Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
(“Хэрвээ та өвчилсөн бол бясалгал хийснээр эдгэрч болох уу? Мөн хэрвээ та асуудалд орвол, эсвэл ямар нэг зүйлд санаа зовж байвал, мөн хэрвээ би Таныг дуудах юм бол, Таны нэрийг дуудвал бүх зовлон зүдгүүр арилах уу?”) Асуудал шууд, нэн даруй арилахгүй, гэвч та асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэдэх болно. Энэ нь нөхцөл байдлаас шалтгаална. Заримдаа асуудал ч бас арилдаг. Гэхдээ та өөрийнхөө дотоод хүч чадалд анхаарлаа төвлөрүүлбэл асуудал илүү хэмжээгээр арилах болно. Тэр Хүч, тэр Энерги нь бүх замыг цэвэрлэж, бүх уй гашууг эдгээж, бүх асуудлыг тань шийдэх болно. (“[Эзэн] Есүс, Бурханы Хүүхэд, Тэр Бурханы Хүүгийн хувьд энэ Дэлхий дээрх үүрэг, даалгавраа биелүүлж чадсан уу? Тэгээд [Эзэн] Есүс амилсныхаа дараа, энэ Дэлхий рүү буцаж ирнэ гэж хэлсэн, гэхдээ Тэр одоо бидэнтэй хамт байна уу?”) Тийм ээ, Тэр (Есүс) байгаа. Зөвхөн та Түүнийг харахгүй байна. Хэрэв та бидний Аргаар бясалгавал [Эзэн] Есүсийг харж, Түүнтэй ярилцах боломжтой. Та энэ биет гарагийг аль хэдийн орхисон хэн дуртайгаа харж, мөн Тэдэнтэй хамт өндөр дээд хэмжээсээс, дээд мэргэн ухаанд суралцах боломжтой. Би зөвхөн өндөр дээд хэмжээстэй хэрхэн холбогдохыг танд үзүүлэх болно. Учир нь Эзэн Есүсийн энерги, чичиргээ нь бидний сүнслэг эсвэл сэтгэл санааны чичирхийллээс өөр юм. Тиймээс хэрэв бид Түүнийг харахыг хүсвэл, бид өөрсдийн чичиргээгээ тохируулах хэрэгтэй бөгөөд энэ Арга нь танд туслах болно. (“Та бидэнд Японы ирээдүй болон Японы биелүүлэх ёстой зорилгыг зааж өгөх боломжтой юу?”) Япончууд та нарыг надаас илүү сайн мэддэг гэж бодож байна. Зөвхөн Япончууд гэлтгүй бүх үндэстний эрхэм зорилго бол, Бурханы Мөн чанар болох Жинхэнэ Өөрийгөө таньж мэдэх явдал юм. Бидний хийдэг бусад бүх зүйл бол зүгээр л дагалдаж хийдэг зүйл юм. Дашрамд нь хэлэхэд энэ машиныг хооллохын тулд мөнгө олоорой. Үүнтэй холбоотойгоор энэ машиныг хамгаалахын тулд мөнгө олоорой. Гэхдээ заримдаа машин сайн ажилладаг, заримдаа машин сайн ажиллахгүй байх нь бий. Тэгэхээр бүх зүйл зөвхөн түр зуурынх гэдгийг та харж байна. Зөвхөн Бурхан, Будда мөнхийн юм. Бид зөвхөн машинд төдийгүй жолоочид ч анхаарал тавих ёстой. Учир нь жолооч чухал. Бурхан бол жолооч. Бид үүнийг үл тоомсорлодог. Бид зөвхөн машин болох энэ биеийг л халамжилдаг. Тийм ч учраас бидний амьдрал бидний хүссэн шиг аз жаргалтай байдаггүй. Учир нь бид зүгээр л бие махбодын тал дээр санаа тавьж, жинхэнэ сүнслэг талыг мартдаг. (“Бид өнөөдөр авшиг болон Тэнгэрийн аз жаргалыг мэдэрч болох уу?”) Болно. Яг одоо гараад нэрээ хэлээд үлдээгээрэй, дараа нь бид тантай холбогдох болно. (“Би (веган), гэхдээ миний аав 65-аас дээш настай. Тэр авшиг хүртэхийг маш их хүсдэг, гэвч энэ нь боломжтой юу?”) Зүгээр л 65 уу? Тэр веган байсан уу? Тэр хэн бэ? (“Та аавыгаа 65-аас дээш настай гэж хэлсэн, гэхдээ аав тань хэдэн настай вэ?”) (За, ердийн насны хязгаар нь 16-аас 65 хүртэл байдаг. Бид “65-аас дээш,” гэж хэлэхэд энэ нь 70 эсвэл 80 гэсэн утгатай байж болох юм. За, за. Хэрвээ тэр веган болоод удаж байгаа бол гадаа манай багынхантай үүний талаар ярилцаж болно. (“Шагжамуни [Будда] – Тэр юу сурсан бэ? Тэр юуны талаар, ямар ойлголт, үнэн дээр гэгээрсэн бэ?”) Түүнийг ойлгохын тулд та Түүнтэй адил болох ёстой. Тэгээд би танд тусалж чадна. (“Тэнгэр бараг бүх хүнд нээлттэй юу? Энэ нь нийтлэг эзэмшдэг зүйл шиг юм уу, эсвэл энэ нь хүн бүр өөр өөр Тэнгэртэй байдаг шиг, хувь хүнийх шиг үү?”) Тэнгэр бол нийтэд хамаарах зүйл юм. Энэ нь зүгээр л зарим нь тийшээ явахыг хүсдэг, зарим нь тийшээ явах дургүй байдаг. Мөн зарим хүмүүс зөвхөн тал замд л явахыг хүсдэг. Зарим хүмүүс зүгээр л гуравны-хоёр эсвэл дөрөвний нэгийг л явдаг. Тиймээс тэд Тэнгэрийн янз бүрийн зэрэглэлүүдийг хардаг. Та хэдий чинээ анхаарлаа төвлөрүүлж бидний заавруудыг дагах тусам, төдий чинээ Тэнгэрийг харж чадна. Яг л Токио том шиг, гэхдээ би өөр газар явахгүй бол зөвхөн энэ хэсгийг л мэднэ. (“Гуравдагч Мэлмийн тухай надад хэлж эсвэл зааж өгөөч.”) Энэ үнэндээ нүд биш юм. Энэ бол бүх билиг ухааны, бүх мэдлэгийн, бүх хайр болон бүх энэрэл, нигүүлслийн төв юм. Та энэ Төвд (Гурав дахь мэлмийн төвд) нэвтрэх боломжтой болбол, та бүхнийг мэдэх болно. Та нарын өөрсдийн дотор бүх зүйл оршин байх бөгөөд тиймээс та маш сэтгэл өег, хангалуун мэдэрнэ. Та энэ дэлхий дээр ямар нэг юм дутагдаж байна эсвэл азгүй, сэтгэл дундуур байна гэж хэзээ ч мэдэрдэггүй. Уучлаарай, [Энэ нь] яг л Токиогийн супермаркет хаана байдгийг мэддэг бол мөн надад ундаа, будаа, хоол хэрэгтэй бол – би тэнд очоод л надад би хэрэгтэй бүх зүйлээ авч чадна. (“Агаарт хөөрч, нэг газраас нөгөө рүү агшин зуур шилжих зэрэг ер бусын үзэгдэл боломжтой юу? Хэрэв эдгээр нь боломжтой бол та бидэнд аргыг нь зааж өгөх үү?”) Өө, танд үүнийг зааж өгч чадах өөр хүмүүс бий. Би танд зөвхөн Тэнгэр рүү “хөөрөх” (гэгээрэх)-ийг мөн (дотоод / сүнслэг) хөдөлгөөн хийхийг л заах сонирхолтой байна. Та бүр нэг газраас нөгөө газарт шилжих ч шаардлагагүй. Та зүгээр л нэг газар сууж байх ч, та нэгэн зэрэг хаа сайгүй оршин байх болно. Photo Caption: Боломжтой Бүхий л Орчныг Гэрэлтүүлэх нь Таны Амьдралыг ч Бас Гэрэл Гэгээтэй болгоно











