Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

БУРХАНЫГ танихын тулд бид БУРХАН байх ёстой” айлдварын 11-ийн 7-р хэсэгт

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дугаарт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай агшин зуур гэгээрэхэд бид Дотоодын Диваажингийн Гэрэлийг харж, БУРХАНтай дахин холбогддогийг тайлбарлана. Их Багш бидний тогтсон үйлийн үрийг өөрчилснөөр энэ амьдралд дахин ирэх шаардлагагүй болдог, БУРХАНы энэхүү Нигүүлслийг зөвхөн амьд Их Багш л дамжуулж чадна.

Дотоод дахь сүнс бүхнийг мэддэг. Сүнс сэрэхийг хүсвэл бүхнийг ойлгож; БУРХАН руу буцахын тулд чадах бүхнээ хийх болно. Гэхдээ зөвхөн сүнс бэлэн байхаар сонгосон үед л.

(“Энэ Төрөлтөн БУРХАНААС илгээгдсэн гэж би мэдэрч байна. Тэр юу ч унших шаардлагагүй. Бүх зүйл Түүний зүрх сэтгэлд аль хэдийн шингэсэн учраас тэндээсээ аяндаа гарч ирдэг. БУРХАН Түүнийг ивээж, хамгаалах болтугай. Би Танд хайртай.”) (“Энэ Төрөлтөн БУРХАНААС илгээгдсэн гэж би мэдэрч байна.”) Төрөлтөн? Аль? (Та. Та. (Өө.) Та БУРХАНААС илгээгдсэн.) (“Таны хэлсэн бүх зүйл зүрхнээс гардаг. Та үүнийг унших шаардлагагүй. Учир нь бүх зүйл Таны зүрх сэтгэлд аль хэдийн шингэсэн байдаг. БУРХАН Таныг ивээж, хамгаалах болтугай. Би Танд хайртай.”) Баярлалаа. БУРХАН таныг улам их ивээг. БУРХАН таныг илүү их хайрладаг.

(“Би үүнийг төсөөлөхийг хичээж байгаа ч чадахгүй байна.) Сурах ямар нэгэн арга техник байна уу?” (“Би төсөөлөх гэж оролдож байгаа, гэвч чадахгүй байна. Суралцаж болох ямар нэг техник байдаг уу?”) Тийм. Манай аргыг туршаад үз. Төсөөлөх шаардлагагүй. БУРХАН өөрөө аяндаа ирдэг. БУРХАН бидний төсөөлөл биш тул, ТҮҮНИЙГ төсөөлөх эсвэл санаандаа дүрслэх шаардлагагүй. ТЭР тэнд байна. Бид хаанаас харж болохыг л мэдэх хэрэгтэй.

(“Практик талаасаа, бодит амьдрал дээр Агшин зуурын Гэгээрэл гэж юу вэ, түүнд хэрхэн хүрэх вэ?”) (“Практик талаасаа, бодит амьдрал дээр Агшин зуурын Гэгээрэл гэж юу вэ, бид түүнд хэрхэн хүрэх вэ?”) Тийм ээ. Агшин зуурын Гэгээрэл гэдэг нь та яг одоо гэгээрч чадна гэсэн үг. Та тэнд суугаад “За, би үүнийг хүсэж байна” гэж хэлэх тэр мөчид. Би танд хэрхэн гэдгийг нь харуулна, БУРХАНЫГ-г та даруй харна. Гэгээрэл гэдэг нь яг үүнийг хэлдэг – та (дотоодын Диваажингийн) Гэрлийг хардаг. Дотоодын (Диваажингийн) Гэрэл, БУРХАНЫ Хаант улсын Гэрэл үнэхээр гайхалтай. Энэ гэрэл шиг биш. Мөн үүнийг харахын тулд нүд хэрэггүй.

Гэгээрэл гэдэг нь гэгээрэх – (дотоод Диваажингийн) Гэрлийг харах бөгөөд (дотоодын Диваажингийн) Гэрэл зөвхөн БУРХАНААС ирдэг. (Дотоодын Диваажингийн) Гэрэл харанхуйгаас, буюу хар хүчнээс ирэхгүй. Иймээс (дотоодын Диваажингийн) Гэрэл гэдэг нь БУРХАН юм. Мөн та (дотоодын Диваажингийн) Гэрлийг тэр даруй, тэр мөчид шууд харвал, та гэгээрч, БУРХАНТАЙ холбогдсон байна. Учир нь БУРХАН бидний дотор оршдог, БУРХАНЫ мөн чанар нь Гэрэл, Хөгжим, Сүр жавхлан юм. Тиймээс үүнийг харах нь маш энгийн, учир нь БУРХАН бидний дотор оршиж байдаг. Иймээс бид үүнийг шууд харж чадна. Лекцийн дараа би та нарт хэрхэн гэдгийг нь харуулна.

(“Хүндэт [Төгс Гэгээрсэн] Их Багш Чин Хай, хувь тавилан гэж байдаг уу? Хүн бүрд БУРХАНААС өгөгдсөн, урьдчилан тогтоогдсон зам гэж байдаг уу? Эсвэл хүн өөрийн хувь заяагаа өөрөө эрж хайх ёстой юу? Би Танд хайртай. Баярлалаа.”) “Хүндэт [Төгс Гэгээрсэн] Их Багш Чин Хай, хувь тавилан, заяа төөрөг гэж байдаг уу? Хүн бүрд БУРХАНААС өгөгдсөн зам аль хэдийн байдаг уу, эсвэл хүн өөрөө замаа хайх ёстой юу? Би Танд хайртай. Баярлалаа.”) Би ч бас танд хайртай. Баярлалаа.

Хувь тавилан хоёр төрөлтэй. Нэг нь тогтсон хувь заяа бөгөөд бид энэ амьдралдаа туулж гарах ёстой. Нөгөөг нь ирээдүйн хувь заяа гэж нэрлэдэг бөгөөд энэ нь бидний энэ амьдралдаа хийж буй үйлдлүүдийн үр дүн юм – “Ямар үр тарина, тийм ургац хураана.” Мөн заримдаа бидний шийдвэрлэж, цэгцэлж амжаагүй өнгөрсөн үйлдлүүдийн үлдэгдэл байдаг.

Тогтсон хувь заяаг хүн бүр туулж гарах ёстой – гэгээрсэн эсэхээс үл хамааран. Гэвч гэгээрсэн хүн хувь заяагаа зөөллөж, түүнийг илүү тэсвэрлэхүйц, таатай болгох эсвэл зовлонгийн хэмжээг бууруулах боломжтой, хэрвээ тэр зовлон амсах шаардлагатай бол. Заримдаа гэгээрсэн хүн хувь заяагаа, зовлонгоо хүртэл зүүдэндээ туулж чаддаг. Тэр үүнийг бие махбодын амьдралдаа туулж амсах шаардлагагүй. Ирээдүйн хувь заяаг зөвхөн гэгээрээгүй хүн л туулж амсах ёстой. Гэгээрсэн хүний хувьд Их Багшийн Хүч эсвэл БУРХАНЫ Ивээл үүнийг шийдэж, түүний замыг цэвэрлэх мэт тэр бүхнийг арчиж, зайлуулдаг.

БУРХАНТАЙ дахин холбогдох үед, Их Багшийн Хүч тогтсон үйлийн үр буюу – тогтсон хувь заяаг өөрчилж – ирээдүйн хувь заяаг шатааж устгадаг. Иймээс ах эсвэл эгч нар энэ амьдралдаа дахин ирэх шаардлагагүй, эсвэл тэднийг хүлээж буй тэр зовлонг даван туулах шаардлагагүй.

(“Энэ арга болон Йогананда, Шри Чинмой, Кирпал Сингх зэрэг бусад сүнслэг ухааралд хүрсэн Их Багш нарын аргуудын хооронд ямар ялгаа байна вэ?”) (“Энэ техник болон Йогананда, Шри Чинмой, Кирпал Сингх зэрэг бусад Их Багш нарын – нэвтэрсэн, гэгээрсэн Их Багш нарын – аргуудын хооронд ямар ялгаа байна вэ?”)

Өөр өөр Багш нар л гэж бодож байна. Та өөртөө тохирохыг нь сонгодог. Ямар ч харьцуулалт хийх ёсгүй. БУРХАНЫГ олох ямар ч арга техник гэж байхгүй. Зөвхөн Их Багшаар – амьд хүнээр дамжин урсах БУРХАНЫ Ивээл л байдаг. Хэрвээ ямар нэг арга техник – – арга техник гэх зүйл – байсан бол аль хэдийн бүх шашны бүх Библид бичигдсэн байх байсан. Хүний хэлээр харилцахын тулд бид үүнийг техник, эсвэл арга, эсвэл зам гэж нэрлэхээс өөр аргагүй. Үнэндээ ийм зүйл гэж байхгүй. БУРХАН үргэлж ӨӨРИЙГӨӨ амьд ӨӨРИЙНХӨӨ тусламжтайгаар заахыг сонгодог. Иймээс энэ үүргийг хүлээсэн амьд Найз, амьд Хөтчийн хэрэгцээ байдаг.

Бидний хэн нь ч БУРХАНЫГ бүрэн мэдсэн үедээ энэ үүргийг гүйцэтгэж чадна. Үүний тулд эго үхэх ёстой. Хувь би – бид ямар ч нэрээр нэрлэх бай: “намайг, би, минийх”– эхлээд арилах ёстой. Гэхдээ энэ нь зүгээр л ингэж хэлснээр, эсвэл бидний хүссэнээр арилдаггүй. Энэ нь БУРХАНЫ сургалт, БУРХАНЫ Ивээл, сүнсийг цэвэршүүлэх үйл явцаар дамждаг – тухайн хувь сүнсний дотор өрнөж буй үйл явц юм. Гэхдээ бидний хэн нь ч үүнийг хийж чадна. Тиймээс арга техник гэдэг зүйл үнэхээр байлаа ч, дамжуулах арга барил, адис нь хүн бүрийн хувьд өөр өөр байдаг. Мөн та аль сургалт, эсвэл аль Багштай барилдлагатай гэж мэдэрч байгаагаа сонгох хэрэгтэй.

Миний мэдэхээр дээр дурдсан бүгд агуу Багш нар юм. Та Тэдний хэнийг нь ч сонгосон би зүгээр л баяртай, баяртай, баяртай байна – намайг сонгохгүй, Тэдний хэнийг нь ч сонгосон бай, энэ нь танд сайн байх болно. Гэхдээ амьд Нэгнийг сонго. Их Багш Чинмой одоо ч амьд байгаа, харин бусад хоёр нь, миний бодлоор, Тэд аль хэдийн салах ёс хийсэн. Тэд өөр газар, өөр зүйл хийж байна. Зөвхөн амьд Багш л танд БУРХАНЫ энэ Ивээлийг дамжуулж чадна. Энэ бол ТҮҮНИЙ Хууль.

(Энэ нь эхлээд англи хэл дээр байна.) Тийм ээ, гэхдээ та эхлээд Итали хэл рүү, дараа нь Англи хэл рүү орчуулна. (За.)

(“Та хүмүүст жинхэнэ гэгээрэлд хүрэх талаар хэрхэн заах вэ? Та тэдэнд биечлэн заах уу эсвэл бусдын тусламжтай заах уу? Арьяабалын бясалгалын Аргыг заадаг бүлэг байдаг уу? Та энэ аргыг нээх үедээ, гэр бүлийнхэнтэйгээ хамт судалсан уу? Таны эцэг эх шашинтай хүмүүс үү?”) (Үнэндээ, маш олон асуулт байна.) Өө. би мэднэ. (“Та хүмүүст жинхэнэ (дотоодын Диваажингийн) Гэрэлд хүрэх аргыг хэрхэн заах вэ? Та хүмүүст биечлэн заах уу, эсвэл бусад хүмүүсийн тусламжтай заах уу? Ромд Арьяабалын бясалгалын Аргыг заадаг бүлэг байдаг уу? Та энэ аргыг хэзээ нээсэн бэ? Та үүнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт судалсан уу? Таны эцэг эх шашинтай юу?”) Гуйя, жижигхэн үлгэр товхимол байдаг; миний “чухал биш” мэдээлэл бүгд тэнд бий. Ромд бидэнд хэд хэдэн холбоо барих хүн бий. Мөн энэ аргыг илүү сайн эзэмшсэн зарим ах, эгч нарыг та бүхний асуултад хариулж, олон суурь зүйлсийг заахын тулд түр хугацаагаар үлдээх болно. Мэдээж, би та нарт биечлэн заах болно. Гэхдээ та нар зөвхөн нэг удаа сурах хэрэгтэй бөгөөд дараа нь өдөр бүр ганцаараа хийж чадна. Та нарт асуулт байвал биднээс дахин асууж болно.

Photo Caption: “Эртний ой дотор эрч хүчтэй, жижиг залуу ой модод урган цэцэглэдэг.”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (7/11)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-08-26
551 Үзсэн
33:26
Онцлох мэдээ
2026-08-25
184 Үзсэн
Веганизм: Эрхэм амьдралын хэв маяг
2026-08-25
176 Үзсэн
Богино хэлбэр
2026-08-25
550 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах