Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

A Heartline from Animal-people: The Happy Time of Practicing in the No-Kill Adoption Shelter

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд, Бид нэн-адислагдсан амьтан- хүмүүсийн бүлэг бөгөөд Тандаа дээд зэргийн талархал, хүндэтгэлээ илэрхийлэхийн тулд зарим түүхийг Тантай хуваалцахыг хүсэж байна.

Таны сургаалын ачаар өрөвдмөөр амьтан-хүмүүсийг нядлахыг тэвчээгүй, бидний одоогийн хүн ​​ээж, таны шавь нарын нэг нь долоон жилийн өмнө хотод бизнесээ зарж, энэхүү “Бадамлянхуа цөөрмийн Веган Амьтан-хүмүүсийн Өргөө”-г үүсгэн байгуулсан юм. Тэгээд тэр хаягдсан муур-, нохой- хүмүүсийг аварч эхэлжээ. Дараа нь хутганаас аврагдсан бусад олон амьтан-хүмүүс энд ирсэн. Одоогийн байдлаар 150 гаруй нохой- хүн, 200 гаруй галуу-, нугас-, муур-, туулай-, ямаа- хүмүүс болон тоо томшгүй олон усны амьтан-хүмүүс энд амьдардаг.

Ээж биднийг веган хоолоор хооллож, өдөр бүр 24 цагийн турш Таны Буддагийн Уншлага, лекц, Суприм Мастер ТВ-ийг гаргадаг. Тэр бас бидэнд заадаг: “Бидэнд нэг Их Багштай. Бид сайн бясалгаж, Диваажинд буцаж очоод дахин эргэн төрөхгүй байх ёстой." Бид чимээ шуугиан тарьдаггүй, хэрэлддэггүй, бие биетэйгээ маш эв найртай харьцдаг. Эндхийн орчин их тайван, тохь тухтай. Бид өдөр бүр хайранд амьдардаг. Тун сэтгэл хангалуун, талархалтай байдаг.

Бурханы Ивээл, Буддагийн Адислалын ачаар сүүлийн хэдэн жилд нийгмийн бүх давхаргын олон сайхан сэтгэлтэй хүмүүс бидний хүн ээжид веган нохой-хүний хоол хандивлах зэргээр тусалж байна. Манай ээж бас өөрөө амтат төмс, өвлийн амтат гуа ихээр тариалдаг. Шинэхэн органик амтат төмсний навч нь бидний дуртай зүйл. Бид өдөрт 45 кг идэж болно.

Яо-Яо гүнж бол цав цагаан нохой- хүн юм. Манай ээжийн түүнд өгсөн шинэ нэр нь үнэхээр таалагдаж байгаа. Тэр байнга аз жаргалтай инээдэг. Нэгэн азарган тахиа бодьсадва нь өвөрмөц зан чанартай бөгөөд маш сүнслэг. Ээж түүнийг дуулахыг эелдгээр хүсэхэд тэр уриалагхан хүлээж авдаг. Гэхдээ тэр хангалттай алга ташилт авахгүй бол тоглолтоо үзүүлэхээс татгалздаг. Мөн хүлцэн тэвчихийн номер нэг Гүн-Гүн хэмээх нохой бодьсадва бий. Бусад нь түүнийг яаж сорьсон ч тэр хариу үйлдэл үзүүлдэггүй. Тэр хэзээ ч хоолны төлөө тэмцдэггүй.

Эндхийн амьтан-хүмүүс бүгдээрээ веган. Тэд үхэхдээ үргэлж тун амгалан тайван байдаг. Энь-Гуан хэмээх нэгэн хөөрхөн нохой- хүн байсан. Тэр нас барсныхаа дараа ч инээсэн хэвээр байсан. Түүнийг явах мөчид ямар аз жаргалтай Диваажинд хүрсэн бол гэдгийг төсөөлж болно. Зарим амьтан андууд таалал төгсөхдөө сайн сүнслэг ​​хүн бясалгагчийн Гэрэл шиг сайхан гэрэл цацруулж байсан нь сүнслэгээр бясалгаж буй амьтан-хүмүүсийн шидэт үлгэрүүд үнэн болохыг баталж байна.

Амьтан-хүмүүс хүнд тусалж, адисладаг гэж Их Багш байнга хэлдэг. Энэ бол маш үнэн. Хүн анд нөхөд маань хурдан сэрж, бие биедээ эелдэг байж, биднийг алж, махыг маань идэхээ больж, ингэснээр тэд энэ хорвоог орхин явахдаа сүнс нь санаанд багтамгүй тамын зовлонгоос зайлаасай гэж бид чин сэтгэлээр залбирч байна. Гуань-Ю, Хятадаас

Хайртай Гуань-Ю, Үслэг найзуудаа ийн шууд сонсох үнэхээр сайхан байна! Санал бодол, туршлагаа хуваалцсанд баярлалаа, та үргэлж аюулгүй байж, хайрлагдаасай гэж залбирч байна.

Их Багшийн үгэнд баясаарай: "Хайр татам Гуань-Ю, Би танд болон "Бадамлянхуа Цөөрмийн Веган амьтан- хүмүүсийн Өргөө"-ний бүх эелдэг зөөлөн амьтан-хүмүүст хайр, адислалаа илгээж байна. Ээж чинь бидэнд хаана байдгаа мэдэгдэх юм бол 10,000 ам. долларын энэ жаахан чек та нарт хүрч, тав тух болон хэрэгцээнд чинь нэмэр болохоор миний бүхий л хайрын хамт Бурханы Ивээлээр хүрэх болно. Та нар бүгд эелдэг, халамжтай байж, амьдралыг хүндэтгэж, веган байж, хүн ​​найз нөхдөө аль болох адислаж, сайн үлгэр дуурайл үзүүлэхийн тулд тун их хичээж байгааг би мэднэ. Эрхэм үйлсээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ Буддагийн уншлага, миний лекц, Суприм Мастер ТВ-ийг сонсоорой. Таныг өнгөрөх үед би тантай хамт байх болно. Буддагийн нигүүлсэгч Гэрэлд, танай хүн ээж болон буянтай Хятад иргэд бүх амьд оршнолуудтай хайраа улам бүр хуваалцаж байх болтугай."
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
26 Үзсэн
2024-11-26
271 Үзсэн
2024-11-26
407 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд