Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Мөн сайн хүмүүсийг гаргадаг, бас амьтан-хүмүүсийн сайн зан авир, сайн үйлдлийг байнга Суприм Мастер Телевизээрээ гаргадаг. Тиймээс хүүхдүүддээ үзүүлж, нялх тархинд нь сайн үлгэр жишээг суулгаж өгч болно. Өсөж том болоод тэд үүний дагуу амьдарна. Сэтгэл үнэхээр их хөдөлчихлөө. Олон удаа би хяналт хийж байгаад уйлдаг, учир нь гадуур үнэхээрийн хайр энэрэлтэй хүмүүс байдаг. […] Ялангуяа нядалгааны газарт амьтан- хүмүүс хэрхэн яргалуулдгийг эсэргүүцэж, бусдыг веган болохыг уриалан олон эрчүүд гудамд гарч жагссаныг хараад би уйлсан. Тэдний царай төрх – хүсэл зорилго, үнэхээр бодитой, жинхэнэ байсан! Энэ тухай ярихад л шар үс босож байна. Тийм хүмүүс байдагт үнэхээр их талархаж бас уйлдаг. Зөвхөн эрчүүд чбиш, эмэгтэйчүүд бас бий! Ямар ч дуу хоолойгүй хөөрхий амьтан-хүмүүсийн хамгаалах гэж, мөн ураг, төрөөгүй хүүхдүүдийн төлөө тэд гудамд гарч жагсаж, доромжлуулах эрсдэлийг үүрч, эсрэг үзэлтэй бүлэг хүмүүст дорд үзэгдэхэд хүрдэг. Гэхдээ тэд тоодоггүй, хийж буй ажлаа үнэхээр дуртай хийдэг. Төрөөгүй хүүхдүүдийг, амьтан- хүмүүсийг үнэхээр хайрласандаа тэд ингэдэг. Би зөвхөн веган хүмүүсийг хэлээгүй юм шүү - веган бус хүмүүс бас тийм, учир нь хүмүүс угтаа сайхан сэтгэлтэй байдаг. “Nhân chi sơ tính bổn thiện.” Ау Лакт (Вьетнамд) аулак (вьетнам) хэлээр ингэж хэлдэг ба энэ нь хүмүүс угтаа, анх эхэндээ маш сайн мөн чанартай байдаг гэсэн утгатай. Бүх хүн Бурхан Чанартай гэж Будда бас хэлсэн байдаг. Бид бол Бурханы хүүхдүүд гэж Эзэн Есүс хэлсэн. Олон Их Багш нар тэгж хэлсэн байдаг.Мөн “Миний хийдэг бүхнийг та нар ч хийж чадна. Бүр илүү хийж чадна.” гэж Эзэн Есүс хэлсэн. Мэдээж Тэр даруу байсан. Тэр бол Бурханы Хүү. Гэвч Их Багш нар тийм байдаг. Эгэл даруухан. Ихэвчлэн Оройн Дээд Бурханд гавьяаг нь өгдөг. Хэдий Тэд чимээгүйхэн, хүний нүдэнд үзэгдэхгүй ажил хийдэг ч юу хийдэг тухайгаа их зүйл хэлдэггүй. Учир нь хүмүүс, яг ч бүгд энэ дэлхийд юу болж байгааг ойлгодоггүй, ийм амьдралын хэв маягаараа үргэлжлүүлэн амьдарвал, ямар ч хайр энэрэлгүй, бусад төрөлтнийг, амьтдыг, моддыг, шавжийг, ядарсан хүмүүсийг өрөвдөх сэтгэлгүй хэвээр байвал ямар гамшиг өөрсдөд нь учрахыг мэддэггүй. Тэдний хувьд үүнийг ойлгох маш хэцүү, яагаад гэвэл орчин үед хэт их материаллаг уруу таталт байх болж, материаллаг зүйлст хэт татагдах болсон. Сүнслэг ажил, сүнслэг зорилго бараг л манай дэлхийд мартагдсан мэт. Хүмүүс сүм хийдэд явж, лалын сүмд явдгийг би мэднэ. Гэвч үргэлж дотоод нь тийм байдаггүй. Зөвхөн гадна тал нь тийм. Тэр л асуудал.Адилхан үзэл санаатай, сүнслэг зорилготой бүлэгт орох шаардлага байвал сүмд очих нь сайн, хийдэд, лалын сүмд очих нь сайн. Шагжамуни Будда, Есүс Христ, Гүрү Нанак Дэв Жи, Зөнч Мухаммед, Тэрээр амгалан байг, эсвэл Баха’у’лла, Эзэн Махавир, Эзэн Кришна гэх мэт анхдагч Их Багшаа санахыг хүсвэл сүм хийдэд очоорой.Үнэхээрийн буянтай, маш хичээнгүйлэн бясалган дадуулдаг лам харагдвал мэдээж өргөл барьц өгч болно. Гэвч энэ тэр ламд өргөл өгөх юм уу, энэ тэр гэлэнмаад өргөл өгвөл буян хураана гэж бүү бодоорой. Тэгж бүү бод. Хайрласан учраас өгөөрэй. Тухайн лам, гэлэнмаа сүнслэг дадал бясалгалаа цааш үргэлжлүүлэх урам өгсөн учраас өргөл болгоорой. Мөн лам, гэлэнмаа эсвэл нуугдмал эгэл бясалгагчийн хувиар түүнд сүнслэг үйл зорилгод нь цаа ахихад ямар нэг материаллаг дэмжлэг хэрэгтэй бол өгч болно.Лам гэлэнмаа биш ч тэд үнэхээр чин сэтгэлтэй, өндөр төвшнийх байдаг. Жишээ нь Будда амьд байхад Вималакирти - лам байгаагүй, гэсэн ч бүх лам нар Түүнийг үнэхээр сүнслэг хүчтэй болохоор нь хүндэлдэг байсан. Тэд үнэхээр мэдэрч, уран цэцэн өндөр билиг ухааныг нь сонсдог байсан. Тийм учраас тэд Түүнийг гэгээрснийг мэддэг байв. Будда хүртэл Түүнийг хайрлаж, биширдэг байсан. Тийм учраас Вималакирти-г өвдөхөд Будда олон лам нараа Түүн дээр зочлоод ир гэж явуулдаг. Нэлээд олон лам нар Вималакирти-г өөрсдөөс нь илүү билиг ухаантай хэмээн айсандаа очиж зүрхэлдэггүй байв. Тухайн үед зарим лам гэлэнмаа нар магадгүй эгэл хүн Вималакирти-гаас дэс доогуур байсан байх.Мөн гуйя, лам хүн өдөрт хоёр, гурван хоол иддэг байлаа гээд түүнийг бүү шүүмжлээрэй. Лам нар бас хийдэд ажиллах ёстой, яг л та нарын ажилтай адил. Тэд хийдээ цэвэрлэж, хашаагаа цэвэрлэж, дотор ханаа цэвэрлэх ёстой, тэгснээр эгэл хүмүүс ирээд бясалгаж, өндөр дэсийн лам нарын лекцийг сонсох боломж бүрдэнэ. Тэгээд магадгүй хэрэв хийд нь тийм ч баян биш бол тэд хоолоо хийх түлээ модоо бэлтгэх ёстой болно. Тэд бусад олон зүйлсийг хийдэг. Мөн судар уншина, Буддагийн Нэрийг уншина. Үүнд хугацаа орохоос гадна бас бясалгах ёстой. Эсвэл заримдаа гарч яваад хийддээ юмс худалдаж авдаг. Тэд бас ажил хийнэ. Тэгэхээр хүн болгон өөр. Миний хэлж байсанчлан Майдар Бурхан энэ дэлхийд олон зууны тэртээ төрөл авч байсан. Тэрээр томоо гэдэстэй тарган Будда байсан бөгөөд байнга л инээмсэглэдэг байв. Ингэж л тэд Түүний хөшөөг дуурайн хийсэн байдаг, одоо ч хийдүүдээс харж болно. Хүмүүс одоо ч тэгж шүтдэг хэвээр.Бага байхад надад нэг Майдар Бурханы хөшөө байсан, маш том гэдэстэй Будда манайд байдаг байв. Надад бас Арьяабал Бодисадва, Кситигарба Бодисадва, мөн өөр бусад Бодисадва нар байсан. Ау Лакаас (Вьетнамаас) гарч явсны дараа Буддагийн хөшөө олж авах хэцүү байсан. Хаа хүссэн газраасаа авах боломжтой зүйл биш. Ау Лакт (Вьетнамд) эсвэл Хятад, Тайланд, Бирм, Лаос, Камбожид худалдаж авахад хялбар.Хуучин нөхөртэйгөө амралтаар явж байхдаа Тайландад нэг Буддагийн хөшөө дэндүү их таалагдсан юм. Тэр үед бид баян биш, ядуу байсан, тэр байрны зээл, оюутны зээлээ төлж байсан учраас мөнгө муутай байсан ч надад дэндүү хайртай байсан болохоор тэр Буддагийн хөшөөг надад худалдан авч өгч, Герман руу явуулах гэж маш их хууль эрх зүйн зүйлсийг гүйцэлдүүлсэн. Энэ нь тийм ч амар биш. Намайг амралтаар дагуулж явсан ч, Будда нарт дуртайг минь мэдэж байсан болохоор Буддын хийд энэ тэрээр дагуулж явдаг байв. Жишээ нь Бирм улсад Шведагон Буддагийн Алтан Хийдэд очсон, Тайландад өөр өөр хийдээр явсан. Магадгүй өөр хийдэд Буддагийн өмнө авхуулсан зарим гэрэл зургийг та нар харах боломжтой. Үнэхээр сайн нөхөр, би одоо ч санаж байна. Бурхан Ивээг.Германд эсвэл Англид юм уу Европын улс орнуудад хөшөө худалдан авах хялбар байгаагүй. Тайландад авах боломж олдмогц л тэгсэн юм. Их олон гялалзсан эрдэнэтэй их олон үзэсгэлэнтэй хөшөө тэнд байсан юм. Магадгүй жинхэнэ үнэт эдлэл биш ч яг л алмаз, бадмаараг мэт гялтганаж байсан. Хөшөөг бүхэлд нь эдгээрээр бүрсэн байсан юм, яг л хувцас мэт.Тийм том Буддагийн хөшөө авсандаа их баярласан, миний өндрийн гуравны хоёрын хэмжээтэй, тийм том хөшөө. Бусад Буддагийн хөшөө нь, Майдар Бурхан, Кситигарба Бодисадва, Арьяабал Бодисадвагийн хөшөө нь жижигхэн. Германд тиймийг л авсан юм. Англид бас надад нэг байсан ч, тийм том биш.Бид тийм ядуу байгаагүй ч яг л... тийм баян чинээлэг байгаагүй. Магадгүй дундаж давхарга байх. Тэр эмчээр ажиллаж, би Улаан загалмайд орчуулагч хийдэг байв, гэхдээ тал өдрөөр. Яагаад гэвэл би бас гэртээ байж, гэр орноо бас харж хандахыг хүссэн юм, тэгвэл түүнийг ирэхэд дулаахан гэр хүлээж байна. Бүх зүйл нь цэвэр цэмцгэр, гэрийн ажил, хоолоо хийчихсэн түүнийг хүлээж байх болно. Түүний гадаа тарьсан улаан лоолийг бас усалчихсан байх болно. Бид хамт тарьсан юм. Би бас тэр үед кориандр, гаа, цэцэгс зэргийг тариалсан.Намайг байнга, боломж гарах бүрд Будда шинэхэн цэцэгс өргөл барихыг хүсдэг байсныг тэр мэдэж байсан болохоор цэцэрлэгтээ тариг гээд цэцэгс авчирсан байсан. Тэгээд тэр, “Эдгээр цэцэгс бүтэн жилийн турш байнга цэцэглэдэг.” гэж хэлсэн. Тиймээс бид худалдаж аваад тарьсан чинь, гадаа цэцэрлэгээр нэг тарчихсан. Дараа нь нэг газарт л ургахаар болгож хязгаарлах ёстой болсон. Үнэхээр өдөр бүр дэлбээлж байв. Наран цэцэгтэй төстэй ч жижигхэн. Мөн би тухайн үед өөр цэцэгс бас худалдан авсан байсан юм, авч болох л бол, хэзээ боломжтой үед нь. Цэцэгс бараг л хагдрахын даваан дээр би мэдээж сольдог байсан. Бид цэцэгс, ус, жимс өргөл барьдаг.Мөн би шөнө болгон өөрийнхөө жижиг өрөөнд унтахынхаа өмнө судар уншдаг байв. Оффисын өрөө л дөө, гэхдээ би өөрийнхөө өрөө болгосон. Ялангуяа би гэгээрлийн төлөө явахаар шийдсэний дараа бид хоёр өөр унтлагын өрөөнд тусдаа орсон. Би тэр өрөөний шалан дээр аяны хөнжилтэй унтдаг болсон ба тэгснээр өглөөгүүр судар уншихдаа түүнийг сэрээхгүй. Энэ нь ердөө л шалтаг. Бид салсан дээр гэдэг шийдвэрт би хүрч, түүнийг ганцаараа байж дасаг гэж бодсон юм. Гэвч түүний хувьд мөн миний хувьд үнэхээрийн том зүрх шархлалт байсан. Гэвч түүний хувьд бүр ч илүү байсан байх, яагаад гэвэл би зорилгоо дагаж шинэ зүйлсийн төлөө явсан бол тэр нөгөө л байрандаа, хуучин ажлаа хийгээд, ганцаардан үлдсэн. Тиймээс миний хувьд тийм ч зөв сайн үйлдэл байгаагүй. Гэсэн ч би өөр яалтай билээ? Гэрээ орхиогүй бол би та нартай учрахгүй, ингээд яриад сууж байхгүй байсан. Гэхдээ хүн бүр ингэх ёстой гэсэн үг биш юм шүү. Магадгүй миний хувь тавилан ийм байсан байх; миний зорилго намайг илүү төвлөрөлтэй байхыг шаардаж байв.