Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хамгаас эрхэм хайрт та бүхнийхээ амгаланг эрье. Та бүхэнтэй дахин холбогдож, та бүхнийг байгааг, бид найзууд гэдгийг мэдэх таатай байна. Зарим тань угаас найз минь билээ. Найз нар минь сайн байцгаана уу? Ирээдүйн найз нөхөд минь бас сайн байцгаана уу? Надад та бүхэнтэй хуваалцах сайхан мэдээ байна. Ялангуяа миний үнэнч нөхөд бөгөөд Суприм Мастер Телевизийн гарамгай туслагчид болох Бурханы шавь та нарыгаа болон дэлхий дахиныг баярлуулах сайхан мэдээ дуулгах гэсэн юм. Ямар сайн мэдээтэй байна вэ гэж асуугаарай. Надад сайн муу хоёр мэдээ байна. Сайн мэдээнээс эхэлье. Сайн мэдээ биднийг үргэлж баярлуулдаг.Тав хоногийн өмнө бид бас нэгэн таагүй ертөнцийг яллаа. “Амар амгаланг алдуулагч” ертөнц гэдэг нэртэй. Өөрөөр хэлбэл бусад хүмүүс, өөр бусад ертөнцийн амар амгаланг алдагдуулах тусгай зорилготой ертөнц. Саяхан бидний сарниулж устгасан байлдаанч ертөнцтэй бараг адилхан. Энэ ертөнцөд сүнстэй төрөлтөн байгаагүй. Оршдог төрөлтнүүд нь сүнсгүй. Тэнд толгойлогч, дагалдагч гээд нийт 958,922 оршихуй байсан. Тэд сүнсгүй. Эдгээр нь материаллаг түвшнийх шиг тэмтрэгдэх биегүй, асури мэт учраас иймэрхүү ертөнцийг устгахад арай хялбар байдаг. Гэхдээ л арай амархан гэдэг нь материаллаг түвшнээс арай хялбар гэсэн үг шүү.Тэр чигтээ маш амархан байсан гэсэн үг биш. Тийм амар байдаг сан ч болоосой. Ямартаа ч Дээд Бурханы Аврал, Тааллаар, мөн хамаг төрөлтний үйлийн үрийг зохицуулагч Эрхэмсэг Үйлийн үрийн Хаан, түүнчлэн Эрхэмсэг Аюулгүй байдлын Хаан зэрэг олон туслахын ачаар гүйцэтгэлээ. Оршихуйн ертөнцүүд тоймгүй олон Хаантай. Тэр бүрийг та бүхэнд тоочиход миний цаг хүрэлцэхгүй. Сүрхий хэрэгтэй зүйл биш байх. Эдгээр хаадын олонх нь халгүй, намайг чин үнэнээсээ хүндлэн хайрладаг. Учир нь би Хаадын Хаадын Хаадын Хаан юм. Би бас Номын Хүрдийг Эргүүлэгч Дүйнхорын Ван билээ. Иймд өөр бусад ертөнцийн амгаланг алдуулан, түвэг удаж, ялангуяа энэ дэлхийг тайван орхихгүй байгаа зарим ертөнцийг устгах чадал надад бас бий. Учир нь энэ дэлхий хамгаалалт дутмаг, дэмжлэг муутай. Гэтэл эндхийн хүн болон бусад төрөлтнүүд асар их чадалтай, нэн их хүчтэй.Сая сая их наядаар тоологдох мөнгө хөрөнгөтэйгөө мэдэхгүй, мэдээд ч тэрхүү хязгааргүй их эд хөрөнгө, мөнгөө захиран зарцуулах эрх мэдэлгүй нялх хүүхэд шиг дэндүү балчир, эсвэл нэг бол тэдэнд ойлгуулаагүй, үгүй бол санаатайгаар тэднээс үүнийг нуусан мэт. Яг л энэ дэлхийн хүмүүс маяагийн торонд хүлэгдсэнээс болж жинхэнэ гарал үүслээ, Эзэн Бурханы хүүхдүүд, агуу төрөлтнүүд гэдгээ мартсантай эгээ ижил юм.Гэхдээ санаа зовоод хэрэггүй дээ. Зарим нь үүнийгээ ухаартлаа өчнөөн галав дамжин хүлээсэн ч тоохгүй. Хэчнээн дахин хэлж яриад ч ой ухаандаа тогтоон хүлээж авахгүй. Тэдэнд энэ амаргүй. Зүгээр орхихоос өөр аргагүй. “Асурийн хот (Сүнсний аялал) киног санаж байна уу? Нэгэн эмч нас барсныхаа дараа Асури дахь найрсаг биш, дайсагнагч, хорлонтой төрөлтнүүд бүхий өөр нэгэн ертөнцөд зорчдог доо.Асурийн ертөнц тухайн түвшний ухамсарт харьяалагддаг 120 гаруй түвшинтэй. Зарим нь там мэт асар доогуур, зарим нь доогуур түвшний диваажин, зарим нь арай дээгүүр, зарим нь шидийн хүч дүүрэн гайхамшгийн шидийн орон, зарим нь шидэт дагинасын орон, зарим нь энэрэнгүй орон байдаг. Асурийн ертөнц манай ертөнцтэй хөрш зэргэлдээ тул Асурийн төрөлтнүүд манай гарагт ирж, гай ч тарьж, тусыг ч бүтээж байдаг. Байдлаасаа шалтгаална. Өө, түр хүлээж байгаарай, цэнэг маань дуусаж байна. Би дороо эргээд ирнэ ээ.Бид олон саад тотгорыг давж гараад, олон ч тулалдаанд ялалт байгууллаа. Тэгэхдээ л энэ дэлхий ярвигтай газар тул бид дандаа ялаад байж чадахгүй, эсвэл хангалттай их ялалт хараахан байгуулж чадахгүй байна. Гэхдээ бид энэ бүх барцад саад, маяагийн заль мэхнээс илүү хүчирхэг болох өдөр ирнэ.Сувдаг чөтгөрийн ертөнц болон тэдний хаан дайны талбарыг орхиж, хүн төрөлхтөнтэй, өөр бусад гарагийн төрөлтнүүдтэй ч байлдахаа больсон гэж би та нарт хэлж байсныг санаж байна уу? Тэд үйл ажиллагаагаа зогсоогоод Африкийн ууланд амьдрахаар явсан. Санаж байна уу? Тэр бол нэг ертөнц нь. Тэгээд маш олон сарын дараа бас нэг ертөнц байлдаан тулааныг орхисон. Тэд Гурав дахь Түвшний ухамсраас дээш ертөнц рүү явж, үүрд чөлөөлөгдөн, гэтэлсэн. Тэд тийшээ явцгаасан. Бас зарим жижиг том ертөнцийг би... Тэгэхдээ хамаагүй ээ, ер нь цаг хугацаа авна, хичээл зүтгэл шаардана.Гайхалтай нь хамгийн хүчирхэг, харьцахад хамгийн хэцүү газар бол хүн төрөлхтний ертөнц, бидний ертөнц, хүмүүсээр дүүрэн та нарын ертөнц юм. Тэгээд хүмүүс заримдаа алдаа гаргаж, өөрсдийгөө доройтуулдаг чанарт орооцолдон хүлэгдэж, доогуур ертөнцийн, эсвэл амьтан-хүмүүсийн чанарыг авч, сүүл рүүгээ амьтан-хүмүүс болж төрөөд, эргэж буцаж, эргэж буцсаар байдаг. Тийм болохоор бүгдийг нь нэг дор дээш татахад бэрхшээлтэй байдаг юм. Тэгэхдээ бид зорилгодоо хүрч, ялж байгаа. Маш аймшигтай, бас тэнхээ тамираа туйлдтал дайтаж байгаа ч бид ялсаар байгаа.Амар амгаланг алдуулагч ертөнцийн төрөлтнүүд байлдаанч ертөнцийнхнөөс илүү хүчтэй. Тэрхүү байлдаанч ертөнцийнхөн ихэнхдээ хоорондоо тулалдсаар байгаад таардаг. Тэдэнд өөрсдийнх нь өгөө авааны зүйл байдаг бөгөөд тэр нь тэдний сэтгэлгээ, чанар юм шиг байгаа юм. Ер нь хандлага нь тулалдах санаатай. Тиймээс тэд бие биетэйгээ байлдана, эсвэл хавь ойрынхоо ертөнц рүү дайрна.Манай дэлхий Асурийн ертөнцтэй маш ойрхон учраас Асурийн байлдаанч ертөнц, тамын ертөнцүүд манай гарагт маш их нөлөөлж, хүмүүсийн болон энэ гарагийн төрөлтнүүдийн бие махбод, сэтгэл санаанд нөлөөлдөг. Одоо манай гарагт нөлөөлөх нь багассан. Ээдрээтэй ертөнцүүдийн болдоггүй төрөлтнүүд манай гарагийг дээрэлхэж, заримдаа хүмүүсийг, амьтан-хүмүүсийг, эсвэл бүр мод чулууг хүртэл ховсоддог байсан нь багассан.Заримдаа модод хүсдэггүй ч, зарим хүмүүс дэргэдүүр нь өнгөрөхөд мөчир нь хугарч тухайн хүн дээр унаж түүнийг гэмтээх юм уу хороодог. Мөн зарим амьтан-хүмүүс заримдаа хүмүүстэй зодолдохыг хүсдэггүй ч, хүмүүсийг ихэд хүндэлдэг ч, зарим нэг муу төрөлтнүүд тэдний сэтгэл зүйд нэвтрэх юм уу оршихуйд нь нэвтэрч, хүсээгүй байхад нь хүмүүст хор хөнөөлтэй юмс хийлгэдэг. Яагаад гэвэл зарим амьтан-хүмүүс сэтгэлийн тэнхээ багатай. Хэдийгээр хүмүүсийг “бүтээлийн оргил”, хамгийн хүчирхэг төрөлтөн гэдэг ч тэд сул дорой. Тиймээс ч заримдаа тэд бусад муу төрөлтнүүдэд бууж өгдөг. Тийм хүмүүсийг бид адад эзлэгдсэн, шидийн хүчинд автсан, эсвэл адад дийлдсэн гэдэг эсвэл магадгүй тэд өөрсдийгөө чөтгөрт худалдсан байдаг.Photo Caption: Сүнсний Хавар бол Үргэлж Хамгийн Сайн Улирал!