Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Би сармагчин(-хүмүүс)-ээс “Та нар яагаад ийм сайн, сайхан сэтгэлтэй юм бэ?” гэж асуулаа. Намайг харах болгондоо тэд толгой бөхийн ‘Танд сайн сайхныг хүсье’ гэж хэлдэг. Яагаад тэгдэг юм бэ?” Тэд надад “Учир нь Та бол Үнэ цэнтэй Нэгэн” гэсэн. (Хөөх.) Би “Хэн тэгж хэлээ вэ?” гэж асуутал тэд “Бид мэднэ” гэж хэлсэн.
Амьтан-хүмүүс маш ухаантай. Заан-ард олон жилийн турш юмсыг марталгүй санадаг. Нохой-хүмүүс таныг хараад л таны мэдрэмжийг ойлгож чадна. Дельфин-хүмүүс далайд аюулд орсон хүмүүст ихэвчлэн тусалдаг. Үхэр, гахай, тахиа-хүмүүс ч гэсэн сэтгэл хөдлөлтэй бөгөөд хүн төрөлтөн гэр бүлийнхэнтэйгээ дотно, хүчтэй холбоотой байдаг. Төгс Гэгээрсэн Багш Чин Хай бүх амьтан-хүмүүст аюулгүй, хайрлагдсан мэдрэмжийг төрүүлдэг. Тэд Түүний сайхан сэтгэл болон амттай хоолны өглөгийг үнэлдэг.Master: Сармагчин-хүмүүс саяхан ирсэн учраас зүгээр л онцгой юм. Би тэднийг асрах шаардлагагүй. Ердөө л тэдний дуртай жаахан жимс, төмс, амтат төмс, мөн эрдэнэ шишийг гаднаа тавьж өгдөг. (За.) Тэгээд тэд хүссэн үедээ идэхээр ирдэг. (За, Багш аа.) Надад хангалттай хоол байгаа, харин тэдэнд байхгүй учраас би тоохгүй байж чадахгүй. Тэд гэрт минь, гэрт минь ч биш л дээ, харин гадаа ирэхэд нь би тэднийг дайлах учиртай.За тэгээд би, [сармагчин-хүмүүст], “Та нар зүгээр л ирээд Бурханы бэлгээр, миний өгсөн бүхнийг ид.” гэсэн. Заримдаа тэд ирдэггүй. Тэнд тавихад; тэд хардаг ч жаахан идээд л яваад өгдөг. Тэгээд би тэднээс, “Яагаад вэ? Бүгдийг нь шинэ байхад яагаад идсэнгүй вэ? Яагаад заримыг нь үлдээгээ вэ?” гэж асуухад тэд, “Маргаашид зориулж хадгалж байна, юмыг яаж мэдэх вэ бид өөр хаанаас ч олохгүй бол, ирээд хооллох жаахан нөөцтэй байна.” гэсэн. “За сайн байна, сайн байна. Дараагийн удаа, би хавьгүй ихээр нь өгнө өө, тэгвэл та нар хоол хангалтгүй байх талаар санаа зовохгүй. Зүгээр л сайн ид.” Тэгтэл тэд тэгээгүй. Би, “Яагаад тэр вэ?” гэхэд тэд, “Өө, Таны өгсөн хоол дэндүү үнэ цэнтэй учраас бид ариг гамтай идэх учиртай.” гэдэг юм байна. (За.) Сармагчин(-хүмүүс); тэд бүхнийг ойлгож, бүхнийг мэдэж байдаг.Мөн сармагчин-хүмүүс, ирэхэд би тэднээс, “Яагаад та нар ийм эелдэг байна вэ? Намайг харах бүрдээ та нар ‘сайныг ерөөх юм’” гэж асуусан. (За, Багш аа.)Тэд, “Үү! Үү!” гэсэн. Энэ нь “Сайныг ерөөе” гэсэн утгатай. “Сайныг ерөөж байна.” (За, Багш аа.) [Тэд] “Танд сайныг ерөөе” гэж манай хэлээр хэлсэн. Гэвч тэднийг хэл нь богино учраас их ярьдаггүй. Дотоодыг эс тооцвол шүү дээ. (За, Багш аа.) Үгсийн сан нь бодитоор богино ч, харин дотооддоо, тэд мэдээллийг төгс англи хэлээр дамжуулдаг. Тэдний англи хэл нь минийхээс ч илүү. Тэд маш хурдан ярьж, бодох ч юм уу, бичиж буулгах гэх мэт шаардлага байдаггүйг нь харахад минийхээс илүү.Би сармагчин(-хүмүүс)-ээс “Та нар яагаад ийм сайн, сайхан сэтгэлтэй юм бэ?” гэж асуулаа. Намайг харах болгондоо тэд толгой бөхийн ‘Танд сайн сайхныг хүсье’ гэж хэлдэг. Яагаад тэгдэг юм бэ?” Тэд надад “Учир нь Та бол Үнэ цэнтэй Нэгэн” гэсэн. (Хөөх.) Би “Хэн тэгж хэлээ вэ?” гэж асуутал тэд “Бид мэднэ” гэж хэлсэн.Хөөх, эдгээр сармагчингууд үнэхээр маш ухаантай! Тэд хүний нүдээр харж чадахгүй зүйлсийг хардаг. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бидэнтэй сармагчин-хүмүүсийн тэргүүн До-той хийсэн яриагаа хуваалцлаа.Master: Сармагчин(-хүмүүстэй) ярьсан яриа. “Танай хүмүүс яагаад миний гадаа бэлдэж орхисон хоолыг идэхээр ирсэнгүй вэ?” Мөн Дү... Дү гэж тэр сармагчин(-хүмүүс)-ийн сүргийн толгойлогчийн нэр юм. Түүний нэрийг Дү, Д-Ү гэдэг. (Дү. За, Багш аа.) Би ганц түүний нэрийг л асуусан, бусдыг нь асуугаагүй л дээ.Тэгээд би тэднээс асуулаа, “За, та нар яагаад миний гадаа бэлдэж орхисон жимсийг идэхээр ирсэнгүй вэ?” 3-р сарын 16-ны өдөр байсан. Дү хэлэхдээ, “ Яагаад гэвэл бид Таны тайван байдлыг алдагдуулахгүй байхаар тохирсон юм.” Тэд яг ингэж хэлсэн. “Таны тайван байдал алдагддаг, учир нь Та биднийг хооллосон харин худалдагдсан сүнснүүд Танд саад болж байна.” Тэр худалдагдсан сүнснүүд надад төвөг учруулаад хөөгдөх үедээ – тэд бас надад “Сармагчин(-хүмүүс)-ийг битгий хоолло; үгүй бол Та тайван байдлаа алдана.” гэж хэлсэн. (Ойлголоо.) Би хариуд нь, “Битгий надад юу хийхийг минь заагаад бай” гэсэн. (Ойлголоо, Багш аа.) Би хийх зүйлээ л хийдэг. (За, Багш аа.) Гэвч тэд эхэндээ үнэхээр миний тайван байдлыг алдагдуулж байв. Ай даа, намайг анх ирэхэд л энэ бүх асуудлыг, дуу чимээ, заналхийлэл эсвэл төрөл бүрийн аймшигтай зүйлсийг тэд үүсгэсэн. Зөвхөн могой ч биш. За юу? (Тийм ээ. Багш аа.)Тэгээд, би Дү сармагчин(-хүн)-д ингэж хэлсэн. “Зүгээр ээ асуудалгүй. Тэд та нарыг яах гэж шийтгэсэн юм? Та нарт юу хийсэн бэ?” гэхэд Дү, “Таны хоол, жимс, ногоо, үндсийг тариалангаас Тань цэцэрлэгээс Тань хулгайлсны төлөө.” “Та нар хулгайлаагүй. Би зөвшөөрсөн шүү дээ. Та нарт бүгдэд тань үүнийг мэдэгдэж, хүссэнээ авч болно гэж хэлсэн шүү дээ.” Тэгээд би худалдагдсан сүнснүүдэд, “Би бүгдэд чинь мэдэгдээд бас Сармагчин(-хүмүүс)-ийг тайван орхи гэж хэлсэн шүү дээ гэж хэлсэн. Би тэдэнд надад байгаа зүйлийг хуваалцахыг хүссэн.” гэж хэлсэн. Тэгээд Дү: “Тэд биднийг Таныг хайрлана гэж эмээсэн. Тэгвэл бид Маяа-г хайрлахгүй.” Чөтгөрийг, Сатаныг хэлж байгаа юм. (Тийм.) Тийм учраас биднийг ахиж ирэхийг хориглосон.” гэсэн.Би, “Үгүй. Миний хэсэгт юу ч байсан та нарыг авч болно гэж би хэдийнээ зарласан. Бүх амьтан(-хүмүүс) авч болно. Надад хэрэггүй. Надад ямар ч үндэс, ямар ч жимс, юу ч хэрэггүй. Мөн би бас та нарт жимс өгсөн.” гэж хэлсэн. Тэгээд би, “Бурхан та нарт өгдөг. Би ч үүний гавьяаг нэхдэггүй. Тэгэхээр та нар юу ч хулгайлаагүй. Та нар зүгээр л буцаж ирээд тэнд байгаа зүйлийг л авсан.” гэж хэлсэн. Гэвч тэд худалдагдсан чөтгөрүүд үүнээс болоод намайг бас үймүүлэх вий гэж эмээж байна гэсэн. Би, “Санаа зоволтгүй дээ. Би тэднийг явуулчихна.” гэж хэлсэн. Тэр худалдагдсан чөтгөрүүд үнэхээр их муу.Бие биедээ харилцан хайр, халамж өгч байгааг харах сайхан байна. Төгс Гэгээрсэн Багш Чин Хай сармагчин хүмүүсийг халамжилдаг; тэднийг хооллож, сайхан сэтгэлээр ханддаг бөгөөд хариуд нь тэд Түүний сайн сайхан байдал, амар амгалангийн төлөө гүн гүнзгий, чин сэтгэлийн анхаарал халамжаа харуулдаг.Хэрэм-хүмүүс зөвхөн эгдүүтэй биш —үгүй ээ! Тэд бол анхааралтай бяцхан хөвсгөр амьтад. Тэд мөн бүх амьтанд ийм зөөлөн, энэрэнгүй найз байсанд тань талархлаа илэрхийлэх өөрсдийн онцгой арга замаар Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд “зурвас”-ийг авчирдаг.Master: 7 сарын 10-нд, “Хэрэм(-хүмүүс) энд тэндээс ирсэн.” Би тэднийг өмнө нь хооллодог байсан уулнаас (за), тэд бүгд надтай уулзахаар ирсэн. (Хөөх! Хөөрхөн юм аа! Сайхан байна.) Бүлэг бүхэлдээ. Тэгээд би тэднийг өлсөж гэж бодсон. Тэдэнд зарим нэг зүйл өгөхийг хүссэн юм. Өөрт байгаа зүйлээ өгсөн ч тэд идээгүй. Тэд зүгээр л ирээд надад зарим нэг зүйлийг хэлсэн. Тэд ирэхдээ миний байгаа газрыг хүрээлэн хэсэг гүйлдээд, мөн жиргэж, ярьж, бүжиж (өө, хөөх), бас тэр талаар надад хэлсэн.Тиймээс хэрэм(-хүмүүс) бүгд ирээд, эргэн тойронд бүжиглэсэн. Тэгээд би тэдэнтэй яриад, “Хөөе, сайн уу, найзуудаа? зочлохоор ирсэнд баярлалаа.” гэж хэлсэн. Мөн хэрэм(-хүмүүс) гэдсээрээ газар хавтгай хэвтдэг. (Хөөх!) Тэд надаас зугтаагүй, зүгээр л хавтгай чимээгүйхэн хэвтээд над руу зүгээр л харж, ярьж байхад сонсож байсан. (Ээ Бурхан минь! Үнэхээр хөөрхөн!)Би бас их гайхсан. Ийм зүйл өмнө нь харж байгаагүй. Угтаа зэрлэг хэрэм(-хүмүүс) ойртоод очиход тэд зугтаадаг. (Тийм.) Гэвч тэд зүгээр л гэдсээрээ модон дээр наалдан хэвтсэн. Үнэхээр наалдсан! Яг л мэхийн ёсолж байгаа мэт аль болох наалдаж байсан. (Хөөх!) Тэгээд над руу ширтэж, намайг дуусах хүртэл сонссоор байсан.Тэд энд тэнд дуу авиа гаргахаа больж байсан. Тэд ярихгүй, хөдлөхгүй байсан. Тэгээд би, “Чи яагаад гэдсээрээ доош наалдаа вэ? Их хачин харагдаж байна.” гэж хэлэхэд тэр, “Багшид хүндэтгэл үзүүлж байна” гэсэн. Тэр тэгж хэлсэн. (Хөөх.) Тэгэхээр одоо, тэр... Хэн ингэж хэлсэн бэ? Түр хүлээгээрэй. Өө тэд бас, “Үнэнч бус шавиа Та уучилж байна.” гэж хэлсэн. Тэд бас тэр хүний нэрийг дурдсан. Тийм, би мэднэ. Тэр бас надад их цочирдом зүйлийг хэлсэн. Тэр хүнд би нүүрэн дээр нь хэлэхэд тэр хүн надад, “Өө, баярлалаа хэрэм(-хүмүүс)-ээ! Бурхан минь, хэрэм(-хүмүүс)-ээ, чи яагаад ийм зүйл хэлээ вэ?” гэсэн. Гэхдээ энэ нь үнэн байсан.Нэг удаа хэрэм-хүмүүс Түүнийг байшин дотроос маш зөөлөн ярьж, Түүнийг бясалгал хийж байхад нь чимээгүй байхыг хүсэхийг сонсов. Тэгээд дараа нь юу болсныг таагаарай? Тэд тэр даруй чимээ гаргахаа больсон!Master: Би хэдэн хэрэм(-хүмүүс)-ийг хооллож, тэд маш жаргалтай, чангаар өглөө дуулж байлаа. Би “Хөөе, та нар идэж болно, гэхдээ бүү дуулаарай, за?” гэсэн. Би та нарыг мэддэг. ‘Баярлалаа’ гээд энэ тэр байдаг ч, та нар ингэх шаардлагагүй, учир нь би өглөө бясалгах шаардлагатай.” Тэгээд тэрнээс хойш... Тийм ээ. Тэгээд нэг эсвэл хоёр удаа, тэд мартаад, эргэн тойрондоо зөөлөн дуугараад л, учир нь тэд бие биенээ дуудаж, эсвэл жаргалтай дуулж, яг л хоор юм шиг цугаараа энэ бүхнийг хийж байв. Тэгээд би байшингийнхаа дотроос, өрөөнөөсөө хэлсэн, тэдэнд хэлэх гэж би цонхоо ч нээсэнгүй. Би “Хөөе! Чимээгүй, залуус аа! Би та нарт аль хэдий нь хэлсэн. Чимээгүй.” Тэгээд тэд шууд даруй дуугаа намсгасан, ямар ч чимээгүй болсон. Тэд бүхнийг ойлгодог! Тэд байгальд амьдардаг: тэд маш ариун. Маш ариун. Тэдний зурвас хүлээн авах чадвар маш хурдан. Үнэхээр тийм! Тэгээд тэд дуу чимээ гаргахаа ч больсон.Ердөө ирээд идээд. Тэгээд миний өгсөн бүхнийг идэх дуртай. Би үргэлж нэг л зүйл өгөөд байдаггүй, үгүй. Би заримдаа өөр өөр самар, үр өгдөг. Тэгээд эрдэнэшиш, чанасан, хэдийнэ чанагдсан эсвэл шинэхнийг өгдөг. Тэд үүнд дуртай, тэднийг хэмлэдэг. Надад зураг, эсвэл бичлэг бий. Магадгүй зарим өдөр та нар үүнийг харж болох юм. Тэд эрдэнэшиш идэж, тэгээд түүнийгээ эргүүлээд нөгөө талаас нь иддэг. Маш хөгжилтэй. Заримдаа тэд намайг харах гэж цухуйж байгааг хараад нуугддаг. Тэд модны урд, миний урд л иддэг. Тэгээд намайг цухуйж байгааг хараад нөгөө талаас, модны ард эргэж, эрдэнэ шишээ идэж байдаг юм. “Би та нарыг харсаар байна! Хөдөлж байгааг чинь харсаар байна! Та бүхний сүүл цухуйгаад, сүүл чинь үзэгдээд байна!” Маш эгдүүтэй. Тэд бүгдийг ойлгодог, Бурхан минь! Ер бусын юм аа.Хайрыг амьтан бүр ойлгодог. Энэ нь нарны гэрэл шиг: дулаан, зөөлөн мөн хуваалцахад зориулагдсан. Хэрвээ та тэр хайрыг зүрх сэтгэлдээ ургуулбал, том, жижиг гэлтгүй бүх амьтан-хүмүүст жинхэнэ энэрэнгүй сэтгэлийг харуулсан ургамлын гаралтай хооллолт сонгосноор энэ нь таны ширээн дээр хүртэл хүрч чадна. Энэ бол жинхэнэ энэрэнгүй сэтгэл юм.










