Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
(“Япон халуун орны ойгоо устган амьтан (-хүмүүс) болон ургамлын газар нутгийг сүйтгэж байна, энэ нь дэлхийн дулааралд нөлөөлдөг гэж яригддаг. Энэ бүхнийг зогсоох зам бий юу? [Үүнээс] шалтгаалах бидний үйлийн үр их гүн үү?”) Зөвхөн Япон биш; Би та нарт хэдийнээ хэлсэн. Хаа сайгүй хүмүүс адилхан. Тэд байгаль орчныг сүйтгэснээр өөрсдөдөө хохирол учруулдгаа мэддэггүй. Иймд, байгаль орчноо хамгаалах энэ мэдлэг хаа сайгүй түгээгдэх ёстой, засгийн газар үүнийг чухалчлах ёстой, өөрсдийн албаны хүчээ ашиглан байгаль орныг хамгаалахад, улмаар өөрсдийгөө хамгаалахад туслах ёстой. Дөнгөж сая надад хэлснээр бидэнд ердөө 10 минут үлдсэн тул хурдлаарай гэсэн. Юу вэ гэвэл ой модыг тайрдаг нь зөвхөн хүмүүс биш; байгалиас, ослуудаас шалтгаалсан гал түймрүүд мөн ойг устгадаг. Иймд тамхи татаад ой дундуур давхих бүртээ, цонхоороо бүү хаяарай. Энэ нь магадгүй олон мянган акр газрыг шатахаас хамгаалж болох юм. Бид шинэ модод тарилаа ч тэдгээр нь олон зуун жил ургасан урт настай моддын адил хүчилтөрөгч ялгаруулах бололцоогүй байдаг. Хүүхдүүд ээжтэйгээ адилхан өндөртэй болж өссөн ч, ээжтэйгээ адил, насны эрхээр хуримтлагддаг билиг ухаантай байдаггүйтэй адил. (“Би христийн шүтлэгтэй, гэхдээ би илүү өндөр билиг ухааныг мэдэхийг хүсэж байна. Би авшиг хүртэж болох уу?”) Өө, мэдээж, болно. Та шашнаа өөрчлөх шаардлагагүй. Зүгээр л дотоод руугаа орж, Бурханыг хар. (Дөрвөн дараалсан асуулт байна. Асуулт нэг: Арьяабалын Бясалгалын Арга нь цор ганц хамгийн өндөр арга мөн үү?) Бурхан руу буцаж явах цор ганц арга байдаг бөгөөд би та нарт энэ аргыг харуулах болно. Та нар үүнийг Гуань Инь Арга гэж нэрлэхгүй өөр ямар ч нэрээр нэрлэж болно. Гуань Инь гэдэг нь Бурханы Үгийг дотооддоо бясалгах гэсэн утгатай. Цор ганц Бурхан бий, иймд бид цор ганц Бурханыг бясалгана. Цор ганц арга бий. Зарим хүмүүс үүнийг Будда Чанар гэдэг. Энэ ижилхэн. (“Гуань Инь Аргыг дадуулахад аюул бий юу?” (“Гуань Инь Аргад ямар нэг аюул байдаг уу?”) Үгүй, үгүй, хорин жилийн дараа би амьд хэвээр байна. (“Энх тайвны хөдөлгөөнөөр энх тайвныг авчирдаг гэж итгэх нь төөрөгдөл биш гэж үү?”) Энх тайвны хөдөлгөөн? За, бүрхэлдээ биш. Энэ тусалдаг. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх үед энэ тусалдаг. Та цэргүүдийг, НҮБ-ын цэргүүдийг хэлж байна уу? Ямар хөдөлгөөн гэдгээс энэ хамаарна. Тайван хөдөлгөөн бол тусална. (Энэ нэлээд хийсвэр, энгийн асуулт байна. “Бид яаж хүмүүсийг хайрлах вэ?”) Биднийг төрөхийн өмнө, үхсэний дараа ч байсаар байдаг жинхэнэ хайраа хөгжүүлснээр. Энэ жинхэнэ хайр хүмүүсийг хайрлах болно, хүмүүсийг хайрлаж байна гэж боддог тархи биш юм. Тархийг энэ хүнийг, тэр хүнийг бид хайрлахыг хүсэж байна гэж хүчилдэг. Энэ боломжгүй юм. Харин бидний дотоодод хязгааргүй хайр бий гэдгээ санавал, тэр хайр биднээр хүмүүсийг хайрлуулдаг. Бид жамаараа хайрлах болно. Энэ гэгээрэх гэсэн утгатай. Өөрийн дотоод дахь Бурханы Хайрыг сэрээх. Таны дотоод дахь нигүүлсэнгүй Будда Чанар. (Бидэнд ердөө тав гаруй минут байна, олон асуултууд үлдсэн байна. Бид одоогоор хариу өгөх боломжгүй байна, үлдсэн асуултуудад Төвүүд хариу бичиж эдгээр асуултуудад хариу өгөхийг хариуцна”.) Тийм, тэдэнд хаяг байгаа болов уу? Тийм. За. (“Бид Төвүүдэд хаягуудыг дараа нь дамжуулах болно.”) Тийм, сайн байна. (Одоо өөр нэг хийсвэр асуулт байна. “Хаанаас, ямар зорилгоор хүн төрөлтнүүд энд төрсөн бэ?”) Энэ давтагддаг асуулт, хийсвэр асуулт биш. Үүнд бид хэдийн хариулсан. (Сүнслэгээр амьд үлдэхийн тулд бид энэ дэлхий дээр веган хооллолтод ордог уу? Яагаад бид веган замд ордог вэ?”) Хайрын, нигүүлслийн замыг харуулахын тулд. Дөнгөж сая та нар ой сүйтгэж байгаа, амьтан-хүмүүсийн газар нутгийг сүйтгэж байгаа тухай асуулт асуусан шиг. Энэ нь байгаль орчны асуултад мөн их сайн. Хэрэв веган бол бид ихийг авардаг, их хэмжээний газар амьтан-хүмүүсийг өсгөхөд гарзаддаг. Амьтан-хүмүүсийг өсгөдөг тэр газрыг урт хугацааны турш - магадгүй 50 хүртэлх жилийн турш боловсруулах боломжгүй байдаг. Энэ бол гарзадсан газар. Нэг үхэр-хүнийг бид идэхэд - хурдан дуусдаг – харин түүнийг өсгөхөд их хугацаа шаардагдана мөн их эрдэс зарцуулагддаг, их хоол тэжээл зарцуулагддаг, их ус зарцуулагддаг, их эм зарцуулагддаг, амьтан-хүмүүсийг өсгөхөд их газар зарцуулагддаг. Хэрвээ бид веган хоол хэрэглэвэл илүү сайн Сүнслэгт сайн, эрүүл мэндэд сайн, дэлхийд сайн, байгаль орчинд сайн, бидний хүүхдүүдийн ирээдүйд сайн. Мөн энэ нь нигүүлсэнгүй юм - бидний ширээн дээр цус байхгүй, аллага байхгүй, аргагүй байдалтай амьтан-хүмүүстэй хийх дайн байхгүй. Эдгээр бол веган хооллолтын олон талуудын зарим нь юм, дэлхий бүхэлдээ амьдралын энэ хайр дүүрэн замыг хүлээн авах ёстой гэж би боддог. Маш сайн. Баярлалаа. Та бүхэнд баярлалаа. (Одоо сүүлийн асуулт. Иудын шашинд энэ дэлхийд Аврагч ирнэ гэсэн итгэл үнэмшил байдаг. Хинду шашинд Эзэн Бурхан Кришна бий. Исламын шашинд Имам Махди бий. Христийн шашинд Христийн Хоёр дахь Ирэлт бий. Буддын шашинд Майдар Бурхан байдаг. Эдгээр Хүмүүс өөр өөр нэртэй ч нэгэн ижил Мөн чанартай гэж олонтоо ярьдаг, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Та ирээдүйд ирэх Майдар нарын тухайд ямар байр суурьтай вэ? Эсвэл Та Өөрийгөө эдгээр Майдар нарын нэг гэж үздэг үү?) Би өөрийгөө Будда гэж үздэггүй. Би Будда гэдгээ мэднэ, та ч мөн Будда гэдгийг би мэднэ. Энэ асуулт нь би Будда эсэх тухай биш юм, харин та өөрийгөө Будда юу үгүй юу гэдгийг мэдэхийг хүсэх тухай юм. Харин үүнд би хамт байж танд тусалж чадна. Та нарын дотоодод бүхий л агуу Билиг ухаан байхад та энд суугаад эдгээр асуултуудыг тавьж байгаа нь их гайхалтай юм. Ердөө эргээд хар - анхаарлаа дотоод руугаа хандуул - тэр үед та өөрийгөө Будда гэдгийг мэдэх болно. Анхаарлаа буцаагаад гадагш хандуулахад та хүн юм. Photo Caption: Амьдрал бол зуурдынх, Зөвхөн ЖИНХЭНЭ ХАЙР үлддэг











