Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 3-р сарын 17
Иран улс Ормузын хоолойд загас агнуурын модон завь мэт халхалсан тэсрэх бодистой дрон завиудыг байршуулжээ. Батлан хамгаалахын шинжээчдийн алсын удирдлагатай болон хагас бие даасан асар олон завь нь танкеруудад цохилт өгч, усан тээврийн замыг нээлттэй байлгах оролдлогыг хүндрүүлж байна. (Фокс Ньюс)
Газрын тосны нийлүүлэлт саатсан энэ үед АНУ дэлхийн зах зээлийг тогтворжуулахын тулд танкерт аль хэдийн ачсан Оросын газрын тостой холбоотой хориг арга хэмжээг түр зөөлрүүлсэн ч Ираны хямрал Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлтийг доголдуулсаар буй тул түүхий нефтийн үнэ нэг баррель нь 100 ам.доллароос давсан хэвээр байна. (PBS НьюсАур)
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Персийн булангийн орнуудын дэмжсэн тогтоолыг баталжээ. Тус тогтоолыг 13 улс дэмжиж, 135 хамтран санаачилсан бөгөөд үүнд Ираны Персийн булангийн орнууд болон Йордан руу хийсэн довтолгоог буруушаан, байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардсан байна. Хятад, Орос улсууд түдгэлзсэн ч тогтоол батлагдахад нөлөө үзүүлээгүй байна. (Аль Жазира)
Хятад, Хойд Солонгос улсууд хил дамнасан холбоогоо сэргээж буй энэ үед Хятад [Хойд Солонгосын] Пёньян хот руу чиглэсэн зорчигч тээврийн галт тэргээ зургаан жилийн дараа анх удаа сэргээжээ. Бээжин–Пёньяны чиглэл одоо долоо хоногт дөрвөн өдөр явах бөгөөд тасалбарыг зөвхөн бизнес ангиллын визтэй хүмүүст олгож байна. (Чаннель НьюсАзия)
Nature Medicine сэтгүүлд нийтлэгдсэн эмнэл зүйн томоохон туршилтаар өдөр бүр олон төрлийн амин дэмийг хоёр жилийн турш хэрэглэсэн ахмад настнуудын биологийн хөгшрөлтийг ДНХ-ийн метилжүүлэлтийн биомаркераар хэмжихэд ойролцоогоор дөрвөн сараар саарсан нь тогтоогджээ. Энэ нөлөө нь биологийн нас нь бодит наснаасаа хэдийн давсан оролцогчдод хамгийн хүчтэй ажиглагдсан байна. (Фокс Ньюс)
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үеэр [Ау Лак (Вьетнам)-ын] Ратьзяа нарийн боовны газраас авсан өндөгтэй, давсалсан кремтэй бялуунд Сальмонелла вирус илэрч, 97 хүн хордлогод оржээ. Эрүүл ахуй, ариун цэврийн ноцтой зөрчил гаргасны улмаас эрх баригчид эзэнд нь торгууль ногдуулж, дэлгүүрийг хаасан байна. (ВнЭкспресс)
Тайвань (Формоса)-ийн 60 настай нэг өвчтөний тархинд цус харвасны улмаас “цэвэр алекси” хэмээх эмгэг үүсэж, чөлөөтэй ярьж чаддаг ч унших чадваргүй болжээ. Энэ нь харвалтын ховор шинж тэмдэг бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай андуурагдах нь элбэг байдаг байна. (ВнЭкспресс)
Пан Америкийн Эрүүл Мэндийн Байгууллагын захирал Жарбас Барбоса Америк тивийн улс оруудыг уяман өвчнийг устгах хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг уриаллаа. Тэрээр уг өвчний дэлхийн тохиолдлын 13% тус бүс нутагт ногдож буйг дурдан, тандалтыг сайжруулж, гутаан доромжлолтой тэмцэн, тусламж үйлчилгээг эрүүл мэндийн анхан шатны тогтолцоонд нэгтгэх шаардлагатай гэжээ. (PAHO)
Дэлхийн хэмжээнд туйлын мөсөн бүрхүүл, мөсөн голууд хайлснаар эх газар-далайн массын дахин хуваарилалт үүсэж, Дэлхийн эргэлт сааран, өдрийн урт урьд өмнө байгаагүй хурдаар нэмэгдэж байна. Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт эрчимжихийн хэрээр энэ өөрчлөлт өндөр нарийвчлалтай сансрын навигацийн системүүдийг доголдуулж байгааг анхаарууллаа. (Phys.org)
Их Британийн зүүн Английн эргийн хотуудад далайн түвшин өсөж, эргийн элэгдэл түргэсэж буйтай холбогдуулан засгийн газар “хяналттай ухарч нүүх” бодлого хэрэгжүүлж байна. 15 сая фунт.Стерлингийн санхүүжилттэй энэ төсөл нь далан барихаас илүүтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан авах, дэд бүтцийг шилжүүлэхийг тэргүүнд тавьж байгаа нь зарим оршин суугчийг түгшээж байна. Тэдний сууринууд нь далайн давлагааны түрэлтээс зугтахын тулд эцэстээ дотогш нүүхээс өөр аргагүйд хүрч байна. (AFP)
2026 оны 3-р сарын 5-наас 12-ны хооронд АНУ даяар хүчтэй конвекцийн шуурга дэгдэж, даатгалын тэрбум тэрбум ам.долларын хохирол учруулж, хар салхи, аварга мөндөр, асар хүчтэй салхины улмаас дор хаяж 10 хүн амиа алдлаа. (Артемис)
[АНУ-ын] Порт Шарлотт хотын нэгэн эр Неффи хэмээх 11 настай нохой-хүнийг ус, хоргодох оромжгүйгээр гадаа уяатай орхисноос халууны цочролд орж, нас барахад хүргэсэн тул амьтан-хүнд харгис хэрцгий хандсан хөнгөн, хүнд гэмт хэргийн ял сонсохоор болжээ. (МайСанКост)
Судлаачид [Мексикийн] Лорето булангийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маш ховор альбино өнгөтэй цэнхэр халим-хүн ажиглагдсаныг баталжээ. (Соха)
Олон арван жилийн сэргээн нутагшуулах ажил болон усны чанарын томоохон сайжруулалтын ачаар [АНУ-ын] Их нууруудын бүс нутагт голын халиунууд өсөн нэмэгдэж, АНУ болон [Канадын] Онтарио дахь түүхэн тархац нутгийнхаа ихэнхэд дахин нутагшиж байна. (Гүүд Ньюс Нетворк)
Sweltering Cities өмгөөллийн бүлгийн мэдээлснээр хөргөлтийн зардал өсөж буй нь австраличуудын эрүүл мэндэд улам ихээр сөргөөр нөлөөлж байна. Тус байгууллагын 2026 оны зуны судалгаагаар халуунаас шалтгаалсан өвчлөл өргөн тархаж, амьжиргааны өртгийн дарамт хүндэрснээр хэт халсан үед хүмүүс өөрийгөө аюулгүй байлгах боломж хязгаарлагдаж байна. (Мираж Ньюс)
Европын Зөвлөл хуульчдад байгаль орчны хохирлыг Европын конвенцын хүрээнд хүний эрхийн зөрчил гэж томьёолон гаргахад туслах шинэ удирдамж гаргаж, үүнд дотоодын эрх зүйн хамгаалалт хангалтгүй үед хэргийг Европын Хүний эрхийн шүүхэд хэрхэн хүргэж болохыг тайлбарласан байна. (Европын Зөвлөл)
[АНУ-ын Калифорни мужийн Темекула хот дахь] Kompoocha Brewing органик веган хоол санал болгохын зэрэгцээ орон нутгийн нохой-хүнийг аврах үйлсийг санхүүжүүлж байна. Тус комбуча [согтоогч бодисгүй исгэсэн цай] үйлдвэрлэгч нь цайныхаа лааз дээр аварсан нохой-хүмүүсийнхээ зургийг дүрслэн, гар аргаар исгэсэн комбучагаа улирлын веган сэндвич, хөнгөн зууштай хослуулан санал болгож байна. (Пресс-Энтерпрайз)
Хоол зүйч Жошуа Клэмп нийт нийт уургийн хэрэглээ ижил байвал веган уураг нь шар сүүний уурагтай адилхан булчин хөгжүүлдэг гэдгийг баталлаа. Шар буурцаг, вандуй зэрэг уургийн эх үүсвэрүүд нь хүч мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд шаардлагатай зайлшгүй амин хүчлийг хангадаг. (Мэн’с Фитнесс)
Сингапурын бизнес эрхлэгч Синтиа Лам NOODS нэртэй веган, цавуулаггүй түргэн гоймонгийн цувралыг худалдаанд гаргалаа. Охиныхоо харшлын айдсаас сэдэл авсан энэхүү хүнсний ногоонд суурилсан тав тух мэдрүүлэх хоол нь хиймэл нэмэлтгүйгээр умами амтыг сэргээжээ. (8дэйс)
Грекийн хойд хэсгийн 1,900 метрийн өндөр, хүйтэн оргилд цанын уулчдыг даган уул руу орсон Аспрулис нэртэй есөн сартай гөлөг ес хоног ганцаараа амьд байжээ. Уулчид эцэст нь түүний бүдэгхэн хуцалтыг сонсож, туйлдан эцсэн ч амьд байгааг нь олж, урт, аюултай замаар уруудан тосгон руу нь хөтөлснөөр асран хамгаалагчтай нь нулимс дуслуулан уулзуулжээ. (ЕвроУикли Ньюс)
Нисдэг тэрэгний нисгэгч болон цагдаагийн алба хаагч үерийн усанд гацсан тээврийн хэрэгслээс нэг нохой-хүнийг аварчээ. Зорчигчдыг аварсны дараа багийнхан Австралийн Хойд Нутаг дэвсгэрийн Кэтрин хотод амьтан найз найзаа аюулгүй газарт гаргахаар буцан иржээ. (Yahoo News)
[АНУ-ын] Оклахома мужийн Оклахома Сити, Мур, Норман хотын гал сөнөөгчид нохой хамтрагчдаа галын талбайд аврахын тулд хүчилтөрөгчийн тусгай иж бүрдэл болон гэмтлийн сургалтад хамрагдлаа. Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгч VEG ER for Pets болон хүчилтөрөгчийн эмчилгээний PawPrint Oxygen компанийн хандив нь эрэн хайх, аврах ажиллагааны аюултай орчинд багийн гэмтсэн нохой гишүүдийн байдлыг тогтворжуулахад тусалж байна. (KFOR)
[Ау Лак (Вьетнам)-ын] Хюэ хотын оршин суугчид ховор шар толгойт яст мэлхий-хүн, Энэтхэг тогос-хүнийг ойн хамгаалагчдад хүлээлгэн өгчээ. Хамгаалалтад байдаг эдгээр хоёр зүйлийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан ба эрх баригчид устах аюулд орсон зүйлийг аврахын тулд зэрлэг амьтныг хамгаалах үйлсийг сурталчилж, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж байна. (Бао Дань Вьет)
Өдрийн мэргэн эшлэл: “Үзэсгэлэнтэй хүмүүс үргэлж сайн байдаггүй, харин сайн хүмүүс үргэлж үзэсгэлэнтэй байдаг.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Хазрат Имам Аль ибн Аль Талиб (цагаан хоолтон) (AZ Quotes)
Келлан Флаккигерийн клиник үхлийн тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Канадын дасгалжуулагч, урьд нь донтогч байсан Келлан хүнд халдварын улмаас хэрхэн нас барж, мөнх ертөнцийн үүдэнд хүрч, бусдад өөрсдийг нь хязгаарладаг итгэл үнэмшлээ даван туулахад нь туслах Тэнгэрлэг зарчмыг хүлээн авсан тухайгаа хуваалцаж байна. Келлан, эхнэр Жойтойгоо Балтын тэнгисээр 10 хоног аялсан усан онгоцны аяллаас дөнгөж ирснийхээ дараа өндөр халуурч, хүндээр өвджээ. Тэр тав хоногийн турш томуу туссан гэж бодон гэртээ өвчтэй хэвтсэн байна. Эцэст нь шууд үзлэг хийдэг эмнэлэгт очиход сувилагч түүнийг нэг хараад л хүлээж авахаас татгалзан, яаралтай түргэн тусламжийн тасагт очихыг шаарджээ. Альбертагийн Их Сургуулийн эмнэлгийн төвд Келланыг 10 минутын дотор тусдаа өрөөнд яаралтай оруулжээ. Эмч нар түүнийг хурдан тойрон хүрээлж, илүү түгшээсэн мэдээ дуулгав. Түүнд уушгины хатгалгаа, хоёр уушгинд нь нөлөөлсөн өөр ноцтой асуудал илэрсэн тул нэн даруй эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон байна.
Би үнэхээр чичирч байгаагаа ойлгосон. Миний бие тэвчихийн аргагүй өвдөж байсан тул би бясалгалд орсон. Энэ бол миний насан туршийн дадал байсан, тэгээд би бие, сүнс хоёр минь салж байгааг мэдэрсэн, өмнө нь тийм зүйл огт мэдэрч байгаагүй. Яг цахилгааны цахилгаан товч тайлагдах мэт мэдрэмж төрсөн. Тэгээд би утсаа авахад гар минь чичирч, би Жойд мессеж илгээсэн. Ердөө гурван мөр бичсэн. Эхний мөрөнд ICU [эрчимт эмчилгээний тасаг], хоёр дахь мөрөнд тусгаарлалт амьсгалын аппарат, гурав дахь мөрөнд би үхэж байж магадгүй гэж бичсэн. Учир нь би бие, сүнс хоёр минь салж байгааг мэдэрч байсан.
Жой унтаж байсан болохоор мессежийг хараагүй. Өглөөний 2:30 юм уу 3 цагийн үед түүн рүү эмнэлгээс залгаж, түүнийг ирэх эсэхийг нь асуусан байна. Келланы зүрх зогсож, эмч нар яаравчлан түүнийг сэхээн амьдруулахаар ажиллажээ. Тэр 17 хоногийн турш комд байжээ.
Би үхсэн. Тэгээд ухаан ороход саарал өрөөнд, дамнуурган дээр хэвтэж байгаа юм шиг хэвтээ байдалтай байсан. Өрөө нь саарал, яг фото зургийн саарал өнгө шиг байсан. Би үнэндээ тааз ч, хана ч, ер нь юу ч харж чадаагүй. Хэмжээ нь тодорхойгүй мэт байсан ч зүүн мөрний минь цаахна нэг хаалга харагдаж байлаа. Би яагаад ч юм тэр хаалган дээр очихыг хүссэн. Тэгтэл би хаалган дээр зогсож, баруун мөрөөрөө хаалганы хүрээг налсан байсан. Хаалганы нөгөө талд, яг тэр мөрний маань эсрэг талд, нэгэн хүн мөн налж зогсож байв. Тэгээд би хаалганы нөгөө тал цагаан байгааг анзаарсан. Миний тал саарал байсан, гэрэл нэвт урсан орж байсан юм биш, зүгээр л энэ талдаа саарал, харин нөгөө талдаа маш зөөлөн саарал, цагаан байсан.
Келлан амьдрал, үхлийн зааг дээр зогсож, саарлыг цагаанаас тусгаарласан нэгэн хаалга, нөгөө талд нь нэгэн оршихуй байлаа. Бид тэнд хэсэг зогссон, дараа нь тэр над руу хараад, “Чи Гэртээ очихыг хүсэж байна уу?” гэж асуув. Тэр төлөвт байхдаа бусад үед мэдэхгүй зүйлсээ мэддэг юм. Тиймээс би хэнтэй ярьж байгаагаа, хаана зогсож байгаагаа, тэр асуулт ямар утгатайг гээд энэ бүхнийг бүгдийг нь нэгэн зэрэг мэдэж байсан. Тэгээд бид энэ тухай хэсэг ярилцсан.
Үүнээс арван жилийн өмнө, 2007 онд, өндөр үр дүнтэй ажил хийж байсан ч олон жилийн хар тамхины донтолт, сэтгэл гутрал, сүйрсэн харилцааны дараа Келланыг ухаан оруулсан Тэнгэрлэг оролцоог хүлээн авч, эрүүл амьдралд оржээ. Тэр салбараа орхиж, дасгалжуулагч болжээ. Одоо тэр хаалганы дэргэд зогсож байхдаа хийж амжуулсан бүхнээ, мөн цаашид юу хийх үлдсэн талаар ярилцжээ. Тэгэхээр бид миний хийсэн бүх зүйл, цаашид хийх зүйлс, эхнэр бид хоёрын төлөвлөсөн зүйлс гээд тэр бүгдийн талаар ярилцсан. Тэгээд эцэст нь хэсэг хугацааны дараа, “Би хараахан дуусаагүй байна.” гэсэн. За. Ингээд тэр яриа тэгсхийгээд дууссан. Дараагийн өдөр нь, яг тэр үед л миний зүрхийг дахин цохилуулж чадсан гэдэгт би нэлээд итгэлтэй байна, дараагийн өдөр нь бид дахиад хаалган дээр зогсож байсан. Би үлдэхээр шийдсэн. Тэгээд дараагийн асуулт нь, “За, чи юу хийх гэж байна?” гэсэн асуулт байв. Тэд Келланы дасгалжуулалтын ажил болон дэлхийд сайн зүйл нэмэх түүний эрхэм зорилгын талаар ярилцаж эхэлсэн. Дараа нь болсон зүйл түүнийг бүрэн гайхшируулжээ.
Гэвч үүдэн дээрх яриа гэнэт үүнээс хавьгүй хүчтэй зүйл болон хувирсан гэж Келлан хэлжээ. Би илүү урт аялалд орсон, харагдах болон биеэр мэдрэгдэх аялал байсан, яг галын галын хоолойгоор хүчтэй цутгаж байгаа юм шиг асар их зүйлсийг харсан. Маргааш Келлан Флаккигерийн клиник үхлийн тохиолдлын 2-ын 2-р хэсгээр бидэнтэй хамт байгаарай. (КҮТ-ын өдрийн тэмдэглэл)
Илүү огноо харах
1 / 65
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх