Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм 2026 оны аравдугаар сарын 27
Украин (Урейн), Орос улсууд 10-р сарын 23-нд олзлогдогсдыг солилцож, тус бүр 270 хүнийг сулласан бөгөөд Украин (Урейн) улс 261 цэргийн алба хаагч, 9 энгийн иргэнээ хүлээн авчээ. Эргэн ирсэн цэргийн алба хаагчдын ихэнх нь 2022 оноос хойш хоригдсон бөгөөд тэдний дунд [Украин (Урейн)-ы] Мариуполийг хамгаалсан олон хүн байжээ. Украин (Урейн) улс уг солилцоог зуучилсан АНУ болон Арабын Нэгдсэн Эмират Улсад талархал илэрхийлсэн байна. (Politico)
Украин (Урейн) улс Умард Атлантын гэрээний байгууллага [НАТО]-ын зэвсэг, сум, цэргийн бусад хэрэгсэл худалдан авах төвлөрсөн системд нэвтрэх эрхтэй болох бөгөөд ингэснээр хангамжийг илүү хурдан, хямд авах боломж бүрдэж магадгүй гэж Financial Times мэдээний сэтгүүлд 10 –р сарын 22-нд мэдээлжээ. НАТО-гийн Дэмжлэг, худалдан авалтын агентлагтай хамтран ажилласнаар Украин (Урейн) улс худалдан авалт бүрд тусдаа хэлэлцээр хийхийн оронд тогтсон нийлүүлэгчдийн сүлжээг ашиглах боломжтой болно. (The Kyiv Independent, Financial Times)
Оросын 298,000 баррель дизель түлш ачсан хөлөг 10-р сарын 23-нд АНУ-ыг зорьжээ. Энэ нь АНУ хориг арга хэмжээгээ сулруулсны дараа Ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын ерөнхийлөгч Владимир Путин нарын байгуулсан тохиролцооны дагуух анхны тээвэрлэлт юм. Шатахууны огцом өсөж буй үнийг бууруулахаар засаг захиргаа чармайж байгаа энэ үед усан тээвэр 11 -р сарын 10-нд [АНУ-ын] Нью-Йорк мужид хүрэх төлөвтэй байна. (NBC News)
Этиопын хилийн Мояле хотод 10 -р сарын 21-нд Оромо, Сомали угсаатнуудын мөргөлдөөн эхэлж, наад зах нь 9 хүн амиа алдан, 2,500-аас доошгүй хүн хөрш Кени улс руу дүрвэсэн гэж албаныхан мэдээлжээ. (Reuters)
Европын парламент 10 -р сарын 22-нд Йемений Ираны дэмжлэгтэй Хусит бүлэглэлийг Европын Холбоо [ЕХ]-ы террорист байгууллагын жагсаалтад оруулахыг уриалсан, заавал биелүүлэх албагүй тогтоол баталжээ. Үүнд Саудын Араб болон Улаан тэнгисийн худалдааны хөлгүүдэд хийсэн халдлагуудыг дурджээ. Уг саналыг хэрэгжүүлбэл бүлэглэлийн ЕХ-ны орнууд дахь хөрөнгийг царцааж, ЕХ-ны иргэд, компаниудад санхүүжилт олгохыг хориглоно. Гэхдээ гишүүн орнууд санал нэгтэй зөвшөөрөх шаардлагатай. (euronews)
Энэтхэгийн дээд шүүхийн шүүгчид эмийн үнийг хэт нэмэхийг “мөнгө шулалт” хэмээн буруушаасны дараа тус улс 11 -р сараас хорт хавдрын илүү олон эмийн үнийг бууруулахаар болжээ. Энэ арга хэмжээ нь эмчилгээ авч чадахгүй үлдэх, эсвэл төлбөрөө төлөхийн тулд өрөнд орохоос өөр аргагүй болж буй өвчтөнүүдэд эмчилгээг илүү хүртээмжтэй болгох зорилготой. (The Guardian)
Швед улс 10 хот сууринд туршсан арга барилаа өргөжүүлж, дахин 29 хот суурин болон хотын дүүрэгт хэрэгцээнд нь тохирсон мэргэжлийн дэмжлэг үзүүлэхээр болсон гэж 10-р сарын 21-ний мэдээлэлд дурджээ. Уг санаачилга нь нийгмийн үйлчилгээ, сургууль, цагдаа, залуучуудын хөтөлбөрүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, эрсдэлтэй хүүхэд, залуусыг илрүүлэн эрт дэмжлэг үзүүлэх замаар тэднийг гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэхэд тусалдаг. (Sweden Herald)
Хөрөнгө оруулагчид АНУ Иранд дахин дахин цохилт өгч, Хусит бүлэглэл Саудын Араб руу халдсаар байх төлөвтэй байна гэж үзэж буйтай холбоотойгоор Брент маркийн түүхий нефтийн үнэ 10-р сарын 23-нд баррель нь 116.72 ам.долларт хаагдсан нь бараг 6 сарын дээд түвшин болжээ. (CNBC)
Европын Холбоонд бүрэн цахилгаан автомашины борлуулалт 2026 оны 9-р сард 2025 оны мөн үеэс бараг 73%-иар өссөн бол бензин, дизель автомашины борлуулалт эрс буурсан гэж Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос 10-р сарын 22-нд мэдээлжээ. (Anadolu Agency)
Хятадын бараг 500,000 хүнийг 9 жилийн турш ажигласан судалгаагаар долоо хоногт наад зах нь 3 удаа цай уудаг хүмүүст судасны өвчин үүсэх эрсдэл 11.2%-иар бага байжээ. Хар цай уух нь хамгийн хүчтэй хамааралтай байсан бол шалзлам халуун цай уудаг хүмүүсийн эрсдэл 16%-иар өндөр байжээ. (euronews)
Нэг хөл дээрээ 10 секунд тэнцвэрээ хадгалах сорил нь ялангуяа ахмад настнуудын булчингийн хүч, хөдөлгөөний зохицуулалт, унах эрсдэлийг үнэлэхэд тусалж магадгүй. Судалгаагаар 71-75 насныхны 54% нь уг сорилыг давж чадаагүй байна. Уг сорилоор өвчин оношлох, биологийн хөгшрөлтийг хэмжих боломжгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ. Алхах, хөлийн булчин чангалах дасгал, тэнцвэрийн бэлтгэл нь тогтвортой байдлыг сайжруулж, бусдаас хараат бус амьдрах чадварыг хадгалахад туслах боломжтой юм. (VnExpress)
Лансет бүс нутгийн эрүүл мэнд – Зүүн Өмнөд Ази сэтгүүлийн шинэ өгүүлэлд Өмнөд Азид чихрийн шижин, зүрх судасны өвчлөл нэмэгдэх олон хүчин зүйлийн дунд агаарын бохирдол, химийн бодист өртөх явдал байгааг дурджээ. Нарийн ширхэгт тоосонцор [PM2.5] нь үрэвсэл, инсулины тэсвэржилт, судасны гэмтэл үүсэхэд нөлөөлж болзошгүй. Харин ПФАС [пер- болон полифторт алкил нэгдлүүд] зэрэг дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг химийн бодис бодисын солилцооны эрүүл мэндийг дордуулж магадгүй. Судлаачид бохирдлын хяналт, байгаль орчны тандалтыг чангатгахыг уриалжээ. (FirstPost)
Чампи хар салхины улмаас 10-р сарын 24-нд Тайвань (Формоса)-д 1 хүн амиа алдаж, 500 гаруй хүнийг гэмтэн, мод унаж, 288 мянга гаруй айл цахилгаангүй болжээ. Далайн эргийн зарим нутагт салхины хурд түр зуур цагт 227 километрт хүрч, хойд болон төвийн бүсийн сургууль, албан байгууллагууд 2 дахь өдрөө хаагдсан байна. (Reuters)
Антарктидын 2 аварга мөсөн уул A81 [1,340 хавтгай дөрвөлжин километр], D32 [106 хавтгай дөрвөлжин километр] [Их Британийн] Өмнөд Жоржиа арал руу хөвж, хөлөг онгоц болон зэрлэг амьтан-хүмүүст аюул учруулж болзошгүй байна. Мэргэжилтнүүд урсгал тэдгээрийг арлыг тойруулан авч явж магадгүй ч хайлах явц нь далайн орчны нөхцөлийг өөрчилж болзошгүй гэж үзэж байна. (Daily Mail)
Nature Health сэтгүүлийн хоёр судалгаагаар Европын 30 орны 854 хотод 2026 оны зун халуунтай холбоотой нас баралт 50,391-д хүрснээс 32,600 гаруй нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж тооцоолжээ. 85 болон түүнээс дээш настнуудад нас баралтын түвшин хамгийн өндөр байжээ. (CNN)
Британийн амьтан-хүмүүсийн эрхийг хамгаалах Прожект Слингшот байгууллага “Төөрөгдүүлэлт: Их Британи дахь яргай загасны үржүүлгийн далд үнэн” хэмээх богино хэмжээний баримтат кино гаргажээ. Уг кино тус салбартай холбоотой амьтан-хүмүүсийн сайн сайхан байдлын асуудал, байгаль орчны хохирлыг авч үзжээ. Тус байгууллагын мэдэгдсэнээр Их Британийн супермаркетуудад худалдаалдаг Шотландын бүх яргай загас-хүмүүсийг үйлдвэрийн аргаар өсгөдөг. Нууцаар авсан бичлэгт яргай загас-хүмүүс далайн бөөсөнд баригдаж, хүнд шархнаас болж зовж буйг харуулжээ. Киног “Яргай загасны үржүүлгийг зогсооё” аянтай хамт гаргасан бөгөөд Лондоны метроны сүлжээнд олон мянган зар байршуулан сурталчилж байна. Мөн амьтан-хүн хамгаалах олон улсын Animal Equality байгууллага 3 жилийн хугацаанд 35 сая яргай загас-хүн цагаасаа өмнө үхсэн гэж үржүүлгийн аж ахуйнууд мэдээлснийг дурдаж, хяналтыг чангатгахыг уриалжээ. (Plant Based News)
Засгийн газрууд, байгууллагуудын дэлхийн байгаль хамгааллын сүлжээ болох Олон улсын байгаль хамгааллын холбооноос 10 -р сарын 22-нд дэлхийн дулаарал үргэлжилбэл халуун, дулаан бүсийн гүехэн усны 127 шүрэн хадны тогтолцооны 96% нь нэн ховордсон ангилалд орж, 2075 он гэхэд сүйрэх туйлын өндөр эрсдэлтэй байна гэсэн анхааруулга гаргажээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн дулааны стресс хамгийн том аюул болж байна. Ихэнх шүрэн хад хараахан устаж үгүй болоогүй тул ялгарлыг бууруулах, хамгаалалтыг чангатгах, нөхөн сэргээх замаар сүйрлээс нь сэргийлэх боломж байсаар байна. (DW)
Их Британийн засгийн газар 10-р сарын 21-нд Уур амьсгал, байгалийн аюулгүй байдлын шинэ ажлын хэсэг анхны хурлаа хийж, цэрэг, аюулгүй байдал, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлт, байгалийн доройтлоос үүдэх аюулыг үнэлэхээр нэгдсэн гэж мэдэгджээ. Засгийн газрын тодорхойлсноор дэлхийд анхных болох тус ажлын хэсэг цаг агаарын эрс тэс үзэгдэл, эрчим хүчний систем, нийлүүлэлтийн сүлжээ, санхүүгийн тогтвортой байдлын доголдол зэрэг эрсдэлд бэлэн байх чадварыг бэхжүүлэх бие даасан зөвлөмж гаргана. (Gov.uk)
Хүнсний ногооны Роу 7 компани тахианы өөх шиг баялаг амттай болгохоор 10 гаруй жил селекц хийсэн Пулетт хэмээх органик төмсөө худалдаанд гаргажээ. [АНУ-ын] Нью-Йорк, Коннектикут, Нью-Жерси дахь зарим Whole Foods Market дэлгүүрт худалдаалагдаж буй уг төмс баярын веган сонголт болж байна. (VegNews)
Израилын хүнсний технологийн Redefine Meat компани 9-р сард Их Британи даяарх Тескогийн 391 дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэн, веган бургер, хонины махтай төстэй кофта санал болгожээ. Уураг ихтэй эдгээр сонголтод амьтан-хүний гаралтай ямар ч орц агуулаагүй байна. (Jewish News)
Future Market Insights байгууллага амьтан-хүний гаралтай орц агуулаагүй бүтээгдэхүүний эрэлтээс үүдэн дэлхийн веган гоо сайхны салбар 2026 оны 20.1 тэрбум ам.доллароос өсөж, 2036 онд 39.17 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглажээ. Жилийн өсөлтийн таамгаар Хятад улс 8.7%-иар тэргүүлж байна. (Future Market Insights)
[АНУ-ын] Нью-Йорк хотын зөвлөл 10 -р сарын 22-нд морь-хүнээр чирүүлдэг сүйх тэргийг хориглох хууль баталлаа. Энэ нь 200 шахам морь-хүнийг замын хөдөлгөөний аюулаас хамгаалах зорилготой юм. Хотын дарга уг хуулийн төслийг 30 хоногийн дотор батлах, хориг тавих, эсвэл гарын үсэг зуралгүй хууль болохыг зөвшөөрөх ёстой. (Humane World for Animals)
[Хятадын] Фужянь мужийн Жанпин хотод 12-р давхрын цонхноос дүүжлэгдэж байсан 3 настай охиныг оршин суугчид, хамгаалагчид, байрны ажилтнууд аварчээ. Гал сөнөөгчид түүнийг төмөр сараалжаас гаргасан бөгөөд охин хүнд гэмтэл аваагүй байна (Daily Mail)
[Өмнөд Африк] Гаутенгийн Вастфонтейнд 9 настай Иван Мурдорвич гэмтсэн унтаахай хулгана-хүнийг аварчээ. Өндерстепортын мал эмнэлэгт эмчилгээ хийлгэснийх нь дараа Сошангувегийн амьтдын асрамжийн газар Ивангийн энэрэнгүй сэтгэлийг үнэлж, жижиг бэлэг өгөхөөр хандивын уриалга гаргажээ. (The Animal Rescue Site)
Өдрийн ухаарал хайрлах эшлэл: “Хайранд сэрсэн зүрхэнд тэсвэр тэвчээр, өршөөл, уучлал, энэрэл зэрэг буянт чанар аяндаа ундардаг. – Суфийн Хайрт Их Багш, хөгжимчин Хазрат Инаят Хан (цагаан хоолтон) (Wahiduddin.net)
Кевин Мохаттын клиник үхлийн тухай энэхүү 3 хэсэгт цувралын өмнөх 1, 2 -р хэсэгт Аризонагийн үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, насаараа хоккейн тоглогч байсан тэрээр 2022 оны Гэгээн Валентины өдөр зүрх нь зогссон тухай дурссан. Эрчимт эмчилгээний тасагт эхнэр нь хажууд нь байхад түр сэрснийх нь дараа түүнийг дахин унтуулсан бөгөөд хожим гэртээ харих хэмжээнд тэнхэрчээ. Зүрх нь зогссоноос 7 хоногийн дараа тэрээр өөрийг нь аварсан хүмүүстэй гал унтраах ангид нь очиж уулзав. Тэнд нүдээ анихад, тэд өөрийг нь сэхээн амьдруулж байх үеийн явдал тодхон сэргэжээ. Тэрээр аврах ажиллагааг дээрээс харж, Гэрлээр хүрээлүүлэн, талийгаач ээж нь “Хараахан болоогүй. Хараахан болоогүй.” гэж хэлэхийг сонссон байна. Одоо энэхүү цувралын төгсгөлийн 3-р хэсэжгт Кевин ээжийнхээ хэлсэн үгийг эргэцүүлж, зүрх нь зогссоны дараа хийлгэсэн мэдрэлийн үзлэг, шинжилгээнүүдээ тайлбарлана. Тэрээр мөн эдгэрэх явцдаа туулсан бие махбодын болон санхүүгийн бэрхшээл, хуучин үйлчлүүлэгчийнх нь гэнэтийн дуудлага хэрхэн итгэл найдварыг нь сэргээснийг хуваалцана. Яагаад заавал ээж нь түүнтэй харилцсаныг Кевин тайлбарлаж чадаагүй. Гэвч ээжийнхээ үгийг санахад бага байхад нь өгдөг байсан тайтгарал эргэн мэдрэгддэг байв.
Энэ тухай бодож, эргэн дурсах бүрд минь бүх зүйл үргэлж ээжтэй минь холбогддог. Бага байхад минь намайг тайвшруулдаг байсан тэр л энхрий хоолойгоороо “Хараахан болоогүй. Хараахан болоогүй.” гэсэн. Эмч нар Кевиний зүрх зогссоны дараа тархи нь гэмтсэн эсэхийг шалгажээ. Хоккей тоглож байхдаа авсан, тархины хуучин доргилтын ул мөрийг илрүүлсэн гэж тэр хэлсэн юм. Тархины нэг шинжилгээний үеэр тэрээр Гэрлийн тухай дурсамждаа зориуд анхаарлаа төвлөрүүлжээ. Миний мэдэрсэн тэр Гэрэл нэг зурган дээрх ой санамжтай холбоотой хэсэгт үнэхээр тодорсон. Хожим Кевин мэдрэлийн эмчтэйгээ шинжилгээний зургуудыг үзэж байхдаа тод цагаан харагдсан хэсгийн тухай асуужээ. Эмч тэр хэсгийг мэдрэхүйн туршлага, эсвэл ой санамжтай холбоотой тархины бүс гэж тодорхойлон, түүнийг ямар нэг зүйлийг маш хүчтэй дурсаж байсныг тайлбарласан гэж тэрээр ярив. Тэр үед эмч түүний клиник үхлийн тухай хараахан мэдээгүй байв. Кевин Гэрлийг дурсан санаж байснаа хэлэхэд, яриаг нь сонсоод эмчийн нүдэнд нулимс цийлгэнэсэн гэв. Тэр үнэхээр итгэж чадахгүй байлаа. Тэр: “Ихэвчлэн энэ нь бүдэг шар, улбар шарын хоорондох [гэрэл] байдаг” гэсэн. Харин минийх тод цагаан байсан гэж тэр [хэлсэн]. Тэгээд тэр: “Тийм ээ, энэ бодитой” гэсэн. Би: “Та зургийг нь авчихсан гэсэн үг үү?” гэж асуусан. Тэр: “Тэгсэн бололтой” гэсэн.
Кевин амьд гарсан ч удаан хугацааны бэрхшээл тулгарчээ. Зүрхнийх нь зүүн талын дөрөвний нэг орчим нь үхэжсэн гэж тэр хэлсэн юм. Дараагийн саруудад хөлийнх нь булчин хатангиршсаар алхуулагч, таяг хэрэглэх шаардлагатай болжээ. Өмнөх шигээ ажиллах боломжгүй болсон тэрээр саяхан хорт хавдраа даван туулсан эхнэрийн хамт санхүүгийн сүйрэлтэй нүүр тулав. Хожим нэг сувилагч түүнийг Гэрлээс буцаж ирснийг дахин төрөхтэй зүйрлэжээ. Зүрх нь зогсоод, амьд гарсан олон хүн тэр өдрөө “дахин төрсөн өдөр” гэж нэрлэдэг хэмээн Кевин ярьсан юм. Тэрээр мэдэрсэн амар амгаландаа буцаж очихыг хүсдэг ч энэ нь гэр бүлээ орхино гэсэн үг тул ичдэг байжээ. Нэг өдөр шатан дээрээ унаж, босож чадахгүй болсныхоо дараа тэрээр хүчтэй өвдөлт, цөхрөлийн дунд унтлагын өрөөндөө арайхийн хүрчээ. Тэнд утас нь дуугарав. Хуучин үйлчлүүлэгч нь түүгээр байшингаа заруулах хэрэгтэй болжээ. Кевин зар тавьж, хэдхэн хоногийн дотор хүссэн үнийг нь бүтнээр нь бэлнээр төлөх санал хүлээн авч, 14 хоногийн дараа борлуулалтаа дуусгав.
Би санхүүгийн хувьд юу ч үгүй болсон байтал гэнэт 600,000 ам.долларын байшин зарчихсан. Тэгээд би “Сая юу болчхов оо?” гэж бодсон. Үнэхээр, тэр өдрөөс хойш би баяр баясгалантай болсон. Би өөрийгөө хэтэрхий их өрөвдөж байснаа ухаарч, зүгээр л сүсэглэж эхлэх хэрэгтэйг ойлгосон. Сүсэглэхэд найдвар төрсөн. Өвдөж байсан ч, үгүй ч найдвар төрсөн. Яг тэр өдөр би хандлагаа эрс өөрчилсөн. Тиймээс л би одоо түүхээ хуваалцаж байна. Аргаа барж туйлдсан [бол] ч найдвар бий гэдгийг хүн бүр мэдээсэй гэж хүсэж байна. Та сүсэгтэй байх хэрэгтэй. Зүрхийг нь цусаар хангадаг артери дахин бөглөрсөн ч амьдралд хандах хандлага нь өөрчлөгдсөн гэж Кевин хэлэв. Зүрх нь зогссон тэр өглөө тэрээр эхнэртэйгээ маргалдаад, “Би чамд хайртай” гэж хэлэлгүй хоккей тоглохоор явжээ. Дахин хэзээ ч ийм зүйл давтахгүй гэж тэрээр шийдсэн. Кевин үхлээс айхаа больжээ. Тэрээр өөрийн мэдэрсэн Гэрлийг БУРХАН байсан гэдэгт итгэж, өвдөлтийг тэр Гэрлээс холдсон мэт мэдрэмж гэж тодорхойлдог.
БУРХАН бол Хайр гэдэгт би чин зүрхнээсээ, хамгийн бат итгэлээрээ итгэдэг — та намайг энэ итгэлээс минь хэзээ ч ухрааж чадахгүй. Үхэхдээ миний мэдэрсэн зүйл бол Хайр байсан. Хайрын асар их дулаан, нялхсын хөнжилд өлгийдүүлсэн мэт амар амгаланг би мэдэрсэн. Кевин бусдад найдвар өгөхийн тулд түүхээ хуваалцдаг. Тэрээр өөрт нь эргэлздэг хүмүүст эрэл хайгуулаа үргэлжлүүлэхийг хэлж, амар амгаланг сүсгээс олдог гэдгийг хүн бүрд захидаг. (Брэд Питерсоны YouTube суваг - Баярлалаа)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх