Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Visits to Hell, Part 8 – Master Rescued Animal Meat Business Owners From Hell Who Had a Bit of Repentance Because of Watching Supreme Master Television When Alive

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
“Хамгаас Хүндэт Их Багш аа, өнөөдөр шөнийн 3 цагт, намайг Дотоод Их Багш минь сэрээж нэрсийн жагсаалтыг надад өглөө. Би тамаас жагсаалт дээрх хүмүүсийг аврах байв.

Тамд хүрч очиход, надад хүндэт Кситигарбха Бодисадва ийн хэлсэн: ‘Авичии тамд (эцэсгүй там) буй эдгээр нүгэлтнүүд ноцтой хүнд үйлийн үрийн өртэй бөгөөд өршөөн нигүүлсэхэд хэтэрнэ. Тэдний ганц найдвар бол Багш чинь өөрөө тэднийг батлан даан гаргах юм.’

Би яг үүний дагуу Их Багшид телепат холбоогоор хэлсэн билээ. Ингэсний дараа Их Багшийн хувилгаан бие гарч ирээд яаравчлан намайг Авичи тамд хүргэв. Энд, бурууг үйлдэгчид нүцгэнээр буруу харан өлгөгдөж, гэдэс нь мал нядалгаанд байдаг үхэр-хүмүүсийн адил зүсэгдэн задарсан байсан.

Их Багш нэгийг нь суллахад тэр даруй тэр Багшийн өмнө сөхрөв. Их Багш түүнийг ханцуйндаа хийн өөр там руу яаран авч явсан билээ.

Тэнд хүмүүс 1,000 кг болтол таргалтлаа хүчээр бордуулж байв. Тэгээд дараа нь хөлөөсөө доош харан өлгөгдөж аймшигтай өвдөлттэйгөөр нядлуулна. Эдгээр хүмүүс Дэлхий дээр байхдаа гахай-хүмүүсийг бордон хамгийн хүнд жинтэй гахай-хүний уралдаанд ялах гэж уралдаж байсан хүмүүс юм.

Энэ ялтнууд дундаас Их Багш маш том мах болтлоо бордуулсан нэгэн хүнийг олж очлоо. Түүнийг өлгөгдсөн дэгээнээс нь мултлахад тэр шалан дээр лаг хийн унаж Багш өөд цурхирч байв.

Их Багш түүнд ‘Энэ бол харгис хэрцгий үйлийн чинь үр дагавар. Би чамайг өчүүхэн төдий наманчлалын чинь төлөө аврахаар ирлээ’ гэж хэллээ.

Тэр хоёр хүн үхэхээсээ өмнө ‘Их Багшийн бүхий л амьтны махны бизнесүүд ба мах бэлтгэл, загас, өндөг, сүү, үслэг, лабораторийн туршилт, гоо сайхны бүтээгдэхүүн, савхин эдлэлийн үйлдвэрүүдэд хандсан ЯАРАЛТАЙ Уриалга”-ыг Суприм Мастер Телевизээр үзсэн байв. Гэвч тэд итгээгүй байсан. Тэд саяхан Авичи тамд унан тэвчихүйеэ бэрх зовж байхдаа Их Багшийн үгсийг санаж жаахан ч атугай харамсжээ. Иймээс нигүүлсэлт Их Багш хүрэлцэн ирж тэднийг тамаас аварсан юм.

Үүний дараа Их Багш надад нэр бичсэн хоёр ширхэг гэрэлтсэн дугуй диск надад өгөөд ‘Дахин хоёр хүн байгаа. Тэднийг очиж авар’ гэв. Их Багшийн Хүч дараа нь намайг бас нэгэн Авичи тамд хүргэлээ.

Тэндэх гэмтнүүд төмөр тэрэгний урд төмөр бариулаас зууж хамаг хүчээрээ чирэхээс өөр аргагүй болж байв. Тэд яг л хазаарлуулан тэрэг чирэхээр хүчлүүлэх морь-хүмүүс адил байлаа. Энэ ялтнуудыг төмөр тэргийг чирч дийлэхгүй байхад нь арьс махыг нь язартал ташуурдсаар байв.

Эдгээр гэмтнүүд бол амьд байхдаа морь-хүмүүсийг хүнд тэргийг чирэхэд хүчлэн, тэднийг хэрцгийгээр ташуурдагсад юм. Жижиг дугуй дискнүүдийн нэгийг нэгийг нь би сугалан гаргадал морь-хүн тамлагчдын нэг нь Их Багшийн Хүчээр суллагдав. Би түүнийг хурдхан шиг аюулгүй газар луу аваачин дараагийн там руу яаравчиллаа.

Энэ тамд төрөлтнүүд яг л гахай-хүнийг цусандаа хутгалдтал хуссаар гамбанзан дээр жижиглэн хэрчдэг шиг арьсаа хурц хутгаар ахин дахин хусуулсаар байв. Эдгээр гэмтнүүд махны дэлгүүрт гахай-хүний мах зардаг байсан ба тэд гахайн арьсыг хутгаар ахин дахин хусаж байдаг байжээ. Би үлдсэн нэг дугуй дискийг гаргаж ирэхэд тэднийг нэг суллагдлаа. Их Багшийн Хүч намайг тэдгээр хоёр хүний хамт тамаас үтэр түргэн нисэн одоход туслав.

Энэ хоёр хүн бол - эрэгтэй, эмэгтэй хоёр бөгөөд - хэтэрхий их шийтгүүлсээр танихын аргагүй болжээ. Тэд өмнө минь мөлхөн ирээд хэлэв, “Бид Суприм Мастер Телевизийг амьд ахуйдаа үзсэн боловч Их Багшийн зөвлөгөөг дагасангүй. Бид алдаагаа залруулаагүйгээс Авичи тамд уначихлаа. Азаар Их Багш таныг биднийг авруулахаар илгээжээ.’

Би тэднээс асуулаа, ‘Та нар шийтгүүлж байхдаа Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайг нэг ч атугай оюундаа харав уу?’ Тэдний хэлэх нь, ‘Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хөрөг секундийн саяны нэгийн дайтай гялсхийн үзэгдсэн. Иймээс л Их Багш таныг биднийг авруулахаар илгээжээ.’

Энэ бол Их Багшийн ‘Мозес ба шоргоолж, 13-ын 5-р хэсэг’-т айлдсан гэрээслэл юм’”

“Би Диваажинтай хар нүхний гадна дүрвэгчдийн хуаран мэт аврах газар байгуулахаар тохирсон. (Хөөх.) Энэ нь ердөө ганц нано секунд төдий Бурханыг, эсвэл Гэгээнүүдийг санаж, эсвэл гэмээ наманчилсан эсвэл тусламж гуйсан тамын төрөлтнүүдэд зориулагдсан юм. Бид энэхүү салыг ашиглан тэднийг тэр дээш хүргэдэг.”

“Тэгээд би асуулаа, ‘Амьтан-хүн тамласны төлөө тамд та хоёр хэр удсан юм бэ?’ Тэдний хэлэх нь, ‘Төдийлөн удаагүй. Их Багшийг аврах байх хэмээн найдсаар байлаа. Авичи тамд хэрэв бид удсан бол эрүүл ухаанаа бүрэн алдаж Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон өөр ямар ч Гэгээнтнийг санаж ч чадахааргүй болох байлаа.’

Их Багш тэднийг аврахаар яарсанд гайхах зүйлгүй боллоо. Тэдгээр гэмтнүүд хэрэв удсан байсан бол тэд Их Багшийн дүр төрхийг болон чөлөөлөгдөх найдвараа ч бүрмөсөн алдах байжээ. Дэндүү аймшигтай байх байжээ!

Суприм Мастер Телевизийг дэлхий дахинд цацаж байгаад бид талархаж байна. Хүмүүс энэ телевизийн хөтөлбөрүүдийг үзсэн ч алдаа хийсээр байлаа гэхэд аюулд унасан үедээ Их Багшийг санан дурсаж чадвал тамын аюулаас суллагдаж чадах ажээ. Үр нөлөө нь үнэхээр санаанд багтамгүй юм! Бид Их Багшийнхаа хязгааргүй нигүүлсэл, аминч бус андгайд гүнээ талархаж байна! Талархал, хүндлэлийн хамт бичсэн Тайвань (Формоса)-гийн Лиоинь”

Веган болохгүй юу? Өөрийгөө тамлуулан алуулж байна гээд төсөөл!

Веган: ирээдүйнхээ төлөө энэ сонголтыг хий.

Их Багшийн шавь бүр ижил болон өөр, ба/эсвэл илүү их дотоодын сүнслэг ахуй ойлголт, гадаад ертөнцийн адислалтай байдаг Эдгээр нь ердөө цөөн жишээ юм. Бид ихэвчлэн Их Багшийнхаа зааварчилгаагаар энэ бүхнээ дотроо хадгалж явдаг билээ.

Илүү олон гэрээслэлийг үзэх болон татаж авахыг хүсвэл дараах хаягт зочилно уу SupremeMasterTV.com/to-heaven
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (8/12)
4
2021-05-24
12466 Үзсэн
11
2023-06-12
5405 Үзсэн
12
2023-10-19
4099 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:00
2024-11-28
99 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд