Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Билиг ухаан ба төвлөрөл, 10-ын 4-р хэсэг: Асуулт, хариултууд

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Би энд таныг ямар агуу болохыг, ямар агуу болж чадахыг, эсвэл өөрийгөө анхнаасаа ямар агуу гэдгээ санаж чадахыг харуулах гэж ирлээ.

Япон ч гэсэн шинжлэх ухаан, техникийн хувьд аль хэдийн маш амжилттай байна, гэхдээ бид – илүү ухаалаг байж, бүр илүү хайр дүүрэн, илүү энэрэнгүй, Дэлхий ба Диваажингийн чанаруудад илүү чадварлаг байснаар бид бас улам агуу болж чадна. Бидэнд эрдэнэс байгаа ч, түүнийгээ ашиглахгүй бол харамсалтай. Хэрэв бид банканд их хэмжээний мөнгөтэй боловч, бүгдийг нь мартчихвал, энэ нь маш их үрэлгэн юм. Би таны дотоодод юу байгааг л танд харуулж байна. Би танд юу ч өгөөгүй; Тиймээс, би танаас ямар ч төлбөр авахгүй. Учир нь та аль хэдийнээ Үүнийг өөрийн дотооддоо агуулдаг, хэн нэгэн хүн танд таны өөрийн Эрдэнэсийг хаанаас олохыг сануулбал, таны хувьд Үүнийг танихад маш хялбар байдаг.

Яг одоо би та нарт Хаант улсыг дотоодоосоо хэрхэн олох талаар бага зэргийг үзүүллээ. Энэ нь ийм энгийн зүйл юм. Зүгээр л нүдээ аниад, духны гол хэсэгт төвлөрч, тэндээс та таны урд талд, дотоодод гарч ирж байгаа юу ч байсан түүний төв хэсэг рүү шууд хараарай – гадна талд биш. Танд баярлалаа. Та Бурханы Хаант улсад яг энд, яг одоо ч баясаж болно, таны дотооддоо харж буй (дотоодын Диваажингийн) Гэрэл, таны дотооддоо харж буй Диваажин, таны дотооддоо сонсож буй Бурханы Дуу хоолой – энэ бол таны Өөрийн тань Мөн чанар юм; энэ бол Будда Мөн чанар юм. Хэрэв та энэ гараг дээрх цагийг илүү сайн ашиглахыг хүсэж байвал, хэрэв та хүсвэл, үүнийг өдөр бүр эдлэх боломжтой. Мэдээж, та Дотоодын Ертөнцөд дасаагүй учраас заримдаа эргэлзээтэй эсвэл айдастай байвал, та тусламж хүсэн надад хандаж болно. Зүрх сэтгэлдээ дууд, энэ нь хангалттай. Зүрх сэтгэлдээ чимээгүй дуудаарай – энэ нь хангалттай.

Улмаар та өдөр бүр илүү дээр мэдэрч, илүү сайжирч, илүү тайван, илүү аз жаргалтай байх болно. Та тусламж хүсэж Будда нар болон [Эзэн Бурхан] Есүсийг дуудаж болно, гэхдээ Тэд хэтэрхий хол байгаа тохиолдолд би арай ойр байна. Гэхдээ энэ бол зүгээр л жишээ. Хэрэв та илүү гүнзгий, дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл, та гадаа нэрээ бүртгүүлж бидэнд мэдэгдээрэй, бид танд илүү дэлгэрэнгүй заах болно. Та үүнийг өдөр бүр өөрөө хийж болно; танд бид хэрэггүй.

Одоо, хэрэв танд асуулт байгаа бол, надад мэдэгдээрэй. Тэдгээрийг манай хүмүүст өгөөрэй. Тэд нар тэдгээрийг цуглуулаад, бид тэдгээрийг та нарт унших болно. Танд цаас байгаа гэж би бодож байна. Аль хэдийн зарим асуулт байна уу? (Таны Үлгэр дэвтэр дотор нэг цаас байгаа гэж би бодож байна. Үүнийг цаасан дээр бичээд ойролцоох ажлын багийн гишүүдийн нэгэнд өгөөрэй. Дараа нь бид таны асуултад зохих ёсоор хариулах болно.) (Асуултуудаа энэ танхимд орж ирэхэд тараагдсан Үлгэр дэвтэр дотор орсон хэлбэрээр бичих ёстой юм, (Зөв.) энэ танхим, тэгээд тэд нараас асуултуудаа бичиж, бичгээр энэ танхимд байгаа Нийгэмлэгийн холбогч нарт өгөхийг хүснэ. Их Багш эдгээр асуултад маш эелдэг хариулах болно.) Зөвхөн холбогч нар биш. Өрөөний дотор дээшээ доошоо явж буй хүмүүс байгаа, тэд үүнийг тэдэнд өгч чадна.

(Одоо эхний асуултаар эхэлье.) (“Хэрэв танд өвдөлтийг арилгах бясалгалын арга байгаа бол, энэ нь ямар төрлийн бясалгал болохыг бидэнд хэлж өгнө үү”. Өөрөөр хэлбэл, биднийг илүү эрүүл болгох ямар нэгэн бясалгалын талаар бидэнд хэлж өгнө үү.) Илүү эрүүл.

Энэ арга нь бүх зүйлд сайн, учир нь та өөрийгөө мэддэг бол, өөрийн хүчийг мэддэг бол, энэ нь бүх зүйлийг эдгээдэг. Гэхдээ мэдээж, энэ нь таны төвлөрлийн хүч, бясалгалын чин сэтгэлээс хамаарна. Энэ нь зөвхөн Диваажинд очиход сайн биш юм; энэ нь бүх зүйлд сайн. Веган хооллолт ч таныг илүү эрүүл байхад тусална. Танд баярлалаа.

(Дараагийн асуулт бол: “Хэрэв та биднийг Бурханы хүүхдүүд, хүмүүс бол Бурханы хүүхдүүд гэж хэлж байгаа бол, бид энэ дэлхийд болон энэ амьдралд ямар зорилготойгоор төрсөн бэ? Энэ амьдрал дуусахад бид хаашаа буцах вэ?”) Юу нь юу гэнээ ? Нөхцөл байдал? Юу? (“Зорилго нь юу вэ…”) Зорилго. Өө, тийм, тийм, тийм. ЗА. (“... тойгоор бид энэ амьдралд төрсөн бэ?”) Бид Бурханыг мэдэхийн тулд энд ирсэн. Яг л өөрсдийгөө харахын тулд толь хэрэгтэй байдаг шиг. Бид өөрсдийгөө тольдож, Жинхэнэ Би-г таньж мэдэхийн тулд бидэнд энэ хуурамч, хуурмаг ертөнц хэрэгтэй. Бид Диваажингаас ирсэн, бид Бурханаас ирсэн, Түүн рүүгээ бид буцах болно. Танд баярлалаа. Дараачийнх нь.

(“[Төгс Гэгээрсэн] Их Багш Чин Хай, Таны Гурав дахь Мэлмий нээгдсэн, тиймээс Та ирээдүй ба өнгөрснийг хоёуланг нь харж чадах уу?”) Тиймээ.

Манай олон авшигтнуудын (Гурав дахь) Мэлмийнүүд бас нээгдсэн. Хэрэв та хүсвэл бидэнтэй нэгдэж болно, таны (Гурав дахь) Мэлмий шууд нээгдэх болно. Өнгөрсөн болон ирээдүйг харах нь таны дотоодод байгаа чадварын маш, маш өчүүхэн хэсэг юм.

Дашрамд хэлэхэд, ирээдүй гэж байхгүй, өнгөрсөн гэж байхгүй. Зөвхөн одоо цаг л гэж байна. Бүх зүйл нэг дор болдог. Бид өөр өөр үйл явдлуудыг харах чадвартай учраас бид юуг ч харсан одоо, эсвэл өнгөрсөн, эсвэл ирээдүй гэж үзэх болно. Тиймээс сонголт байдаг: Хэрэв бид гэгээрсэн бол, бид тааламжтай эсвэл тааламжгүйг нь сонгох боломжтой. Бид том зургаас харахыг хүссэн зүйлээ сонгож чадна. Өнгөрсөн, ирээдүй гэж байхгүй.

Photo Caption: ГЭРЭЭ санаж байна уу? Арьяабалын Бясалгалын Арга Таны Хүслийг Биелүүлэхэд Тусална

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (4/10)
1
Мэргэн сургаал
2025-11-24
1625 Үзсэн
2
Мэргэн сургаал
2025-11-25
1342 Үзсэн
3
Мэргэн сургаал
2025-11-26
1395 Үзсэн
4
Мэргэн сургаал
2025-11-27
1451 Үзсэн
5
Мэргэн сургаал
2025-11-28
1229 Үзсэн
6
Мэргэн сургаал
2025-11-29
1227 Үзсэн
7
Мэргэн сургаал
2025-12-01
814 Үзсэн
8
Мэргэн сургаал
2025-12-02
866 Үзсэн
9
Мэргэн сургаал
2025-12-03
730 Үзсэн
10
Мэргэн сургаал
2025-12-04
762 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Багш шавийн шүтэлцээ
2025-12-05
801 Үзсэн
41:01
Онцлох мэдээ
2025-12-04
1 Үзсэн
Мэргэн сургаал
2025-12-04
762 Үзсэн
Нэвтрүүлэг
2025-12-04
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд