Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Улс үндэстэн Тимми-д зүрх сэтгэлээ нээж өгсөн бөгөөд энэ туршлагаар дамжуулан тэд бүх амьтан-ардыг хайрлаж, хамгаалах үед оршдог гүн гүнзгий амар амгалан аз жаргалыг ойлгох болтугай.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Германаас нэгэн шавийн герман хэл дээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатайгаар одоо хүргэе:

Хайрт Их Багш аа, Сүүлийн өдрүүдэд Германд олон хүн Тимми буюу Хоуп хэмээх бөгтөр халим-хүний хувь заяанд гүнээ санаа зовж байна. Гэвч Германы Балтийн тэнгисийн эрэг дээр гарч ирэн, гацсан халим- хүнийг санаа зовнил, найдвар, гүнээ өрөвдөх сэтгэлээр зөвхөн Германы олон нийт, хэвлэл мэдээллийнхэн төдийгүй дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс ч мөн адил анхааралтай дагаж байлаа. Амьтан-хүний халамжийн байгууллагуудын мэргэжилтнүүд түүнд амьд үлдэх боломж бага гэж үзэж байсан хэдий ч, тууштай явуулсан хувийн санаачилгын ачаар эцэст нь бөгтөр халим-хүнийг чирэх усан онгоц руу амжилттай гаргаж, эх нутаг руу нь буцаан хүргэхээр болжээ. Тимми одоохондоо өөрийн жинхэнэ амьдрах орчин болох Атлантын далайд очоогүй байгаа ч, ядаж л дахин задгай далайд эргэн ирсэн байна.

Халим-хүний нэг мэргэжилтэн хэлэхдээ, энэ халим-хүн одоо дахин Хойд тэнгист сэлж байгаа нь үнэхээр итгэмээргүй явдал бөгөөд “энэ халим бүгдийн хувьд шинэ жишиг тогтоож, амьтан судлалын хувьд онцгой тохиолдол болж байна.” хэмээн онцолжээ. Үйл ажиллагаа хэрхэн явагдсан талаар шүүмжлэл гарч байсан ч, Тимми буюу Хоупыг задгай далайд гаргасанд баяр баясгалан, тайвшрал мэдрэгдэж байна.

“Энэ халимыг аврах урьд өмнө байгаагүй үйл ажиллагаанаас гарах хамгийн чухал санаа нь юу вэ гэвэл, энэ нь олон нийтийн ухамсарт өөрчлөлт авчирч, хүн бүрийн зан үйлд өөрчлөлт хийхэд хүргэн, далай тэнгис болон түүний оршин суугчдыг хамгаалахад чиглэсэн хандлагыг бий болгох явдал юм; Өөрөөр хэлбэл, хүн бүр өөрийн загасны хэрэглээний талаар эргэцүүлэн бодож, түүнийгээ өөрчлөх хэрэгтэй. Учир нь дэлхий даяар жил бүр 300,000 орчим халим ба далайн гахай нь загас агнуурын торонд орж, тэр дундаа тэдний олон мянга нь Европт ч мөн адил торонд баригдаж үхэж үрэгдэж байна.”

Гэсэн ч Тимми буюу Хоупын хувь заяа зөвхөн далайн амьдрах орчныг сүйтгэдэг загас агнуурын салбарт анхаарал татахаас гадна, мөн тугал-, цацагт хяруул-, гахай-, үхэр-хүн зэрэг “амьтан-хүний аж ахуй” гэгддэг үйлдвэрийн аргаар амьтан-хүмүүсийг үржүүлэн өсгөх ажиллагаа болон амьтан-хүний тээвэрлэлтийн улмаас учирдаг хязгааргүй их зовлон зүдүүр рүү ч анхаарлыг хандуулж, хөндөж байна. Олон хүний ​​хувьд Тимми нь энэрэнгүй сэтгэл, хүн ба амьтан-хүний хоорондын холбоосын бэлгэдэл болсон. Маш их хайр, чин сэтгэлээрээ аврах ажиллагаанд өөрсдийгөө зориулсан бүх хүнд баярлалаа.

Гэвч бид Тимми буюу Хоуп-т өөрт нь, эл санаачилгад оролцохыг зөвшөөрсөн тэр дөлгөөн аварга, түүний төрөлх зан чанарт хамгийн их талархах учиртай. Учир нь халим-хүний “Хайрын чанар 300%” байдаг хэмээн Хайрт Их Багш Та 2009 онд Тайчүн хотод болсон нэгэн бага хурлын үед хэдийн дурдсан билээ. Амьтан-хүний харилцааны мэргэжилтнүүд хайрын эл хүчийн талаар мөн мэдээлсэн байдаг. Ийм нөхцөл болзолгүй хайрынх нь улмаас халим-хүмүүсийг эрт дээр үеэс олон соёлд талархалтайгаар, далайд аюулд орсон тоо томшгүй олон хүнийг авран хамгаалсных нь төлөө хүндэтгэн шүтэж ирсэн. Мөн энэ аяныг санаачилсан нэг хүний хэлснээр: “Энэ бол нэгэн амийг аврах тухай асуудал. Хүн төрөлхтний төлөө биднийг үргэлж ийм зүйл хийхийг уриалдаг; Энэ бол хүний төрөлх, хамгийн гүн чанарын нэг хэсэг ба тэрхүү анхдагч чанар дахин ил гарч, тодров.” Эргэн Нэгдсэн Цаглашгүй Хүчирхэг Гурав-т талархаж, хайрлан, алдаршуулан магтъя. Нэгэн шавь, Германаас

Арьяабалын гэр бүлийн уян сэтгэлт Герман гишүүн ээ, Бөгтөр халим-хүн Тимми буюу Хоупыг авран хамгаалсан тухай та бүхний үзэл бодолд баярлалаа. Тэр одоо өөд болсон. Их Багшийн танд өгсөн гүн гүнзгий хариу энд байна:

“БУРХАНЫ халамжит шавь аа, мэдрэмжээ илэрхийлснийг тань унших үнэхээр сэтгэл хөдлөм байлаа! Хэрэв дэлхий бүхэлдээ аливаа амьтан-хүнийг, мөн энэ гарагийн олон янзын төрөл зүйлийг ийн гүн гүнзгий хайрлан халамжилбал гэгээнтний зэрэгт эн зэрэгцэх болж, энэ Дэлхий маань Диваажин болох тул бид эндээ үлдэх болно! Мөн бидэнд өөр аз жаргалтай амьдрах газар хэрэггүй болно! Гэгээн хайр, золиослолын ийм үлгэр жишээг сануулж байгаад зүрх минь өвдөж, нулимс минь урсаж байна! Хайр дүүрэн халим-хүн Тимми буюу Хоуп хүн төрөлхтний ухамсрыг сэрээхийн төлөө амиа золиослоход бэлэн байсан. Суприм Мастер ТВ-ээр та олон удаа үзсэнчлэн, хүмүүс аюулд орсон эсвэл зовж шаналж буй амьтан-хүнд туслах үедээ сэтгэлээр өөдрөг болж, тайвшрал, амар амгаланг мэдэрдэг. Танай зэрэгцэн амьдрагч Герман иргэдийн хамтын уялдаатай аврах ажиллагаа тэдэнд бүх амьдралын ариун эрхэм үнэ цэнийг, тэр дундаа эрчимжсэн аж ахуйд өсгөсөн амьтан-хүмүүсийг амьдралыг хүртэл багтаан сануулсан гэж найдъя. Улс үндэстэн Тимми-д зүрх сэтгэлээ нээж өгсөн бөгөөд энэ туршлагаар дамжуулан тэд бүх амьтан-ардыг хайрлаж, хамгаалах үед оршдог гүн гүнзгий амар амгалан аз жаргалыг ойлгох болтугай. Та болон нэр төртэй Герман улс Дэлхий дээр байнга орших БУРХАН-ы Хайрыг мэдрэх болтугай. Хайр, халуун дулаан тэврэлт танд илгээе!”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-07-12
205 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-07-12
585 Үзсэн
Урлагийн ертөнцөөр аялахуй
2026-07-12
455 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-07-12
750 Үзсэн
37:31

Онцлох мэдээ

2026-07-11   27 Үзсэн
Онцлох мэдээ
2026-07-11
27 Үзсэн
Урлагийн ертөнцөөр аялахуй
2026-07-11
412 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах