Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бид энэ физик ертөнцөд байх үед цаг хугацаа гэж нэрлэгдэх зүйлтэй байдаг бөгөөд энэ нь механизм юм. Энэ нь бид зөвхөн нэг зүйл, нэг хэмжээсийг харах боломжтой байхаар тохируулагдсан. Ийм учраас энэ ертөнц биднийг төөрөгдүүлсэн юм. Хуурамч байдал нь үнэхээр агуу. Энэ нь биднийг жинхэнэ зүйлийг мартахад хүргэдэг. Жинхэнэ Ертөнцийг дахин олохын тулд хүчин чармайлт гаргах зорилго нь энэ юм. Сайн орчуулга уу? Тийм үү? Тийм үү? Баярлалаа. (Дараагийн асуулт бол Гурав дахь Мэлмийн тухай юм. “Хүн төрөлхтөн анхнаасаа Гурав дахь Мэлмийтэй байсан ч энэ нь [унтаа болсон] гэдгийг би ойлгож байна. Гэхдээ өөрсдийн хүчээр энэ Гуравдагч Мэлмийг нээх боломжтой юу?”) Тийм, тийм. Тийм ээ, бид чадна. Бид зөвхөн яаж гэдгийг мэдэх ёстой. Гурав дахь Мэлмий нээгдэхэд давуу болон сул талууд, гаж нөлөө бий. Тиймээс, хэрэв бид Гурав дахь Мэлмийг нээхийг хүсэж байвал зарим таагүй үр дагавраас зайлсхийхийн тулд бидэнд бага зэрэг мэдээлэл хэрэгтэй. Бид хаашаа харах, өөрийгөө хэрхэн хамгаалах, юу харахаа хэрхэн сонгох, жинхэнэ бодит зүйл нь юу болохыг мэдэх ёстой. Тиймээс бид танд үүнийг хийхэд туслахаар энд байна. Гуравдагч Мэлмийг та өөрөө нээж чадна. Бид зөвхөн яаж гэдгийг нь л харуулна. Баярлалаа. (“Одоо авшиг хүртэхийн тулд веган хоолны дэглэм баримтлах ёстой юу? Хэрэв хүн авшиг хүртсэний дараа веган хоолны дэглэмээ зогсоовол юу болох вэ? Гэгээрэлд хүрэхийн тулд авшиг хүртэх шаардлагатай юу?”) Веган хоолны дэглэмийг зогсооход та дахин (амьтны-хүний) мах идэх болно. Ийм л зүйл болно. Хэрэв та хэрхэн өөрөө үүнийг хийж, өөрийгөө хамгаалж, өөр өөр хэмжигдэхүүн рүү явахыг мэддэг бол авшиг хүртэх шаардлагагүй. Харин яаж гэдгийг нь мэдэхгүй бол энэ нь зайлшгүй шаардлагатай. Авшиг гэдэг нь бид танд тусалж, хажууд тань байж, Тэнгэр, Газрын талаар таны мэдэх шаардлагатай бүхнийг танд харуулах болно. Тэгж та үүнийг ганцаараа хийж чадна. (“Таны зааж буй зүйл болон бусад шашны сургадаг зүйлсийн хооронд ямар ялгаа байдаг вэ? Та бидэнд тодорхой хэлж өгч болох уу?") Би ямар ялгаа байгааг мэдэхгүй байна. Хэрэв хэн нэгэн танд Диваажинг харах, дотоод дахь Будда Чанараа харахыг зааж чадаж байвал энэ нь адилхан. Хэрэв тэд танд Бурханыг харуулж чадахгүй, Буддаг харуулж чадахгүй бол адилхан биш. Бид хоёулаа Бурханы тухай ярьдаг нь адилхан гэж би бодож байна. Ялгаа нь гэвэл бид танд Бурханыг харуулж чадна. Яг л Японд хоёр компани Тоёота машины тухай бүх сурталчилгааг хийдэгтэй адил. Бид танд зөвхөн зар сурталчилгаа биш, машиныг өгч чадна. Тэгэхээр та машинтай байхыг илүүд үзэх үү, эсвэл зүгээр л машины тухай ярихыг илүүд үзэх үү гэдэг л ялгаа юм. “(Та авшигтан болсны дараа Трансцендентал Бясалгал, хэлбэлзлийн бясалгал зэрэг өөр аргуудаар бясалгахыг зөвшөөрсөн хэвээр байх уу?”) Би хэдийнээ дурдсанчлан, хэрэв таны мэддэг хүмүүсийн хэн нэг нь дотоод дахь Бурханыг харуулж чадвал, та Бурханыг хармагцаа хэдийнээ нэн жаргалтай байгаа бол, өөр хүнтэй уулзаж, өөр аргаар бясалгах шаардлагагүй. Хэрэв та ямар ч арга, ямар ч бүлэгт сэтгэл хангалуун бус байгаа бол Бурханыг хараагүй гэсэн үг. Тэгвэл та энэ аргыг дадуулах хэрэгтэй. Зөвхөн нэг, нэг зүйл дээр төвлөрөх шаардлагатай. (“Одоо танилцуулгад, дотоод (Диваажингийн) Аялгуугаар хүн ангижрах боломжтой гэж тайлбарласан байсан. Энэ юу гэсэн үг вэ?”) Энэ нь та өөрийн Бурханы Хаант улсыг олно гэсэн үг юм. Мэдээжийн хэрэг, та өөрийн Мөн Чанарыг Бурхантай нэгдмэл болохыг олж мэдвэл чөлөөлөгдөнө. Учир нь өөрийнхөө жинхэнэ Би-гээ таньж мэдсэн цагт энэ хуурамч Би-ээс чөлөөлөгдөнө гэсэн үг юм. Учир нь өнөөг хүртэл бид зөвхөн бие махбод, өөрийгөө энэ физик гарагийнх гэж бодсоор ирсэн бөгөөд тийм биш гэдгээ нэгэнт мэдвэл, бид Үнэнийг таних болно. Тэгвэл бид эрх чөлөөг мэдэрнэ. Бид шоронгоос гарсан мэт эрх чөлөөтэй болдог. Япон хэл – маш тод, маш тод цовоо сонсогддог, гэхдээ тун урт юм. (“Би маш хүчтэй энерги мэдэрч байна. Энгийн хүн ийм энергитэй байж чадах уу, ийм энергийг эзэмшиж чадах уу гэж би гайхаж байна.") Тэр хүчтэй энерги мэдэрч байна гэж үү? Хаанаас? Юунаас? Эндээс гэсэн үг үү? Надаас уу? Тэр хэн бэ? Асуулт илүү тодорхой байх хэрэгтэй. Та мөн үү? Энэ хэн бэ? Гараа өргөөрэй. Өө, тэнд байна. Та энерги надаас мэдэрч байна уу, эсвэл эндээс мэдэрч байна уу? Өө, надаас. Өө, эндээс тань руу. За, за. Тийм ээ, тэр энерги мэдэрч байна. Хүн бүр энгийн биш. Таныг баяртай байлгадаг ийм төрлийн Хүчийг хүн бүр хөгжүүлж чадна, тэгвэл таны эргэн тойронд буй хүн бүр яг адилхан баяр хөөрийг мэдэрнэ. Зөвхөн би биш. Та ч бас эргэн тойрондоо, гараг даяар бүхэлд нь цацруулдаг ижил энергитэй байж чадна. Ингэснээр таны ойролцоо байгаа, мэдрэмжтэй, сүнслэг байдлын хувьд бага зэрэг дээшилсэн бүх хүн үүнийг мэдэрч чадна. Таны мэдэрч буй тэр энерги бол Будда Чанар юм. Энэ бол бидний дотоод дахь Бурхан юм. Нэгэнт бид энэ Хүчийг нээвэл, нэгэнт бид энэ Хүчийг дахин сэрээвэл бид ийм хүчирхэг болдог. Тэр үед бид маш олон хүнийг адисалж чадна, өөрийн энергиэр дэлхийг бүхэлд нь адисалж чадна. Photo Caption: Номыг хавтсаар нь бүү дүгнэ.











