Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны есдүгээр сарын 17
Иран, Арабын Нэгдсэн Эмират улсууд 9-р сарын 12-нд БРИКС-ийн хамтарсан тунхаглалыг дэмжиж, Ойрх Дорнодын дайнд дээд зэргээр хүлээцтэй хандаж, талуудад нөхцөл байдлыг цааш хурцатгахгүй байхыг уриалжээ. Мөн уг мэдэгдэлд энгийн иргэдийг хамгаалах, үндэсний бүрэн эрхт байдлыг хүндэтгэх, дэлхийн худалдаа, эрчим хүчний урсгал, далайн аюулгүй байдлыг баталгаажуулахыг уриалжээ. (Reuters)
9-р сарын 10-ны дроны халдлагын дараа Саудын Арабын Зүүн-Баруун газрын тос дамжуулах хоолойн шахуургын станц галд их хэмжээгээр сүйдсэн нь хиймэл дагуулын зургуудаас харагдаж, эрх баригчид 1,200 орчим километр урт хоолойг түр хаахад хүргэжээ. Уг хоолойгоор өдөрт дунджаар 4 сая орчим баррель түүхий тос буюу дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 4 орчим хувийг [Саудын Арабын] Улаан тэнгисийн Янбу боомт руу тээвэрлэдэг. Үйлдвэрийн эх сурвалжуудын мэдэгдсэнээр, засварт хэдэн долоо хоног шаардагдаж магадгүй ч хэсэгчилсэн ажиллагаа түүнээс өмнө сэргэх боломжтой. Харин дэлхийн нийлүүлэлтэд үүссэн санаа зовнилын улмаас 9-р сарын 14-нд Брент түүхий тосны үнэ нэг баррель нь 108 ам.доллароос давжээ. (Channel News Asia, CNBC)
Хусит бүлэглэлийн сүүлийн давшилтаас зугтсан Йемений энгийн иргэд засгийн газрын цэрэг ухарч, тулаан өргөжих үеэр хүмүүс хэрхэн сандарч тэвдсэн тухай ярьжээ. Нэг эр эхнэр, хүүхдүүдийн хамт мотоциклоор зугтаж яваад түгжрэл ихтэй замд осолдсон гэсэн бол Өөр нэг эмэгтэй ойр хавьд сум шунгинаж байхад цэргүүд хүмүүсийг ухрахыг шаардан хашхирч байсан гэжээ. Йеменд 9-р сарын эхнээс дахин ширүүссэн тулалдааны улмаас 80,000 орчим хүн орон гэрээ орхин дүрвэжээ. (Fox News)
9-р сарын 13-нд Оросын Шахед дронууд Польшийн зүүн хил орчим дахь Украин (Урейн)-ы баруун бүс нутгийг онилоход Польш улс агаарын довтолгооноос хамгаалах хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, цэргийн нисдэг тэрэг байршуулжээ. Мөн эрх баригчид Польшийн хилийн Подкарпат, Люблин мужуудын оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргүүлж, эдгээр нь урьдчилан сэргийлэх, Польшийн агаарын орон зайг хамгаалах арга хэмжээ гэж мэдэгджээ. (The New Voice of Ukraine)
9-р сарын 13-нд Индонезийн Явагийн тэнгист Ява, Борнео арлын хооронд 213 зорчигч, багийн 30 гишүүн тээвэрлэж явсан Virgo Transport 8 гатлага онгоц хөмөрсний улмаас 6 хүн амиа алдаж, 130 хүн сураггүй хэвээр байна. Индонезийн эрэн хайх, аврах алба 107 хүнийг аварсан ч цаг агаарын таагүй нөхцөл, 2.5 метр хүрсэн давлагаа эрлийн ажиллагаанд саад болж байгааг мэдээлжээ. Эрх баригчид цаг агаар, техникийн хүчин зүйлс зэрэг осол гарсан байж болох шалтгаануудыг шалгаж байна. (Al Jazeera)
Цэцэрлэгийн хогийн ургамал хэмээн ихэвчлэн зулгаадаг ногоон гичгэнэ нь ургамлын гаралтай омега-3 тосны хүчил болох альфа-линолений хүчил агуулсан, идэж болдог навчит ургамал юм. Зөөлөн, үл ялиг нимбэгийн амттай тул салат, шөлөнд хийх, хуурч болгох, даршлахад тохиромжтой бөгөөд Газар дундын тэнгис, Ойрх Дорнодын хоолонд эртнээс хэрэглэж иржээ. Ногоон гичгэнэ нь халуун, хуурай нөхцөлд сайн ургаж, шим тэжээл муутай хөрсийг тэсвэрлэдэг тул цэцэрлэгийн олон ногоо ургахад бэрх зуны халуунд шинэхэн навчит ногоо өгдөг. (EverFood YouTube Channel)
Өдөр бүр багахан хэмжээний жигнэсэн төмс идэх нь жин нэмэхгүйгээр тайван үеийн зүрхний цохилт, цусан дахь глюкозыг бага зэрэг бууруулж, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүст тустай байж болохыг шинэ судалгаа харуулжээ. Төмс кали, тэсвэрт цардуул, С аминдэмээр баялаг. Судлаачид төмсийг шарахын оронд хальстай нь жигнэх буюу шарах шүүгээнд болгож, тэнцвэртэй хоолны дэглэмд оруулахыг зөвлөж байна. (VegNews)
Их Британийн 64 настай эр Кампилобактер нянгаар бохирдсон шарсан тахиа-хүний махан хоолноос хүндээр хордож, удаан хугацаанд бөөлжиж, суулгасны дараа амь насанд нь аюултайгаар зүрх нь зогсжээ. Үүний улмаас үүссэн шингэн алдалт, электролитийн тэнцвэргүй байдал зүрхний хэмийг нь алдагдуулсан байна. Яаралтай тусламжийн баг түүнийг амжилттай сэхээн амьдруулж, зүрхний эрчимт эмчилгээгээр зүрхний ажиллагааг нь тогтворжуулжээ. (Times of India)
Өдөржин сургууль дээрээ байдаг хүүхдүүд биеийн шингэн, эрч хүч, анхаарлаа хэвийн байлгахын тулд тогтмол ус уух хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдэдээ усны сав бэлдэж өгч, ялангуяа дасгал хөдөлгөөний өмнө болон дараа өдрийн турш бага багаар балгаж уухыг зөвлөж болно. Тарвас, жүрж, усан үзэм, өргөст хэмх зэрэг ус ихтэй хүнс ч биеийг шингэнээр хангана. Цэвэр ус хамгийн зөв сонголт хэвээр бөгөөд чихэрлэг ундааг хязгаарлах хэрэгтэй (Báo Sức khỏe và Đời sống)
[Тайландын] Бангкок хотын Пхаси Чароен дүүрэгт хэрэгжүүлж буй туршилтын төсөл хэт халуунд хамгийн өртөмтгий өндөр настан, хэвтрийн өвчтөн, бага орлоготой иргэдийг хамгаалахын тулд дулаан ойлгодог “сэрүүн дээвэр”-ийн бүрхүүл, олон нийтийн сэрүүцэх байр, хорооллын зураглал зэргийг туршиж байна. Мөн гадаргуу хэрхэн халдгийг болон аюултай нөхцөлийг хэрхэн танихыг заах дадлага ажилд сурагчдыг хамруулж байна. Температур өсөж, халуунаас үүдэлтэй өвчлөлийн эрсдэл нэмэгдэхийн хэрээр энэ хөтөлбөр Бангкок даяар хэрэгжүүлэх бодлогыг боловсруулахад тусална гэж судлаачид найдаж байна. (Asia News Network)
9-р сарын 10-наас 13-нд орсон аадар борооны улмаас Ау Лак (Вьетнам)-ын Хюэ хот болон хөрш Куангчи аймаг үерт автжээ. Куангчи аймагт Тач Хань голын ус 6.31 метрт хүрч, 3-р түвшний сэрэмжлүүлэх хэмжээнээс давснаар олон зуун байшин усанд автаж, 2,506 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Хюэ хотод үер, хөрсний гулгалтын улмаас байшин барилга эвдэрч, замын хөдөлгөөн саатжээ. (Tiền Phong)
Чад улсад хүчтэй ган гачигт ургац сүйдсэний дараа хөдөө аж ахуйн хэд хэдэн бүтээгдэхүүний экспортыг хориглож, зарим үр тарианы импортын татварыг тэглэжээ. Засгийн газар эдгээр арга хэмжээ нь дотоодын хүнсний нөөцийг хамгаалж, хомсдол үүсэх эрсдэлийг бууруулах зорилготой гэж мэдэгдсэн байна. (Reuters)
9-р сарын 13-нд [Испанийн] Бенаависын ойролцоо гарсан хээрийн түймэрт хоёр хүн бэртэж, ойролцоох орон сууцны хорооллынхныг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Андалусийн эрх баригчид тус хотын 9,500 орчим оршин суугчийг гэрээсээ гарахгүй байхыг үүрэг болгожээ. Түймрийг 100 гаруй гал сөнөөгч, 20 орчим нисэх онгоц унтраахаар ажиллаж байна. (AFP)
Гималайн мөсөн голуудын масс арван жилийн өмнөхөөс 65%-иар хурдан буурч, бүс нутаг даяар тогтворгүй мөстлөгийн нуур, хөрсний гулгалт, гэнэтийн үерийн эрсдэлийг нэмэгдүүлж буйг шинэ тайланд дурджээ. Энэтхэгт мөстлөгийн 56 нуурыг маш өндөр эрсдэлтэй гэж ангилсан байна. Мөсөн голууд үргэлжлүүлэн татрахын хэрээр олон зуун сая хүний амьжиргааг тэтгэдэг голуудын урсац эцэстээ буурч, усан хангамж, хөдөө аж ахуй, усан цахилгаан станцын үйлдвэрлэлд аюул учруулж болзошгүйг тус тайланд мөн анхааруулжээ. (BBC)
Мексикийн төрийн өмчит газрын тосны Pemex компани Мексикийн булан дахь далайн хоолойноос алдагдсан түүхий тосны тархалтыг тогтоон барихаар ажиллаж байна. 9-р сарын 10-нд тосны алдагдал үүссэнийг илрүүлсэн бөгөөд тосон толбо баруун тийш шилжих төлөвтэй байгаа ч одоогоор эрэгт хүрэхгүй гэж эрх баригчид мэдэгджээ. Албаны хүмүүс хэр хэмжээний тос асгарсныг хараахан мэдээлээгүй байна. (Reuters)
9-р сарын 12-нд [Энэтхэгийн] Шинэ Дели хотноо болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт дээр зочин орны удирдагчдад зориулсан олон нэр төрлийн цагаан хоолны хүндэтгэлийн зоог барьж, тогтвортой хөгжил, найрсаг зочломтгой байдлыг онцлохын тулд Энэтхэгийн бүс нутгийн хоолыг шинэчлэн танилцуулжээ. (Zee News)
Secret Vegan Kitchen амьтан-хүний гаралтай бүтээгдэхүүн ашиглалгүйгээр Нью-Йоркийн тансаг хоолны сонгодог төрлүүдийг [АНУ-ын Калифорни мужийн] Оушенсайдад хүргэж байна. Эзэмшигч Тиффани Гордон (цагаан хоолтон) дүфү, улаан буудайн цавуулаг зэрэг орцоор веган бяслаг ба гараар хийсэн пастрами, шарсан үхрийн мах, гахайн утсан мах, тахианы котлетыг хийдэг. Тус дэлгүүр Рубен, Итали сэндвич, бяслагтай стейк, өглөөний цайны хачиртай талх санал болгодог. (Newsday)
[Канадын] Ванкувер хотын алдартай веган To Live For Bakery цар хүрээгээ тэлж, Vancity-ийн байранд шинэ худалдааны цэгээ 11-р сард нээж, амьтан-хүний гаралтай орц найрлага агуулаагүй нарийн боов, хачиртай талх, кофегоор өдөр бүр үйлчлэхээр төлөвлөжээ. (Daily Hive)
АНУ 4-р сард Ираныд рон, пуужингийн хөтөлбөртэй холбоотой байгууламжуудад халдах үеэр «Браво» дуудлагын нэртэй, АНУ-ын Агаарын хүчний F-15E онгоцны зэвсгийн офицерын онгоцыг Ираны пуужин онож, тэрээр шүхрээр буухаас өөр аргагүй болжээ. Дэлбэрэлт түүний шүхрийг урж тасалснаар, тэрээр цагт 70–100 бээр [113–161 километр]-ийн хурдтай унасан байна. “Дээшээ хараад шүхэр байхгүйг үзсэн тэр мөч миний амьдралдаа үзсэн хамгийн аймшигтай зүйл байсан гэж тэр дурсжээ. Тэр унахдаа «Эзэн минь, Таны хүсэл биелэг. Гэхдээ би үүнийг даван гарах ёстой бол надад тусламж хэрэгтэй байна.” хэмээн залбирчээ. Браво Исфаханы өмнөд хэсгийн хүйтэн ууланд унасан ч амьд үлдэж, нуруу, гар, мөр нь хугарчээ. Ираны хүчнийхэн өөрийг нь хайж байгааг мэдсэн тэрээр тэсвэрлэшгүй өвдөлтийг үл хайхран, бараг хоол ундгүйгээр 7,000 тохой [2,134 метр] өндөр уулын хяраар өгсөж, дайсны ар талд хоёр хоног нуугджээ. АНУ-ын арми төөрөгдүүлэх ажиллагаа, агаарын цохилт, газар дээрх 90 гаруй элит алба хаагчийг хамарсан нарийн төвөгтэй ажиллагаа явуулсан байна. Эцэст нь аврах баг Бравод нисдэг тэргээр хүрч, онгоцыг нь сөнөөснөөс 50 цагийн дараа татан гаргасан ба тэрээр уг мачийг “амьдралын минь хамгийн гайхалтай мөчүүдийн нэг юм” хэмээжээ. (Fox News)
9-р сарын 12-нд [АНУ-ын Колорадо мужийн] Колорадо-Спрингс хотод Lowe's барилгын хэрэгслийн сүлжээ дэлгүүр, Sleep in Heavenly Peace буяны байгууллагын сайн дурынхан тусламж хэрэгтэй хүүхдүүдэд зориулан 80 орыг үнэ төлбөргүй хийжээ. Салбарын тэргүүн Денни Баттс нутгийн хүүхдүүдийн 3 орчим хувь нь нь шалан дээр, эсвэл аюултай нөхцөлд унтдаг гэж хэлжээ. Sleep in Heavenly Peace байгууллага энэ онд улс даяар 12,000 ор хийхийг зорьж байна. (Fox 21)
[Их Британийн] Англид арван жил орон гэргүй амьдарсан Рис Уинн-Жонс хоёр жил хагасын өмнө сүмд Bohemian Rhapsody дууг дуулсан бичлэг нь цахим орчинд алдаршсаны дараа амьдралаа өөрчилжээ. Олны анхааралд орсноор тэрээр тогтвортой орон байртай болж, шинэ боломжууд нээгдсэн байна. Түүнээс хойш тэр орон гэргүй хүмүүсийг дэмждэг буяны байгууллагууд болон бусад сайн үйлст 40,000 гаруй фунт.Стерлинг цуглуулжээ. (Good News Network)
[Ау Лак (Вьетнам)-ын] Даклак мужид гэрээсээ гарсан зургаан настай хүү 17 гаруй цаг сураггүй байсны эцэст Он Динь уулнаас эсэн мэнд олджээ. Тэр гэр бүлийнхээ хар нохой андыг дагуулан гэрээсээ 10 гаруй километр алхсан байжээ. Цагдаа болон орон нутгийн хүчнийхэн шөнөжин эрэн хайсан байна. Ядарч туйлдсан хүүг 9-р сарын 13-нд хуайсын таримал ойн ойролцоо олжээ. (VnExpress)
Өдрийн урам зориг өгөх эшлэл: “Мөнхөд бүрэн төгс, оддыг чиглүүлэгч, хувь заяаны Эзэн, хүнийг дорд байдлаас нь Өөртөө өргөгч, Сансар огторгуйгаас хүн бүрийн сүнстэй ярилцдаг БУРХАН бол Төгөлдөржилтөд хүрэх зорилгын хамгийн гайхамшигт илрэл юм.” — Австрийн анагаах ухааны доктор, сэтгэл засалч Альфред Адлер (BrainyQuote)
Доктор Сюзан Годманы клиник үхлийн тухай хоёр хэсэгт цувралд Америкийн эмийн бус аргаар эмчлэгч эмч, зохиолч Сюзан гурван удаа нас барж, энэ ертөнцөөс цаадах бодит байдлыг хэрхэн зэрвэс харсан, мөн Эзэн Есүс Христ (цагаан хоолтон) түүнд үүрэг даалган, Дэлхий рүү буцаасан тухай хуваалцана. Сюзан 20 гаруй насандаа зуны халуун өдөр хэсэг найзынхаа хамт хийлдэг цагариг дээр Аризонагийн Солт голоор хөвж явжээ. Тэр сайн сэлдэг, усанд шумбах чадвартай байсан тул ширүүн урсгалд цохигдон, усан доогуур татагдахдаа эхэндээ сандраагүй бөгөөд дээш гарах зүгээ олохын тулд усны мандал руу чиглэн дээшлэх хийн бөмбөлгийг л хайжээ. Гэвч бөмбөлгүүд бүх зүгт тархаж, аль зүг рүү явахаа тэр огт мэдэхгүй байв. Ийн төөрөлдсөн нь анх удаа нас барахаасаа өмнө түүний санаж буй хамгийн сүүлчийн зүйл байлаа.
Би биеийнхээ дээгүүр хөвж байлаа. Би биеэсээ гарчихсан байсан. Би туйлын амар амгалан, Хайр дунд байж, биеэсээ гарсны баяр баяслыг мэдэрч байлаа. Тэгээд усан дээр үс хөвж байхыг анзаарсан. Сюзан биеэсээ гарсан чигээрээ доор нь болж буй үйл явдлыг ажиглажээ. Түүний бие усны мандлын доор, харин найзууд нь ойр хавьд хөвж байв. Бусад бүх хүмүүс урсгал даган хөвж байхыг би харж байлаа. Тэгээд би: “Өө, усан доорх тэр чинь миний бие байна. Усны мандал дээр хөвж байгаа нь миний үс байна” гэж ойлгосон. Тэгээд би найз руугаа зориуд: “Үснээс минь бариарай!” гэж хашхирсан. Гэтэл тэр үнэхээр ус руу гараа сунган үснээс минь барьж дээш татахад толгой минь уснаас цухуйж, тэр нь намайг гэдгийг, мөн амьсгалахгүй байгааг минь мэдсэн. Тэгээд тэр: “Сюзан байна! Сюзан байна!” хэмээн орилж эхэлсэн. Тэр үед ажлын бус цагаараа явж байсан яаралтай тусламжийн техникийн ажилтнуудын баг ойр хавьд хөвж тааран, түүнийг сэхээн амьдруулахаар яаравчлан иржээ. Сюзан аврах ажиллагааг биеэсээ гаднаас хөндлөнгийн сониучирхлаар ажиглаж байгаад буцаад биедээ татагдан орж, усаар бөөлжиж, эцэст нь амьсгалж чаджээ.
Тэр болсон явдлыг хэнд ч хэлээгүй. Түүний хэлснээр, тэр үед хүмүүс ийм явдлын талаар ярьдаггүй байв. Хоёр жилийн дараа Сюзан удамшлын гаралтай эрүүний гажгийг засуулахаар эрүү, нүүрний мэс засалд оржээ. Мэс засал нь амжилттай болсон ч сэргэх үед нь уушгинд нь цус алдаж эхэлснээр, тэр дахин живж байв. Гэхдээ энэ удаа өөрийнхөө цусанд живж байсан юм. Эмнэлгийн баг түүнийг сэрээгээд өчүүхэн хэмжээтэй агаар амьсгалж, дараа нь цусаа гаргахын тулд хүчтэй ханиалга гэж дахин дахин зааварласан ч эцэст нь тэр үргэлжлүүлэх тэнхэлгүй болжээ. Тэр дахин биеэ орхин хөөрч, эмнэлгийн баг өөрийг нь аврахаар тэмцэж байхыг ажиглаж байгаагаа мэдэрчээ.
Хяналтын аппаратын шугам тэгширч, дохио дуугарахыг, мөн тэдний: “Бид түүнийг алдаж байна” гэж хэлэхийг сонссоноо би санаж байна. Гэвч би биеэсээ гарчихсан, туйлын амар амгалан, цэвэр Хайр дунд зүгээр л ажиглаж байлаа. Би гэнэт болж буй бүхнийг мэддэг болсон. Өрөөнд байсан хүн бүр юу бодож байгааг би мэдэж байлаа. Би тэдний хүүхдүүдийн нэрийг ч мэдэж байв. Сюзан хажууд нь сууж байсан залуу резидент эмч сандрахыг анзаарчээ. Тэр эмч өмнө нь нь өвчтөн нас барахыг огт харж байгаагүй аж. Түүнийг тайвшруулахыг хүссэн Сюзан биедээ эргэн орсон ч амандаа гуурстай байсан тул ярьж чадахгүй байв. Тиймээс би тэр өчүүхэн бага агаарыг сорж аваад, цусаа гаргахын тулд хүчтэй ханиалгах хэрэгтэй болсон. Тэгээд би гараа өргөж, түүний гарыг зөөлөн алгадахаас өөр юу ч хийж чадаагүй. Би үндсэндээ түүнд: “Би зүгээр болно” гэж хэлэхийг хичээж байсан юм. Эцэст нь цус алдалт зогсож, Сюзан амьд үлджээ.
Хоёрдугаар хэсэгт, дараа жилийн долоодугаар сард Сюзаны умайн гадуурх жирэмслэлт хагарч, тэр 3 дахь удаагаа нас барсан тухай гарна. Тэр энэ ертөнцөөс чанад орших үзэсгэлэнт орон руу татагдан орж, бодит байдлыг илүү өргөн хүрээнд харсныхаа дараа Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-тэй уулзахад Тэр түүнд амьдралыг нь өөрчлөх сонголт өгчээ. Тэр: “Хэрэв хүсвэл чи энд, Төгс ертөнцөд үлдэж болно. Энэ бол бүхэлдээ чиний сонголт. Эсвэл энэ замаар, энэ хонгилоор доошлон бие махбоддоо буцаж болно. Гэхдээ энэ замаар буцвал чи анагаагч болох ёстой.” гэж хэлсэн. Доктор Сюзан Годманы клиник үхлийн тохиолдлын 2-р хэсгийг маргааш хүлээн авч үзээрэй. (Дэлхийгээс нөгөө ертөнц рүү YouTube суваг)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх