Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
За. Хэсэг бүлэг жуулчидтай ч юм уу нэг төрлийн судалгааны бүлэгтэй хамт нэг хүн Африк руу явж байлаа. Тэгээд мэдээж тэнд тээврийн хэрэгсэл байхгүй, бас харилцаа холбоо нь маш хэцүү. Тиймээс заримдаа тэд нисдэг тэрэг ашигладаг байв. Тэдэнд орчуулагч хийж туслах ёстой нэг хүн, нутгийн иргэн байсан бөгөөд тэр эрдэмтэд судлаачдын бүлэгтэй хамт явж байлаа. Тэр нисдэг тэргэн дээр очмогцоо гомдоллож, “Нисдэг тэрэг дэндүү чимээтэй юм аа. Хүмүүс хэт их яриад байх юм. Тэд дэндүү их тамхи татаж, бас суудал нь дэндүү жижиг, талбай нь хэт шахуу юм...” гэв. Тэр тасралтгүй гомдоллож, ёолж, орилоод байж. Тэгэхээр нь хөлгийн гишүүн нэг хүн түүнийг гаргаад далавчнаасаа ч юм уу дүүжилчхэв, олсоор биеэс нь уяад доош нь дүүжлэн: “За боллоо, одоо та хангалттай орон зайтай боллоо.” гэв. Тэгтэл тэр үед тэр бүр ч чангаар, “Намайг оруулаач ээ!” хэмээн орилжээ.Тэгэхээр бидэнд бас ийм асуудал байдаг. Заримдаа бид сайн нөхцөл байдал, эсвэл сайн найз, сайн хамтрагчаа алдах хүртлээ, тухайн нөхцөл байдлаа алдах хүртлээ үүнийгээ мэддэггүй, улам дордож, тэсвэрлэхийн аргагүй болох хүртэл нь тэдгээрээ ухаардаггүй бөгөөд байгаа зүйлдээ баяртай байх байснаа ойлгодог.Үүнтэй адилаар амьдралд бид дэндүү их учир утгагүй гомдоллодог бөгөөд улмаар Бурхан биднийг ярихаа болих хүртэл их бэрхшээл туулуулдаг. Тэгснээр магадгүй тухайн үед бид залбирч, “Өө, гуйя!” гэдэг. Өдөр бүр хүмүүс ингэж л залбирдаг, урьд нь тэд гомдоллодог байсан учраас улмаар асуудалд ордог. Тэгээд тэд байсан зүйлээ эргэн бодоод үүндээ илүүтэй талархдаг. Одоо ойлгов уу? (Тийм.)Photo Caption: Дэлхийн туршуулууд далдлахыг маш их хүсэвч Жинхэнэ Гэрэл хэзээ ч халхлагдахгүй!