Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
2026 оны 7-р сарын10-ны баасан гарагт бидний Хамгаас Эрхэм Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) бяцхан шувуу-хүн айлчилсны дараа урам зориг авч, дэлхий нийтэд зориулсан сонирхолтой айлдварыг бичлэг хийн илгээлээ. Энэхүү хоёр хэсэгт шуурхай мэдээний 2-р хэсэгт Их Багш гайхамшигтай мэдлэг, тайван зан чанартай гэрэлт цох Ди хатагтайтай хийсэн сонирхолтой ярианыхаа тухай өгүүлнэ. Мөн Их Багш залуу байхад нь үзүүлсэн тусламжийг одоогийнхтой харьцуулан БУРХАНААС асуусан асуултад Төгс Хүчит БУРХАН хэрхэн хариулсныг эелдгээр хуваалцлаа. Би өмнөх дүрс бичлэг дээрээ та бүхэнд аль хэдийн баяртай гэж хэлснийхээ дараа гадагш гарсан юм. […] Тэгтэл би нэг гэрэлт цохыг олж харлаа. Үнэхээр үзэсгэлэнтэй. […] Тэгээд та нарт ямар харагддагийг нь үзүүлэхээр би яаран хэдэн зураг авсан. Тэр эмэгчин. […] Хөөх, тэд амгүй юм байна. Амгүй, хоол ч иддэггүй төрөлтөн байдаг гэдэгт итгэх үү? Ийм өчүүхэн төрөлтөн гэхэд ямар гайхалтай бүтээгдээ вэ. […] Би түүнээс ийм амьдралдаа сэтгэл хангалуун байдаг эсэхийг нь асуув. Тэр “Үгүй.” гэж хэлсэн. Би “Юунд нь сэтгэл дундуур байдаг вэ?” гэж асуулаа. […] “Амьдрал чинь маш богино, хэрэгцээ чинь ч үнэндээ бүрэн хангагддаггүй. Энх тайвны үйлийн үр надад хүнд гэдгийг яаж мэдсэн юм бэ? Үүнийг яаж мэдсэн юм бэ?” […] “Ямар сургуульд сурсан юм бэ? Саяын хэлсэн шиг ийм цэцэн мэргэн гүн ухааныг хаанаас олж авсан юм бэ? Бидэнд хэлж өгнө үү?” […] “Чи намайг үнэхээр их гайхширууллаа. Чамтай ярилцана гэж би огт төсөөлөөгүй. Өөр олон төрөлтөн өдөр бүр над дээр ирж, чиний хэлсэнтэй төстэй зүйл ярьдаг. Гэхдээ өнөөг хүртэл би тэднээс өөрийнх нь мэдрэмж, төрөл авалт зэрэг зүйлийнх нь талаар асууж байсангүй.” […] Их Багш гэрэлт цох Ди хатагтайгаас ямар сургамж авсан, Ди хатагтайн зүйл гайхмаар урт насалдаг тухай, мөн Их Багшийн ээжийн хэлсэн гэртээ харж болох азын гурван шинж зэргийн талаар илүү ихийг мэдэхийн тулд үргэлжлүүлэн үзээрэй. Энэхүү айлдварыг илүү олон хэлний хадмал орчуулгатайгаар 2026 оны 7-р сарын 23-ны пүрэв гарагт Багш шавийн шүтэлцээгээр хүлээн авч үзээрэй.











