Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Авшиг хүртээхэд Их Багшийн Хүч хэрэгтэй, 14 цуврал лекцийн 12-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Мэдээж олон ерөнхийлөгч нар юмсыг өөрчилж чадна гэдэгт итгэдэг, юмсыг сайжруулж чадна гэж боддог. (Тийм.) Гэвч мэдэхгүй юм, олон ерөнхийлөгчид хаа сайгүй дайн хийж, маш их мөнгө санхүү, хүний амь насыг үрсэн. (Тийм ээ.) Зөвхөн дайснуудынхаа амийг ч бус, Америкчуудын амь насыг. (За.) Маш залуухан, царайлаг хөөрхөн, ариухан хүмүүсийн.

 

Бурхан минь. Энэ бол Америк! Даргаасаа айх ёстой болдог өөр нэг улс орон биш. Тийм үү? (Тийм.) Америкт дарга нар нь ажилчдаасаа айдаг. Сүүлийн үед вакцин хийх шаардлагаас болоод олон хүмүүс ажлаа хаясан учраас тэд ажилчдын араас гүйж, эрж хайж байна. (Тийм.) Арми хүртэл хүсээгүй, цагдаа нар ч хүсээгүй ба вакцин хийхгүй байхыг дэмжсэн. (Тийм.) Олон хүмүүс ажлаасаа гарсан, вакцин хийлгэснээс ажилгүй байхыг илүүд үзэж байна. (Тийм.)

Та нарт хэлсэнчлэн Америкчууд эрхэлчихсэн. Дэндүү эрх чөлөөтэй. Тэдэнд юу ч тулгаж шаардах боломжгүй. (Тийм ээ, үнэн.) Магадгүй тэд хийхийг хүсвэл хийнэ. (Тийм.) Хийхийг хүсэхгүй бол тэгээд л гүйцээ. Юу шаардана гэж? Диваажингийн шаардлагыг ч тэд сонсдоггүй. (Тийм, Багш аа.) Цагаан Ордонд ирээд хэдхэн сар болж байгаа зүгээр л нэг үл мэдэх ерөнхийлөгч тэдэнд шаардлага тавих талаар ярилтгүй. Ха! (Амжилт хүсье.) Амжилт хүсье! Болгоомжтой байгаарай! (Тийм.) Тэд өөрт тань санал өгсөн болохоос тэдэнд шаардлага тавь гэж өгөөгүй. Мөн санал өгөөгүй хүмүүс нь бүр ч шаардлага хүлээн авахад бэлэн биш. (Тийм.)

Америк эрх чөлөөтэй орон, үнэхээр ч тийм. (Тийм ээ.) Тэд юунаас ч айдаггүй гэдгийг хэлсэн. Тиймээс ажлаасаа гар гэвэл тэд гарна! (За.) Тэд, “За, баяртай.” гэнэ. Олон хүн тэгдэг. Хэдэн мянгаараа гарсан. (Тийм.) Тиймээс олон бизнесүүд хаалгаа барьсан. (Тийм.) Тийм учраас Америк одоо хангамж нийлүүлэлтгүй байгаа юм. (За.) Хүнсний ачаа тээшнүүд хотын гадна, далайд хаа нэгтэй зангуудсан байгаа.

Тийм учраас Америкийн засгийн газар Үндэсний хамгаалалтын албыг явуулж тэр асуудлыг шийдвэрлэж, хоол хүнсийг оруулж, зохион байгуулж, шалган нэвтрүүлэх талаар бодож байсан. Тийм ээ, яагаад болохгүй гэж? (Тийм.) Тэд Үндэсний хамгаалалтын албыг бүхэлд нь Нийслэл рүү илгээж байсан. (Тийм.) Өөрсдийгөө л хамгаалуулах гэж. (Тийм.) Гэвч бослого гаргагчид бизнесүүдийг тонон дээрэмдэж, гэр орныг нь сүйтгэж, эд хөрөнгийг нь шатааж байхад тэд цагдаа нарыг санхүүжилтгүй болгохыг хүссэн! (Тийм.) Гэтэл өөрсөд дээр нь тулаад ирэхэд тэд Үндэсний хамгаалалтын албыг дуудсан. (Тийм.) (Тэгсэн, Багш аа.)

Америкт хэн дарга гэдгийг мэдэхгүй. Ажил олгогч нь Америкчууд гэдэг тодорхой, татвар төлөгчид, тэднийг албан тушаалд нь байлгаж, мөн тэдэнд санал өгч томилсон, сохроор эсэх нь хамаагүй. (Тийм.) Гэвч тэд дээд хүчинд авирч гараад хүмүүсийг дарамталж байна. Хүмүүсийг огтхон ч хамгаалаагүй. (Үгүй, тэгээгүй.) Хүмүүсийн гэр шатаж байхад, бизнесүүдийг нь сүйтгэж, бизнесээ алдаж байхад тэд юу ч хэлээгүй. (Үгүй.) Хэн ч тэднийг өрөвдөөгүй. Эсрэгээрээ тонон дээрэмдэгчдийг, галдан шатаагчдыг, бусад хүмүүсийг зодож, алж талсан харгис хэрцгий босогчдыг өрөвдсөн. (Тийм, Багш аа.)

Тэгээд өөрсдийнх нь ээлж болоход, тэд цагдааг ч биш Үндэсний хамгаалалтын албыг дуудсан. (Тийм.) (Тийм ээ.) (Тэгсэн.) Тэгээд хутга шиг хурц өргөстэй төмөр торон хашаа босгосон. (Тийм.) Бас тойруулаад энд тэндгүй хамгаалагчид байрлуулсан. Хүмүүс ийм эрх мэдлийг хүсдэг ба үүний төлөө аминд хүрэхээс буцахгүй. (За.) Бурхан минь! Яах гэж вэ?

Эрт дээр үед Эрхэм Дээдэс Нгүеэн буюу Туан Хааны үед хүмүүс гэрээ ч түгждэггүй байсан. (Хөөх.) Гудамжинд унагасан зүйлсийг ч тэд авдаггүй байсан. (За.) Сингапур бас одоо тийм. Дэлхий дээрх хамгийн шударга хот, хүмүүс тэгж хэлдэг. (Өө, гайхалтай!) Тэд туршаад мөнгөтэй түрийвч унагахад олсон бүх хүмүүс цагдаад өгсөн байсан. (Гайхалтай!) Хаясан гээсэн хэлтэст. Бусад зарим оронд ч тэгдэг ч Сингапур нь номер нэг байсан санагдаж байна. Тэд үнэнч шударга гэдгээрээ тун алдартай. (Тийм.) Сингапур дахь бүх хүмүүс тэнгэрт тулсан баян биш. (Тийм ээ.) Гэсэн ч тэд бүгд олсон түрийвчээ буцаан өгсөн. (За, Багш аа.) Нгүеэн Туан Гүрний үед бас тийм байсан гэдэг. Тэгж өгүүлсэн байдаг.

Гэвч орчин үед аймшигтай, үнэхээр аймар. Сүүлийн үед Англид нэг сайд бас хутгалуулан амиа алдсан. (Ээ!) (Тийм.) Тэгж хэлэхэд нь үнэхээр аймшигтай санагдсан. Гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье. (Тийм, Багш аа.) Бурхан минь, тэр зүгээр л улс төрч хүн. Ямар нэг зэвсэггүй. Эдгээр галзуу хүмүүс энд тэндгүй байна. Тэр магадгүй улсын их хурлын гишүүнтэй ямар нэг дайсагналгүй байх. Зүгээр л зугаацах гэж алсан, яагаад гэвэл тэр зугтаагүй. (Өө!) Сэжигтэн зугталгүй, цагдааг иртэл тэндээ байж байсан. Тэр галзуу байх эсвэл нэрд гарахыг хүссэн байх. (За.)

Яг л Жон Ленноныг алсан хүн шиг. (Тийм.) Тэр өөрийгөө илчилсэн. Бүх зүйл болсны дараа тэр Жон Ленноныг алдартай болохоор алсан гэсэн. (Тийм.) Өөрөө алдартай болохын тулд, яригдаж байхын тулд алдартай хүмүүсийг алахыг хүссэн. (Тийм.) Зарим хүмүүс ийм галзуу байдаг. (За, Багш аа.) Хэн ар нуруунаас тань хутгалах гэж байгааг таахын аргагүй. Бүр ямар ч гэм хоргүй Жон Ленноныг хороож байдаг. (Тийм.) Тэр зүгээр л хөгжимчин шүү дээ. (Тийм.) (Тийм, Багш аа.) Бас эхнэр хүүхдүүдтэй байсан. (Тийм.) Яагаад аав хүнийг, нөхөр хүнийг, хөгжимчин хүнийг ална вэ? (Тийм.) Зүгээр л нэрд гарах гэж! Галзуу! (Ямар ч утгагүй.) Ямар ч утгагүй! Галзуу. Зүгээр л галзуу, Бурхан минь.

Тэгэхээр Трамп азтай, тэр зөвхөн дарамтлуулж, доромжлуулж, гутаалгаж, төрөл бүрийн нэрээр дуудуулж, эсвэл ном бичүүлсэн ч ядаж л амьд байна. Эхнэр нь хүүхдүүд нь аавтай, хань ижилтэй хэвээр байна. (Тийм, Багш аа.) Мөн магадгүй улс оронд хэдийгээр дараагийн ерөнхийлөгч нь гарсан ч (За.) өмнөх ерөнхийлөгч нь тодорхой хэмжээнд нөлөөтэй хэвээр байдаг. Тийм учраас тэд ингэтлээ айгаад байгаа юм. Ямар ч утгагүй шалтгаанаар, эсвэл ямар ч шалтгаангүй худал зүйлсээр түүний араас эцэс төгсгөлгүй хөөцөлддөг. (Тийм.) (Тэгдэг.)

Байден болон түүний засгийн газартай харьцуулахад тэр мэдээж ялсан, ерөнхийлөгчид ялаад зогсохгүй, хууран мэхлэлт, худал хэлэх гэх мэтэд ялсан. (За.) Миний уншсан сонингуудад энэ бүхэн бичээтэй байсан. (За, Багш аа.) (За.) Тэгээд энэ талаар ямар нэг арга хэмжээ авахын оронд тэд Трампын араас элдэн хөөдөг, (Тийм.) өөрсдийнхөө бүтэлгүйтэл, чадваргүй байдлаа нуун дарагдуулах гэж шүү дээ. (Тийм.) (Тийм шүү.) Удирдах чадваргүй байгаагаа. (Тийм.) Бүтэлгүйтэл бүрээ нуух гэж.

Өнөөдөр би санал асуулга харахад тэр одоо 30%-тай болсон. Өмнө нь 38% байсан ч одоо түүнийг хүлээн зөвшөөрч буй хувь нь 30% болсон. (Тун бага байна.) Дэндүү бага.

“Fox News Мэдээний нэвтрүүлэгч эрэгтэй 1, 2021 оны 10-р сарын 6: Жөү Байден ерөнхийлөгчийн ажлаа хэр хийж байгаа талаарх Америкчуудын бодлын талаар шинэ дүр зураг харагдаж байна. Шинэ санал асуулгын дүн ерөнхийлөгчид таагүй гарчээ.

Нэвтрүүлэгч эрэгтэй 2: Ерөнхийлөгч Байдений талын хэвлэлүүд хүртэл ажлыг хүлээн зөвшөөрч байгаа үзүүлэлт эрс буурсныг илтгэв.

Нэвтрүүлэгч эмэгтэй 3: Энэ хатуухан тоон үзүүлэлтүүдийн заримыг гаргаж ирцгээе. 38% зөвшөөрч байна. Хүн амийн 39% нь Байдений эдийн засгийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч байна.

Жое Конча: Америкчуудын талаас илүү хувь нь, 55%-аас 42% нь Байдений тамгийн газар, зөвхөн ерөнхийлөгч ч биш, түүний тамгын газар бүхэлдээ засгийн газрыг удирдах чадваргүй гэж үзжээ. Хил дээрх түүний ажлыг 23% л хүлээн зөвшөөрчээ. Гадаад бодлогыг 34%. Ажлаа аваад есөн сар болж байхад шүү дээ. Тэр вакцинтай, эрчтэй эдийн засагтай орж ирсэн. Хүмүүс, “За, эдгээр хүчин зүйлсийг харахад эхний жил Жөү Байденд тун сайн байх юм байна.” гэж бодсон. Гэтэл тэр бүх зүйл дээр асуудал орлоо.

“Fox News Мэдээ Кайли МакЭнани, 2021 оны 10-р сарын 16: Тамгын газар огцом унаж байгааг бид харж байна. Күйннипиак, зүүний талын санал асуулгаар 38%-ийн дэмжлэгтэй байна. Үүнээс харахад тэд бүхнийг буруу хийж буй нь илт байгаа юм, зүүний талын санал асуулгын компани ч халхлах боломжгүй болж. Гайхаад л харж байна. Гэвч ихэвчлэн Сеан, улс оронд маань үнэхээр харамсалтай. Өмнөх ерөнхийлөгчид ямар байгааг ч би мэдэж байна. Энэ бүхнийг болж байгааг харахад үнэхээр харамсалтай.“

“CNN-ийн мэдээ, 2021 оны 11 сарын 9 Нэвтрүүлэгч эрэгтэй: Хардаа. Гурван сард арван Америкчуудын 4 нь эсэргүүцэж байж. Одоо ихэнх нь буюу 52%. Ерөнхийлөгчийг үл хүлээн зөвшөөрч байгаа тоон үзүүлэлт тууштай нэмэгдсээр байгааг харж болно. Энэ бол эрчим нөгөө талд байгааг харах нэг арга. Та бүхэн хоёр дахь өдөр болсон сонгуулиас харсан байж магадгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь нэмэгдсээр. Бас өөр нэг талаас нь харъя л даа. Ерөнхийлөгчийн ажлыг хүчтэй хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа Америкчуудын хувийг харъя. 34% байна. Дөрвөн сард Америкчуудын гуравны нэг нь ерөнхийлөгчийн ажлыг хүчтэй дэмждэг байж. Одоо тэр тоо нь ердөө л 15% болж буурсан.

"NewsNation Now Report нэвтрүүлэгч эмэгтэй, 2021 оны 11 сарын 8: Ерөнхийлөгч Байдений ажлыг хүлээн зөвшөөрч буй үзүүлэлт рекорд доод хэмжээнд хүрчээ. АНУ-ын Өнөөдөр Саффолк Их сургуулийн хийсэн санал асуулгаар Америкчуудын ердөө л 38% нь Ерөнхийлөгч Байдений Цагаан Ордонд хийж байгаа ажлыг дэмжиж байна гэжээ. Энэ санал асуулгыг 11 сарын 3-аас 11 сарын 5-ны хооронд авсан байна.

"Fox News-ийн мэдээ нэвтрүүлэгч эрэгтэй, 2021 оны 11 сарын 8: Шуурхай мэдээ, Ерөнхийлөгч Байден АНУ-ын Өнөөдөр санал асуулгад ахиад үзүүлэлт нь буурч 38% болжээ.

Нэвтрүүлэгч эрэгтэй 2: Тэдний саналаа өгсөн болон хүлээн авсан зүйлс нь зөрсөн байх. Бие даагчдын 44% нь Байдений тэдний бодсоноос дорд байна гэж АНУ-ын Өнөөдөр Саффолк санал асуулгаар тогтоогджээ. Энэ санал асуулга Байдений хувьд тун бүрхэг байна. 59% нь эсэргүүцэж, 64% нь ахиж битгий нэр дэвшээсэй гэж найдаж байна.

“Fox News-ийн мэдээ Такр Карлсон, 2021 оны 11-р сарын 27: Күйннипиакийн шинэ санал асуулгаар Америкчуудын 36% нь Жое Байдений хийж буй ажлыг дэмжиж байна. Харин Камала Харрисын ажлыг хүлээн зөвшөөрч буй нь ердөө л 28%.

“NewsNation Now Report 2021 оны 11 сарын 8, нэвтрүүлэгч эрэгтэй 1: Ийм бага байгаагийн тайлбар байна уу?

Нэвтрүүлэгч эмэгтэй 2: Дэд ерөнхийлөгчид хүмүүс сүртэй анхаарал хандуулах нь ховор бөгөөд тэдний юу хийж байгаад анхаарах нь тун ховор. Харин Камала Харрисын хувьд өөр байгаа юм. Тэр ердийн дэд ерөнхийлөгчөөс илүү маргаантай нэгэн.

 

Мөн Сенат дахь ардчилсан намынхан ч сайн үзүүлэлтгүй байгаа. Маш бага, маш бага. Олон хэлтсүүдэд зөвхөн хил дээр биш. (За, Багш аа.) Олон сэдвээр, санал нь буурсаар байгаа. Дордсоор. (Тийм.)

Би яагаад ингэж их ярьснаа мэдэхгүй юм? Юу ярьж байлаа? Аан тайлбарлах. (Тийм.) Трамп асуудалд орсон байгааг Бүгд найрамдах ардчилсан Солонгос улсад тайлбарлах. Тэр ерөнхийлөгч болохдоо л асуудалд орсон. (Тийм.) Одоо ч асуудал байсаар. Тэр Солонгост туслахыг хүсээгүйдээ биш, итгэхгүй байгаадаа биш юм. (За, Багш аа.) Гэвч тэр буланд шахуулсан.

 

Ерөнхийлөгч Клинтоны хувьд энэ нь илүү амархан байсан. Яагаад гэвэл Ау Лакт (Вьетнамд) цөмийн зэвсэг байгаагүй. (Өө, тийм.) Дээрээс дайны дараа сүйрчихсэн байсан. (Тийм, тийм.) Тэр үед Ау Лак (Вьетнам) босоод Америкийн ч юм уу өөр аль нэг орны эсрэг тэмцэнэ гэдэгт хэн ч итгэхгүй. Өөр ямар ч ерөнхийлөгч Ау Лакт (Вьетнамд) ингэж туслаагүй. Зөвхөн Ерөнхийлөгч Клинтон л тэгсэн. (Тийм.)

Миний бодлоор Аулак (Вьетнам) хүмүүс хэзээ ч түүнийг мартахгүй. Би хэзээ ч мартахгүй. Хэн юу ч гэж хэлж байсан би түүнийг Диваажинд хүргэнэ. (Өө! Гайхалтай.) (Гайхалтай.) Мэдээж өндөр Диваажинд биш, гэхдээ л Диваажинд. (За, Багш аа.) Тамд биш. (За, Багш аа.) Би түүний үйлийн үрийг авна.

Тэр бас “дайны” зүйл хийсэн. Гэвч шахалтад орсон учраас тэгсэн. (За.) Цэрэг армийг мэднэ дээ, тэд хүчирхэг, тийм үү? (Тийм.) Яг л Обама хийхийг хүсээгүй ч, сул дорой нэгэн гэж харагдахыг хүсээгүй гэдгээ хэлж байсантай адил. (Аан, за.) Ойлгож байна уу? (Тийм.)

Эдгээр хүмүүсийн дунд байвал, Конгрессийн дунд, улсын их хурлын дунд, цэрэг армийн хүмүүс гэх мэтийн дунд байвал тэдний нөлөөнд нь орно. Яагаад ч юм үгүй гэж хэлж чаддаггүй. (За.) Дээрээс нь Цагаан Ордон тамын замтай газар гэдгийг хэлсэн. (Тийм.) Бусдаар бол Клинтон амар амгалан хүн. Тэр энх тайвны төлөөх ерөнхийлөгч. Энх тайвны төлөөх хүн. (За.) Түүнд ийм түрэмгийлэл байхгүй. (За, Багш аа.)

Бурхан минь! Тийм учраас би Цагаан Ордонд байхыг хүсэхгүй, тэнд ерөнхийлөгч байхыг хүсэхгүй гэж та нарт хэлсэн юм. Ямар нэг гайхамшгаар би ерөнхийлөгчийн ордонд, Цагаан Ордонд очлоо ч, хаа нэгтэй аюулгүй буланд очоод би майхнаа барина. (За.) (За, Багш аа.) Ерөнхийлөгчийн өргөөнд би унтахгүй. (За.) Тэнд байж ажлаа хийхгүй. Гадаа майхандаа ажиллана. (За, Багш аа.) Эсвэл зүгээр л чингэлэг аваад очно. (За.) Тэр хэдийнээ хангалттай. (За.) Зөвхөн бүх угаалгаа хийхэд зориулсан бэлэн угаалгын өрөө л хэрэгтэй. Тийм л зүйл хэрэгтэй. (За, Багш аа.) Жижигхэн чингэлэг. Хэн нэгэн над дээр ирэхийг хүсвэл, зүлгэн дээр сууна. Тэнд зүлэг нь их том. Тийм үү? (Тийм ээ.) Их том зүлэгтэй харагддаг, Өмнөд Зүлэг, Хойд Зүлэг нь үнэхээр том. (Тийм.)

Би ийм зүйл хийнэ. Магадгүй Ерөнхийлөгч Трамп тэгэх хэрэгтэй байх. Тэгвэл түүний олон толгойн өвчин байхгүй болно. Үнэхээр тийм. (За, Багш аа.) Учир нь хэрэв тэр Цагаан Ордонд суугаад байвал тэсэж чадахгүй ба улмаар түүний зан авир нь өөр болж, тавгүйрхэнэ. (За, Багш аа.) Энэ бол сайн биш. Гэсэн ч тэр тайван дөлгөөн байж чадсан. Хэдийнээ үнэхээр гайхалтай. (За.)

Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болохыг хүссэн хэн ч бай миний бодлоор, яагаад ч юм тэд жаахан галзуу байх. Эсвэл гэнэн. (За.) Энэ бүх улс төрийн урхи занга, асуудлуудыг мэдсээр байж яваад ордог. Мэдээж, олон ерөнхийлөгч нар юмсыг өөрчилж чадна, дээрдүүлж чадна гэж итгэдэг. (Тийм.) Гэвч мэдэхгүй юм, олон ерөнхийлөгчид энд тэндгүй дайн дажин хийж, маш их мөнгө санхүү, хүний амь үрсэн. (Тийм.) Зөвхөн дайснууд нь амь эрсэдсэн биш, Америкчууд ч амиа алдсан. Үнэхээр залуухан, царайлаг хөөрхөн ариухан залуус. Идеалист.

Кеннеди, “Улс орон тань танд юу хийж өгөх вэ гэж асуух бус та эх орондоо юу хийж өгч чадах вэ гэж асуу” гэхэд нь тэд үүнд итгэсэн. Тэд үүнийг идеалист зүйл гэж боддог. (За.) Тэгээд үүний төлөө өөрийгөө бүрэн зориулсан. Түүнийг болон түүний үгийг тэд үнэхээр хүндэлж чин сэтгэлээр хүлээн авсан. (За, Багш аа.) Тиймээс олон Америк цэргүүд идеалист мөрөөдлөөс болж яваад, тэнд бодит байдалтай нүүр тулахад зөвхөн аллага, хядлага, барьж хорих, хорлолт, бөмбөгдөлт, буудалт л байсан. Улмаар тэд үнэхээр урам хугарч, сэтгэлээр унасан. (За.) Тийм учраас Америк цэргүүд амиа хорлох нь дайн тулааны үед амь үрэгдсэн цэрэг эрсийн албан ёсны тооноос багадаа хоёр дахин их байна гэсэн. Жишээ нь Афганистан байна. (За.) Тэд тэгж хэлсэн.

Хүмүүс заримдаа санаандгүй байдлаар, эсвэл нөхцөл байдлаас болж жирийн иргэнийг хороосноосоо болж гүн сэтгэл гутралд ордог. (За.) Мөн зарим хүүхдүүд эсвэл эмэгтэй хүмүүс, ахмад настнууд болон нялх хүүхдүүд дайнд амь үрэгддэг. Тэр цэргүүд дэндүү сайн учраас үүнийг тэсдэггүй. Тэд залуухан, гэнэн цайлган, идеалист. (За, Багш аа.)

Тэд ийм зүйлийн төлөө ирнэ гэж бодоогүй байдаг. (За.) Тэд хамгаалахын тулд, алахын тулд армид бэлтгэгддэг ч бодит байдал дээр үүнтэй нүүр тулж чаддаггүй. Онолоор сурах нь өөр. (Тийм.) Нөхөдтэйгөө хамт суралцах өөр. Тэд жинхэнэ дайснууд биш. Нэг нэгнээ хороохгүй. (Тийм ээ.) Гэвч бодит байдал дээр тулааны үед энэ өөр. Та нар мэднэ, тийм үү? (Тийм, Багш аа.) 

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (12/14)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:00
2024-11-28
99 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд