Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Марагийн Хаан биет ертөнцийн 10 дүрмийг хуваалцав, 5 цуврал лекцийн 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Би түүнээс (Марагийн Хаанаас) “Энэ Хайр хаанаас ирдэг вэ? Ямар төрлийн Хайр дайныг ялан дийлж чадах вэ?” гэж асуулаа. Тэр хариуд нь “Таны Хайр болон шавь нарын Тань хайр.” гэсэн. Хөөх, үнэхээр их сэтгэл хөдөлж, баярласан шүү. Ядаж л бидний бясалгал дадал, бидний хайр дайныг зогсоож, энх тайвныг цогцлооход томоохон хувь нэмэр оруулж, бүрмөсөн биш, үүрд биш ч гэлээ нэмэртэй байдаг. Гэвч хэн мэдлээ үүрд байж ч мэднэ. Учир нь энд бид ганцаараа амьдардаггүй. Бусадтай амьдардаг болохоор дэлхийн хамтын үйлийн үрийн зарим хэсгээс хуваалцах ёстой. Бид бусадтай хамт хооллож, тэдний хоол, ургацыг иддэг. Бусдын бүтээлч эд, эд зүйлс зэргийг ашигладаг. Хэдийгээр Их Багш аль хэдийн хамгийн ихээр төлдөг ч гэсэн бид бага багаар төлөх ёстой. Хятадын Гэгээнтнүүдийн хэлснээр энэ дэлхий бол 世界是一個最大的染缸. нэг том будгийн сав юм. Энэ дэлхийд бидэнд зориулсан нэг их өнгөлөг будаг байхгүй. Зөвхөн хар, бор. Энэ нь гараг дэлхийн хувь тавиланг бүрхэж, хүн бүрийг зовоодог үйлийн үр юм. Тэд хардаг ч өөрчлөхийг хүсдэггүй, эсвэл өөрчлөгдөх хангалттай хүч байдаггүй.

Би санаж байгаагаараа энд тэндээс нь ярьж буй юм шүү. Учир нь харилцан яриа үргэлж нэг сэдэв рүү төвлөрдөггүй, заримдаа нааш цааш үсчих юм уу, эсвэл хамааралтай сэдвүүд гарч ирдэг. Тиймээс хамаагүй ээ. Би та нарын мэдэх ёстой зүйлсийг, эсвэл хэлж болох зүйлсээ л хэлж байна. Тиймээс би та нарт хэлэхэд, та нарын хайр, бидний хайр энэ дэлхийд үнэхээр сайн нөлөө үзүүлдэг. Маш том гэж хэлэхийг хүсэхгүй байлаа ч хүчтэй нөлөөтэй. Бидний хайр байгаагүй бол энэ дэлхий аль эрт устах байсан. Тиймээс хайр энэрэлт бясалгал дадлаа хийгээд л байгаарай. Хүчирхэг, хайр энэрэлт, халамжит, аугаа их энергитэй Арьяабалын бясалгалаа дадуулсаар байж, үргэлж та нартай хамт байн, аль боломжоороо тусалж байдаг Их Багшийн Хүчинд итгээрэй.

Гэхдээ та нарын хайр, хичээнгүй бясалгал дадал, Бурхан, Тим Ко Тү, Бурханы Хүү Есүс Христ Гуравт чин сэтгэлээсээ итгэх итгэл... Хоёулаа Бурханы Хүүхдүүд. Хамгаас Агуу Бурхан Хоёрыг Төрүүлсэн гэж Лаоз хэлж байсан. Тэгээд тэр Хоёр бүр олныг төрүүлж, улмаар 10,000 юмс энэ бүтээлээс, Ертөнц дэх энэ Хамгийн Агуу Төрөлтөөс бий болсон. Бурханы Хүүгүйгээр, энэ хоёр Бурханы Хүүгүйгээр хэн ч энд төрөх боломжгүй. Хэн ч өршөөгдөх ч боломжгүй. Хэн ч Гэгээнтний Түвшинд дэвших ч боломжгүй. Энэ гараг дээр Гэгээлэг Төрөлтнүүд цөөн байх тусам харанхуй нөмөрч, энэ гараг дээрх хэн бүхэнд илүү зовлон учирна, бие махбодгүй сүнс байсан ч илүү зовлон учирна. Тиймээс мэдээж Бурхан бол Хамгаас Өршөөнгүй, бас Уучлангуй. Бүхнийг Чадагч Бурханд бид өнө мөнхөд талархъя. Бурханд, МаПа-даа бид хэзээ ч талархаж барахгүй. Хамгаас Агуу Нэгэн ба цорын ганц Эцэг Эх минь.

Би Бурханы шавь нар та бүхэнд мөн талархаж байна. Та бүхэн энэ гарагт, агуу байдал, хайр, тэсвэр тэвчээр, адислалаар хувь нэмэр оруулж ирсэн. Та нарт баярлалаа. Суприм Мастер Телевизийн ажилтнуудад, байрлан ажилладаг ажлын багийнханд болон алсаас ажилладаг багийнханд талархъя. Та нарт гүнээ талархаж байна. Та нар надад байгаад үнэхээр их баярладаг. Харанхуйд эргэлдэх бусдыг гэх асар их хайр халамжтай, үнэхээр цэвэр ариун хичээл зүтгэлтэй байгаад тань маш их баярладаг. Та нарт үнэхээр их, маш их талархаж байна. Та нарт өгч болох ямар л буян байна, би үргэлж дуртайяа өгөхөд бэлэн. Энэ биет, сорилт ихтэй дэлхийд би та нарт чадах бүхнээрээ үргэлж тусалдаг. Та нар мэднэ. Та нар намайг харахгүй байсан ч би үргэлж хажууд тань 24/7 та нартай ажилладаг. Миний өөрийн ажлаас гадна бид бүгд адилхан ажилладаг. Би та нарт үүрд хайртай шүү. Бид үүрдийн сайн найзууд. Үүрдийн сайн найзууд.

Тэгэхээр Марагийн Хаан та нарыг болон бидний ажлыг ихэд биширсэн. Тэр бас намайг магтаж, огтхон ч миний эсрэг бус байгаа. Тэрээр өөрийнхөө тухай тайланд “Би Таны ажилд дагаар орсон. Учир нь Таныг хүндлэх нь зохистой.” гэх мэт үгс хэлсэн. Би түүнд үнэхээр их талархаж байгаа.

Би Бурханд талархаж байна. Амьдралд минь болж буй том жижиг юм бүхэнд би Бурханд талархдаг. Би юу ч идэж уусан энэ хүртэл үргэлж Бурханы Зарлигийн, Бурханы Тааллын дагуу байдаг. Хэдийгээр Бид Нэг ч гэлээ Бурханы Зөвшөөрөлгүй, Зарлиггүй би юу ч хийдэггүй. Гэвч сүнсэндээ, сэтгэлдээ би үргэлж Бурхан бол Хамгаас Дээд, Бурхан бол Хамгаас Агуу, Бурхан бол Аав Ээж Онцгой Нэгэн, хамаг төрөлтний, миний ч бас Цорын Ганц Аав Ээж гэдгийг санадаг. Үүнийг байнга санаж яваарай, Бурханд талархаж, Бурханд найдан, Бурханд итгэж, Бурханы зөвлөгөөг боломжтой бол ямар ч үед дагаарай.

Бурхан надтай олон удаа ярилцсан. Тэр намайг “Хайрт Охин минь.” гэдэг. Тэгж дууддаг. Аль эртнээс тэгдэг байсан. Бид Нэг болохоос ч өмнө. Үүнд нь үргэлж нулимс гардаг байлаа. Энэ нь үргэлж надад “Бурхан минь, Бурхан минь, би тийм эрхэм гэж үү? Би маш их хайрлагдан, адислагдсан. Би бол Бурханы Охин.” гэсэн бодол төрүүлдэг. Энэ дэлхийд Бурхан намайг “Хайрт Охин минь” гэж дуудаад “Хайрт Охин минь, Та сайн байгаа. Хайрт Охин минь, Та хайрлагдсан шүү. Та адислагдсан, дэлхийн хүмүүсээр шүтэгдсэн.” гэсэн эдгээр үгсээс илүү үнэ цэнтэй, нандин бэлэг үгүй билээ.

Бурхан үргэлж надад зөв зүйл хийж буйг минь сануулдаг. Учир нь заримдаа би Бурханд “Таны хүүхдүүдийн төлөө миний хийхээ мартсан өөр зүйл байна уу? Миний мэдэхгүй өөр зүйл байна уу? Надад хэлж өгөөч дээ. Надад илүүг зааж өгөөч, би хүүхдүүдийн Тань сүнсийг, тамын зовлонгоос тэднийг аврах гэсэн юм. Учир нь тэдний зовохыг, харанхуй мунхгаасаа болж, энэ дэлхийд ирэхдээ хорлогдсон төлөвөөсөө болж зовж буйг би харж тэсдэггүй.” гэж асуусан.

Тэд эмзэг байдаг. Учир нь тэд энэ дэлхийд нэгэнт төрчихвөл бүхнийг мартчихдаг. Өөрсдийгөө Бурханы хүүхдүүд гэдгийг мартчихдаг. Аугаа хүч нь дотоодод нь байгааг мартчихдаг. Тэд юу ч хийж чадна гэдгээ, юу ч бүтээж чадна гэдгээ мартчихдаг. Нэг бол бусдад туслах гэж, эсвэл зүгээр л адал явдал туулах гэж, сорилт туулах гэж энд төрөл авахдаа бүхнийг мартчихдаг. Бурханы Хамгаалалтгүйгээр, Диваажингийн Хамгаалагч Хүчгүйгээр өөрсдөө туулж чадна гэж тэд боддог. Энэ асуудал ч гэлээ Бурхан хүссэнээр нь болгодог. Бурхан тэдэнд дураар нь сонгуулахыг хүсдэг. Учир нь хамгийн сайн аав ээж хэзээ ч үр хүүхдэдээ дургүй зүйлийг нь хүчээр сонгуулдаггүй. Тэгэхээр энэ бол нөхцөл болзолгүй Хайр.

Гэвч энэ чөлөөт сонголт давхар үр дагавартай. Та нар сайн мэдэж байгаа. Бурхан үргэлж энэ дэлхий рүү Их Багш нарыг илгээсээр ирсэн. Өөр өөр түвшний Их Багш нараар хүмүүсийн өөр өөр түвшний ойлголтыг удирдан залуулах гэж илгээдэг. Гэтэл ихэнхдээ тэдний олонх нь сонсдоггүй. Энэ биет ертөнцөд төрөхөөсөө өмнө үнэн мөн чанар нь үнэхээрийн цэвэр ариун байсан төрөлтнүүд л сүнслэг гарал үүслээ ямар нэг байдлаар, бүдэг бадаг ч гэсэн санаж, дэлхий дээрх илүү сул дорой бусад Бурханы хүүхдүүддээ туслуулах гэж Бурханаас даалгасан ажлыг хийхийн тулд үүнийгээ дахин бүтээж, сайжруулахыг хичээдэг. Тэгэхээр энэ бол өөр зүйл.

Марагийн Хаан, харилцан ярианы үеэр миний ажилд, та нарын хайранд урам өгсөөр байсан. Тэр “Таны Хайр” миний Хайр гэсэн үг, “дэлхийн энх тайванд нөлөөлөх нөлөөлөл асар их. Дэлхий Танд хайртай! Энх тайвныг тогтооход Таныг тусалж буйд дэлхий тун баяртай байгаа. Таны Хайр энэ дэлхийг авардаг.” гэж хэлсэн. Тэр тэгж хэлсэн. Би түүнд талархсан. Түүнд талархсан. Энэ бүхнийг зөвхөн Бурхан л хийж чадна гэж би түүнд хэлсэн. Энэ бүхнийг Бурхан хийдэг. Бурхан энх тайвныг тогтоодог. Бурхан дэлхийг адисалдаг. Бурхан дэлхийн хайрыг хүмүүст мэдрүүлдэг. Гэвч зөвхөн биднээр дамжуулдаг. Бид бол ердөө л даруухан багаж зэмсэг төдий. Гэхдээ ямартай ч Бурханы шавь нар та бүхэндээ талархаж байна. Та нар үнэхээр гүйцэтгэхэд бэлэн, Бурханы ажлын сайн багажууд тул бид ирээдүй хойч үеийнхээ төлөө энэ дэлхийг аврах боломжтой. Дэлхий дээрдэнэ гэж найдъя, ирээдүй хойч үеийнхэнд маань яг л Диваажин мэт, энэрэнгүй дэлхий цогцолно гэж найдъя.

Түүнээс биш энэ дэлхийг хариуцлагагүйгээр сүйтгэчхээд хүмүүс өөрсдийгөө яаж уучилж чадахыг би мэдэхгүй юм. Бидний ус маш их багассан. Америкийн 51% нь усны хомсдолд орж, ган гачигтай байгаа гэж би уншсан юм байна. Энэ бол үнэхээр гунигтай, санаа зовохуйц зүйл. Учир нь Америкийн Нэгдсэн Улс үнэхээр том. Тэд хуваалцана гэж найдъя. Америкчуудыг аврахын тулд хаа сайгүй хангалттай ус түгээх боломжтой. Зөвхөн америкчуудын тухай ярихад ийм байна. Бусад олон оронд бас усны, ундны усны асар том асуудал байгаа. Бидэнд тулгараад байгаа бусад яаралтай асуудлаас гадна шүү дээ. Ус бол амьдрал. Хоол хүнсгүйгээр бид хэсэг тэсэж чадна, магадгүй хэдэн долоо хононо. Харин усгүй бол үхнэ, бараг л хэдхэн өдөрт үхнэ. Бидэнд шийдэл байгаа. Бид хэзээ ч ийм нөхцөлд орохгүй байсан. Хэрэв бид “Юу тарина, түүнийгээ хураана.” гэсэн ертөнцийн жам ёсны хуулийн дагуу амьдарсан бол хэзээ ч хүнсний хомсдолд орохгүй байх байсан. Бид төрөлтнүүдийг, үр хүүхдүүдээ, мах цусны тасархайгаа ч хөнөөсөөр байна. Хэсэг хугацааны дараа өөрсдийнхөө үр хүүхдүүдийг хөнөөж буй тухай Марагийн Хаан юу гэж боддогийг хэлнэ ээ.

Photo Caption: “Бурханаас Хайрласан Хаврын Үзэсгэлэнтэй Инээмсэглэл”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (2/5)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
36:22
Онцлох мэдээ
2026-06-02
1 Үзсэн
Онцлох мэдээ
2026-06-02
908 Үзсэн
Дэлхий дахины соёлын ул мөр
2026-06-02
1 Үзсэн
Богино хэлбэр
2026-06-02
541 Үзсэн
Богино хэлбэр
2026-06-02
546 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах