Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дэлхийд үүнтэй адил. Бидэнд юу ч байхгүй, мөн хөршүүдэд юу ч байхгүй бол бид хэзээ ч юу ч мэдэрдэггүй. Гэвч тэдэнд юм байгааг хармагцаа, өө... Тэгээд л бид, “Хөөх, яагаад би биш гэж?” гэнэ. Улмаар өөрсдөдөө төвөг удаж, юмс хүсэж эхэлдэг. Тэгээд ажил хийж, мөнгө олохыг хичээж, хөршдөө байгаа зүйлсийг авахын төлөө өөрсдийгөө худалддаг. […] Үнэн шүү, учир нь амар амгаланг олъё гэвэл бид зарим зүйлсийг золиослох ёстой. Зарим юмсгүйгээр байх ёстой, учир нь энэ дэлхийд бидэнд хэзээ ч хангалттай байдаггүй. Хэчнээн их байх нь хамаагүй. Тийм үү? Бидэнд хангалттай байдаггүй, эсвэл бид марчихдаг. […] Тэгэхээр хэзээ ч хангалттай гомдол байхгүй гэдгийг хэлье. Тиймээс зүгээр л байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байсан дээр. […]Тэгээд ч үнэнийг хэлэхэд надад оффис ч байгаагүй. Энэ оффисыг өнгөрсөн жил л барьсан. Ямартай ч бүх зүйл 10 жилийн дараа ирж байна. Тэгэхээр та нар 10 жил бясалгаж байж надтай адил бүх юмтай болно. Тиймээс бүү гомдолло. Харж байна уу? Би 10 гаруй жил бясалгах ёстой байсан бөгөөд энэ 10 жилийн хугацаанд би олон мянган хүнд бясалгаж дадуулахад нь туслах ёстой болсон. Тэгээд тэрхүү жаахан буянаа хурааж, улмаар олон өнгийн, олон төрлийн харандаатай болсон доо. Ойлгож байна уу? Гэтэл та нар аравхан өдөр бясалган дадуулчхаад гомдоллодог. […]Photo Caption: Гоо Сайхан, Буян, Үнэн рүү Тэмүүлнэ!