Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Манай харь гарагийн гэр бүлтэй харилцсан нь, 2-ын 2-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Эцэст нь тэд биднийг өөрсөдтэй нь нэгдэхийг хүсдэг, гэхдээ биднийг оддын хүүхдүүд гэдгээ, цаг хугацааны эхлэлээс л бүтээгдэж, асруулж хамгаалуулсаар ирсэн гэдгээ мэдээсэй гэж хүсдэг. Тэд бидэнд хор хүргэхийг огт хүсдэггүй; тэд бол бидний хамгаалагчид бөгөөд бидний энэ төрөл хэрхэн хөгжиж буйг хараад тэд биднийг хайрладаг.

Манай эрин үеийн хамгийн агуу, хамгийн сонирхолтой асуултуудын нэг нь: Бид орчлон ертөнцөд ганцаараа юу? Тоо томшгүй их, тэрбум, хэдэн их наяд од, гараг эрхэс бүхий энэ сүр жавхлант сансар огторгуйд Дэлхий л ухаалаг амьдралтай цорын ганц гараг нь гэж итгэх нь үнэхээр гайхалтай, бүр эргэлзээ төрөм санагдана.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар Нисдэг үл мэдэгдэх биет буюу НҮМБ-ыг харсан тухай мэдээлэл олширсон. Үүнээс үүдэн зарим хүн бусад гараг дээр харь гарагийн амьдрал байж магадгүй, мөн Дэлхий дээрх ухаалаг амьдрал бидэнд хараахан ил болоогүй байж ч мэднэ гэж үзэх болсон юм.

Өнөөдөр цувралынхаа хоёр дахь хэсэгт хүн төрөлхтөн болон өөр гаргаас ирсэн өндөр хөгжилтэй оршихуй хооронд болсон энх тайвны харилцааг өгүүлсэн хоёр гайхалтай гэрчлэлийг хамтдаа сонирхоцгооё.

Бид АНУ-ын цэргийн ахмад дайчин Чарльз Холлын өөрийн биеэр туулсан түүхээс эхэлье.

Мэдээж, хамгийн том цочирдом зүйлсийн нэг нь тэд олон талаар бидэнтэй тун төстэй байсан явдал юм. Тэд хүүхдүүдээ хайрладаг, егөөтэй хошин мэдрэмжтэй, шог зүйл ярьж инээх дуртай.

1965-1967 оны хооронд Чарльз Холл АНУ-ын Невада муж дахь Неллис Эйр Форс баазад цаг уурын ажиглагчаар алба хааж байжээ. Өглөө бүрийн 3 цагт Чарльз өдөр тутмын үүргээ гүйцэтгэхээр ганцаараа цөлөөр 20 милийг туулж, цаг уурын ажиглалтын жижиг байранд очдог байв. Ажиллаж байх хугацаандаа ноён Холл Неллисийн баазын эзэмшил дэх уулсын гүнд, 54-р бүс гэж нэрлэгддэг, бүрэн ажиллагаатай харь гарагийн бааз байдгийг олж мэджээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэрээр өглөө эрт цаг уурын байранд нь байнга ирдэг олон харь гарагийн оршихуйтай нөхөрсөг харилцаа тогтоосон. Тэдний цайвар арьс, 600 жилийн амьдралынхаа турш тасралтгүй өсөх чадвараас нь болж тэр тэднийг “Өндөр цагаанууд” гэж нэрлэсэн байна.

Тэд 54-р бүсийн Индиан Спрингс дахь баазыг АНУ-ын Агаарын хүч, Тэнгисийн цэрэг Номхон далайн (бүсийн) баазаа ашигладагтай адил зорилгоор ашигладаг. Тэд үүнийг гүн сансрын хөлгүүдээ буулгах, цэнэглэх, засварлах, дараа нь дахин сансарт илгээх газар болгон ашигладаг.

Тэрээр Өндөр цагаануудын бие махбодийн онцлогийг дүрсэлж, өвөрмөц зан чанарыг нь онцолж ийн өгүүлдэг.

Тэд хүн шиг төрхтэй. Тэдний арьс нь цаас шиг цагаан. Насанд хүрсэн амьдралынхаа ихэнх хугацаанд тэд надтай ойролцоо өндөртэй буюу 5 фут 11 инч (180 см), 6 фут (183 см) орчим байдаг. Тэдний нүд нь том, магадгүй биднийхээс хоёр дахин том байх. Хараа нь муурынхааас дутахааргүй сайн. Сонсгол нь нохойныхтой дүйцэхүйц сайн. Тэд дууны хөвчөөрөө хүний чихэнд сонсогдохооргүй дуу авиа гаргах чадвартай. Уруул нь хүнийх шиг товойсон биш, мөн тэд шүдгүй, зөвхөн товгор ирмэгтэй, учир нь тэд ургамлааар хооллодог, мах иддэггүй. Тэд үнэхээр их нөхөрсөг байсан. Тэд тус бүр нь өөр өөрийн онцлогтой хувь хүн байлаа. Тиймээс тэдэнтэй тус бүртэй нь хувь хүн гэж харьцах ёстой байв. Эхэндээ үүнд дасахад багагүй хугацаа орсон ч аажмаар тэдний нэг бүртэй нь танилцаж хүмүүс шиг ойлгож харилцах болсон.

Ихэнхдээ Өндөр цагаанууд бүхэл бүтэн гэр бүлээрээ Чарльзтай уулзахаар цөлийн цаг уурын байранд ирдэг байв. Тэр тэдний гэр бүлийн харилцаа, дотоод уур амьсгалын талаар илүү дэлгэрэнгүй ярьсан юм.

Эмэгтэйчүүд хүүхдүүддээ хайртай гэдгээрээ маш их бахархдаг байсан. Эрчүүд ч мөн адил, гэхдээ эмэгтэйчүүд энэ талаар үнэхээр их бахархдаг байсан. Миний харснаар хүүхдүүд нь хэзээ ч эцэг эхтэйгээ тэрсэлдэггүй, харин эцэг эх нь хүүхдийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн байдаг. Тиймээс гэр бүлээрээ аялж явахдаа тэд маш нягт холбоотой байдаг байв.

Чарльзын хамгийн их ойр дотно болсон Өндөр цагаан оршихуйн нэгийг “багш” гэж нэрлэдэг бөгөөд тэрээр ажил дээр нь харь гарагийн хүүхдүүдийг байнга дагуулан ирдэг нэгэн эмэгтэй байжээ. Тэр түүний нэг удаа уулзахаар ирэхэд нь ярилцсан аа эелдэгээр дурсав.

Тэр тэнгэрийн одод руу заагаад “Тэнгэрт байгаа бүх одыг чи харж байна. Чи өөрийгөө ганцаараа гэж лав бодоогүй биз дээ” гэж хэлсэн. Тэр үед би тэгж бодож байсан, тэгээд тэд бүгд инээлдсэн. Шөнө гадаа гарч тэнгэрийн оддыг харахад, Бурхан Дэлхий дээр амьдрал бүтээсэн шигээ маш олон од, үнэхээр асар уудам орчлон ертөнцөд дахин дахин бүтээсэн нь лавтай мэт надад маш тодорхой санагддаг.

Чарльз Холл Өндөр цагаануудтай уулзсан тухай гэрчлэл нь орчлон даяарх харь гарагийн амьдрал бидний боддогоос ч илүү бидэнтэй адил байж болохыг сануулж байна!

Тэгэхээр тэд биднээс болон бидний хүчирхийллээс үнэхээр айдаг; бид энэ хүчирхийллээ орхиж, энэ бүх дайн зөрчлийг арилгавал л бид тэдэнтэй нэгдэж чадна хэмээн тэд хүлээж байдаг.

Талийгаач Долорес Кэннон өөрөө суралцсан гипнотерапевт, НҮМБ судлаач, мөн өмнөх төрөлд буцаан очих регрессийн салбарын анхдагчдын нэг байв. 40 жилийн карьерынхаа хугацаанд тэрээр Квант эдгээх гипнозын арга (QHHT)-ыг боловсруулж, өвчтөнүүдийнхээ далд ухамсар болон өнгөрсөн амьдралд нэвтрэх боломж олгосон.

1980-аад оны дунд үед хатагтай Хатагтай Кэннон өмнө нь харь гарагийнхантай холбоо барьж байсан хүмүүстэй өнгөрсөн амьдралын регрессийн эмчилгээний хичээлүүдийг хийж эхэлсэн. Тэрээр эдгээр эмчилгээний үеэр харь гарагийнхан түүнтэй шууд харилцаж эхэлсэн гэж хэлсэн.

Би энэ чиглэлээр нэлээд удаан хайгуул хийх үед ховсын хамгийн гүн түвшинд ажилласан учраас харь гарагийнхан эдгээр хүмүүсээр дамжин ярьж эхэлсэн. Тэд (харь гарагийнхан) гарч ирээд “Бид танд л мэдээлэл өгөх ёстой” гэж хэлдэг байсан.

Харь гарагийнхан анх хатагтай Долорес Кэннонд хүн төрөлхтөн илүү хайр энэрэлтэй, нигүүлсэнгүй нийгэм болон хөгжөөсэй гэж хүсдгээ хэлжээ.

Тэд биднийг Дэлхийг дэлбэлчих вий гэж айдаг. Бидний хийж байгаа энэ бүх аймшигтай зүйлс тэдэнд таалагддаггүй. Бид яаж өөрсдийнхөө төрөл нэгтнийг алж чаддагийг тэд огт ойлгодоггүй. Тэдэнд энэ ямар ч утгагүй санагддаг. Одоогийн энэ хүчирхийлэл, дайнуудыг давж гарч байж л бид тэдэнтэй нэгдэх боломжтой. Юуны өмнө бид энэ бүхнийг ардаа үлдээх ёстой. Тэд бидний амьдарч буй хуучин Дэлхийг засаж сэргээхэд туслах гэж дахин дахин оролдсон. Бид түүнийг дэндүү их гэмтээсэн. Тэд ус, тэнгэр, хөрс, амьтад гээд бүгдийг бохирдуулсан, бүх зүйл зовж шаналж байна гэж хэлсэн.

Хатагтай Кэннон мөн орчлон даяар аялж буй олон төрлийн харь гарагийн төрөл зүйл болон сансрын хөлгүүдийн талаар ойлголт мэдээлэл авчээ.

Би тэднийг “тэд” гэж нэрлэдэг ч, үнэндээ асар том бүлгүүд байдаг. Маш олон төрөл зүйл, мөн олон янзын хөлөг бий. Аварга эх хөлгүүд нь хотын доторх хот шиг, асар том. Тэдгээр хөлөг дээр орчлон ертөнцийн өнцөг булан бүрээс ирсэн олон янзын үндэстэн, олон хүн байдаг. Энэ нь бидний төсөөлж чадах бүхнээс хавьгүй их, хавьгүй өргөн хүрээтэй; гэхдээ тэд бүгд өөр өөрийн хийх ажил, гүйцэтгэх үүрэгтэй.

Харь гарагийнхан мөн хатагтай Долорес Кэннонд Дэлхийн хүн төрөлхтөнтэй хуваалцах нэгэн захиасыг өгчээ.

Эцэст нь тэд биднийг өөрсөдтэй нь нэгдэхийг хүсдэг, гэхдээ биднийг оддын хүүхдүүд гэдгээ, цаг хугацааны эхлэлээс л бүтээгдэж, асруулж хамгаалуулсаар ирсэн гэдгээ мэдээсэй гэж хүсдэг. Тэд бидэнд хор хүргэхийг огт хүсдэггүй; тэд бол бидний хамгаалагчид бөгөөд бидний энэ төрөл хэрхэн хөгжиж буйг хараад тэд биднийг хайрладаг. Бид сэтгэл хөдөлгөм цаг үед амьдардаг, биднийг их зүйл хүлээж байна. Үл мэдэгдэх зүйлээс айх айдсаар өөрсдийгөө барих шаардлагагүй. Тэд бүгд бидэнд туслахын төлөө байгаа.

Харь гарагийнхан мөн хүн төрөлхтнийг илүү өндөр ухамсрын төлөвт өргөхөд туслах эрүүл мэнд, хоол тэжээлийн чухал зарчмуудыг хатагтай Кэннонд онцолжээ.

Гэхдээ тэдний санал болгодог хамгийн сайн хоол бол өөрсдийнх нь нэрлэдгээр “амьд хоол” ба энэ нь шинэ жимс, хүнсний ногоо гэсэн утгатай. Тэгээд тэд ирсэн хүн бүрт хүн ирэх бүрд асуудал гарвал байнга хэлдэг бөгөөд "За, энэ бүхэн таны хоолны дэглэмээс л шалтгаална" гэж хэлдэг. Та ийм хоол идэх ёстой” хэмээн бүгдэд байнга хэлдэг гэжээ. Мөн тэд усны ач холбогдол итгэмээргүй их гэж хэлсэн. Усны үнэ цэнийг бид огт ойлгодоггүй; усанд бие махбодод зайлшгүй хэрэгтэй зүйлс байдаг, харин шүүх явцад тэдгээрийн ихэнх нь алдагддаг гэж тэд хэлсэн.

Бидний Хамгаас Нигүүлсэнгүй Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) мөн Дэлхийн нийгэм дэвшин дээшилж, энэрэнгүй галактикийн соёл иргэншлүүдтэй дахин нэгдэхийн тулд хүн төрөлхтөн ямар алхам хийх ёстойг айлдсан.

(Сайн уу, Багш аа.) Сайн уу. (Хөөх, бидэнд маш их адислал байна. Эхний асуулт гэвэл: Ихэнх материаллаг гаргууд цагаан (веган) хоолтой байдаг уу?)

Маш олон, их олон, мэдээж. Тийм. (Хөөх!) Веган бус гаргууд шиг олон веган гаргууд бий. Тоолшгүй олон, тоолшгүй олон. Ганц манай галактикт л гэхэд хэмжээлшгүй олон бий. Эдгээр веган-нийгэмтэй гаргууд биднээс илүү хөгжсөн байдаг. Тэдэнд ийш тийш явдаг бүс ч бий. Бүсэлхийдээ бүс зүүгээд, очихыг хүссэн газартаа нэг товч дараад л хүрдэг. (Хөөх. Хөөх.) (Ямар догь юм бэ!) Тийм ээ, тун догь.

Нэг товч дараад л нисчихдэг. (Хөөх. Маш их баярлалаа.) Энэ бол тэдний гаргийн ганц л бүтээл төдий. Бидний зүүдлээ ч үгүй өшөө олон зүйлс байдаг, гэхдээ бид бүтээх болно. Манай гаргийн хүн ам илүү нигүүлсэнгүй, илүү дөлгөөн, мөн тайван амгалан байдал, бясалгал, веган хоолны дэглэм, энэрэл нигүүлслээр дамжуулан дотооддоо илүү дэвшвэл бид тэр бүхнээс ч илүүтэй болох болно. Хүмүүс судалгаа хийгээд бясалгал бодол санааг тайвшруулж, зүрх сэтгэлийг нээлттэй болгож, илүү нигүүлсэнгүй, ухамсартай болгодог гэдгийг олж тогтоосон.

Хамгаас Хайртай Их Багш маань, энэрэнгүй, веган амьдралын хэв маяг нь зөвхөн бидний зүрх сэтгэл, оюун ухааныг өргөөд зогсохгүй, хүн төрөлхтний илүү хөгжсөн, эв найртай, амар амгалан ирээдүйн хаалгыг нээж чадна гэдгийг сануулсанд баярлалаа. Чарльз Холл, Долорес Кэннон болон бусад олон зоригт хүмүүс манай өөр оддын системээс ирсэн энэрэнгүй гэр бүлтэй уулзсан туршлагаа хуваалцаж ил гарсанд талархал илэрхийлье.

Тэдний захиас нь манай үзэгчдэд Дэлхий дээр Жинхэнэ Дэлхийн Амар Амгаланг бүтээхийг хүсвэл юуны өмнө өөрсдөдөө амар амгаланг төлөвшүүлэх хэрэгтэйг сануулна гэж найдаж байна. Энэхүү гарагийн дэвшил дээшлэлийн эхний алхам бол энэрэнгүй, эрүүл, бас амттай веган амьдралын хэв маягийг сонгох юм. Энэ ганц сонголтоор та тоолж баршгүй олон хүний болон амьтан-хүмүүсийн амийг авраад зогсохгүй, хүн төрөлхтөн тэдний сүнслэг өндөр хөгжилтэй соёл иргэншлүүдтэй нэгдэхэд үнэхээр бэлэн болсныг галактикийн ахан дүүстээ харуулах болно.
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (2/2)
1
Шинжлэх ухаан ба сүнслэг байдал
2026-06-05
2072 Үзсэн
2
Шинжлэх ухаан ба сүнслэг байдал
2026-06-10
1761 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-06-19
1 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-06-19
1 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-06-18
768 Үзсэн
Онцлох мэдээ
2026-06-17
1129 Үзсэн
34:16
Онцлох мэдээ
2026-06-17
360 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах