Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хайр, Нигүүлслийнхээ хүчийг эргэн олж аваарай, 8 цувралын 3-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Ерөнхийлөгч Трамп та зөвхөн АНУ төдийгүй дэлхийн бүх хүмүүсийн зүрх сэтгэлд үүрд мөнх хайрлагдах ерөнхийлөгч нь байсаар байх болно. Та бол ард түмний ерөнхийлөгч. Ерөнхийлөгчийн энэ байр суурийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бүхэн түүхэнд үлдэж хэн ч үүнийг танаас хулгайлж чадахгүй. Танд Бурхан хайртай. Ард түмэн танд хайртай. Ноён ерөнхийлөгч таныг Бурхан ивээг.

Хүн хэдийнээ газар уначихсан байхад, түүнийг зоддоггүй. Энэ бол тулааны урлагийн эсвэл тулааны талбарын ёс зүйтэй хүний дүрэм. Ау Лакт (Вьетнамд) нэг хэллэг байдаг, хэрэв тэднийг зодож хэдийнээ газар унасан бол үргэлжлүүлэн зодож, өшиглөхгүй, яагаад гэвэл энэ нь тулааны урлагийн ёс зүйтэй хүний эрхэм үйлдэл биш. (За, Багш аа.) Гэвч эдгээр хүмүүс тэд түүнийг нүдэж байна... Мөн түүнийг харгислал өдөөсөн гэж гүтгэж байна. Өө, энэ бол Диваажин болоод дэлхийн элэг доог. Бурхан минь. Хүмүүст ичих нүүр байдаггүй юм байх даа? Эсвэл зөвхөн нэр алдар, ашиг хонжоо тэдний ухаан бодлыг нь сохолжээ. Тэгж л тааж байна. Тэгээгүй бол чөтгөрүүд тэдэнд хэт их нөлөө үзүүлж, тэднийг тийм болгодог.

Би мэдээгээр харсан. Өнөөдрийн Фокс Ньюс-ээр тэд Трампын талаар Ардчилсан намын удирдлагуудын энэ бүх жилүүдэд хэлсэн зүйлсийг цуглуулсан байсан. Харгис зүйлс. Эсрэгээрээ Ерөнхийлөгч Трамп хэзээ ч тийм хэрцгий зүйлс хэнд ч хэлж байгаагүй. Та нар миний саналыг асуусан учраас би хариуллаа. Би бүгд мэдээсэй гэж хүсэж байна. Үүнийг бүү устгаарай. Тэднээс би айхгүй байна. Аймаар юм, надад энэ дэлхий үнэхээр аймшигтай санагдаж байгаа ч би айхгүй байна! Ойлгов уу? (Тийм, Багш аа.) Сүнслэг Их Багш байхаас илүү эрсдэлтэй зүйл гэж үгүй. Жинхэнэ Их Багш. Энэ бол хүлээж болох хамгийн том эрсдэл. (За, Багш аа.)

Тэд дотооддоо тунгаан бодож, жаахан ичээсэй гэж хүсэж байна. Үнэндээ, их ичээсэй. Удирдагч хүн, тийм харгис байж, тэгж бодож байдаг. Дотооддоо бодсон бүхэн, амаар гардаг. (За, Багш аа.) Тэгээд, тэд ийм харгис байвал, тэдэнд Ерөнхийлөгч Трампыг буруутгах ямар ч эрх байхгүй. (За, Багш аа.) За, энэ бүх шударга бус зүйлсийг нэг сайн хүнд хийж байгааг хараад би үнэхээр, үнэхээр бухимдаж, дотроо үнэхээр ууртай байгаа учраас үүрд ярьсан ч чадахаар байна. Эдгээр хүмүүс, магадгүй одоо инээж байж болох ч Бурхантай нүүр тулахаараа инээхгүй л болов уу. Бурхантай нүүр тулах боломж олдвол шүү дээ.

Өөр асуулт байвал асуугаарай.

(Багш аа, ерөнхийлөгч Трамп одоо Баядэны ялалтыг хүлээн зөвшөөрчихлөө. Багш үүнийг юу гэж бодож байна вэ?)

Би юу гэж бодож байна гэж үү? Би айж байна. Би танай улсын өмнөөс болон дэлхийн өмнөөс айж байна, жаахан уруудаж байна. Тийм ч хурдан уруудчихгүй байх гэж найдъя. Ийм төрлийн удирдлага яаж улс орныг удирдах вэ? Ялангуяа Америк дэлхийн тэргүүлэх улс орон байх учиртай байтал ийм удирдлагатай байж байдаг. Ингэж хэлсэндээ харамсахгүй байна. Улс орныг тань өрөвдөж байна. Америкийг хэлсэн юм. Би юу гэж бодож байна гэж үү? Ингэж л бодож байна даа. Энэ бол миний бодлоор үнэхээр шударга бус зүйл. (Тийм.)

Үүнийг шударга бус гэдгийг би хэдийнээ хэлсэн. Гэвч тэдний авирласан байдал, шударга бус, булхай гэлтгүй, өнөөдрийн тэдний авирлаж буй байдал хэдийнээ хангалттай муу. Би Фокс Ньюсээс мэдээ үзэхэд тэдний бүх хэлсэн зүйлсийг, бүх харгис хэрцгий яриа гэх мэтийг цуглуулсан байсан, мөн Ерөнхийлөгч Трампын дэмжигчидтэй буруу харьцаж, харин эсрэгээрээ зарим харгис бүлгийн хүмүүстэй хэрхэн харьцаж байгаа нь гарсан. Тэд үнэхээр тэднийг мөрдөж мөшгөхгүй, эсвэл зүгээр л үл тоож, эсвэл бүр өөхшүүлж, эсвэл цааш байнга тэгэг гээд бүр магтаж байсан. Яагаад? Ерөнхийлөгч Трампад л асуудал тарих гэж тэгсэн! Тэд юу ч хийхэд бэлэн байсан. Би ийм хүмүүсийг хүндэтгэдэггүй.

Намайг уучлаарай, хэдий тэд дэлхийн хамгийн өндөр албан тушаалд байлаа ч би хүндлэхгүй. Харин ч эсрэгээрээ. Ийм төрлийн хүмүүсийг нэн ялангуяа удирдах албан тушаалд байгаа хүмүүсийг ард түмэн дорд үзэх болно. Байнга л, магадгүй өөр хэн нэгнийг буруутгадаг. Аулакт (Вьетнамд) байдаг нэгэн хэллэг шиг, "Vừa ăn cướp vừa la làng"... Дээрэмчин хэн нэгнийг дээрэмдэж байж “Туслаарай, туслаарай, туслаарай!” гэж орилох мэт. Тэр бол хүмүүсийг дээрэмддэг дээрэмчин байж "Đánh trống qua cửa sấm"... гэж чангаар орилж, хашхирсаар байдаг... энэ нь аянга бууж байхад, аянгыг сонсохыг хүсээгүй учраас халхлахын тулд бөмбөр нүдэж маш их чимээ гаргадаг гэсэн утгатай. (За.) Өөр нэгнийг дээрэмдэж байгаа үедээ яг л өөрөө хохирогч нь мэт гомдоллож, орилдог. Тэгснээр хүмүүс будилж, хэн нь хэн бэ гэдгийг ялгахгүй, хэн нь хохирогч вэ гэдгийг мэддэггүй. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Тиймээс энэ төрлийн авир үүнтэй төстэй. Тэд ийм зүйл хүртэх гавьяагүй бол би зөөллөхийг хүсэхгүй байна.

(Багш аа,Танд ерөнхийлөгч Дональд Трампд хандаж хэлэх үг байгаа юу?)

Тийм, тийм. Юуны өмнө олон нийтэд хандъя. (За, Багш аа.) Би чин сэтгэлээсээ АНУ-ын ард түмэнд 2021 оны 1-р сарын 6-нд болсон үймээнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ үйл явдлаас болж харамсалтайгаар хохирсон бүх гэр бүлүүдэд, болон олон нийтэд хандан хэлэхэд, шударга бусаар амь үрэгдсэн хүмүүсийн сүнс Диваажин дахь жинхэнэ Гэртээ харьсан. Тэд үүрд эрх чөлөөтэй. (Өө, сайн хэрэг. Танд баярлалаа, Багш аа.) Би өөрийн нэр төрөөр амлаж байна.

Одоо ерөнхийлөгч Трампд хандан хэлье. Ноён ерөнхийлөгч та битгий их гуниглаарай. Танд одоо сайн амралт хэрэгтэй, тэгэх ч эрхтэй. Ерөнхийлөгч байх үеийн тань өнөөг хүртэлх бүх бужигнаанаас үүдсэн алжаалаа сайхан тайл. Цаг хугацаа бүхнийг анагаана. Санаа зорилгыг тань хуваалцдаг хэмээн итгэж байсан найз нөхөд, гэр бүл, хамаатан садан, хамтран ажиллагсад, нутагт нэгтнүүд тань, болон шударга ёс, үнэний дуу хоолой, үг хэл байх учиртай хүмүүсийн танд, таны сэтгэлд, оюун бодолд, амар амгалан байдалд тань учруулсан бүхий л гүн шархыг цаг хугацаа анагаахад туслах болно. Дэлхийд өнөө хэр нь дүүрэн ухаалаг, цэцэн билигтэй, шударга хүмүүс байсаар л байна. Тэд бүхий л арга залийн ард байгаа үнэнийг мэдэх ба таны ертөнцөд болж байгаа бүхнийг мэднэ. Ерөнхийлөгч Трамп та АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд, удирдагчийн хувьд хэний ч бодож, найдаж байгаагүй гайхалтай агуу их үйлс бүтээгээд байна. Мөн ноён ерөнхийлөгч та чадах бүхнээ хийснийг тань дэлхий бүхэлдээ мэднэ гэдэгт итгээрэй. Ноён ерөнхийлөгч таныг хохироосон хэн бүхнийг бүгдийг нь та уучлаарай. Та уучилсан гэдгийг бид мэдэж байгаа, ягаад гэвэл та сэтгэлдээ зөвхөн хайр, энх тайвныг л мэддэг. Би маш их харамсаж байна. Би маш их харамсаж... Би таны үзэж туулсан бүхний төлөө их харамсаж байна. Ноён ерөнхийлөгч өө, танд шударга бус хандсан, таныг хохироосон бүгдийг өршөөгөөрэй. Намайг уучлаарай, сэтгэлээ барьж чадсангүй. Бүхний эцэст бид бүгд Бурхантай, шүүлттэй нүүр тулна гэдгийг тэд мартчихсан. Харин ноён Ерөнхийлөгч Трамп та бол зөвхөн АНУ төдийгүй дэлхийн бүх хүмүүсийн зүрх сэтгэлд үүрд мөнх хайрлагдах ерөнхийлөгч нь байсаар байх болно. Та бол ард түмний Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн энэ байр суурийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бүхэн түүхэнд үлдэж хэн ч үүнийг танаас хулгайлж чадахгүй. Танд Бурхан хайртай. Ард түмэн хайртай. Ноён Ерөнхийлөгч таныг Бурхан ивээг. Би тэгж боддог. (За, Багш аа. Баярлалаа.)

Хөөх, та нарт ямар ч үед маш олон асуулт бэлэн байдаг юм уу? Хэр удаан... Та нар хэдийнээ бүхнийг мэдэж байгаа. Та нарт хэлье гэж бодож байсан ч, надаас илүүг мэдэж байгаа учраас энэ бүх асуултууд гарч ирсэн. За, үргэлжлүүлээрэй.

(Багшийг АНУ-н олон ерөнхийлөгч шагнаж, магтаж байсан. Багш аа, АНУ-тай ийм сайн барилдлагатай байгаа нь юуных вэ?)

Надад шалгах цаг байхгүй. Би Акашийн Бүртгэл руу очиж харах ёстой болно. Заримдаа, би хурдан мэддэг. Заримдаа шаардлагатай бол би тийш явдаг. Магадгүй нэгдүгээрт сайн барилдлага байх, хоёрдугаарт бол Америкт их олон далдыг харагчид байдаг. (За, Багш аа.) Тэд хэн нь хэн бэ гэдгийг харж чаддаг. (За, Багш аа.) Гэвч заримдаа, далдыг харагчид өөр өөр арга ашигладаг учраас нэг талын далдыг харагч нь ялж нөгөө нь ялагддаг. Улс орны үйлийн үрээс болдог. (За, Багш аа.) Тиймээс хамаагүй.

Юу вэ гэвэл, энэ дэлхийн хар хүч заримдаа хүмүүсийн үйлийн үрээс болоод илүү хүчтэй мэт санагддаг. (За, Багш аа.) Үйлийн үр түлхэц болж өгдөг. Тиймээс хүч нэмэгдүүлж, илүү хүчтэй болгох үйлийн үр л байхгүй бол хэн ч амжилт олж чадахгүй. (За, Багш аа.) Мөн нийтийн үйлийн үр бас үйл явдлыг түлхэж, сайн муу зүйлсийг болгодог. (За, Багш аа.) Тийм учраас хэдий би дотроо буцалж байгаа ч та нарт, “Хэний ч буруу биш” гэж хэлээд байгаа юм. Шударга бус байдал нь л намайг үнэхээр тавгүй болгодог. (За, Багш аа.)

Америктай би сайн барилдлагатай байж магадгүй. Мөн дээрээс нь далдыг харагч хүмүүс бас засгийн газартаа зөвлөдөг. (За, Багш аа.) (Хөөх.) Миний шавь нарын нэг бас далдыг хардаг ба тэр далдыг харагч нар зарим засгийн газрын тэргүүнүүдэд надад сайн хандаарай, тэгвэл улс оронд нь сайн гэж хэлсэн байсан. (Хөөх.) Магадгүй бас тийм байх. Та нарт хэлж болох эсэх талаар бодоодохъё. Магадгүй болох байх.

Олон жилийн өмнө би тийм ч нэр алдартай болоогүй байхдаа, (За.) надад хэдхэн шавь нараас өөр юу ч байгаагүй. Надад хийх зүйл их байхгүй, санаа зовох зүйл ихгүй, шавь нарын жаахан л үйлийн үр байсныг зохицуулахад амархан байсан. Одоогийнх шиг дэлхий тэр чигтээ байгаагүй. Тэгээд нэг өдөр би ахуй ойлголт харсан, Диваажинтай ярьсан гэсэн үг. Тэгэхэд тэд намайг хэдэн улстай барилдлагатай, үнэндээ олон улс оронтой барилдлагатай гэж хэлсэн ба энэ төрөлдөө нэг улсыг сонгож дэмжиж болно гэж хэлсэн юм. Дараа нь Тэд надад хэд хэдэн орны жагсаалт өгсөн. Намайг нэгийг нь сонгож болно гэж. Тэгээд би бодсоор байлаа. Тэр үедээ бид бодож байсан юм. Маш гүн бодоод, “Өө, би бүх улс орныг дэмжмээр байна.” гэж хэлтэл, Тэд тэгэх боломжгүй гэж хэлсэн. Нэгийг л сонгох ёстой. Энэ бол гэрээний нэг хэсэг. (За, Багш аа.) Учир нь би, “Би дэлхийн төлөө юу хийж чадах вэ. Илүү юу хийж чадах вэ? Зөвхөн авшиг хүртээхээс өөрөөр илүү юу хийж болох вэ?” гэж асуусан. “Өөр зарим аргаар би дэлхийд илүү туслах боломжтой юу?” гэж асуухад Тэд, “Та магадгүй нэг улсад туслахыг сонгож болно. Мөн тэр барилдлага тань, эсвэл тийм төрлийн тусламж тань дэлхийд бас түгэх болно.” гэж хэлсэн. Тиймээс би гүн, маш гүн бодож, бодож Америкийг сонгосон. (Хөөх.) Америкийн Нэгдсэн Улсыг.

Тэр үед би Америкаас ямар нэг шагнал аваагүй байсан юм. (За, Багш аа.) Тухайн үед би Америкт хоёр л удаа очсон байсан байх. Цөөн хэдэн хүнтэй цугларалтад лекц л айлдаж байсан. Онцгой зүйл байхгүй. Магадгүй хэдэн зуун л хүн. Тэгээд би, “Америкийг сонгож байна.” гэж хэлэхэд, Тэд, “Итгэлтэй байна уу? Та хүсвэл аль ч орныг сонгож болно.” гэж хэлсэн. Би, “Би Америкийг сонгож байна, яагаад гэвэл энэ их том улс бөгөөд дэлхийд том нөлөөтэй. (За.) Америкт болж байгаа бүхэн бас гадагшаа тэлж, дэлхий дахинд нөлөөлдөг. Тийм учраас би Америкийг сонголоо” гэж хэлсэн.

Америкт би олон хүн таньж мэддэггүй байсан. (За, Багш аа.) Цөөн хэдэн хүн л таньдаг байсан ба дараа нь лекц хийхэд ихэвчлэн Азиуд ирдэг байсан. Тиймээс би Америкчуудыг мэддэг байсан учраас АНУ-г сонгосон юм биш. Магадгүй тийм учиртай байх. Магадгүй тийм учраас үр жимс нь дараа нь ирсэн байх. (За.) Та нарын дөнгөж сая асуусан АНУ-н улсын ерөнхийлөгч нар, засгийн газруудын магтаал хэлбэрээр ирсэн байх. (За, Багш аа.)

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
26 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд