Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Энх тайвны үйлийн үрийн бүрхүүлийг хэрхэн илүү сайн нээх вэ, цуврал лекцийн 4-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
За, одоо бид энх тайвны талаар дахин ярья. Энх тайван тогтнох гэж яагаад ингэж удна вэ? Учир нь маш их үйлийн үр хоорондоо холилдсоноос үүдэн дэлхийн энх тайван болон дайны тусгай үйлийн үрийн бүрхүүл үүсдэг байна. Нийгэм болон дэлхий дахин дахь гадаад орчны үйлийн үр нь дайны үйлийн үрийн бүрхүүл доторх үйлийн үртэй яг адилхан тул дайн туйлын амархан дэгддэг. Эдгээр нь бүрхүүл дотроо байх ч маш хурдан дүрэлзэн гадагшилна. Бүрхүүл дүүрэх үедээ дайн болон тэсэрдэг. Харин энх тайвны үйлийн үрийн бүрхүүл үүнээс өөр юм. Дайны үйлийн үрийн бүрхүүл дотроо маш хүчтэй бөгөөд дэлхийн хүмүүсийн аллага, хөнөөлийн гаднах энергитэй нийцдэг тул холбогдоход амархан.

Яг атомын бөмбөгийг харвал тэр нь өөр юу ч нэвтрэхээргүй маш онцгой бодисоор бүрхэгдсэн байдагтай адил. Гэвч нээгдэх үедээ алж, сүйтгэнэ. Тэгэхэд хэн ч зогсоож чадахгүй. Харин атомын бөмбөг доторх цөмийн материалын савтай төстэй саванд хэрэв ус хийвэл тэр нь савнаас гоожихгүй. Ус амьдралд зайлшгүй хэрэгтэй байсан ч гоожихгүй. Энэ бол үхэх сэхэхийг шийдэх бодис. Та устай байх ёстой, эс бөгөөс үхнэ. Гэсэн ч атомын бөмбөгийн дотор байдаг цөмийн материалын оронд тэр саванд ус хийвэл ус зүгээр шууд гоожихгүй, бөмбөг шиг тэсрэхгүй, хаа сайгүй асгарахгүй. Тэгэхгүй. Хэрэв ус авахыг хүсвэл цорго хийнэ, эсвэл нүх өрөмдөх ёстой. Гэвч цөмийн сав нэвтэршгүй, зөвхөн ямар нэг холбох зүйл, цахилгаан товчлуур байвал өөр хэрэг. Тэгээд товч дарах зэрэг ямар нэг юм хийхэд энэ нь тэсэрнэ. Харин усны хувьд нүх өрөмдөж дуслуулахгүй л бол аяндаа өөрөө гарах нь маш хэцүү.

Тэгэхээр энх тайван ч бас ийм юм. Бид энх тайван хаа сайгүй дусалж шүүрч байгааг харж байна. Дэлхий даяар хаа сайгүй болж буй маш олон энх тайвны хэлэлцээ, энхийн тохиролцоог та нарт бид байнга үзүүлж байгаа. Гэвч жинхэнэ энх тайван, бүтэн цогц энх тайван, бүрэн энх тайван бүхэлдээ тэгээд гараад ирж чадахгүй. Яг тэр цөмийн саванд хэрэв бид нүх өрөмдөж чадвал дотор нь байгаа ус нь аажмаар гарахаас өөр аргагүй болохтой адил. Энэ энх тайвны бүрхүүлийг нээхийн тулд бидний өрөмдөж чадах нүх бол энх тайван өөрөө юм. Гэр бүлийн амар амгалан, улс үндэстнүүдийн дотоодын амар амгалан, хамаг төрөлтний амгалан тайван амьдрал. Бид энх тайвны үйлийн үрийн бүрхүүлд том нүхнүүдийг үргэлжлүүлэн өрөмдөж чадахгүй байгаа шалтгаан нь бидэнд багаж хэрэгсэл байхгүйд оршино. Бидэнд энх тайвны тэрхүү багаж хэрэгсэл алга. Зөвхөн энх тайван л энх тайвныг үүсгэж чадна. Бид их хэмжээгээр алсаар байна. Бид амь их хөнөөсөөр байна. Бид одоо ч зэрэгцэн оршигч бусад төрөлтнийг идэж, нядлахыг дэмжсээр байна.

Бид энэ дэлхий болон амьдралаа түрээсэлж байгаа юм шүү дээ. Амьтан-хүмүүс болон бусад төрөлтөн ч мөн адил. Тиймээс бид бүгд нэг том байшин болох дэлхийг түрээслэгчид л юм. Дэлхий бол том байшин, бид энд түр хугацаанд ямар нэг зүйл, амьдрах орон сууц түрээсэлж буй түрээслэгчид л юм. Та нар үүнийг харахгүй байвч үнэндээ тийм. Үүнтэй маш төстэй. Та бүгд ажиллаж, орлого олж, өдөр бүр элдэв асуудалтай зууралдаад хэт завгүй байдаг. Тиймээс та нарт үүний тухай хэтэрхий их бодож, ийнхүү задлан шинжлээд, төлөх боломжгүй болтол нэмэгдсээр байгаа түрээсээ зогсоох арга зам хайх цаг байдаггүй. Үйлийн үр яг л ийм, яг түрээс шиг, төлөх албатай түрээсийн төлбөр шиг тань. Гэвч тэнд амьдрах тусам, үүнийг ч түүнийг ч хийх тусам улам их түрээс төлөх ёстой болдог. Зугтах аргагүй. Тэгээд та нар энэ байшингаа бүр эвдэж гэмтээхийг оролдож байна. Тэгвэл мэдээж байрны эзэнд бүр илүү ихийг төлнө биз. Бид хэт их түрээс төлж байна. Бид Дэлхий дааж чадахаас илүүг зарцуулж, бүгдийг нь дэмий үрж байна. Бид цэвэр, ариун усыг дэмий үрж, БУРХАН биднийг амьдруулах гэж бүтээсэн сайхан агаарыг сүйтгэж байна. Бид төлж чадахаар бага түрээстэй байхад нийцэхгүй өөр бусад олон зүйл хийдэг.

Харин энх тайвны үйлийн үр манай дэлхийд хэдийн ирчихсэн. Тиймээс Нарны Хаан үүнийг та нарт зарласан. Шувуу-хүмүүс ч та нарт хэлдэг, бүх амьтан-хүн хэлдэг, бүр хэрэм-хүмүүс, аалз шиг жижиг шавжууд хүртэл өдөр бүр надад ирж “Энх тайван энд байна.” гэж хэлдэг. Би “Мэднэ, мэднэ. Би зүгээр л илүү их ажиллах хэрэгтэй.” гэдэг. Одоо та бүхэн манай дэлхийн энх тайвны үйлийн үрийг бүрхэж байсан энх тайвны үйлийн үрийн бөмбөлөг бүрхүүлд БУРХАНЫ Ивээлээр, Эргэн Нэгдсэн Хэмжээлшгүй Хүчит Гурвал болон зөв шударга чиглэл рүү эргэж, энэрэл нигүүлслийг хэрэгжүүлж буй дэлхийн хүмүүс хэдэн нүх гаргасныг харж байна. Тиймээс гараг маань илүү дээрдсэн. Өөрөөр хэлбэл энх тайван илүү илт болсон. Гэхдээ энэ нь бүрэн тогтсон гэсэн үг биш. Би тэр агуу цагийг хүлээсээр л байна.

Та нарын энх тайвны төлөөх залбирал, чин сэтгэлийн залбирал тус болдог шүү. Та нарын веган амьдралын хэвшил маш их тус болдог. Төрөөгүй үрдээ үзүүлэх энэрэл, хайр тань бүр ч илүү их тус болдог. Бүх зүйл нэмэртэй байна. Тиймээс бид тэр нэвтэршгүй бөмбөлөг бүрхүүлд нүх өрөмдөж чадсан бөгөөд түүгээр энх тайвны эрчим гадагшлан, дэлхийг маань адисалж, одоог хүртэл алхам алхмаар энх тайвныг цогцлоосоор байна. Гэх мэт...

Ойрх Дорнодод хүртэл, жишээлбэл Иран бөмбөгдөлтөө зогсоож, Израилын эсрэг дайныг зогсооно гэж аль хэдийн зарлалаа. Гэвч Иран зөвхөн өөрсдийнхөө төлөө шалтаг хэлээгүй. Тэд Ливаныг өөрсдийн ахан дүүс гэж мэдэгдэн, тэднийг хамгаалах ёстой гэдгээр шалтагласан. Энх тайвны төлөө илүү олон шалтаг байгаагүй. Гэсэн ч бүх дэлхийн хүмүүс өөрчлөгдсөн, өөрөөр хэлбэл олон хүн өөрчлөгдсөн. Миний санасан шиг олонх нь биш ч гэсэн тэд илүү энэрэнгүй болж, илүү нигүүлсэнгүй амьдралын хэв маягийг даган, бусдыг илүү боддог, илүү энх тайванч сэтгэлгээтэй, бүх дэлхийн энх тайвныг улам бүр дэмждэг, дайн тулааныг сэтгэл, оюунаараа илүү их буруушаадаг болсон. Мөн тэд веган болцгоосон. Өнөө үед маш олон, урьдынхаас хавьгүй олон болоод байна. Веган хоолыг урьдынхаас маш их, бүр хавьгүй их үйлдвэрлэж байна. Энх тайвны төлөө урьдынхаасаа хавьгүй илүү идэвхтэй, бодитой, учир зүйтэй хэлэлцэн тохиролцож байна.

Тиймээс бид энх тайван бүрэн тогтнохын төлөө залбирч, найдан, бас хувь нэмрээ оруулах ёстой. Байшинг ганц тоосгоор барьдаггүй. Өдий төдий олон тоосго, мөн цемент, ус, элс гэх мэт бусад материал хэрэгтэй. Энх тайванд хувь нэмэр оруулахад ч олон зүйл хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал нь веган хооллолт, веганизм. Учир нь энэ нь өөртөө энх тайван, хайр, энэрэл, амьдралыг хайрлах, амьдралыг тэтгэх, амьдралыг хамгаалах бүх зүйлийг агуулдаг. Энэ нь бүхэлдээ энх тайван. Энэ бүхэн сөрөг тал болох дайны эсрэг үйлчилдэг энх тайвны бүрэлдэхүүн хэсгүүд юм. Тиймээс үүнийг бодолцоорой.

Би веганизмд дуртайдаа л та нарыг веган болгох гээд байгаа юм биш. Дуртай нь үнэн. Гэвч энэ нь бүх төрөлтөн болон ялангуяа хүмүүсийг нийтэд нь хамгаалахын төлөө юм. Учир нь хүмүүс л дайтаж, эсвэл энх тайвныг сахиулдаг. Энх тайван удаан ирж буйн учир нь энх тайвны үйлийн үрийн бүрхүүлийг тэсэлж, бидний хүсэл зорилгыг дэмжих энх тайвны энергийг хаа сайгүй түгээх хангалттай нүх бидэнд алга байна. Иймээс веган байж, төрөөгүй үрсээ хамгаалан, энх тайвантай холбоотой бүхнийг дэмжиж, өөрсдөө амгалан амьдран, уужуу тайван бодолтой байгаарай. Гэмгүйчүүдийг алж, хөнөөхтэй холбоотой юуг ч бүү дэмж. Ийм чөтгөрийн ажлыг дэмжих юуг ч бүү хийгээрэй.

Би амьтан-хүмүүс, нялхсын хөгжилтэй, хайр дүүрэн дүрс бичлэгийг олноор цуглуулахыг хичээдэг. Бүгд ухаалаг. Амьтан-хүмүүс ч, хүний нялх үрс ч тэр маш ухаалаг. Хэн мэдлээ, тэд гэгээнтэн, ерөнхийлөгч, эрдэмтэн, таны амьдарч буй болон хүүхдүүд тань амьдрах нийгэмд хэрэгтэй нэгэн болж төрж ч болох юм. Миний та нарт зориулж цуглуулаад манай телевизээр үзүүлдэг бүх бичлэгийг хараад хэн нэгэн яаж тэднийг, энэ хөөрхөн нялхсыг төрөхөөс нь ч өмнө хөнөөж чадахыг, энэ өхөөрдөм, хайраар дүүрэн, маш энхрий амьтан-хүмүүсийг яаж алж чадахыг та нар төсөөлж ч чадахгүй. Тэднийг зүгээр хараад л байхад бодол тань өөрчлөгдөнө шүү.

Учир нь хүмүүс, жишээлбэл, үйл явдлыг зүгээр уншихаас илүүтэй дүрслэн харах үедээ илүү хүчтэй энергийг хүлээн авч, асар их нөлөөг мэдэрдэг. Тиймээс бид чадах бүхнээ үнэнээр нь дүрсэлж үзүүлэхийг маш их хичээж байна. Энэ үнэхээр тус болдог. Энэ нь маш олон, нэн олон хүнд, олон тэрбум хүнд нөлөөлдөг. Хэрэв хүмүүс үүнийг өдөр бүр манай Суприм Мастер Телевизээр үзвэл бид тэдэнд сайн бүхнийг цуглуулан толилуулж байгаа. Зөвхөн эрүүл мэндийн зөвлөгөө гэх мэт биед хэрэгтэй зүйлээс гадна бусад агуулгыг ч цуглуулдаг. Хүнд, амьтан-хүмүүст бас тустай ямар л зүйл байна, түүнийг бид цуглуулж, нэвтрүүлгээрээ үзүүлэхийг хичээдэг.

Photo Caption: “ГЭРТ Тань Хүргэх Зам Мөрөөр л Замнаарай”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-06-30
623 Үзсэн
Урлагийн ертөнцөөр аялахуй
2026-06-30
417 Үзсэн
Онцлох мэдээ
2026-06-29
700 Үзсэн
35:03
Онцлох мэдээ
2026-06-29
198 Үзсэн
Богино хэлбэр
2026-06-28
2255 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах