмнө нь нөгөө гэрийнхээ дээвэр дээр сэмхэн хооллодог байсан цахлай-хүмүүсийн тэр сүргийн хааны нэрийг дуудлаа. Би “Өө, тийм нэрт хаан минь, намайг сонсож байна уу? Намайг хаана байгааг мэдэж байна уу? Надад та нарт өгөх хоол байна.” гэсэн. Гэтэл тэр даруй. Ер нь хэр удсан гээч? Хоёрхон минут. Би тэдний байсан далайн эргээс нэлээд хол байсан. Тэд тэр даруй маш хурдан нисээд манай гэрт хүрээд ирсэн. Би тэгнэ гэж огт бодоогүй. Тиймээс гартаа хоол ч бариагүй байсан. Би “За, хүлээгээрэй. Түр хүлээ. Би аваад ирье.” гэв. Тэд чимээгүйхэн хүлээсэн. Ганганах ч үгүй, ямар ч чимээ гаргалгүй нам гүм байсан. Тэд намайг асуудалд орж магадгүйг мэдэж байв. Тэгээд би тэднийг хооллосон. Гэхдээ хотын ойролцоо, эсвэл суурин газарт амьдардаг бол зэрлэг шувуу-хүмүүсийг хооллохыг хориглодог тул би байнга ингэж зүрхэлдэггүй. Тэд бүр хооллохгүй байхыг зөвлөдөг. Эс бөгөөс би дэндүү олныг хооллоно. Би хэрэм-, үнэг-, харх-, муур-, зэрлэг муур-, өмхий хүрэн-хүмүүс гээд ирсэн бүх төрлийн амьтан-хүнийг хооллодог. Урьд нь тийм л байсан. Бас биедээ... Тэднийг юу гэдэг билээ? Биедээ олон өргөстэй төрөлтөн. Юу гэж нэрлэдгийг нь мартчихаж. Мартчихжээ. Би тэднийг ч бас хооллодог. Тэд ч ирдэг. Инээдтэй нь тэд маш жижиг атлаа байшингийн чулуун, эсвэл хавтан дэвссэн үүдний довжоо дээгүүр алхахдаа их чимээ гаргадаг. “түн, түн, түн, түн” гээд л. Зараа-хүмүүс байх. Зараа-хүмүүстэй төстэй харагддаг. Зарим нь том, зарим нь жижиг. Харин над дээр ирдэг нь ихэвчлэн ойр орчмын бутанд амьдардаг жижигхэнүүд байсан. Атгасан гарын чинээний хэмжээтэй. Эсвэл зулзагууд байсан ч байж магадгүй. Би амьтан-хүмүүсийн талаар нэг их судалгаа хийдэггүй. Зүгээр л тэдэнд хайртай. Тиймээс ямар нэг амьтан-хүнтэй таарахдаа, хооллож чадах бол хооллодог. Би тэднийг маш их санаж байна. Зэрлэг амьтан-хүмүүсээ санаж байна. Нохой-, шувуу-хүмүүсээ маш их санаж байна. Тэд ч бас намайг санадаг. Гэхдээ ядаж бид дотооддоо харилцах боломжтой. За, энэ тухай нэг их ярихгүй. Тэгэхгүй бол би тэднийг дэндүү их санана. Тиймээс амьтан-хүмүүс хүчирхийлүүлж, үл тоомсорлогдон, харгисаар дарамтлуулж байхыг харах бүрд өөрийн минь амьтан-хүмүүс шиг санагддаг. Надад маш хүнд байдаг. Юу ч хийж чадахгүй мэдрэмж.











