Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Диваажингийн гэрчлэл, 8-р хэсэг – Сүнсэн биеэрээ Бурханы Орон өөд явж Арьяабалын Бодисадватай уулзсан нь

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Авшиг аваад удаагүй байхад нэгэн өглөө би бясалгаад самадид бараг ордгийн даваан дээр байв. (Хэдийгээр бие махбод маань мэдрэмжээ бараг алдаад байсан ч сүнс маань дээд зэргийн сэргэг байсан юм.) Би өөрийн бие, хөл гарыг аядуухан зөөлөн хөдөлгөж байгааг мэдрэхээр байв. Маш халууцан цочирдож асар өндөр түвшний бүхий л хязгаарлалтуудаас ангижрахыг ихэд хичээж байсан. Гэнэт “шур” хийгээд сүнс маань бэлгийн мэлмийгээрээ гараад зах хязгааргүй шөнийн тэнгэрт хамгийн дээд хурдаар нисэн одов. Хөдөлгөөнгүй хэсэг зогсоод дараа нь бас дахин хурдтайгаар дээшиллээ. Тэгээд дахин түр зогсоход гурав дахь удаагаа дээшлээд төгс тайван байдалд орсон.

Би тайвнаар дээш харж тэнгэр дэх гялалзах оддыг харав. Исгэрэх салхи, цахилах аянгыг сонссон. Эдгээр гайхалтай Диваажингийн Алгуунууд намайг бүчих нь яг л уул хагарч, далай хүчтэй давлагаалж, мянга мянган буу цэнэглэх мэт дуу нүргэлж байлаа. Нэг зүйл их сонин байсан. Энэ гайхамшигтай сансраар аялж явахад миний энэхэн хүнслэг биед ганцаардсан, айсан мэдрэмж огт төрөөгүй. Харин ч эсрэгээр би эрч хүчтэй, сэргэсэн, амарсан, чөлөөтэй байв. Туйлын аз жаргалтай байсан. Энэ бүх хугацаанд би Таван Ариун Нэрээ уншихаа мартаагүй. Хайрт Их Багш минь цаг үргэлж дэргэд маань байсныг би маш тодорхой мэдэрч байсан. Багшийнхаа хайрласан хязгааргүй их хайранд би өлгийдүүлсэн байлаа.

Хэдэн өдрийн дараа бясалгаж байхдаа бас дахин гайхалтай ахуй ойлголт үзэж гайхамшигтай алтан салют тасралтгүй цацарсаар байлаа. Асар их гэрэл дунд Татагата (Шакъяамуни) Бурханы гайхамшигтай хувилгаан дүрийг тод томруунаар харсан юм. Мөн ертөнцийн хамгийн гайхамшигтай хөгжмийг сонслоо.

Бясалгалын дараа өрөөнд маань Их Багшийн дуулах Буддын уншлага цуурайтаж байсан. Маш гайхан бахадмаар байсан бөгөөд би даруй үргэлжлүүлэн бясалгаж бэлгийн мэлмийгээрээ сонслоо. Хэдэн минутын дараа би нүдээ сэмхэн нээгээд чихээрээ сонслоо. Их Багшийн гайхамшигтай дуу хоолой өвөрмөц бөгөөд гайхалтайгаар дуулсаар байв. Би нүдээ хэд хэдэн удаа нүдээ нээж, анилаа. Арав гаруй минут өнгөрсний дараа Их Багшийн дуу хоолой замхран алга болсон. Намайг илүү их адисалсанд нь би Их Багшдаа ихэд талархсан.

Удалгүй хэсэг хугацааны дараа Их Багш намайг дахин нэг удаа “Диваажин өөд” хүргэсэн юм. Сүүлд харсан гайхамшигтай өнгөлөг Буддагийн орны тэнгэрт би Байсан. Гайхамшигтай, туйлын үзэсгэлэнтэй, өнгөлөг орд харшийг аура хүрээлсэн байв. Тэнд би хамгаас өршөөлт, агуу их аврагч - Арьяабалын бодисадва (Авалокитесвара) цагаан өмсгөл, цагаан малгайтай байсан. Би хэдэн арван жилийн туршид шүтэж, харахыг хүсэж байсан юм. Өнгөрсөн жилүүдэд бүхэл гэр бүлийн минь хувьд тохиосон хүнд бэрх бүхнийг хөгшин залуугүй даван гарах гэж бэдчиж явахад энэ бүх хүнд хэцүүг даван туулахад Арьяабалын Бодисадва үргэлж хамгаалан ивээж байсан.

Одоо би Арьяабалын Бодисадва бол миний эрхэм Их Багш Чин Хай юм гэдгийг ойлгосон. Үүнийг бичиж байхад хүртэл нүдийг минь нулимс бүрхэж байна. Баяр талархлын нулимс хацар даган урсаж байна. Тандаа би ямар их хайртайгаа, ямар их талархдагаа үнэхээр илэрхийлж чадахгүй нь ээ, эрхэм хайрт Их Багш минь!

Веган хам нөлөө: Нэрийг тань Диваажинд нууцлах боломжгүй.

Их Багшийн шавь бүр ижил болон өөр, ба/эсвэл илүү их дотоодын сүнслэг ахуй ойлголт, гадаад ертөнцийн адислалтай байдаг Эдгээр нь ердөө цөөн жишээ юм. Бид ихэвчлэн Их Багшийнхаа зааварчилгаагаар энэ бүхнээ дотроо хадгалж явдаг билээ.

Илүү олон гэрчлэлийг үзэх болон үнэгүй татаж авах хаяг SupremeMasterTV.com/to-heaven

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (8/20)
1
Богино хэлбэр
2021-05-24
12953 Үзсэн
9
Богино хэлбэр
2022-02-25
7008 Үзсэн
13
Богино хэлбэр
2022-10-16
6235 Үзсэн
14
Богино хэлбэр
2022-07-19
6516 Үзсэн
15
Богино хэлбэр
2022-05-05
6836 Үзсэн
16
Богино хэлбэр
2022-12-28
5191 Үзсэн
17
Богино хэлбэр
2022-05-05
7166 Үзсэн
19
Богино хэлбэр
2024-01-02
6001 Үзсэн
20
Богино хэлбэр
2024-06-04
3549 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Урлагийн ертөнцөөр аялахуй
2025-02-20
199 Үзсэн
37:44
Онцлох мэдээ
2025-02-19
22 Үзсэн
Шинжлэх ухаан ба сүнслэг байдал
2025-02-19
39 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд