Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хайр, Нигүүлслийнхээ хүчийг эргэн олж аваарай, 8-ын 8-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Бурхан тэдний өмнө гарч ирлээ ч тэд хүлээн зөвшөөрөхгүй. Тэд Бурханыг доромжлох юм уу ямар нэг байдлаар Түүнийг гэмтээх эсвэл бүр алах шалтаг олно. Яг л Есүсийг алсан шиг. Тэд бүгд энэ гараг дээр сохор, хэлгүй, дүлий. Мэдээж тэд дээрдэх ч, хүн бүр биш.

(За, сүүлчийнх, Багш аа. Ерөнхийлөгч Трамп болон түүний хийх ажилтай холбоотой 1980-аад оны зөгнөлийг хуваалцах гэсэн юм.) Хөөх. (Энд ингэж бичсэн байна: Томас Зиммер буюу “Лореттогийн Даяанч” хэмээх нэгэн ариун хүн ноён Дональд Трамп “Америкийг буцаан Бурхан руу хөтөлнө.” гэж зөгнөсөн байна. Тэрээр энэ зөгнөлөө 1983 онд Лоретто-д зочлон ирсэн Америкийн сэтгэл зүйчтэй хуваалцан ингэж хэлжээ: “Яг одоо, Америкийн Нэгдсэн Улсад Бурханы гарыг агуулсан нэгэн хүн байна. Тэрээр гоц ухаантны IQ-тэй, нэгдүгээр зэргийн боловсролтой. Тэр хийсэн бүхнээ туйлын оновчтой хэрэгжүүлнэ.”) Тийм, үнэн! (“Түүнийг Дональд Трамп гэдэг.”) Өө, тэр бүр нэрийг нь хэлээ юу! (Тийм!) Гайхалтай. (“Бурханы гар түүн дээр байна, мөн Бурхан удахгүй түүнийг ашиглах болно.”) Тийм. Хөөх. (Зөгнөлийнхөө гэрч болгож ноён Томас Зиммер Ватиканы Ариун Хаалган дээр нэгэн тоосго худалдан авч, ноён Дональд Трампын нэрийг дээр нь бичиж, үүгээрээ түүнд Ватикан дахь олны адислалыг хүртээхийг хүссэн. Учир нь тэрээр ноён Трамп Америкийн агуу удирдагч болж, Америкчуудыг буцаан Бурханд хүргэхийг мэдэж байсан.)

Тийм, дотоодод нь! Хөөх. Гайхалтай юм! (Тийм.) Олон хүн үүнийг мэдэхгүй. (Үгүй.) Одоо мэдлээ. Гэвч тэд нэг их өөрчлөгдөхгүй. Хэрэв тэд нэр алдар, ашиг хонжоонд хэт автсан бол үүнийг анзаарахгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй. (За.) Бурхан тэдний өмнө гарч ирлээ ч тэд хүлээн зөвшөөрөхгүй. Тэд Бурханыг доромжлох юм уу ямар нэг байдлаар Түүнийг гэмтээх эсвэл бүр алах шалтаг олно. Яг л Есүсийг алсан шиг. Тэд бүгд энэ гараг дээр сохор, хэлгүй, дүлий. Мэдээж тэд дээрдэх ч, хүн бүр биш. (За, Багш аа.) Хэрэв тэд нэр алдар, ашиг хонжоонд сохорч, эгэл ертөнцийн ийм амбицаар хөтлөгдөж, хүмүүст үйлчлэх сэтгэлгүй бол тэд өөрчлөгдөхгүй. (За.) Одоо, бид үүнийг Суприм Мастер ТВ-д тавивал хүн бүр үүнийг мэдэх ч тийм ч олон хүн үүнд итгэхгүй л болов уу. Ялангуяа сөрөг хүчин нь. Өө, ядаж л тэд мэдэх болно, ядаж л өөр нэгэн үүнд итгэж магадгүй. Гэхдээ одоо ямар хэрэг байна? Тэд түүнээс салахыг хүсэж байна, хэдийгээр ердөө арван өдөр л үлдсэн байхад тэд хүлээж тэсэхгүй, түүнээс салахын түүс болж байна. (Тийм.) Улс орны тань удирдагч гэгдэгч, эсвэл удирдагч болох гэж байгаа хүн бас адилхан. Түүнийг хөөж гаргахыг хүсэж байна. Ахиад арван хоёр өдөр ч хүлээж тэсэхгүй нь бололтой. (Тийм.) Хоёр долоо хоноод л тэр явчихна. Одоо, тэр ахин асуудал үүсгэхийг хүсэхгүй байгаа, учир нь зарим хүмүүс Нийслэлийн барилга дээр амь үрэгдсэн. Тиймээс тэр үүнээс болж ахин ийм зүйл хүсэхгүй байгаа. Тэр ийм байдлаар тэмцээд байхыг хүсээгүй. Магадгүй тэр эсэргүүцсэн хэвээр байх ч хэчнээн хүн түүнийг дэмжихийг мэдэхгүй, учир нь тэд бүгд сохор бөгөөд бас айдастай байна. Олонхоос айж байна, (Тийм.) түүнийг хэдийнээ эсэргүүцэж байгаа бусдаас айж байна. Тиймээс тэд бас түүнийг эсэргүүцэхгүй бол буланд шахагдаж, өөр байдлаар мөшгүүлж мэднэ. Ихэнх хүмүүс өөрсдийгөө харж хандах ёстой. (За, Багш аа.) Ихэнх хүмүүс тийм байдаг. Эхлээд өөрсдийгөө, дараа нь өрөөлийг гэдэг. Тиймээс түүн шиг ерөнхийлөгч байвал, үнэхээр ганцаардаж, бухимдмаар ба маш эрсдэлтэй.

Тэгэхээр, энэ хүн хаана амьдардаг юм бэ? Одоо байгаа юу? Томас. (Том Зиммер бол Дэлхийн II-р дайнд оролцож явсан Америкийн ахмад дайчин) Хөөх! (Бөгөөд эргээд энгийн иргэн болохдоо Итали-д мөргөл үйлдэхээр явж, “ерөнхийдөө үлдсэн амьдралаа хүн төрөлхтний төлөө залбирахад зориулахаар шийдсэн.” Тэрээр мөн “Пиета Залбирлын Ном” хэмээх ном бичсэн нь “арван сая гаруй хувь” борлуулагдсан.) Хөөх. За. Маш сайн. Тэр өөд болчихсон уу, эсвэл байгаа юу? Амьд хэвээр үү? (Өөд болчихсон, Багш аа.) Өө, би тэгж бодсон юм аа. За, хамаагүй. Намайг Иерусалим руу нэг удаа лекц айлдахаар явахаас өмнө нэг Америк хүн байсан, тэр байсан юм болов уу. (Хөөх.) Тэр зөгнөсөн... Тэр нэг зүйл хэлээд байсан... Израйлд ирсэн байсан юм, тэр Мессиаг ирэхийг хүлээж байгаа гэсэн, Есүсийг хоёр дахиа ирэхийг хүлээж байгаа гэсэн. Гэтэл хүн бүр л түүнийг жаахан юмтай юм байна гэж бодож байсан. Гэтэл нэг өдөр намайг лекц айлдахаас хэдэн өдрийн өмнө тэр, “Аа, Есүс ирж байна, Тэр ирж байна, Тэр ирж байна.” гэсэн. Тэгтэл тэд түүнийг хөөгөөд гаргачихсан. (Өө үгүй ээ.) Намайг лекц айлдахаас хоёр, гурван л өдрийн өмнө. (Хөөх.) Тиймээс би... Хөөх, их олон хүмүүс далдыг хардаг байх юм. Тийм ч олон биш л дээ, гэхдээ цөөнгүй. (Тийм.) Дэлхийд сайн. За, сайн байна.

Одоо өөр асуулт байхгүй юу? (Үгүй, Багш аа. Ингээд болсон.) Сайн байна, сайн байна, сайн! Өнөөдөр сайн асуултууд асуулаа. Үнэхээр сайн. Хэрэв би асуудалд орвол та нарын буруу гэдгийг мэдээрэй. За юу? Би тоохгүй. Миний төлөө, Багшийнхаа төлөө залбирахаа мартуузай, (За, Багш аа.) тэгснээр Тэр үргэлжлүүлж чадна. Мөн өөрсдийнхөө төлөө бас залбираарай. Би та нарын төлөө залбирдаг. Бүгдийн төлөө (Баярлалаа, Танд) өдөр бүр залбирдаг. Өмхий хүрэн гэх мэт амьтдын төлөө надад залбирах боломж байвал, мэдээж та нарын төлөө залбирна шүү дээ, үгүй юу? Хамаг зүрх сэтгэлээрээ залбирах болно. За, хайр аа өөр зүйлгүй бол ингээд өдөрлөе. (Баярлалаа, Багш аа.)

Надтай холбогдсонд баярлалаа. Боломж гарах бүрд бид нэг нэгэнтэйгээ ярилцах боломжтой байгаа нь үнэхээр сайхан. (Тийм Багш аа.) Даваа эсвэл Ням гариг хүртэл хүлээх шаардлагагүй. Учир нь заримдаа би Шинэ Газрын (Ашрамтай) ярилцахыг хүсэвч, мартсан байдаг ба, тэгээд Ням гаригийн орой би “Бурхан минь!” гэдэг. Веган Дэлхийн төлөөх бясалгалын цаг болсныг мэдээд, (За.) би “Өө Бурхан минь! Өнгөрчхөж” гэдгийг санадаг. Гэвч хамаагүй, тэд сонсож байгаа. Ийм байх нь бас сайн, яагаад гэдгийг мэдэх үү? Учир нь бидэнд олон хэлний хадмал бий. (Өө.) Тэд ойлгох боломжтой. (Тийм.) Хэрэв би Шинэ Газрын Ашрамтай яривал Хятадаар ярих болно. Надад тийм ч урамтай байдаггүй. Англиар ярих үедээ би илүү урам зоригтой байж, юмс илүү хурдан, жигдхэн өрнөдөг. Тиймээс та нартай ярихад надад орчуулагч, төхөөрөмж энэ тэр шаардлагагүй. (За.)

Бас хэзээд ч ярихад тохиромжтой байвал бид үргэлж ярих боломжтой. Харин тэдний хувьд, бид хүлээх ёстой болдог, зохицуулах ёстой ба хэд хэдэн удаа, тэдэнтэй ярихыг хүсэх бүрд үргэлж ямар нэг зүйл болохоо байдаг. Тэд надад буруу дугаар өгч.... буруу өргөтгөл өгөх гэх мэт зүйл болдог. (Өө.) Тэгээд энэ нь нэг л адил газар руу залгагдаж, нөгөө л хүмүүстэйгээ ахин дахин холбогддог. Тэд надад ахиад нэгийг өгөхөд өөр нэгэнтэй холбогдох юм уу ямар нэг зүйлээс болж би эргээд оператортай холбогдох юм уу өөр нэгэн авч хэн ярьж байгааг нь танилгүй утсаа тавьдаг. Эсвэл өөрөө л яриад байдаг ба намайг олон нийттэй яриулдаггүй. Жишээлбэл ийм, гэх мэт. Эсвэл микрофон нь ажилладаггүй. Үйлийн үр, тийм үү?

Тиймээс ийм байхад сайн, илүү аяндаа. (За, Багш аа.) Нэн ялангуяа, надад ямар ч телепромптер энэ тэр байдаггүй. Би бэлэн болсон үедээ юм уу урам зориг орсон үедээ яривал илүү хүчтэй байдаг юм. (За, Багш аа.) Энерги нь илүү сайхан. (За.) Тэгвэл хэдэн өдрийн дотор, эсвэл долоо хоногийн дотор ч юм уу та нар орчуулаад миний ард их сайхан дүрслэл оруулаад, хүн бүрд зориулж бүх хэл дээр гаргадаг. Энэ нь магадгүй дээр. (За, Багш аа.) Тийм байдлаар бол, би тэдэнтэй ахин шууд холбогдох шаардлагагүй гэж бодсон, ийм байдлаар бараг л шууд холбогдож байгаатай адил. (Тийм.) Хэдэн өдрийн дотор тэд намайг харна, тийм үү? (Тийм, Багш аа.) Бид бүгд нэг учаас та нар намайг харвал тэд намайг харсантай адил тийм үү? Үнэхээр амар. Та нар бас тэдний өмнөөс идэж болно.

Яагаад гэвэл, нэвтрүүлэг болгочихвол, илүү үзэсгэлэнтэй, илүү зураг нэмж, илүү дүрсжүүлсэн бичлэгүүд орно. (Тийм.) Яг л урьдын адил, олон удаа, тэд миний зургийг хаа ч хамаагүй авчхаад, зураг болгоод гаргаж байсан шиг. Эсвэл бичлэг болгож байсан шиг. (Тийм.) Би хоосон шалан дээр, ардаа ханатай ч юм уу зогсож байгаа нь бичлэг болохоороо хөөх! янзын болдог, миний дэргэд яндан, асаасан гал гэх мэт байж байдаг. (За, Багш аа.) Үзэсгэлэнтэй сайхан өрөө, тансаг буйдантай, дэргэд нь сандал гэх мэт байрласан, үнэхээр сайхан тохижуулсан байшин, тансаг өрөө байдаг. Ядаж л үзэсгэлэнтэй сайхан Франц цонх гэх мэттэй. Эсвэл би эргэн тойрондоо хэдэн модноос өөр юу ч үгүй энгийн цэцэрлэгтээ сууж байвал тэд зураг болгохдоо эргэн тойронд нь цэцэг байршуулж, шувууд жиргэсэн орчин болгодог.

Энэ талаар ярихад өчигдөр би гадаа маш жижигхэн хэдэн шувуу харсан. Үнэхээр жижиг, маш жижиг, бүр... би тэр зургийг өгнө өө. Өчигдөр нэг зураг байсан, угаалгын өрөөний маань цонхны гадна маш нарийхан, бөхийсөн хулсан дээр байсан. Маш жижиг шумуулын тортой цонх. Тийм учраас зураг нь жаахан хээтэй гарсан байгаа, гэхдээ хамаагүй, тэнд байгаа маш жижигхэн шувууд нь харагдана. Тэгснээр тэд дээр нь сууж, салхинд хэдийнээ бөхийсөн байсан хулсны жижиг мөчир дээр суусан. Өчигдөр үнэхээр их салхитай хүйтэн байлаа. Би тэднийг хараад “Өө, Бурхан минь, тэднийг хооллож чадах ч болоосой.” гэж бодсон. Гэвч тэд юу гэдгийг мэдэхгүй байх. Урьд нь нэг удаа, би шувуудыг хооллож гадаа хэдэн талх тавьсан. Хэн ч идээгүй. Шинэ Газрын байшинд мөн адил. Маш олон шувууд, их олон шувуу байсан ч цэцэрлэгт буун ирж талх идээгүй. Тэд үүнд дасаагүй.

Хэрэмнүүд бас адилхан, би гаднаа тэднийг дуустал нь идэг гээд маш том саванд самар хийгээд тавьсан юм, өдөр бүр солихгүй гээд нэг дор ихээр нь тавьсан.. Тэд зүгээр л дэргэдүүр нь өнгөрсөн. Жишээ нь тагтан дээгүүр маань явж, тэр овоолсон төрөл бүрийн тансаг самрын дэргэдүүр өнгөрч, бүр огт тоож хараагүй. Олон өдөр тэгсэн. Тэгэхээр нь би шинэхэн эрдэнэ шиш иштэй нь өлгөсөн ч тэд бас хараагүй. Тиймээс би нэг өдөр тэднээс “Та нар яагаад миний гадаа тавьсан самрыг идсэнгүй вэ?” гэж асуусан. Өмнө нь бас би бусад байшиндаа тэгж тагтан дээрээ гадна тавьж байхад тэд үүнд хүрээгүй. Би хэрэмнүүдээс, “Та нар яагаад идээгүй юм бэ? Би та нарт зориулж тавьсан.” гэхэд тэд надад, “Би үүнд дасаагүй. Дадал биш.” гэж хэлсэн. Магадгүй урьд нь хэн ч тэднийг хооллож байгаагүй байх. Гэвч бусад уулан дээр би тэднийг хооллоход хэрмүүд ойлгодог байсан. Тэд ирээд өдөр бүр, өдөржин дуустал нь иддэг байсан ба дараа нь би шинийг тавьдаг байсан. Өөр өөр газар, овоолж тавьснаар тэд нэг нэгэнтэйгээ зөрчилдөх юм уу оочирлон хүлээх шаардлагагүй байсан. Тэд үнэхээр таалан идэж, ихэд талархаж байсан. Тэд надад ингэж хэлсэн бөгөөд надад бүр хэн нь муу вэ гэдгийг хэлж өгсөн. Тэр хүнд би нүүрэн дээр нь хэлэхэд тэр хүн надад, “Өө, баярлалаа хэрэмнүүдээ! Бурхан минь хэрэм, чи яагаад ийм зүйл хэлээ вэ?” гэсэн. Гэхдээ энэ нь үнэн байсан. Үнэн, үнэн. Зарим хүмүүс өөр өөр чанартай бөгөөд өөр барилдлагатай байдаг. Хэрэв урьд төрлийн тань дайснууд бол хамт ажиллахад үнэхээр хэцүү байдаг. Тэднийг уучилж болох ч харилцаа тань жигд сайхан байна гэсэн үг биш. Тэд хийдэг зүйлсээ үргэлжлүүлэн хийж, намайг үймүүлж, надад асуудал тарьж, хаа нэгтэй жаахан эсвэл, томоохон хохирол учруулна. Их хор хохиролтой байх боломжтой. Хэрэв тэр хүн өөрт тань сайн биш, сүнслэгээр эсвэл үйлийн үрийн хувьд таарахгүй бол маш хор хөнөөлтэй байж, та нарыг өвчлүүлж, шархдуулж, гэмтээж мэднэ. Яг л та нарт ярьсан хүн, могой хоёрын түүх шиг (За.)

Азид, магадгүй Аулак (Вьетнам), Хятад гэх мэт орнуудад эхнэрээ сонгохдоо үнэхээр болгоомжилдог. Энэтхэгт ч мөн адил, тэд таарамжтайг нь сонгодог. Тэд нэг нэгнээ мэддэггүй, нэг нэгнээ мэдэх албагүй ба ихэвчлэн цаанаас нь зохицуулдаг. Одоо ч Энэтхэгт ингэсэн хэвээр, гэр бүл нь сонгож гэрлүүлдэг. Охин, хөвгүүн урьдчилан нэгнээ мэддэггүй. Орчин үед мэдээж тэд эсэргүүцэх боломжтой. Дээр үед бол тэгэх боломжгүй байсан. Эсэргүүцэж чадахгүй. Хэрэв эцэг эх нь зохицуулсан бол дагах ёстой болдог байсан. Манай аав ээж хоёр бас тийм байдлаар гэрлэсэн. Нэг нэгнээ таньдаггүй байсан. Би ярьж байсан тийм үү? (Тийм, Багш аа.) Ээж маань аав ээждээ, “Тэр их бараан юм!” гэж хэлж байсан гэсэн. Арьсыг нь. Тэр тийм ч цагаан байгаагүй. Азид, Ау Лакт (Вьетнамд) цагаан арьстай хүмүүст дуртай. Учир нь бид цагаан арьсгүй. Хэрэв хүмүүс наранд их байх дуртай бол арьс нь Европчуудынх шиг цагаан болдоггүй. Тиймээс цагаан арьстай хэн ч бай илүү таалагддаг. Тийм байдаг, тийм. Харин Европт, эсрэгээрээ. Жаахан борлосон байвал илүү дээр. Тэгээд тэд наранд биеэ ээх гэж маш их мөнгө үрж, халуун наранд зүдэрдэг, жаахан борлох гэж л тэд ингэдэг. Тэгээд эргээд ирэхэд нь хүн бүр л, “Өө, та амралтаар яваа юу!” гэж хэлдэг. Үнэтэй бор арьс. За, ингээд боллоо.

За! Сайн сайхан бүхнийг хүсье, (Баярлалаа, Багш аа.) эрүүл саруул, аз жаргалтай байж, дэлхийдээ илүү сайн үйлчлэхийн тулд ингэж ерөөлөө. (За.) За, дараа уулзъя. Хайртай шүү! Хайртай! (Баярлалаа, Багш аа.) (Баярлалаа.) Бурхан ивээг. (Бурхан ивээг, Багш аа.) Ариун Баярын Улирлын Мэнд! (Баярлалаа, Багш аа.) Биеэ бодоорой! (Баярлалаа, Багш аа.) (Биеэ бодоорой, Багш аа.) Хайртай шүү! (Хайртай шүү, Багш аа.) Бурхан ивээг.

(Сайн уу, Багш аа.) Та нар намайг жаахан харж болно. (Таныг харахад их сайхан байна.) Аа! Та нарыг харахад ч сайхан байна. Охидоо намайг харж байна уу? Үгүй. (Арай үгүй.) Охидоо харж байна уу? Үгүй юу? (Одоо харж байна, Багш аа.) Хурдхан сайн хараад аваарай. (Баярлалаа, Багш аа.) Учир нь заримдаа асуулт хариулт утсаар тийм ч тодорхой байдаггүй учраас тэд асуултуудыг надад харуулахаар тавьсан. (За, Багш аа.) Хэрэв асуулт нь тэнд байвал, би үргэлж харж чадахгүй. Тэгвэл зүгээр ээ. Дараа уулзацгаая. Санаа зоволтгүй. (Багш өнөөдөр их сайхан харагдаж байна.) Өө, тийм үү? (Тийм. Өнөөдөр Та их сайхан харагдаж байна.) Зөвхөн өнөөдөр л үү? (Өдөр бүр. Өдөр бүр, Багш аа.) Ямар харамсалтай юм бэ! Ямар гайхмаар юм! За хамаагүй, зүгээр. Магадгүй өнөөдөр, гэрэл миний ард байгаа болохоор, эсвэл магадгүй та нарын надад өгсөн камерын хөлөөс болов уу? Энэ үнэхээр нэмэртэй юм. Урдхаа би илүү сайн харж байна. Тиймээс зүгээр. Одоо хэрэггүй. За бид боллоо. Дараа уулзацгаая. (За, Багш аа.) (Баярлалаа, Багш аа.) Хайртай шүү, Хайртай.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
26 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд