Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бүх зүйл Будда. Будда хаа сайгүй байдаг. Бурхан хаа сайгүй байдаг. Бүх зүйл Бурхан. Хэрэв энэ үнэн бол бид яагаад сахил сахих ёстой гэж? Яагаад сайн үйл үйлдэх ёстой гэж? Яагаад тэр бохир заваан хорон муу, үйлсээс зайлсхийх ёстой гэж? Хэрэв тэдгээр хорон санаат хүмүүс бас Будда Чанартай юм бол, Бурхан юм бол, Бурхан бүтээсэн юм бол бид яагаад бясалгах ёстой гэж? Яагаад сайн үйл хийж, сахил сахих ёстой гэж?Би хэлье. Яагаад гэвэл төрлөөс төрөлдөө бид тэдгээр онцгүй зүйлсийг сурсан. Жишээ нь Бурхан тийм: хамгийн доод бол Тэр; дундах нь Тэр; хамгийн дээд нь ч Тэр.Одоо бид хаана байна? Хамгийн доод газарт, эсвэл ядаж дунд хэсэг нь. Хамгийн сайндаа л дунд хэсэгт. Илүү дээд газрыг бид таньж мэдээгүй байгаа. Хэрэв бид тийм бохир заваан ажил хийсээр байвал, эсвэл сахилаа сахихын оронд хорон муу үйлдсээр, тодорхой ойлголтгүй байвал бид Түүний доод талыг л ойлгож мэднэ. Бид хэзээ ч авиран гарч Түүний хамгийн дээд хэсгийг таньж мэдэхгүй. Тэгэхээр дорд талыг нь суралцаад би орхидог. Төрлөөс төрөлдөө бид маш их суралцсан, бидэнд хангалттай. Одоо авирч дээшлэхийг хүснэ. Эсвэл бид дунд хэсэгт нь байгаа болохоор, одоо хавьгүй цэвэр болсон учраас авирах ёстой хэвээр.БИд Диваажин, Газар дэлхий, илүү дээд хэсэг, дунд хэсэг, хамгийн доод хэсгийг мэдмээр байгаа. Зөвхөн тэгсэн цагт л бид Бурханыг бүрэн таньж мэднэ. Ойлгосон уу, үгүй юу? (Ойлголоо.) Зөвхөн тэгсэн цагт л бид Бурхан болно. Тийм байдаг. Зөвхөн тэгсэн цагт л бид үүнийг үнэндээ маш заваан биш, яг ч тийм сайн биш, яг ч муу биш гэдгийг харна. Бүгд Бурхан, бүгд Бүтээгчийн зохицуулалт. Гэвч хамгийн дээдийг мэдэхээсээ өмнө бид тэгж бодох боломжгүй. Бидний хувьд сайн бол сайн, муу бол муу. Тэгээд бид гайхаж: “Юу? Бурхан хаа сайгүй байдаг гэж Их Багш хэлсэн бөгөөд бүх зүйл Дао гэж хэлсэн. Тэгээд тэр яагаад намайг ийм хатуу бясалган дадуулж, сахилуудаа сахь гэдэг юм бол? Гадуур муу юмс хийгээд яваа хүмүүс бас Бурхан биш гэж үү?” гэдэг. Тийм, тийм. Гэхдээ тэр өөр нэг буланд Бурхан. Харанхуй газар тэр өмхий үнэртэй хэвээр. Үүнийг бүрэн ухаараагүй.Жишээ нь бид... амьдардаг... Дотроо зочны өрөөтэй, унтлагын өрөөтэй, нойлтой, гал тогоотой маш том байшин барьчхаад та нар өдөржин нойлдоо байх уу? Тэгвэл галзуурсан байна. Тэгээд... тэр... За. За. Алга ташаарай. Мэдээж, нойл биднийх биш гэж хэлж болохгүй. Үүнийг бас бид барьсан, мөнгө санхүү, хүч хөдөлмөрөө үүнд зарцуулсан. Бас маш сайн барих гэж чадлаараа хичээсэн. Гэвч энэ бол зүгээр л нойл. Тэнд өдөржин байж болохгүй. Зөв үү? (Тийм.)Энэ нь бас ялгаагүй. Гэгээрсэн Их Багш нарыг харахад үүнтэй төстэй. Бид бүх талыг нь хардаг! Зөвхөн муу буланг нь биш. Жишээлбэл, бид нойлгүй үзэсгэлэнтэй ордон барих боломжтой юу? Үгүй. Энэ бол маш чухал, үнэхээр чухал. Мөн хогоо байршуулах газар бас чухал. Нойлгүй, нойл байхгүй, хогоо тавих газаргүй ордон байх боломжгүй. Эдгээр нь байх шаардлагатай! Хамгийн том ордон бол хааны ордон. Хамгийн чухал нь... Жишээлбэл, ерөнхийлөгчийн ордонд бас тэдгээр газрууд бий.Үүнтэй адилаар хэрэв гэгээрсэн Их Багш илүү дээд оронд байрлавал түүнд ийм зүйлс шаардлагагүй. Харин энд байхад нь Түүнд хогоо хийх газар хэрэгтэй хэвээр. Түүний “муу газар” гэгдэх нь хогоо тавьдаг хэсэг. Үгүй бол Тэр хаана хогоо хаях вэ? Тэнд түр үлдээнэ. Дараа нь цаг зав нь гарсан үед шатаах болно. Ойлгож байна уу? (Ойлгож байна.) Тийм учраас Түүний үс хэр урт эсвэл богино байгааг, ямар хувцас өмссөнийг харах шаардлагагүй. Эдгээр нь хамааралгүй. Тэр үүнээс өөр олон зүйлс хийдэг. […]Photo Caption: Аглагт Бурхан Үнэхээр Өгөөмөр! Оршихуйд Бүр ч Илүү Өгөөмөр! (Бүгд өвдөлт мэдэрдэггүй хүнс)











