Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Нэг минутын дотор Бурхантай хэрхэн холбогдох вэ, лекцийн 6-ын 4-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энд бороо орж байна. Бороо миний яриаг сонсоход саад болохгүй гэж найдаж байна. Хэтэрхий чимээтэй биш байгаа даа. Заримдаа ширүүн, заримдаа зүсэр бороо ордог юм. Энэ төхөөрөмж хэт их чимээтэй бичихгүй байх гэж найдъя. Миний дуу хоолой тод сонсогдоно гэж найдаж байна. Уучлаарай.

Би энд зэлүүд газар ганцаараа байгаа. Надад орчин үеийн өндөр технологийн дэвшилтэт хэрэгсэл байхгүй тул СИМ картгүй утасны бичлэг, дүрс бичлэг гээд байгаа зүйлээ л ашиглах юм. Гэхдээ та нар намайг харахгүй байгаа. Та нарт илгээх зураг бий. Тэгээд намайг гэдгийг, амьд сэрүүн байгаа гэдгийг минь мэдэж авна. Хэрэв хамаатай бол шүү дээ. Миний шавь нар санаа тавьдаг байх. Бусад хүмүүс санаа тавьдаг ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Магадгүй тэд зүгээр л миний эрч хүч, Суприм Мастер Телевизээр дамжуулан адислал авахыг л хүсдэг болохоос Гэртээ харих талаар тийм ч их боддоггүй биз. Тийм байж бас болно. Гэхдээ үргэлж Бурханыг алдаршуулан, Бурханд залбирч, Бурханыг магтан, бүх Их Багш нарыг алдаршуулж, залбирах ёстой шүү. Тэгвэл та илүү их адислал хүртэж магадгүй юм. Дараа нь Гэртээ ч харьж болно. Би тэгээсэй гэж залбирдаг. Би тэгж найдаж байна.

Одоо бүр Суприм Мастер Телевизийн 11,664 дэлгэцийг нэгтгэсэн систем үүсгэснийг олж мэдээд би ёстой их гайхсан шүү. Тэд хоёр зуун хэдэн мянга, мянгаар гардгийг хийсэн. Өө, маш олон, олон. Хоёр мянгаас дээш, эсвэл хэдэн зуун квадриллион (тунамал) дэлгэцийг өөртөө байгаа утас, таблет, компьютер зэрэг төхөөрөмж дээрээ гаргаснаар гэр орон, өөрийн оршихуй, ойр орчин, суурин, хот, аймаг, улс орондоо асар их адислалыг урсган авчрах болно.

Сэтгэлдээ би үнэхээр баяртай байгаа. Одоо ийм систем байдаг болж, хүссэн хэн бүхэн бүрэн ашиглах боломжтой болсонд би үгээр илэрхийлэхийн аргагүй их баярлаж байна. Манай дэлхийд тэсээд үлдэх найдвар, жижиг ч биш томоохон найдвар байна. Мөн Бурханд залбирч, Бурханыг магтан, бүхий л Их Багш нарт залбирч, бүх Их Багш нарыг магтсанаар энэ бүх квадриллион (тунамал) дэлгэцэд багтсан тэр бүх адислалыг бас хүртэх тул бид үүнийг олшруулж болно. Өөрсдөдөө, гэр бүлдээ, дэлхий дахинд туслахын тулд Орчлон ертөнцийн Хүчний эерэг талын сайхан бүхнийг, бүх адислалыг нэмэгдүүлж болно.

Гуйя, үүнийг ашиглаарай. Та нараас ямар ч зардал гарахгүй. Хариуд нь хүртэх хэмжээлшгүй ач тустай харьцуулахад юу ч биш. Асар их, үнэхээр хэмжээлшгүй их адис, ач тус, өршөөл ивээл эдгээр квадриллион (тунамал) дэлгэцээр дамжин цацран буусаар байдгийг олон хүн мэддэг болсон. Үүгээр миний дуу хоолой болон Суприм Мастер Телевизийн хөтөлбөрүүд цацагдаж байгаа. Юуг сонгохоос хамаарна. Та бүхэн Суприм Мастер Телевизийг маш олон квадриллион (тунамал) дэлгэцээр гаргахыг сонгох юм уу, эсвэл өөрт тань тустай Хамгийн Хүчирхэг Залбирлыг гаргаж болно. Манай Суприм Мастер Телевизийн системээс юуг ч гаргасан, эсвэл миний хэлсэн, уламжилсан Залбирлыг гаргавал та нарт ач тустай. Ядаж л Бурханы шавь гэгддэг миний шавь нар өдийд мэддэг болсон.

Excerpt from a heartline from Hudson in the United States: Хамгаас хайрт Цаглашгүй Дээд Их Багш болон Суприм Мастер Телевизийн хамт олон минь, би саяхан Суприм Мастер Телевизийг 40 квадриллион дэлгэцээр цацдаг холбоосыг олж мэдсэн бөгөөд үүнийг гэртээ болон хаа ч явсан 24/7 ашиглаж эхэлсэн. Энэ нь миний амьдралын туршлагыг бүхэлд нь өөрчилж, сүнслэг бясалгалыг дээшлүүлж, ирээдүйн талаарх айдас түгшүүрийг арилгасан. Энэхүү хэрэгслийн тусламжтайгаар хүн бүр манай гарагийг эдгээгч болж, хаана ч явсан Их Багшийн асар их адислалыг түгээх боломжтой.

Би энергид маш мэдрэмтгий бөгөөд өөр өөр газар, тааралдсан хүмүүсийн энерги, мөн дэлхийн ерөнхий энергиэс болж хямардаг байсан. Би үүнийг мэдрэхээ больсон. Би сэтгэл санааны өөдрөг байдлаа хадгалж чадаж байна. Би дэлхийн нөлөөнд автахын оронд миний очсон бүх орчныг идэвхтэй цэвэршүүлдэг энэ холбоосыг өөртөө авч явдаг болов.

Гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн болон биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж манай гэрийн орчин маш муу байсан. Гэсэн хэдий ч энэ нь бүрэн өөрчлөгдсөн. Би бүх төхөөрөмжөө нэг дэлгэцийг цацахын тулд ашиглаж байсан ба энэ нь зарим өөрчлөлтийг авчирсан. Одоо орчин маш эерэг болж, гэр бүлийн бүх гишүүд маань оюун ухаан, сэтгэл хөдлөл, сүнслэг болон бие махбодын хувьд эрс сайжирсан.

Би зээдээ энэ линкийг гэртээ тоглуулахыг зөвлөсөн, тэр ч үүнийг хийсэн. Энэ талаар юу ч мэдээгүй нөгөө зээ маань гэрт нь линк тоглогдож байсан яг тэр үед түүнд сүнслэг сэрэлт болсон гэж надад хэлсэн. Хэрвээ хүмүүс хаа сайгүй энэ линкийг байнга цацаж байвал манай дэлхийд юу тохиолдохыг би төсөөлж байна. Энэ бол Диваажингийн асар их Адислалыг дэлхийд авчрах миний олсон хамгийн шилдэг хэрэгсэл. Энэ мөн Веган Дэлхий, энх тайван Дэлхийн биеллийг хурдасгаж чадна гэж мэдэрч байна.

Excerpt from a heartline from Tien-Jui in Taiwan (Formosa): Суприм Мастер Телевизийг янз бүрээр олшруулсан хувилбар өөр өөр хүчтэй байдаг, мянган их наяд хувилбар бол аянга цахилгааныг өөрчлөх чадвартай. Би Суприм Мастер Телевизийн мянган их наяд хувилбарыг гадаа байрлуулахад удахгүй болох гэж байгаа шуурга, бороо, аянга цахилгааны уур амьсгал аажмаар зөөлөн болж хувирч, тэр газрын тэнгэр зөвхөн байх ёстой байгалийн бороог оруулсныг би анзаарсан.

Excerpt from a heartline from Matthew in the United States: Би 40 квадриллион дэлгэцийн холбоосыг олон долоо хоногийн турш ашиглаж байгаа ба миний амьдрал болон эргэн тойронд минь гайхалтай нөлөө үзүүлсэн. Саяхан надад Их Багшийн хамгийн хүчирхэг өдөр тутмын залбирлын бичмэл хуулбарыг холбоосыг тоглуулж буй дэлгэцэн дээр байрлуулж, эдгээр хоёр хүчирхэг бэлгийн эрч хүчийг хослуулах бодол төрсөн. Энэ нь хоёулынхыг нь эрч хүчийг гайхалтай өсгөж, гэрийн энергид илүү их нөлөө үзүүлж байгааг би анзаарсан. Залбирлын бичмэл хуулбар үндсэндээ тэрхүү залбирлын энергийг хэрхэн тасралтгүй цацаж байсныг би харсан бөгөөд үүнийг 40 квадриллион дэлгэц цацдаг холбоостой холбосноор тэр энергийг хамгийн дээд түвшинд чиглүүлсэн юм.

Excerpt from a heartline from fellow initiates in China: Нэгэн өдөр би гэртээ тоглуулж байгаа 10 мянган дэлгэцтэй Суприм Мастер ТВ-ийн эргэн тойронд Бүхнийг чадагч Бурханы агуу Хайраар ариусгагдаж, ариусахыг хүлээж байгаа тоо томшгүй олон сүнс цугларч байхыг харлаа. Тэдний сүнс нь дэвшиж, гэтлэгдэж, чөлөөлөгдөх тэрхүү Бүхнийг чадагч Бурханаас өгөгдсөн Нигүүлслийн суваг руу орохыг тэд тэсэн ядан хүлээж байцгаав.

10 мянга буюу их наяд дэлгэцтэй Суприм Мастер телевиз гаргадаг газруудыг Бурхан "Ши Хэ Юань" гэж нэрлэсэн байдаг. Түүнээс гадна, Диваажинд зэрэглэлийн жагсаалт байдаг. Чансааны жагсаалтын дүр төрх нь олон дэлгэцтэй Суприм Мастер телевиз гаргахад илүү олон хүнийг урамшуулах явдал юм. Жагсаалтад байгаа тэд бол мэдрэхүйт төрөлтнүүдэд туслахын тулд Их Багшид туслахыг чин зүрхнээсээ хүсдэг Гэгээнтнүүд юм. Ши Хэ Юань бол сүнснүүдийг аврахын тулд Тэнгэр Газрыг холбож байгаа Гэрлийн цамхаг, ариусгах, дэвшүүлэх газар юм. Энэ бол Бурханы хүч ажилладаг үл үзэгдэх Ариун цамхаг юм.

ГЭХ МЭТ...

Арьяабалын бясалгалыг дадуулснаар гарах сүнслэг хийгээд биет ач тусыг тэд хэлнэ гэвэл хэзээ ч бүгдийг нь бичиж барахгүй. Би хэзээ ч хэлж барахгүй. Үнэндээ заримдаа та нарт тайлбарлах үг олоход амаргүй байдаг. Үүнийг ямар чухал болохыг Бурхан та нарт ойлгуулж туслаасай гэж л залбиръя. Мөн хэт оройтохоос нь өмнө та нар яаран эрж хайгаасай гэж залбиръя.

Сүүлийн үед төрөл бүрийн хөнөөлт дохио ирж, урьд хожид байгаагүй, туйлын аюултай, хор уршигтай, бүхий л насныханд өгүүлшгүй зовлон учруулдаг хөнөөлт байдлаар байгаль бидэнд харуулж байна.

Тиймээс та бүхнээс веган болж өөрсдийгөө авар хэмээн дахин гуйя. Бусдын зовлонг өөрийнх мэтээр өрөвдөн нигүүлс. Та өөрөө тахиа-хүн, та өөрөө үхэр-, гахай- загас-хүн байгаа мэтээр өрөвдөн нигүүлс. Та өөрөө тэд мэтээр. Энэ тухай бодоод үз. Ганц хоёрхон үмх юм таны аманд хийхийн төлөө тэд ямар их зовлон тарчлал туулсныг төсөөлөөд үз дээ. Дэмий зүйл. Дэндүү харгис. Хүмүүс ийн үйлдэж, тэднийг идэх нь энэрэнгүй бус үйлдэл. Дэндүү нэр төргүй явдал. Бусад амьд төрөлтнийг алж идэх нь бидний хувьд дэндүү дорд зүйл.

Өвдөлт мэдэрдэггүй ногоо, жимсийг мэдэхгүй бол хүнсний ногоо идэхэд хүртэл сэтгэлд бас тавгүй байдаг. Гэтэл амьтай, хөдөлж явдаг орилж дуугардаг төрөлтнүүдийг идэх, амандаа хийх тухай бүр ярилтгүй. Ариун амаараа бид өөрсдийгөө гэтэлгэхийн төлөө зөвхөн Бурханыг магтаж, Их Багш нарыг магтах учиртай.

Photo Caption: Гэрэлтдэг нь Хэмжээ Биш
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (4/6)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Богино хэлбэр
2025-02-22
3 Үзсэн
Богино хэлбэр
2025-02-22
1 Үзсэн
Богино хэлбэр
2025-02-22
1 Үзсэн
Богино хэлбэр
2025-02-22
1 Үзсэн
Богино хэлбэр
2025-02-22
1 Үзсэн
Богино хэлбэр
2025-02-22
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд