Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Нэг минутын дотор Бурхантай хэрхэн холбогдох вэ, лекцийн 6-ын 5-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сүүлийн үед төрөл бүрийн хөнөөлт дохио ирж, урьд хожид байгаагүй, туйлын аюултай, хор уршигтай, бүхий л насныханд өгүүлшгүй зовлон учруулдаг хөнөөлт байдлаар байгаль бидэнд харуулж байна. ГЭХ МЭТ...

Тиймээс та бүхнээс веган болж өөрсдийгөө авар хэмээн дахин гуйя. Бусдын зовлонг өөрийнх мэтээр өрөвдөн нигүүлс. Та өөрөө тахиа-хүн, та өөрөө үхэр-, гахай- загас-хүн байгаа мэтээр өрөвдөн нигүүлс. Та өөрөө тэд мэтээр. Энэ тухай бодоод үз. Ганц хоёрхон үмх юм таны аманд хийхийн төлөө тэд ямар их зовлон тарчлал туулсныг төсөөлөөд үз дээ. Дэмий зүйл. Дэндүү харгис. Хүмүүс ийн үйлдэж, тэднийг идэх нь энэрэнгүй бус үйлдэл. Дэндүү нэр төргүй явдал. Бусад амьд төрөлтнийг алж идэх нь бидний хувьд дэндүү дорд зүйл. Өвдөлт мэдэрдэггүй ногоо, жимсийг мэдэхгүй бол хүнсний ногоо идэхэд хүртэл сэтгэлд бас тавгүй байдаг. Гэтэл амьтай, хөдөлж явдаг орилж дуугардаг төрөлтнүүдийг идэх, амандаа хийх тухай бүр ярилтгүй. Ариун амаараа бид өөрсдийгөө гэтэлгэхийн төлөө зөвхөн Бурханыг магтаж, Их Багш нарыг магтах учиртай.

Надад итгэх хэрэггүй. Зүгээр л хэрэгжүүлээд үз. Тэгвэл миний одоо хэлж буй зүйл үнэн гэдгийг ойлгоно. Бүхэлдээ үнэн. Энэ бол миний хэлэх цорын ганц үнэн. Би хэзээ ч та бүхэнд худал зүйл хэлдэггүй. Та бүхэнд хэлэхийн тулд би өөрөө ухаарах ёстой. Товчхон ярина даа гэж бодох болгондоо л би урт яриад байх юм. Хамаагүй дээ. Миний ярианаас та бүхэн ач тус хүртэнэ гэж найдъя. Учир нь энэ нь би биш, бие махбодын би биш. Та бүхэн миний яриагаар дамжуулан Бурханы адислалыг хүртдэг. Миний бие махбодон би гэдэг бас Бурханы багаж. Гэхдээ зүгээр нэг энгийн нь биш.

Одоо дахиад сүнсний тухай яръя. Биед ямар нэг гойд ердийн бус зүйл тохиолдвол сүнс хаашаа явахаа хянах боломжгүй болж магадгүй. Дээрээс нь сүнс олон давхар биеэр халхлагдсан байдаг. Жишээ нь: Хэрэв та бие махбодоо үлдээвэл асурийн бие болон миний өмнө дурдсан бусад бие байдаг. Сүнс хоригдсон хэвээр байх болно. Улмаар сүнс, үлдсэн ухамсар буюу далд ухамсар зүгээр л төөрч, зовж, зүдрэн, төөрөлдөж, хаана байгаагаа, юу хийхээ мэддэггүй. Заримдаа тэд гэнэт ихэд зовж шаналан өөд болбол гэтлэгдэхгүй. Бие махбодгүй болсон тэд үүрд эргэлдэн, өөрсдийгөө зэмлэж, бусдыг үзэн ядаж, эсвэл зүг чиг, зорилгоо мэдэхгүй төөрөлдөн явдаг. Хэрэв тухайн сүнс үнэхээр зовж шаналсан нөхцөл байдлаас ирсэн бол, магадгүй хайртай нэгнээ алдсанаас болоод юм уу дарамтад байснаас, гүтгэгдсэнээс болоод, бусдад алагдсан, шударга бусаар хөнөөгдөж өөд болсон бол олон биед хоригдсон тухайн сүнс өөрийгөө чөлөөлж чадахгүй.

Дашрамд хэлэхэд би судалгаа хийж, өвдөлт мэдэрдэггүй өөр олон хүнсийг та нарын төлөө олж мэдсэн. Би тэднийг жагсаалт гаргаад, веб хуудас хийгээрэй гэж хэлсэн байгаа. Хэрэв та бүхэн тэгж хооллохыг хүсдэг бол тэндээс өвдөлт мэдэрдэггүй хүнсийг харж болно. Олон сонголт нэмэгдсэн байгаа. Надад цаг гарсан үед би ахиад судалгаа хийж, жагсаалт гаргана аа. Өвдөлт мэдэрдэггүй хүнсийг Бурханы Хүчээр, энэ гараг дээрх хүүхдүүдээ гэсэн Бурханы Хайраар бүтээсэн юм. Библид хүртэл дурдсан байдаг. Үүнийг ойлгох амархан. Энэ бол жинхэнэ шим тэжээл, Бурханы Хайр.

Харин бусдыг нь бусад төрөлтнүүд бүтээсэн болохоор өвдөлт мэдэрдэг. Мэдээж Бурханы Хүчийг юм уу шидийн хүч, эсвэл биедээ байгаа асурийн хүчийг, бүтээхэд ашиглах боломжтой бүхнээ ашиглан хийдэг. Тэд амьд байхдаа зарим нөхцөл байдалд хийсэн юм уу, эсвэл ихэвчлэн өөд болсныхоо дараа, хэрэв зовж үхсэн бол, амиа хорлох ч юм уу өөрсдийгөө үхэлд хүргэсэн бол... Хэрэв тэдний сүнс нь юм уу бодол нь, ухамсарт өвдөлт нь ямар нэг бодист шингэх юм уу хөрсөнд шингэсэн бол тэндээс нь ургамал, эсвэл мод урган гардаг байх жишээтэй. Тэгээд эдгээр ургамал, мод өвдөлт мэдэрдэг байх болно. Яагаад гэвэл амьд, хөдөлсөн биетэй байхын оронд үйлийн үр тэднийг гэнэт өөр зүйл болгон өөрчилсөн. Тэгснээр тэд тэндээ удаан хугацааны турш гацна. Үүрд ч байж мэднэ.

Тиймээс аз жаргалтай амьдраарай. Үргэлж Бурханд талархаж, Бурханыг санаж, бүх цаг үеийн, бүх зүгийн Их Багш нарт талархаарай. Мөн Их Багш нарыг магт, бүх Их Багш нарыг, бүх гэгээрсэн Их Багш нарыг, Хамгаас Агуу, Оройн Дээд Бурханы төлөөлөгч болох энэрэнгүй, өршөөл нигүүлсэлтэй, өгөөмөр нинжин Их Багш нарыг магтаж бай.

Жишээлбэл би нэг зүйл хэлье. Дэндүү олон учраас бүгдийг нь хэлэх боломжгүй. Гэхдээ Аулакын (Вьетнамын) нэг ардын үлгэр байдаг. Аулак (Вьетнам) кориандр гэдэг нэртэй нэг ургамал бий, үзүүртэй, жижигхэн, урт навчтай. Ургамал. Жаахан гашуун ч хурц амттай, гэхдээ чили перец шиг хурц биш. Их таатай. Өмнө нь би дуртай байж билээ, иддэг байсан, гэвч одоо идэхээ больсон. Идэх хүсэлгүй болсон. Та нарт ямар нэг зүйл хориглох гэсэн юм биш. Зүгээр л түүх ярьсан юм.

Ау Лакт (Вьетнамд) ардын үлгэр байдаг, нэг төрлийн ардын үлгэр ч, ардын үлгэр шиг биш, Аулак (Вьетнам) кориандр гэдэг ургамал бий. Аулак (Вьетнам) хэлээр рау рам гэж нэрлэдэг. Энэ нь зөв шударга нэгэн эмэгтэйн цус, зовж шаналсан сэтгэлээс бий болсон гэгддэг. Түүний нөхөр нь тухайн цаг үед манай улсаас урваж, бидний нууц болон юмсыг дайсанд маань зарсан. Гэвч эцэст нь тэр амжилт олдоггүй. Тэр хоёр, эхнэр нөхөр хоёр нэгэн хүүтэй байв. Аав нь хүүгээ хэт их хүчилж, хэт их шийтгэдэг байсан болохоор хүү нь гол руу үсрээд үхчихдэг. Ээж нь энд тэнд хүүгээ хайж яваад тийм байдалтай үхсэнийг нь олж мэдээд тэр тэсдэггүй. Учир нь нөхөр нь бас түүнд маш таагүй ханддаг байсан ба, тэрээр мөн түүнийг улс орноосоо урвасан үйлдэлд нь дургүйлхдэг байв. Хүүгийн тийм хэцүү байдлаар алдсаны дараа тэрээр бугуйгаа зүсээд үхдэг. Тэрээр зовж үхдэг, хүүгээ гэх сэтгэлийн хүлээстэй үхдэг. Түүний цус нь урсаад газарт шингэнэ. Тэгээд тэрхүү урссан цуснаас нь энэ рау рам, аулак (вьетнам) кориандр гэх ургамал урган гарсан гэдэг.

Тэр эмэгтэйн нэрийг Ти Рам, Р-а-м гэдэг байсан. Харин хүүг нь, голд живсэн хүүг нь Кай гэдэг байв. “Кай” гэдэг нь ногоо гэсэн үг. Манай ардын үлгэрт “Gió đưa cây cải về trời, rau răm ở lại, chịu đời đắng cay,” гэсэн хэллэг байдаг ба энэ нь “Салхи ногоог хийсгэн”- хүүгийнх нь нэр Кай-ийг хэлж байна - “Диваажин руу одсон” гэсэн утгатай. Ногоог салхи Диваажин руу хийсгэн одсон ба зөвхөн аулак (вьетнам) кориандр ургамал л үлдэж хоцорч, гашуун, хурц амьдралыг мэдэрч буй. Энэ нь тэрхүү ээж хүү хоёрын дурсгалд зориулагдсан. Газар руу урссан цус болон шаналсан сэтгэл энэ рау рам буюу аулак (вьетнам) кориандр нэртэй ургамлыг бүтээсэн, гэх мэт жишээтэй.

Энэ ургамал нь үйлийн үртэй, яагаад гэвэл энэхүү доод сэтгэл, болон бугуйгаа зүсээд үхэх үеийнх нь зовж шаналсан мэдрэмж тийм төрлийн ургамлыг бүтээсэн. Энэ ардын үлгэр ч гэлээ бас үүнтэй төстэй нөхцөл байдалтай зарим ургамал ногоог тайлбарлаж харуулж байна. Тэдгээр нь хүмүүсийн зовж шаналсан мэдрэмж эсвэл заримдаа бас жаргалтай мэдрэмжээс бүтсэн байдаг. Олон ардын үлгэрт гардагтай адил юм, Луон Сон Ба- Чүк Ан Дай-н нэг хайрын түүхийг ярьсан байдаг. Лүон Сон Ба үхэхэд Чүк Ан Дай бас түүнтэй хамт үхэхийг хүсдэг. Тэр түүний булшин дээр очин уйлж унжин, түүнтэй хамт үхэхийг хүсдэг. Тэгээд тэндээ үхчихдэг. Улмаар тэд хоёул эрвээхэй болдог. Үнэхээр жаргалтай хамт нисээд л. Энэ бодит болсон явдал, бага зэрэг өөрчилсөн.

Ямартай ч манай дэлхийд ийм зүйл олон болж байсан агаад тэндээс олон төрөл зүйл, олон янзын мод, өвс ургамал, чулуу хүртэл урган гарсан. Зарим сүнс модонд гацчихсан, гэтлэгдэж чадаагүй л байдаг. Тиймээс тэр модыг тайрахад тэд маш их өвдөж, шаналдаг. Маш аюултай модод бас бий. Хэрэв би ахиад харж чадвал та нарт жагсаалт гаргаж өг гэж хэлнэ ээ. Мэдээний багт илгээсэн. Тэд хүлээн авсан эсэхийг мэдэхгүй. Зарим мод, зарим ургамал тун аюултай, үхлийн аюултай. Бага зэргийн хортой төдий биш, үхүүлж болзошгүй.

Их Британи дахь хортой ургамлын жишээнүүд

Аварга шарилж – Арьсанд хүрвэл их хэмжээний цэврүү, идээт үрэвсэл үүсгэж, нүдэнд орвол харалган болгох боломжтой.

Гүргэмийн омежник – Шүүс нь нүдэнд орвол, мөн идсэнээс хойш хэдэн цагийн дараа үхүүлж болзошгүй.

Цоохор болиголов – Идэхэд уушгины мэдрэлд нөлөөлж, амьсгаа боон, үхүүлэх боломжтой.

Хорс – Хүрэхэд хүчтэй бөөлжих, дотор муухайрах, зүрхний цохилт удаашрахад хүргэж болзошгүй. Идвэл үхүүлэх магадлалтай.

Сүүт өвс / Евфорбиа – Сүүн шүүс нь маш их хортой. Арьс, нүдийг цочроодог.

Хуруувчин цэцэг – Идвэл зүрх, бөөрний асуудалд оруулах боломжтой.

Ноёд хатагтай/ Хөхөө пинт Хэрэв залгивал хүчтэй цочрол, үрэвсэл үүсгэдэг.

Нохойн мөнгөн ус – Идэхэд шарлуулж, суулгуулж, бөөлжүүлэн, бүр үхүүлж ч чадна.

Гувай хатан – Хэрэглэхэд тууралт гарах, толгой өвдөх, ярихад бэрх болох, хий юм харах, шөрмөс татах шинж тэмдэг илэрч, эцэст нь үхэлд хүргэж болно.

Зарим ургамал хортой байдаг. Өөд болсон тэрхүү төрөлтний сүнс, мөн чанар нь тэр ургамалд, тэр модонд шингэчхээд, харанхуй мунхгаасаа болоод, энэхүү биет дэлхийд ямар нэг шалтгаанаар, эсвэл хэн нэгнээс болоод энэ дэлхийд мунхгаар хүлэгдсэнээс болж гэтлэгдэж чадаагүйн улмаас хортой болох боломжтой. Тэгэхээр энэ бие махбодод амьд байгаа дээрээ ирээдүйгээ сонгох нь үнэхээр, үнэхээр их чухал юм шүү. Гэгээрлийг сонгоорой. Чадахынхаа хэрээр Бурханыг сонгоорой. Үргэлж Бурханд залбиран, Бурханыг санаж, Бурханыг магт. Хамгийн чухал нь веган бай.

Photo Caption: Орчин Тойрон Тийм Таатай Биш ч Бид Хамтдаа Байна, Жаргалтай Байгаарай Хонгор Минь!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (5/6)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Урлагийн ертөнцөөр аялахуй
2025-02-20
248 Үзсэн
37:44
Онцлох мэдээ
2025-02-19
78 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд