Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тэгэхээр нэг ийм яриа болсон юм. Бид (Хэмжээлшгүй Хүчит Нэгдсэн Гурвал) энэ дайныг зогсоохыг Диваажингууд үнэндээ хүсэхгүй байгаа. Учир нь олон тэрбум, олон их наяд, олон зиллион төрөлтөн нядалгааны газар, ан гөрөөний талбарт, далай тэнгист хэзээнээс ч юм мэдэхгүй, өнө удаан уйлж шаналсаар байна. Өмнө нь амгалан, сайн сайхан байсан газар шүү дээ. Тиймээс Бурхан тэдний гуйлтыг тоохгүй байж чадахгүй. Бүх эрх мэдэл, тоног төхөөрөмж, шинэ нээлтээр дэлхийн ямар ч төрөлтнийг хэний ч зөвшөөрөлгүй, байнга хороосоор байгаа хүмүүсийн гарт шударга бусаар зовж байгааг нь зүгээр хараад байж чадахгүй. Бурханаас зөвшөөрөл гуйх талаар ярилтгүй. Учир нь тэд Бурханаас асуувал Бурхан “Үгүй.” гэж хэлнэ. Гэхдээ мэдээж Бурхан үгүй гэлээ ч хэчнээн нь Түүнийг сонсох вэ? Тиймээс тэд нүгэлтэй, балмад зам мөрөө үргэлжлүүлсээр. Тэгэхээр энэ материаллаг ертөнцийг захирдаг Маяагийн Хааныг ч буруутгах аргагүй. Өөрийгөө Маяагийн Хаан гээд төсөөл дөө. Тэгтэл хүмүүс танай орчинд, танай гэрт ирээд орчин тойронд тань юу ч байсан хороогоод байна гээд төсөөл дөө. Тэдний уйлж, зовж тарчилж байгааг нь зүгээр хараад байхгүй шүү дээ. Өөрийгөө Маяагийн Хаан гээд төсөөл, үүнийг хүлээн зөвшөөрөх үү? Мэдээж үгүй. Ингэж л бид эрин галавын тэртээгээс үйлдсэн харгислалынхаа төлөөсийг төлөх ёстой болдог. Мэдээж энэ материаллаг оршихуйд бүх зүйл төлөөстэй гэдгийг та нар бүгд мэднэ. Мэдээж, дэлхийн дайн гэнэт зогссонд юм уу ялалтад төлөх төлөөс байсан. Гэхдээ үр дүнгээ өгсөн. Бүгд үр дүнгээ өгсөн. Харин дараа ийм зүйл болбол Бурхан надад төлөхийг минь зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй. Надад дахин нэг дэлхийн дайныг зогсоох хангалттай чадал байх эсэхийг мэдэхгүй. Асар их хүч чармайлт ордог. Санаанд багтамгүй. Үгээр илэрхийлэхийн аргагүй. Тиймээс гуйя, Диваажингийн Хүч, Бурханы Өршөөлд байнга бүү найд. Учир нь заримдаа гамшиг, дайн дажин болох ёстой байдаг. Тиймээс жинхэнэ, эрхэм ариун сүр жавхлант хүмүүнд тохирох амьдралын хэв маягт шилжигтүн. Энэ дэлхийг тэтгэхийн төлөө, өөрийгөө болон энэ гараг дээрх бүх төрөлтнийг хамгаалж, үр хүүхдүүдээ хамгаалахын төлөө гаргаж буй их бага хичээл зүтгэл бүхэнд тань маш их баярлалаа. Үр хүүхдүүдээ бодоорой. Баярлалаа. Бид Бурханд, Гурвалд, Хэмжээлшгүй Хүчирхэг, Хамгаас Хүчит Нэгдсэн Гурвалд талархах ёстой. Тэгээд мэдээж бид манай Багтай, манай Диваажингийн Багтай энэ тал дээр хамтарч ажилласан Энх тайвны Хаанд талархаж байна. Мөн Дэлхий дээр заларч, Бурханы энх тайвны Төлөвлөгөөтэй нийцэн, хэдийгээр үргэлж тийм мэт харагддаггүй ч сайн ажиллаж буй Диваажингийн Багт бид талархал илэрхийлье! Бид зөвхөн дайн ба энхийг зохицуулахаас гадна олон зүйл хийх ёстой байдаг. Тийм учраас би нэлээд завгүй. Ертөнцийн тэнцвэрийг хадгалж, тогтвортой байлгахын тулд бид олон зүйлийг хийх ёстой, Олон гаргийн хэлбэлзэл тогтворгүй, устахаар болчихгүйн төлөө би маш олон зүйл хийх ёстой. Хэлж болохгүй юм их байна. Харилцан яриа удаан үргэлжилсэн ч гол санаа нь гэвэл Диваажин хүмүүст туслах тун дурамжхан байгаа. Амьтан-хүмүүсийн үнэхээр их уй гашуу, уйлаан, зовлон шаналал, тэднийг дарангуйлж хорьж хашиж байгаа, мөн нялхсыг алж буйгаас болоод тэр юм. Өдөр бүр хоёр зуун мянган нялхсыг хороодог. Бурхан минь, улс орон бүрд байдаг хүний эрхийн тухай хууль ч дээ. Авралгүй байдалд, гашуудаж, уйлж, зовж, залбирч буй бүх өрөвдөлтэй төрөлтний төлөө Бурхан болон бүхий л Диваажингийн шүүлт, шийдвэр намайг дэлхий дахины эдийн засаг, оршин тогтнол, сэтгэл зүйн амар амгаланд нөлөөлж буй энэ сүүлийн дайныг зогсоож, энхийг тогтооход тусалж болохгүй гэж гарсан. Харин Энх тайвны Хаан надад, “Хэрэв Та энх тайван тогтоход туслахгүй бол хүмүүс хэт их зовно.” гэж хэлсэн. Би “Мэднэ, мэднэ, мэднэ. Бид туслах ёстой.” гэсэн юм. Тэгээд л бид бүгд Бурханаас дэлхийд туслах, дайныг зогсооход туслах ахиад нэг боломж олгох шийдвэр гаргахыг гуйсан. Би “Үнэхээр олон сайн хүн байна. Тэд бусдад тусалдаг, амьтан-хүмүүст тусалдаг, зэрлэг амьтан-хүмүүст тусалдаг, урхинд орсон амьтан-хүмүүст, яах ч аргагүй болсон амьтан-хүмүүст янз бүрээр тусалдаг. Хэдийгээр ном бясалгалгүй ч, Бурханы номын өргөлтэй нэгдээгүй ч олон сайн хүн байсаар байгаа тул бид тэдэнд туслах ёстой. Тэдэнд туслах ёстой. Хүмүүст заавал туслах ёстой. Тэгээд дараа нь бид хүмүүст үргэлжлүүлэн зөвлөж, хүмүүсийг зарим талаар нь гэгээрүүлж, энэ бүх аллагын хандлагаа, санаатай бус аллагын хандлагаа зогсоохыг зөвлөхийг хичээе.” гэж хэлсэн. Тэгээд эцэст нь Диваажин зөвшөөрсөн юм. Гэхдээ надад бас сайхан байгаагүй. Учир нь би хүмүүст тусалбал тэд амьтан-хүмүүсийг болон өөрсдийн нялх үрсийг хөнөөсөөр байх болно. Тэгэхээр үүнийг бүрэн ялалт гэж бодохгүй байна. Гэвч мэдэхгүй юм даа. Үүнийг хийх өөр арга бий гэж үү? Үгүй, одоогоор үгүй. Иймд та бүгдээс ганц л зүйл гуйя, үнэ цэнтэй веганизмын арга хэрэгсэл болон энэрэнгүй сэтгэл, хайр нигүүлслийг хараахан ухаараагүй байгаа бүгдээс гуйж байна. Сэрэгтүн. Үүнийг ашигла. Дотоодод тань байгаа. Бүх хүн угтаа энэрэнгүй, ухаалаг, нигүүлсэнгүй, хайр энэрэлтэй, сайхан сэтгэлтэй. Сүнснийхээ дотор, зүрх сэтгэл дотроо хайгаад олоорой. Өөрийгөө аврахын тулд, үр хүүхдээ, амьтан-хүмүүсийг, байгаль орчноо, хэрэгтэй бүхнээ, гараг дэлхийгээ аврахын тулд үүнийгээ аль болох ахиухан ашигла. Гуйж байна, гуйя, гуйя. Веган болж, энэхүү эрхэм ариун зам мөрийг үргэлжлүүлж байгаа бүх хүнд би чин сэтгэлийнхээ угаас талархаж байна. Мөн өнөөдөр, эсвэл жаахан хожуу энэ зам мөрийг, энэрлийн замыг, веган амьдралын хэв маягийг сонгож буй, сонгох гэж буй та бүхэнд урьдчилан талархаж байна. Тэрхүү зам мөр бол таны зам мөр, үйл хэрэг болсон энэрэнгүй мөн чанар, үйл хэрэг болсон хайр юм. Хайрыг үйл хэрэг болгоорой. Бие биеэ хайрла. Гэр бүлийнхэнтэйгээ эелдэг, сайхан харьц. Оршин суугаа газрынхаа хүмүүст, амьтан-хүмүүст, мөн бүх зүйлд буюу мод, газар шороо, уул нуруу, ой хөвч, гол мөрөн, далай тэнгист энэрэнгүй хандаарай. Бүгдэд энэрэнгүй хандаж, бүгдийг хамгаалаарай. Учир нь ингэж л өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалдаг юм. Бурхан та нарыг илүү их гэгээрүүлж, миний хэлж буйг ойлгон, хэрэгжүүлэхэд тань туслах болтугай. Баярлалаа, Эзэн минь. Чөлөөт хүсэл зоригоо ашиглан сайн үйл хийж, бусдад туслахаар шийдсэн Бурханы хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. Ингэснээр өөрсдөдөө ч, хайртай хүмүүстээ ч ашиг тус хүртээнэ. Амен. Уг нь би өөр нэг том мэдээг хүлээж байсан юм. Бүгдийг нь хамт хэлэх гэж байсан юм л даа. Гэвч би тэсэж чадсангүй. Бид бүгд Бурханд, Диваажингийн багт, Энх тайвны Хаанд болон тусалж буй олон Хаанд өнөөг хүртэл бидэнд хайрласан бүх БЭЛГИЙН төлөө талархах ёстой гэж бодож байна! Би Нийгэмлэгтээ 10 сайн Хаантай байгаадаа баяртай байна. Тиймээс та нар бие биеэ хүндэлж байгаарай. Хэн нь Хамгааллын Хаан, Аюулгүй байдлын Хаан гэх мэтээр ямар Хаан болохыг та нар хэзээ ч мэдэхгүй. Өө, Бурхан минь, би үүнийг бичиж аваагүй учраас одоо мартчихаж. Магадгүй дараагийн удаа би бүх нэрийг нь тогтоохыг хичээж, дахиад ярих боломж гарахаар та нарт хэлнэ ээ. Мөн энэ удаа та бүхэнд хэлэхийг хүссэн зүйл бол би одоо ч бүх гаргийн төлөө ажилласаар байгаа. Би хэнийг ч, тэр байтугай тамд байгаа хүмүүсийг ч орхиогүй. Би боломжтой үедээ, боломжтой газар нь тэдэнд туслахыг хичээсээр байгаа. Бид хамаг бүх Диваажинд, Оройн Дээд Бурханд, мөн Хэмжээлшгүй Хүчит Нэгдсэн Гурвалд талархахгүй байж үл чадна. Бид Тэдэнд талархахгүй байж болохгүй. Хүмүүний өчүүхэн хичээл зүтгэл, манай дэлхийд ирдэг өчүүхэн ч гэсэн адис бүрийн төлөө бид үүнийг харж чаддаг эсэхээс үл хамааран талархах ёстой! Мөн бид бусдыг уучлах ёстой тул амьдралын хэв маягаа Бурхантай адил энэрэнгүй, өршөөнгүй болгох ёстой. Бид бусдыг тэтгэж, хамгаалах ёстой. Тэгснээр бид Бурханы Жишиг, Бурханы Хүсэлтэй нийцэн, бусдад хамгаалалт, аюулгүй байдал, энэрэл болоод аливаа бүх сайн зүйлийг өгснийхөө адил өөрсдөө аюулгүй байдал, хамгаалалт хүртэх болно. Бид юу тарина, түүнийгээ л хураана. Энэ бол туйлын үнэн. Дэлхийн III дайны тухайд Диваажингууд, Бурхад одоогоор өршөөнгүй, зөөлөн хандаж байгаа ч энэ мөнхөд үргэлжлэхгүй. Бид өөрсдөө бусдад, тэрхүү сул дорой төрөлтнүүдэд, нялхас, ураг, гэмгүй амьтан-хүмүүст хор хүргэсээр байгаа атлаа өөрсдөө аврагдаж, хамгаалагдан, адислагдаж, хэрэгтэй бүхнээ эдлэн амьдарч болно гэсэн юм байхгүй. Бид хайр энэрэлтэй, эелдэг байх ёстой. Учир нь бид өөрсдөө бусдаас ч үүнийг хүсдэг. Бид Диваажингаас ч мөн үүнийг хүсдэг. Бид үүнийг өөрсдөө бүтээх ёстой. Бид энэ чанарыг сэтгэлдээ, сүнсэндээ тэтгэн хөгжүүлж байж л хаана ч очсон, хаана ч амьдарсан тийм чанаруудыг төрүүлж, түгээнэ. Сайн нь сайныг, муу нь мууг дагуулдгийг та нар мэднэ. Юу тарина, түүнийгээ л хураана. Та нар бүгд үүнийг мэднэ. Үйлийн үрийн тухай та нар бүгд мэднэ. Та нар Буддын шашинтан биш, Христийн шашинтан биш байсан ч “Юу тарина, түүнийгээ л хураана.” гэдгийг бүгд мэднэ. Надад нэг л зүйлийг дахин дахин давтаад байх шаардлага байхгүй. Та нар ухаантай шүү дээ! Гуйя, ямар байхыг бусдаас хүсдэг вэ, өөрөө тийм бай. Өөртэй тань яаж харьцахыг бусдаас хүсдэг шигээ бусадтай тэгж харьц. Өөрт тань ямар нэгэн зүйл, нөхцөл байдал, тусламж, тайтгаруулах үгс хэрэгтэй байх үед бусдаас авахыг хүсдэгийнхээ адил бусдад чадлаараа өг. Гуйя, гуйж байна, гуйя. Photo Caption: “Багахан Цас ГЭРТЭЭ-ХАРИХ ЗАМД Тань Саад Болж Чадахгүй!”











