Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ аль хэдийн хийгдсэн учраас Бурханд талархаад, ингэж залбирсаар байгаарай. Олон тооны доод түвшний саад бэрхшээлийг даван туулах, энэ ертөнцийг туулахад л хэсэг хугацаа шаардагдана. Веган Дэлхий, Энх тайван Дэлхий аль хэдийн цогцолсон мэт бид Бурханд талархах ёстой. Учир нь энэ байх ёстой юм. Үүнийг энэ дэлхийд цогцлох хүртэл ердөө орон зай, цаг хугацаа саад болж байна. Биет ертөнц өөр юм л даа. Яг л сүнс нь цэвэр, энгийн, сүрлэг, хүчирхэг боловч сүнс нь түүнийг гадаад ертөнцөд илэрхийлж чадахгүй шиг. Учир нь бид бодол, тархи, бие махбод, сурч мэдсэн тогтсон үзэл төсөөлөлтэй. Эдгээр нь бидний оршихуйд маш их нөлөөлж, бохирдуулсан байдаг. Тийм учраас заримдаа хүмүүс сайн юмс бодож, сайныг үйлддэг. Гэвч маргааш нь эсрэгээр нь үйлдэнэ, яагаад гэвэл заримдаа тэд саадыг давж, заримдаа давж чаддаггүй. Тэр л асуудал.Диваажин үргэлж бидний залбирлыг сонсдог, харин бид л Диваажингийн хариултыг сонсож чаддаггүй, яагаад гэвэл заримдаа хүмүүс зүгээр л хүссэн зүйлээ л хүсдэг. Тэд хүсэж байгаа зүйл нь өөрсдөд нь сайн биш гэдгийг мэддэггүй ч, Диваажингийн зөвлөгөөг сонсдоггүй. Би хүртэл заримдаа Диваажингийн зөвлөгөөг дагах ёстой болдог, хаана суух, яг хаана суух, тэр өдөр юу идэх, эсвэл ийм тийм нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах гэх мэтийг ч сонсдог.Хүмүүс биет ертөнцийн ерөнхий байдлын муу нөлөөнд бохирдсон тул энэ дэлхийд бүх зүйл төвөгтэй байгаа юм. Тэгээд маяа үүнийг улам бүр дордуулдаг. Бид анх энд ирэхдээ, Брахма Диваажингаас сүнс анх энд ирэхдээ ариун байсан. Тэд юу ч идээгүй. Бидний өвөг дээдэст юу ч идэх шаардлага байгаагүй, юу ч хийх шаардлага байгаагүй. Тэд ийш тийш нисэж, аз жаргалтай амар амгалан амьдардаг байв.Тэгээд аажмаар, сониуч зандаа тэд хөтлөгдсөн. Далайд байсан, мөн усан дээр болон газарт ургадаг зүйлсийг хараад амталж үзэж, нэг нэгээр нь амсаж идэж эхэлсэн. Улмаар тэд үүндээ дасчихсан. Тэгээд тэдгээрийг амтлахгүй л бол тавгүйрхдэг болов. Ингээд дадал зуршил болж, улам ихээр амталдаг болсон. Улам ихээр идсээр тэд илүү хүнд болсоор байсан бөгөөд нисэж чадахаа больсон. Телепатаар тэгж их харилцаж чаддаггүй болжилүү тав тух, илүү хоол хүнс зэргийн төлөө өөр хоорондоо тулалдаж эхэлсэн. Ингэж л бид улам бүр дордсоор ирсэн байна. Алтан Эриний тодорхой цаг үе бидэнд байсан. Гэтэл бид тэрхүү мэдлэгээ ашиглан муу зүйл хийж бүтээсэн ба яг л хүмүүс атомыг мэдчихээд атомын бөмбөг хийж маш их зүйлс сүйтгэсэнтэй адил зүйл болсон. Тэгээд нөлөөлөл нь, муу нөлөө нь тухайн газар орондоо хохирогсдод одоо ч аюул учруулсаар. Жишээ нь Японд Хирошимад зарим хүмүүс одоо ч олон жилийн өмнө унасан атомын бөмбөгийн хор нөлөөнд хохирсоор байна. Тэгээд тэд үүнээсээ сургамж авалгүй, заналхийлсээр. Тэдгээр хүчирхэг улс орнууд сул дорой орнуудыг атомын бөмбөгөөр сүрдүүлсээр.Бурхан минь. Бурханы Сургаалыг амьд байлгаж, хүмүүсийг сайн, буянтай байхыг сануулдаг илүү олон номлогч, пап лам нар, лам гэлэнмаа нар байдаг болсон. Гэтэл тэд өөрсдөө хорон санаатай. Та нар мэднэ. Орчин үед олон улс оронд бүх мэдээлэл нь хаа сайгүй байдаг болж. Гэтэл юу ч хийгээгүй хэвээр.Тэгээд л зарим төр засаг ард түмэндээ санаа тавихын оронд татварын мөнгөөр дайтаж, олноор нь алж хядан, илүү сайхан газар, сайхан хүмүүсийг сүйтгэж, хоол хүнс авахад хэцүү, худалдаж авахад илүү үнэтэй болгож байна. Ард түмэн ядуу, өлсөж, цангаж амьдарч байхад тэр төр засгийн удирдлагуудад санаа зовох зүйл байдаггүй. Тэд үргэлж мөнгөтэй байдаг. Томоохон онцгой байдал тулгарвал тэд зүгээр л онгоцонд суугаад өөр аюулгүй газар руу зугтчихдаг.Иргэд л зовж хохирдог.Хэрэгтэй зүйл гавьтай хийгээгүй янз бүрийн шашны олон санваартан, пап, лам, гэлэнмаа нарын балаг ч бий. Тэд хүмүүсийг төөрөлдүүлж, тэднээс итгэл бишрэлийг нь булааж, тэднийг Бурханд, наад зах нь Диваажинд ч итгэдэггүй болгож, тэднийг зүрх сэтгэлдээ улам хар, илүү муу, итгэлгүй болгон, улс орон, дэлхий дахинд илүү их уршигтай болгож байна. Муу нөлөөллийн гинжин нөлөөг бид тоохгүй байж болохгүй.Photo Caption: Бүхий л Өөрчлөлтүүд Яг л Улиралтай Адил. Дасан зохицоорой!