Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хүүхдүүдийн Диваажингийн тухай ахуй ойлголт, 2-ын 1-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сүүлийн хэдэн арван жилд олон залуу хүмүүс Тэнгэрийн оронд зочилж, Тэнгэрлэг оршихуйтай уулзаж, мөнхийн сүнсээ санасан туршлагаа олон нийтэд хуваалцаж байгаа билээ. Энэхүү хоёр хэсгээс бүрдэх цувралд бид эдгээр гайхалтай гэрчлэлүүдийн заримыг онцлох болно. Бид есөн настай Аннабел Биймийн клиник үхлийн туршлагаар эхэлж байна.

Аннабел таван настайгаасаа хойш амь насанд аюултай хоол боловсруулах эрхтний эмгэгээр шаналж байжээ. Өвдөлт маш хүчтэй байсан тул тэр буйдангаасаа ч босож чадахгүй байв. Гэтэл 2011 оны 12-р сарын нэгэн үдийн хойно түүний хоёр эгч болох Абби, Аделин нар түүнийг гадаа тоглохоор ятгажээ. Аннабел хашаандаа байгаа том хөвөн модонд авирч байхдаа газраас өндөрт байрлах мөчир дээр хүрэв. Гэнэт мөчир нь хугарч, тэр модны хөндий их бие рүү толгойгоороо 30 фут (9.14 метр) унав. Аннабелийн бие модон дотор гацсан байхдаа сүнс нь Диваажин руу аялав.

Миний анзаарсан хамгийн эхний зүйл бол тэнд үнэхээр тод байсан. Тэгээд би Диваажинд байгаа гэж бодох бүртээ хэдэн жилийн өмнө нас барсан Мими(эмээ)-гээ хараад “Бурхан минь, би Диваажинд байна” гэж ойлгосон. Би зүгээр л “Хөөх, би Диваажинд байна” гэж алмайрч байсан. Бурхан надад “Аннабел, гал сөнөөгчид чамайг гаргах гэж байна” гэж хэлэв. Тэд чамайг аврахад, чамд ямар ч буруу байхгүй болно.”

Залуу Аннабел Эзэн Есүс Христийн(цагаан хоолтон) өвөр дээр суугаад, Есүс Христ түүний амьдралын талаар гүнзгий утгатай зүйлийг хуваалцав.

Тиймээс би тэнд байх болгондоо “Есүс, би энд өвдөлтгүй газар Тантай хамт үлдэж болох уу?” гэж асуухад. Тэр “Үгүй ээ, Аннабел, би чиний Диваажинд биелүүлж чадахгүй, Дэлхий дээрх төлөвлөгөө байна” гэж хэлэв.

Бурханы хэлсэнчлэн гал сөнөөгчид Аннабелийг ямар ч ноцтой гэмтэлгүйгээр аюулгүй гаргаж ирэв. Тэгтэл бас нэгэн гайхамшиг тохиолдов. Бурхан Аннабелд “чамд ямар ч буруу байхгүй болно” гэж хэлэхэд тэр энэ нь зөвхөн унаснаас амьд үлдэнэ гэсэн үг гэж боджээ. Гэсэн хэдий ч Оройн Дээд Эзэн Бурханы үнэндээ хэлсэн зүйл нь Тэр түүний гэдэсний хүнд өвчнийг эдгээнэ гэсэн үг байв. Аннабелийн ослын дараа эцэг эх нь түүний бүх эмийг зогсоохыг шаардаж эхэлжээ. Хэдэн сарын дараа тэр бүрэн эдгэрэв.

Аннабел, энэ бяцхан охин энэ бүхнийг зохиосон биз, тэр өмнө нь маш хүнд байсан өвчнөөсөө ангижирч, шинж тэмдэггүй болж, эгчтэйгээ дахин усанд сэлж, спортоор хичээллэж байгаа гэдгийг тайлбарлах шинжлэх ухааны тайлбар байх ёстой хэмээн эргэлзэж буй хүмүүст хандаж та юу гэж хэлэх вэ?

Бидний түүх үнэн гэдэгт та итгэх шаардлагагүй ч энэ бол та харилцаандаа Бурханд ойртох боломж гэж би хэлмээр байна.

Аннабелийн Бурханлаг учралаар дамжуулан бусдад урам зориг өгөхийн тулд түүний ээж Кристи “Диваажингаас ирсэн гайхамшгууд: Бяцхан охин ба түүний гайхалтай эдгэрэлтийн түүх” номыг бичжээ.

Ингээд 2016 онд Аннабелийн амьдралын түүх “Диваажингаас ирсэн гайхамшгууд” нэртэй томоохон кино болов. Одоо бүгдээрээ камерт бичигдсэн залуу хүүгийн клиник үхлийн туршлагыг хуваалцъя! Залуу Касон Грэй орон нутгийн тэшүүрийн хүрээлэнд тэшүүрээр гулгаж байхдаа унаж, гараа хугалжээ. Ээж нь түүнийг даруй эмнэлэгт хүргэж, эмч нар яаралтай мэс засал хийжээ. Мэдээ алдуулалт гаран, эдгэрч байх хооронд ээж нь, сувилагч нар түүнтэй хамт байв. Гэнэт тэр нүдээ нээсэн хэвээр байхдаа Диваажингийн үзэгдлийг, Эзэн Есүс Христ (цагаан хоолтон), Оройн Дээд Бурхан болон ердөө нэг жилийн өмнө өөд болсон аавыгаа харав.

Касон Грэйгийн нас барсан аавыгаа Диваажинд хараад догдолж байгаа нь бидний өмнө Нөгөө Талд нас барсан хайртай хүмүүстэйгээ дахин уулзах үед мэдрэх баяр баясгаланг үнэхээр харуулж байна.

2003 онд гурван настай Колтон Бурпог эмч нар ходоодны ханиадаар өвдөж гэж бодож байв. Гэтэл эмч нар шинжилгээний дараа түүний мухар олгой хагарсаныг тогтоож, амийг нь аврахын тулд яаралтай мэс засал хийх шаардлагатай болсон байна. Колтоны хагалгаа амжилттай болж дараагийн хэдэн сарын хугацаанд тэрээр хагалгааны ширээн дээр байхдаа Диваажинд очиж, Эзэн Есүс Христ (цагаан хоолтон), Бурхан болон нас барсан гэр бүлийн гишүүдтэйгээ гайхамшигт уулзалт хийсэн гэдгээ гэр бүлийнхэндээ хэлжээ.

Чи тэнгэр элчүүд болон Есүс чам дээр ирээд чамайг диваажинд аваачсан гэж хэлдэг. Тэд яг хагалгааны өрөөнд ирсэн үү?

Үнэндээ Есүс эхлээд гарч ирсэн, би эхэндээ айж байсан тул Тэр намайг тайвшрахад тусалсан. Юу болоод байгааг би сайн мэдэхгүй байв. Тэгээд Тэр тэнгэр элч нараар надад дуу дуулуулахад би тайвширсан.

Тэд юу дуулсан бэ?

Тэд “Есүс намайг хайрладаг”, “Иошуа Иерихогийн тулалдаанд тулалдсан” дуунуудыг дуулсан. Эдгээр нь тухайн үеийн миний хамгийн дуртай дуунууд байсан.

Колтоныг тэнгэр элчүүд тайвшруулсны дараа Диваажинд аваачжээ. Тэрээр дээрээс эцэг эхээ залбирч байхыг харснаа хуваалцав.

Намайг эмнэлгээс гарахад тэнгэр элчүүдийн нэг намайг аваад тэнгэр өөд ниссэн. Гэхдээ би доош харж, аав ээж хоёроо харж байсан бөгөөд тэд хоёул тусдаа өрөөнд тусдаа ярилцаж байсан.

Хэнтэй?

Тэд хоёул намайг мэс заслаас гарч ирэхийг хичээн Бурханд залбирч байв.

Хожим нь Колтоны тэнгэрээс харсан залбирлууд үнэхээр үнэн байсан нь батлагджээ. Колтон КҮТ үеэр Бурханы Сэнтийн Өрөөнд хүргэгдэн, Эзэн Есүсийн сүр жавхлант мэлмий рүү харж байснаа дүрсэлсэн байдаг.

Бурхан, Тэр тэнд байж байсан. Тэр зүгээр л Хайр цацруулдаг Нэгэн байсан, Тэр маш том ч гэсэн та Түүнээс айхгүй, учир нь Тэр танд маш их хайртай. Тэр Диваажинг аз жаргалтай газар болгоход тусалсан. Би Диваажинд байх үеийнхээ ихэнх хугацаанд Есүстэй хамт байсан. Түүний нүд – миний харж байсан бусад нүднээс тэс өөр байсан. Тэд зүгээр л гялалзаж байв. Түүний нүд хичнээн үзэсгэлэнтэй болохыг дүрслэх үг бидэнд байхгүй тул дүрслэхэд хэцүү юм.

Гайхалтай нь, Амьдралын дараа Колтон мөн нас барсан эгчтэйгээ анх удаа уулзсан байна. Түүнийг төрөхөөс өмнө ээж Соня нь зулбаж охин өөд болжээ.

За, тэр үнэндээ надтай Диваажингийн хаалган дээр уулзсан. Тэр зүгээр л гүйж ирээд намайг тэврэв. Эхэндээ би “Чи хэн бэ?” гэж бодсон. Тэгээд тэр надад өөрийгөө хэн болохыг хэлсэн.

Соня, би чамаас асууя: энэ эгч хэн бэ? Касси, Колтон хоёрын дунд бид хүүхдээ алдсан. Бид охин гэдгийг нь мэдээгүй. Бид хүүхдүүдэд хэлээгүй байсан, учир нь зулбасан гэдгээ хэн нэгэнд хэлэх амаргүй шүү дээ. Тиймээс тэр бидэнд хоёр эгчтэй гэж хэлсэн нь бидний сэтгэлийг эдгээсэн. Бид тэр явдлыг мартсан гэж бодсон ч тэр сэтгэлийн шарх хэвээрээ байсан, тэгээд охин зүгээр байгаад, энэ бол тэр гэдэг нь бидэнд тайвшрал авчирсан.

КҮТ-ын дараа залуу Колтон Бурпо АНУ даяар үг хэлж, бишрэлийн хөгжимд дуулж, Диваажингийн гэрчлэлээ хуваалцсан байна.

Тэр үнэхээр, үнэхээр чамд хайртай. Тэр чамайг мэдээсэй гэж хүсэж байна. Тэр чамд үнэхээр, үнэхээр хайртай. Тэр чамайг мэдээсэй гэж хүсэж байна.

2010 онд Колтоны аав Пастор Тодд Бурпо “Диваажин бол Бодит: Бяцхан хүүгийн Диваажин руу аялаад, буцаж ирсэн гайхалтай түүх, номыг хэвлүүлсэн бөгөөд энэ ном 25 хэл рүү орчуулагдаж, Нью-Йорк Таймс сонины шилдэг борлуулалттай номын нэг болжээ. Сүүлд 2014 онд “Диваажин бол Бодит” ном томоохон уран сайхны кино хэлбэрээр нээлтээ хийв. Колтон Бурпо одоо, КҮТ-с хойш хорь гаруй жилийн дараа, хүмүүсийг Оройн Дээд Эзэн Бурхан, Эзэн Есүс Христэд(цагаан хоолтон) ойртуулахын төлөө амьдралаа зориулсан магтаалын удирдагч болжээ.

Диваажинд байхдаа Есүстэй ярьсан хоёр яриаг би олон жилийн дараа ч санаж байна. Тэдний нэг нь Есүс надад “Колтон, чи Диваажинд ингэж л хүрнэ” гэж зааж байгаа юм. Хэрэв чи Намайг хайрлаж, Намайг дагавал. Аврал тэнд байна; Түүний гараас хөтлөх эсэхээ сонгох нь бидний хэрэг.

Бид бүгдэд зориулсан ямар гайхалтай сүнслэг сургамж вэ! Бидний сүнс мөнх, Диваажин бол бидний жинхэнэ Гэр гэдгийг бидэнд сануулах Диваажингийн талаарх гэрчлэлээ клиник үхлийн туршлагаар хуваалцсан Аннабел Бийм, Касон Грэй, Колтон Бурпо нарт талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-02-08
292 Үзсэн
Онцлох мэдээ
2026-02-07
597 Үзсэн
40:42
Онцлох мэдээ
2026-02-06
201 Үзсэн
Онцлох мэдээ
2026-02-06
635 Үзсэн
Биднийг хүрээлэн буй дэлхий ертөнц
2026-02-06
198 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах