Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дэлхийг хамгаалах гүн бясалгал, 5 хэсэгт лекцийн 1-р хэсэг, 2020 оны 11-р сарын 29

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Нэг л Тим Ко Тү байдаг, гэвч магадгүй бусад гарагууд дээр өөр өөр физик биетэй буун ирсэн байж болох ч, нэг л Тим Ко Тү байдаг. (За, Багш аа.) Яг л надад гурван хувилгаан бие байдаг шиг юм; гурван нэмэлт бие энэ гарагийн хүмүүсийн үйлийн үрийг үүрэлцэхэд, мөн цар тахлын нөлөөг бууруулахад жишээ нь тусалж байна.

Сайн уу. (Сайн байна уу, Багш аа.) Сайн уу, сайн уу! Та нарт хэдэн асуулт байсан, тийм үү? (Тийм, Багш аа.) Сонин юу байна даа, залуусаа? (Бид сайн байгаа, Багш аа.) (Сайн байгаа, Багш аа.) (Баярлалаа, Багш аа.) Сайн байна, сайн байна. Та нарт мартахаасаа өмнө нь хэлэх гэсэн юм. Өвөл болж байна шүү дээ, та нар үргэлж угааж байх нь дээр, гар нүүрээ хурдхан угаасан ч болно, бүлээн ус ашиглаарай, за юу? (За, Багш аа.) Хэрэв угаачхаад хүйтэнд гадагш гарвал, өвтгөж мэднэ. (За, Багш аа.) Хэсэг хугацааны дараа, за юу? Өөрсдийгөө харж хандаарай. (За, Багш аа.) (Баярлалаа, Багш аа.) Та нар хүчтэй гэдгийг би мэднэ, гэвч... бид халуун устай бол, яагаад болохгүй гэж? (За Багш аа.) (За.) Би бас хүйтэн усаар угааж дадсан ч, энэ нь зүгээр, гэвч шаардлагагүй. (За, Багш аа.) Мөн гар нүүрэндээ крем түрхээрэй, тэгвэл дээр, ядаж л өвөл. (За, Багш аа.) За. Энэ миний хэсэг. (Баярлалаа, Багш аа.) Харин одоо та нарын ээлж, та нарт асуултууд байна гэсэн шүү дээ, блог дээрээ бичсэн зүйлсээ асуугаарай. (За, Багш аа.) За, асуу.

( Багш аа, КОВИД-19-н асуудалд Багшийн бясалгал хэрхэн тусалсныг хэлж өгч болох уу? )

Мэдээж энэ нь тустай. Намайг яагаад хийдэг гэж бодоо вэ? Би өдрийн тэмдэглэлдээ хаа нэгтэй бичсэн байгаа, уншаад өгье... (За, Багш аа.) Энд хаа нэгтэй бичсэн байгаа... өөртөө зориулж. “Гурван нэмэлт биеийг дэмжихийн тулд илүү гүн бясалгах ёстой. да да да-с гадна.” Та нарт хэлмээргүй байна. За юу? Учир нь эдгээр гурван нэмэлт бие бас КОВИД-19-н үйлийн үрийн заримаас дэлхийн төлөө үүрэлцэх ёстой байгаа.” (Хөөх!) Би ганцаараа чадахгүй. Сүнслэг хүч болон бие махбодын туулах чадвар хоёр өөр зүйлс (За, Багш аа.) Учир нь би хэт ихээр нь өөрөө ганцаар үүрвэл их хугацаа шаардагдана. (Ойлголоо.) (За.) Илүү хугацаа орно гэдэг нь илүү олон хүн амь үрэгдэнэ гэсэн үг. (За.) Мөн магадгүй би урт хугацаандаа үүнийг тэсэж чадахгүй байх. (За.) (За, Багш аа.) Учир нь би өөр ажил хийх ёстой. (За, Багш аа.) Та нарын мэдэхгүй зарим нэг ажил. Тиймээс би тогтвортой, ядаж л боломжийн тогтвортой байх ёстой. (За, Багш аа.) Үгүй бол, би бясалгахгүй бол бүр ч дордоно. (За, Багш аа.) (Ойлголоо.) Дэлхий нийтээрээ амь үрэгдэнэ. Бараг л дэлхий нийтээрээ амь үрэгдэнэ. (Өө, Бурхан минь.) Та нар асуусан учраас би хэллээ. Энэ хангалттай юу? (За, Багш аа. Баярлалаа.) Өөр асуулт байна уу?

( Мал аж ахуйн нядлуулсан бүх амьтдын сүнсийг Багш Дөрөвдүгээр Түвшинд хүргэнэ гэж Та хэлж байсан. Энэ сүнснүүд илүү өндөр түвшинд очиж болохоор байтал, яагаад КОВИД-19-н вирус болж дахин төрөөд үйлийн үрийн төлөөсөө нэхэмжилнэ вэ? )

Хэдийнээ хийгдсэн нь явчихсан, харин КОВИд-с өмнө нь хэдийнээ энд байсан нь эсвэл КОВИД-н үеэр байсан нь хараахан явж чадахгүй. (За, Багш аа.) Би нядалгааны газрын бүх сүнсийг дэвшүүлнэ гэж хэлсэн. Тэд тэндээсээ дэвшинэ. (За, Багш аа.)

( Багш аа, Европын зарим орнууд КОВИД-19-н гурав дахь давлагаанаас болоод ахиад хөл хорио тогтоолоо. Шавь нар тэнд нийтийн бясалгал хийх боломжгүй. Тэдний хувьд бясалгалаа хүчирхэгжүүлэхийн тулд хийж болох зүйл бий юу? Мөн Багшийн хуваалцах боломжтой өөр зөвлөгөө бий юу? )

Тэд гэр бүлийн гишүүдтэйгээ л бясалгах хэрэгтэй. (За, Багш аа. ) Хуулиар тогтоосон юу л байна, бид дагаж мөрдөх хэрэгтэй, учир нь ямар л бай шалтгаанаар энд тэндгүй хангалттай бослого гарч байна. (За, Багш аа.) Францад хүртэл фото зураг авбал, эсвэл цагдаагийн бичлэг хийвэл, бусдад түгээж болохгүй. Одоо энэ нь хууль бус болсон ба үүнээс болж хүмүүс бослого гаргасан. Тэд КОВИД-19-н хөл хорионоос болж бослого гаргаж байна. Маск зүүх шаардлагаас болж бослого гаргаж байна. Бизнес нь хаагдсанаас болж бослого гаргаж байна. Маш олон хүн хэдийнээ бослого гаргаж байна. Бид засгийн газарт болон цагдаа нарт нэмж үймээн самуун, асуудал тарихыг хүсэхгүй. (За, Багш аа.)

Зүгээр л гэртээ бясалга. (За, Багш аа.) Ихэвчлэн бид дэлхий даяараа ойролцоо цагт бясалгаж болно, эсвэл нэг цагт бясалгах боломжтой. Жишээ нь Европт нэг цагт, Америкт нэг цагт, Австралид нэг цагт, Африкт нэг цагт, Азид нэг цагт гэх мэт. Тэгвэл бид нийтийн бясалгалд явсантай адил ач тусыг хүртэнэ. (За, Багш аа.) Энэ бол хоёр дахь шилдэг арга. За юу? (Баярлалаа, Багш аа.) Мөн өөрсдийнхөө эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахын тулд юм. (За, Багш аа.)

Тайваньд (Формоса) би авшигтнуудыг төв дээр бясалгахыг зөвшөөрсөн, Шинэ Газрын Ашрамд ч мөн адил, учир нь засгийн газар нь үүнийг зөвшөөрсөн. (За, Багш аа.) Учир нь Тайваньд (Формосад) дотоод халдвар сүүлийн хэдэн сар гараагүй, хоёр сар гаран. (За, Багш аа.) Өдөр бүр 0 тохиолдол байсан ба бид засгийн газраас нийтийн бясалгал хийж болох эсэх талаар зөвлөгөө авсан юм. Тайваньд (Формосад) бүх шашны бүлгүүд, эсвэл бясалгалын бүлгүүд зайгаа л барьж байвал болно гэсэн, гадуур бол нэг метр хагас, дотор нэг метрийн зай барина. Тун зөөлөн. (За, Багш аа.) Мөн маск зүүнэ. Би хариуцаж байгаа хүн рүү яах тухай энэ талаар бичсэн. (За, Багш аа.) Би гал тогоо хэрхэн ажиллаж, хоолоо хэрхэн өгөхийг тодорхойлж өгсөн. Тэр дүрэм журмыг та нар авч болно. Та нар уншиж болно эсвэл манай телевизэд оруулж, бусад шавь нарт үзүүлж болно. За юу? (За, Багш аа.) Би засгийн газрын дүрэм журмын дагуу болон өөрсдийнхөөрөө мөн нэмж сэргийлж өөр өөр дүрмийг хэд хэдэн удаа уялдуулан бичсэн. (За, Багш аа.) Жишээ нь гал тогоонд, яах талаар, мөн хэр зайтай суух вэ гэх мэт. Гарч хоолловол бас зайгаа барих ёстой гэх мэт. (За, Багш аа.) Мөн автобуснуудыг дөрвөн цагийн өмнө халдваргүйжүүлэх ёстой. (Хөөх.) (Хөөх.) Мөн зөвхөн гэр бүлийн гишүүд л ашрам руу нэг машинаар явж болно. (За, Багш аа.) Мөн гэр бүлийн гишүүд байлаа ч хамт сууж, ярьж болохгүй... учир нь энэ нь муу үлгэр дуурайлал болдог. (За, Багш аа.) Учир нь бусад авшигтнууд тэднийг гэр бүлийн гишүүд гэдгийг мэдэхгүй. Тиймээс тэд, “Өө тэд таван хүн хамт сууж байхад би ч бас болно.” гэж боддог. (Тийм.) Тиймээс тэд нэг машинд явж болох ч, хамт суугаад ярих ёсгүй. (За, Багш аа.) Засгийн газрын тогтоосны дагуу цаг үргэлж зай барих учиртай. Мөн тэд маск зүүж, нүүрний хаалт бас зүүдэг. (За, Багш аа.) Тэд мөн гал тогоонд бээлий өмсөж, хамт суухдаа бас бээлий энэ тэр өмсөнө; өдрийн хоолны саванд хүрэхдээ өмсөнө, бүх зүйлд хүрдэг учраас бээлий өмсөх хэрэгтэй. (За, Багш аа.) Асуулт тань ингээд болоо юу? ( Үгүй, Багш аа. )

( Өнгөрсөнд, Багш Таныг хэн ч ойлгодоггүй учраас заримдаа ганцаарддаг гэж байсан. Бусад Тим Ко Тү-гийн бусад гарагууд дээр төрсөн биеүд мөн л ийм мэдрэмжтэй байдаг уу, Та болон Тэд холбогдож, зөвлөлддөг үү? )

Нэг л Тим Ко Тү байдаг, гэвч магадгүй бусад гарагууд дээр өөр өөр физик биетэй буун ирсэн байж болох ч, нэг л Тим Ко Тү байдаг. (За, Багш аа.) Яг л надад гурван хувилгаан бие байдаг шиг юм; гурван нэмэлт бие энэ гарагийн хүмүүсийн үйлийн үрийг үүрэлцэхэд, мөн цар тахлын нөлөөг бууруулахад жишээ нь тусалж байна. (За, Багш аа.) Цар тахал үнэхээр ноцтой байгаа ч, олон хүн эдгэрсэн. (Тийм, Багш аа.) 40 сая орчим хүмүүс эдгэрсэн. (За, Багш аа.) Энэ бол гайхалтай. Учир нь урьд нь, ямар нэг ханиадаар би нэг хүн тэр ханиаднаасаа болж арван жил зовсон тухай харж байсан. (Хөөх.)

Мөн тэд вакциныг үнэхээр хурдан олсон. (За, Багш аа.) Хагас жилийн дотор. (Тийм, Багш аа.) Мөн одоо вакциныг хаа сайгүй түгээнэ, үйлдвэрлэж чадахынхаа хэрээр тэд түгээх болно. Магадгүй эхлээд зарим нэн шаардлагатайг нь. (За.) Гэвч хүмүүст хүрэх болно. Бүгдэд хүрнэ, цаг хугацааны л асуудал. Энэ жилийн сүүлээр энэ дээрдэнэ гэж би та нарт өмнө нь хэлсэн. Тийм үү? (Тэгсэн, Багш аа. Тийм.) Гэвч та нарт бас устгаарай гэж хэлсэн. Учир нь би үүнийг бусниулахыг хүсээгүй юм. Одоо цаг нь болсон учраас хэлж болно. (За, Багш аа.) Тиймээс зүгээр, бид энэ талаар ярьж болно. Үүнээс өмнө би дотооддоо та нарт хэлсэн. Олон нийтэд үүнийг хэлэхийг би зөвшөөрөөгүй. (Тийм, Багш аа.) Учир нь олон удаа би юмсыг урьдчилаад хэлэхэд тэр нь биелээгүй. (Тийм, Багш аа.) Хүмүүсийн дотоодод байсаар буй сөрөг хүчнээс болоод тэгдэг. (За, Багш аа.) Энэ нь үүнийг бусниулж, асуудал тарих аргал олдог, хойшлуулах юм уу, сүйтгэчихдэг. За юу? Би асуултад тань хариулав уу? ( Тийм, Багш аа. )

( Багш аа, бид нэг уран зураачийн талаар хуваалцах гэсэн юм. Түүнийг Рикардо Колон гэдэг ба тэр, “Би цагаан ордны дээр аварга том сахиусан тэнгэрүүд байгааг харсан.” Гэж интернэтэд бичсэн байсан. ) За. ( Тэгээд тэр нэн даруй хариад ахиад ерөнхийлөгчийн төлөө залбирсан. Тэр, “Би 4 том сахиусан тэнгэр манай Ерөнхийлөгч Трампын дээр эргэлдэхийг харсан” гэсэн. ) Тийм ээ мэднэ, би хэлсэн шүү дээ.

( Тийм, Багш аа. Тэр бас ингэж хэлсэн, “Гурав дөрвөн долоо хоногийн өмнө, би нэг ахуй ойлголт харсаар байсан. Би улс төр сонирхдоггүй, харин Есүсийг шүтдэг. Ариун Сүнс надад нэгээс илүү удаа харуулсан зүйлийг л би зурдаг. Бид харж байгаа зүйлийнхээ тайлбарыг өгөх үү? Хэрэггүй байх. Уран зураг бол хэлэх ямар ч үгнээс минь чангаар хүрдэг. Гэвч та нарын харж байгаа тэр ширээнд сууж буй хүн бол энэ цаг үед өөртөө оногдсон Бурханы даалгаврыг гүйцэтгэхээр сонгогдсон хүн.” гэсэн. ) Тийм, би та нарт тэгж л хэлээд байгаа шүү дээ. ( Тийм, Багш аа. ) Тэр үүнийгээ мэдэхгүй байж болох ч, би мэднэ. ( За, Багш аа. Тэр зарим зургуудаа онлайнд байршуулсан байсан. ) Өө, тийм үү? ( Тэд Ерөнхийлөгч Трампыг Цагаан Ордонд ширээнийхээ дэргэд Диваажингийн сахиусан тэнгэрүүдээр хүрээлүүлж, Есүс болон тэнгэрийн элч нараар тэврүүлж буй зургууд үзүүлсэн. ) Би ахиад нэмж хамгаалалт илгээсэн. (Хөөх.) Хөөх, Багш аа. Мөн өдөр бүр түүний төлөө залбирч байгаа. Бид залбирвал магадгүй юмс өөрчлөгдөнө. За юу? ( За, Багш аа. ) Сөрөг энерги энэ дэлхийд хүчтэй хэвээр, учир нь олон хүмүүс асуудлаас бүрэн ангижраагүй хэвээр байна. Зөвхөн цар тахлаас болоод биш, харин өдөр тутмын үйл ажиллагаа, амьдралын хэв маягаасаа болоод юм. ( За, Багш аа. )

Гэвч би ярьж, Ерөнхийлөгч Трампын төлөө залбирсаар байгаа ба түүнтэй тэгж ярьдаг. (За, Багш аа.) Яг л та нартай ингээд ярьж байгаа шиг. (За, Багш аа.) Магадгүй та нарын сүнс бүхнийг ойлгосон байж мэднэ. (За, Багш аа.) (За.) Хэдийгээ сүнс нь жишээлбэл, хэрэв та нарын нэгний тань сүнс хэдийнээ Тавдугаар Түвшинд байвал эсвэл илүү өндөрт байлаа ч та нартай ингэж ярих ёстой байдаг. (За, Багш аа.) Та нар тэр дээр оччиход л зүгээр, бүх юм болчихдог юм биш. Сүнсний түвшинд болчихсон, бодол оюуны түвшинд бол үгүй. (За, Багш аа.) Энэ дэлхийд бид бодол оюунаараа ажиллах ёстой хэвээр учраас та нартай ярих хэрэгтэй байдаг. (За.) (Ойлголоо Багш аа.) Бодол оюунд тань. (За, Багш аа.) Дулаан байж, аюулгүй байж, сайн хооллож, сайн унтахыг сануулахыг хүсдэг. Бид бүгд тийм ч азтай биш.

Миний хүүхэлдэйн киног үзсэн үү? (Тийм, Багш аа.) Би тэгэх учиртай ч, надад тийм аз байхгүй. За юу? Өөрөөрөө л наргисан юм. ( За, Багш аа. ) ( Бидэнд үнэхээр их таалагдсан, Багш аа. ) Тийм үү? ( Тийм, тийм. Үнэхээр сайн байсан. ) Зураач их сайн ажилласан байна лээ. (Тийм.) Бид түүнд талархах учиртай. Сайн ажил, сайн багийн ажилд талархаж байна. ( Тийм, тийм. ) Асуудалгүй. Би бас хүмүүст тийм ч том асуудал биш гэдгийг харуулахыг хүссэн юм. Би үргэлж л өөрөөрөө тохуурхдаг. Өнгөрсөн жилүүдэд, би хэзээ ч өөрийгөө өршөөгөөгүй. Надад ямар ч давуу эрх байхгүй. Хамаагүй, би тоохгүй. Материаллаг л зүйлс. (За, Багш аа.) Дотоод зүйлс бол өөр. Би өөр ажил хийдэг. Материаллаг дэлхийд, бид физик байдлаар өөр өөр хариу үзүүлдэг. (За, Багш аа.)

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:00
2024-11-28
99 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд