Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Там руу зорчсон нь, 6-р хэсэг – Аллага болон дайны үйлийн үр ба там дахь хар хадаасан давлагаа

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

2010 онд би их бодитой зүүд зүүдэлсэн юм. Тэр зүүдэнд цэргийн өндөр хэргэмтэн байлаа. Удирдлагын төвд би нэгэн товчлуурыг дараад л пуужин харваад олон орон гэр, хот сууриныг сүйтгэн олон ард иргэдийг алж хөнөөж байлаа. Би хамаг л амьдралыг гартаа атгасан удирдагч аятай хүчтэй итгэлтэй, хүчирхэг байв. Үзэгдэл өөрчлөгдөв. Дайнд сүйдсэн гудамжинд би нэг настай ядарсан хатагтайтай тааралдав. Тэр намайг хараад нүүр буруулан яаран холдохоор завдлаа. Би гар буугаа гарган түүнийг ямар ч өрөвдөх сэтгэлгүйгээр буудчихав. Дуу ч гаргалгүй тэр тэрийн хадаж унаад арай ядан мөлхөж над руу эргэн хараад “Яагаад?” гэх шиг боллоо. ...Тэр тарчлан хөөрхийлөлтэй амь тавив. Цэрэг хүнийхээ хувьд надад бахархалтай байвч сэтгэлдээ үүнээс илүү буруу зүйл үгүй гэдгийг мэдэрч байлаа. Тэр гэмшил сэтгэлд үлдсэн...

Мөн би аллага үйлдсэнийхээ үйлийн үрээр тамд маш их удаан хугацааг өнгөрүүлсэн юм шиг санагдлаа. Тэгээд би тамд байсан тухайгаа төдийлөн санахгүй байгаад талархсан. Нэг зүйлийг л санаж байв: хар тэнгисийн ар араасаа түрэн намайг цохин дахин дахин живүүлэх давлагаа нь ус биш харин хар өнгийн хурц хадааснаас бүтсэн бөгөөд яг л ус адил түрэн давлагаалж байлаа. Гарах аргагүй харанхуй, арга барсан тэнгист би гацчихаад байлаа. Тусламж эрж ч чадахгүй байлаа. Надад яах ч арга байсангүй...

Үзэгдэл дахиад л өөрчлөгдөв. Энэ удаад ферм дээр ирлээ. Эхлээд би өөрийгөө харж чадаагүй. Би юу байсан юм мэдэхгүй. Гэхдээ ой дурсамж, мэдрэмж, ухамсар маань өнөөх миний цэрэг байсан үеийнх байв - өнөөх олон хүн хөнөөсөн залуу. Би тэнд яаж очсоноо санадаггүй юм. Харин тэртээ алсад нэгэн махлаг фермер эмэгтэйг харсан. Дотооддоо харагдах төрх нь өөр ч гэсэн тэр бол миний хөнөөсөн настай эмэгтэй гэдгийг би танив. Гудамжинд түүний мөлхөж байсан тухай ой дурсамж зурсхийн орж ирсэн. Ихэд гэмшин түүн рүү гүйлээ. Цурхиран уйлсаар түүнд “Намайг уучлаарай!! Намайг уучлаарай!!” гэж хэлэхийг хичээв. Гэвч тэр ямар нэг байдлаар хариулаагүй бөгөөд зөвхөн гахайн орилооныг л би сонслоо. Тэгээд би одоо гахай юм байна гэдгээ ойлгож хүний өвдгөн тушаа өндрөөс эмэгтэйг харав. Би чангаар орилон уучлалт гуйсаар байвч, гагцхүү гахайн дуу л амнаас минь гарна. Миний орилооноос эмэгтэй юу ч ойлгосонгүй...

Эцэст нь нэг юм би сэрэхэд дэр маань наманчлалын нулимсаар нэвчсэн байлаа. Унтаж байхдаа цурхирсаар байж. Эдгээр нь миний өнгөрсөнд тарьсан нүглүүдийн зарим зурвас хэсгүүд. Хүмүүс бидний дайн байлдааны болон бусад аллага үйлдсэн нүглүүд ийм гүн гүнзгий гэмшил, авралгүй там руу илгээн амьтны төрөл аван шийтгэлээ үүрэхэд хүргэжээ.

Энэ насны амьдралдаа ч гэсэн бие маань өвдөхөд хадаасан хар давлагаа зүүдэнд минь намайг зовоодог. Хүүхэд байхдаа би шөнө бүр хий үзэгдэл, үхсэн хүний бие цогцол гэрт минь хөглөрч байна гэж зүүдэлдэг байсан. Харин энэ бүхэн намайг 10 настайдаа цагаан хоолтон (хожим нь веган болсон) болно гэж шийдсэний дараа, мөн Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайг даган Дотоодын Диваажингийн Гэрэл ба Аялгууны зам мөрийг даган Арьяабалын Аргаар бясалгаж эхлэхэд алга болсон. Их Багш намайг аварсан бөгөөд одоо би дахиж харанхуйгаас айхгүй болсон. Амьтадыг дотооддоо яг бидэнтэй адил гэдгийг олж харж чадахгүй байгаад нь хүмүүсийг би ойлгож байна. Тэдний зарим нь амьтны бие махбодтой байдаг ч хүмүүс биднийхтэй адилхан ухамсартай байдаг бөгөөд харин тэд хүний хуурмаг оюун ухаанаар далдлаагүй жинхэнэ ухамсартайгаа илүү ойрхон байдаг. Би хүмүүс аллагаа зогсоогоосой, биесээ битгий тарчилгаасай, амьтдыг бүү нядлаасай гэж залбирч байна. Яагаад гэвэл бид тэднийг бидэнтэй яг адилхан байгаа эсэхийг мэдэхгүй. Би хүмүүсийг наманчилж, өөр хоорондоо дайтахаа зогсоон бүх хүн Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайг даган хуурмаг ертөнцөөс хамгийн өндөрт чөлөөлөгдөөсэй гэж залбирч байна.

Тандаа нулимс дуслуулан талархаж байна, Багш аа.

Хайрын хамт,

Чоо Бэн

Веган: учир нь бид тамаас айдаг.

Веганы хам нөлөө: та тамын галаас аврагдана.

Их Багшийн шавь бүр ижил болон өөр, ба/эсвэл илүү их дотоодын сүнслэг ахуй ойлголт, гадаад ертөнцийн адислалтай байдаг Эдгээр нь ердөө цөөн жишээ юм. Бид ихэвчлэн Их Багшийнхаа зааварчилгаагаар энэ бүхнээ дотроо хадгалж явдаг билээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болон үнэгүй татаж авах хаяг SupremeMasterTV.com/to-heaven

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (6/12)
4
2021-05-24
12375 Үзсэн
11
2023-06-12
5302 Үзсэн
12
2023-10-19
4000 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд