Media Report from BBC News – Oct. 6, 2021: Францын католик сүмийн бэлгийн хүчирхийллийн тухай тайланд сүүлийн 70 жилийн хугацаанд хоёр зуун мянга гаруй хүүхэд санваартнуудын хүчирхийлэлд өртсөн гэсэн тооцоо гарсан байна.Media Report from DW News – Sept. 28, 2018: Хамгийн сүүлийн судалгаа Германы 1600 гаруй санваартан хамгаалалтдаа байсан хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэв. Мөн сүүлийн 70 жилийн хугацаанд дор хаяж 3,677 хүүхэд хохирогч болжээ.Media Report from USA TODAY – Nov. 13, 2019, The Honorable Josh Shapiro: Сүмийн дээд албан тушаалтнууд системтэй нуун дарагдуулсны шууд уршгаар бидний олж мэдсэн хүүхдийн бэлгийн хүчирхийллийн бараг бүх тохиолдол яллагдагчаар татахад хугацаа нь дэндүү оройтжээ.Media Report from ABC7 Eyewitness News – Dec. 9, 2022: Санта-Ана дахь Буддын шашны сүмд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх цочирдмоор хэргийн тухай. Одоо найман эмэгтэй хүүхэд байхдаа сүмд хүчирхийлэлд өртсөн гэж мэдэгдээд байна. Тэд сүмд хүчирхийллийн соёлтой гэж ярьжээ.Гэх мэт...
Ээ Бурхан минь! Энэ үнэхээр там. Тэд шашныг там болгож байна! Би энэ талаар яриад дуусашгүй. Учир нь тэд зөвхөн хүмүүсийн итгэлийг эвдэж, хүүхдүүдийн ирээдүйг сүйтгээд зогсохгүй энэ гараг дээрх сайн энергийг устган, хүмүүсийг илүү их зовоож, энэ төрлийн санваартан, лам хувраг, гэлэнмаа нарыг дагасан хүмүүсийг илүү их харалган, илүү дүлий, мунхаг, билиг ухаангүй болгодог.Өө, эрхэм Бурхан минь, би энэ талаар дахиж яримааргүй байна. Гэхдээ би ярихаас өөр аргагүй. Яагаад гэхээр би энэ гарагт санаа зовж байна. Би энэ дэлхийд санаа зовж байна. Мөн энэ гараг дээр насны хязгаар 100 бол надад тийм ч их цаг байхгүй гэдгийг би мэдэж байна. Бурхан минь ээ, надад ердөө гучхан жил үлдлээ. Тэгэхээр би одоо хэлэхгүй бол хэзээ хэлэх вэ?Ямагт эелдэг, сайхан ярьдаг байх нь тийм ч сайн зүйл биш юм. Үнэн дэндүү муухай, харгис хэрцгий байсан ч үнэнийг хэлэх хэрэгтэй болдог. Гэхдээ бид үүнийг цэвэрлэх ёстой. Ингэхэд хорт хавдар таны биеийн аль нэг хэсэг байсан ч цаашид амьдрахын тулд, амьдралдаа илүү сайн зүйл хийхийн тулд үүнийг таслах хэрэгтэй шүү дээ. Та амьд үлдэх ёстой. Энэ дэлхий оршин тогтнох ёстой. Хэрэв бид шашны шимэгчдийн бүхий л хорт хавдар, шашны вирус, шашны бактери, хорт бактери, вирусийг устгавал... Тэд КОВИД-19-өөс ч дор. КОВИД-19 эмчлэгдэж, магадгүй нэг л өдөр алга болж болох ч энэ шашны вирус байсаар байх болно. Үүнийг эмчлэхгүй бол мөнхийн мэт санагдаж байна.Бид эдгээр вирусийг эмчлэхгүй бол тэд бусдыг бохирдуулах болно. Тэгээд бид ямар нийгэмтэй болох вэ? Мөнгө нь зүгээр л сүм хийд, дуганд цутгаж, ийм төрлийн вирус оршиж амьдран, сайхан хооллож, халамжлуулж, тэр ч байтугай сайн шүтүүлэхийн тулд л тэдгээрийг барьж байгуулдаг. Мөн тэд сүсэгтнүүдээ Бурханыг, Их Эзэн Есүсийг, Буддаг мартахад хүргэнэ. Зүгээр л тэднийг шүтэж, хооллож, тэдэнд бүх зүйлийг хандивлаж байна. Бүр байшингаа зарж, өөр хаа нэгтээ овоохойд амьдраад байшингаа зарсан мөнгөө лам нарт өг гэж хэлдэг.Буддагийн цаг үед байсан лам нар гарч, бадар барьдаг байсан. Тэгээд нэгэнт гардаг байсан болохоор бас хүмүүс сургадаг байв. Тэр цаг үед интернэт гэж байгаагүй. Утас байгаагүй. Машин байгаагүй. Буддагийн Жинхэнэ Дээдийн Номыг дэлгэрүүлэх олон хэрэгсэл байгаагүй. Тиймээс дашрамд хэлэхэд, энэ бол үүнийг хийх дөхөм арга юм.Гэвч орчин үеийн лам нар үнэхээр сайхан амьдралтай, сайхан машинтай, бүр сайхан хувийн нисдэг тэрэг, онгоцоороо гарч хаашаа ч юм явдаг. Тэгээд төлбөрийг нь сүсэгтэн олон төлөх ёстой. Тэд тэнд юу хийдэг билээ? Зүгээр л утгагүй юмс ярьдаг.Библийн талаар тэд юу ч ойлгодоггүй, судруудын талаар, бусад судруудын талаар тэд юу ч ойлгодоггүй. Кораныг тийм ч сайн ойлгодоггүй, Гүрү Грант Сахибыг, хүмүүсийн сүнсийг аврахын тулд байгаа бүхнээ золиосолсон бусад олон тэнгэрт хальсан Их Багш нарын судруудын талаар ойлголт муутай. Гэтэл тэдгээр Их Багш нарт яг л гэмт хэрэгтнүүд мэт хандсан. Одоо үед бол өөр төрлөөр хороодог, Тэдний сургаал номлолыг ашиглаж, мушгин, амь зогоож, тансаг амьдардаг. Бурхан минь гэж!Тик Нат Тү бүр сүсэгтнүүдээ секс тоглоом ашиглаж болно гэж хэлчхээд Буддаг үүндээ татан оруулж, Будда хүртэл хориогүй гэсэн. Будда энэ тухай юу ч мэдэхгүй! Буддаг амьд байхад ямар ч тийм зүйл байгаагүй.Ямар гээч лам ичгүүргүй амаараа хүмүүсийн хоол, хандивыг идчихээд ингээд ярьж байдаг байна аа? Секс, мөнгөнөөс өөр түүнд ярих өөдтэй зүйл алга уу? Тэд ямар лам нар болохыг харж болно. Тэд зөвхөн мөнгө, хоол хүнс, том хийдэд л анхаардаг. Тэгээд улам л олон Буддын сүсэгтэн олныг бүлэгтээ оруулж, улмаар өөрийгөө чухал лам гэж мэдэрч, утгагүй зүйл ярьдаг. Бүр Буддаг сексийн тоглоомын зүйлд татаж оруулсан – ичгүүргүй, яг л чөтгөр мэт ярьдаг!Одоо та нар бүгд мэдсэн. Үнэндээ интернэт даяар байгаа. Би та нарт хэлэх ч шаардлагагүй, гэвч та нарын зарим мэдэхгүй байхаас эмээж байна. Би хэлэх ёстой. Учир нь Тран Там, Рума шиг ийм төрлийн нэгнийг дагавал, эсвэл Тик Нат Тү, эсвэл өөр хэн ч билээ дээ, нэрсийг нь мартсан байна, санахыг ч хүсэхгүй байна, тэднийг дагавал тамд унана! Үнэхээр та нар тамд унана! Яагаад гэвэл тэд та нарыг Буддаг, Буддагийн сургаалыг мартахад хүргэдэг, Ялж Төгс Нөгчсөн, гэгээрсэн, шүтэгдсэн, Будда, Есүс Христ гэх мэт Өндөр Дээд Төрөлтнүүдийг мартахад хүргэдэг. Хэрэв та бүхэн эдгээр санваартнуудыг дагавал, пап лам Францисын хэлснийг дагавал тамд очно.Би үүнийг та нарт хэлж байна. Ингэх нь надад сайнгүй ч би хэлэх учиртай. Би та нарыг гэгээрүүлж чадахгүй бол, та бүхэнд үнэн, бодит байдлыг тайлбарлаж чадахгүй аваас би амьдраад ч яах юм бэ? Надад тийм ч олон жил үлдээгүй. Та нар гучаас дээш жилийг маш их хугацаа гэж бодож байна уу? Үгүй. Би ердөө нүдээ цавчлаад л эргэж хартал дөчөөд жил ном айлдсан байна. Өчигдөрхөн юм шиг санагдаж байна. Тэгээд дахин гучаад жилийг харахад нүд ирмэхийн зуурт л өнгөрөхөөр байна.Тиймээс миний бүх дагалдагч гэгдэх Бурханы шавь нар минь, цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй гэдгийг өдөр бүр өөртөө сануулж байгаарай. Амьдралдаа ямар нэгэн зүйл хий. Бурханд, Диваажинд илүү төвлөр. Миний цус, нулимс, эрч хүчээ ашиглан, Бурханы Нигүүлслээр та нарт уламжилсан Арьяабалын бясалгалын аргаар илүү ухамсартайгаар бясалга. Үүний төлөө та нар өдөр бүр Бурханд талархах хэрэгтэй. Энэ бол Диваажингаас, Бурханаас, Их Багшаар дамжуулан авах хамгийн нандин бэлэг юм. Үүнгүйгээр та нар жинхэнэ Гэртээ хүрэх хүртлээ мянга, зуун мянга, сая сая жил, эринийг өнгөрөөн, та нар энэ биет, хуурмаг оршихуйд дахин дахин живэх болно.Бидний залбирлыг сонсоогүй гэж Бурханыг бүү буруутгаарай. Бурханы зөвлөгөө, Бурханы Билиг ухааныг сонсоогүйдээ өөрсдийгөө буруутга. Бурханы Билиг ухааныг сонсохын тулд та дотооддоо хандах хэрэгтэй. Та Бурханыг харахын тулд, Гэрэлд хүрэхийн тулд, Гэр рүүгээ, дээшээ “урсах” урсгалд хүрэхийн тулд дотоод руугаа орох ёстой. Арьяабалын бясалгалаас илүү үнэ цэнтэй зүйл байхгүй. Ингэснээр та үүнийг Диваажингаар сольж болно. Гэхдээ бие махбод, бүх албан тушаал, алдар нэр, хөрөнгө чинээтэй байсан ч та үүнийг сольж авч чадахгүй.Диваажин ямар харагддагийг ч та нар мэдэхгүй. Бурхан юу вэ гэдгийг ч мэдэхгүй. Тэгэхээр Арьяабалын Арга энэ бүхнийг өгдөг. Яагаад гээч? Яагаад та нар хүртдэг гээч? Яагаад гэвэл дотоодод тань байдаг юм! Би олон удаа хэлсэн. Тийм учраас би сургаал номлолдоо ямар ч төлбөр авдаггүй. Сургаал номлолынхоо хариуд би юу ч та нараас авдаггүй, яагаад гэвэл та нарын дотоодод Бурхан байдгийг, дотоодод тань энэ эрдэнэ байдгийг, (дотоод Диваажингийн) Гэрэлд болон Бурханы сургаалд хэрхэн хүрэхээ мэддэг нь хүрэх боломжтойг би мэднэ.Гэвч мэдээж, та нар яаж гэдгийг мэдэхгүй, яагаад гэвэл энэ бол нууц, энэ нь халхлагдаж, түгжигдэж, нандигнагдаж, гэгээрсэн Их Багшаар, жинхэнэ Их Багшаар дамжих Бурханы зөвшөөрөлгүйгээр авах боломжгүй хадгалсан байдаг. Учир нь Бурханы зөвшөөрөлгүйгээр надтай адилхан зааварчилгааг давтаж уншлаа ч ялгаатай. Та нарт Арьяабалын элчийг илгээхдээ би Бурханы Ивээлийн зөвшөөрөлтэйгөөр түүнд бүрэн эрх бүхий хүчийг өгдөг. Үгүй бол та нар юу ч хүртэхгүй, – зүгээр л маяагийн төөрөгдөлд орж, үүнээсээ болж тамд унана, яагаад гэвэл энэ нь Диваажингийнх биш, тамынх.Photo Caption: Бурханы Хайранд инээмсэглэх нь Талархлын нэг хэлбэр юмАрьяабалын Бясалгал бол Бурханд шууд хүргэх зам юм, 9 цуврал лекцийн 8-р хэсгийг
2025-03-08
Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хэрэв та сайн Их Багш бол үргэлж санаа зовж, өөрийгөө анхаарч, хамгаалан, байнга сонор сэрэмжтэй байж, амьдрах хэрэгтэй болдог. Өөд болсны тань дараа татвар төлөөгүй мөнгөөр том сүм бариад, тансаг амьдарч, дагалдагчдаас бүх хүндлэл, шүтлэгийг хүртэж, дагалдагчдаа Бурхныг мартахад ч хүргэж, оронд нь зөвхөн өөрсдийгөө шүтүүлэх болно. Энэ санваартны гэдэс нь амьтан-хүмүүс, гэмгүй амьтан-хүмүүсийн цус, махаар дүүрэн байдаг. Тэдний бие гарч буй бохир зүйлээ хүчирхийлэлд өртсөн гэм зэмгүй хүүхдүүд дээр хүртэл цацдаг.