Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны есдүгээр сарын 24
Катар улс дахин сэдэрсэн мөргөлдөөний дараа санал зөрөлдөөнийг арилгаж, албан ёсны хэлэлцээрийг сэргээхээр Иран, АНУ-тай санал солилцож байна. Катарын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мажед Аль-Ансари зуучлагчид саналуудыг боловсруулах, хэлэлцээрийг сэргээх тохиромжтой мөчийг тодорхойлохын тулд нийслэлүүдийн хооронд зорчиж байна гэжээ. (Fox News)
Арменийн ерөнхий сайд Никол Пашинян 9-р сарын 18-нд Хессений Энх тайвны шагнал хүртэхдээ энх тайвны үйл явцыг ахиулсан Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиевт талархал илэрхийлжээ. Армен, Азербайжан улсууд олон улсад Азербайжаны нутаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн Уулын Карабахын статус, хяналтаас голлон үүдсэн мөргөлдөөний улмаас бараг 40 жил дайтсан ч саяхнаас эвлэрэх алхам хийж эхэлжээ. Ерөнхий сайд Пашинян мөргөлдөөнийг үргэлжлүүлэхийн оронд энх тайван, хөгжил цэцэглэлт, хамтын ажиллагааг сонгосон хоёр улсын ард түмнийг сайшаажээ. (Trend)
Иран, Газын зурвас, Украин (Урейн), Судан, Конго, Мьянмарт дайн үргэлжилж буй энэ үед 130 орчим төр, засгийн тэргүүн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейд цугласан бөгөөд мөргөлдөөн, хяналтгүй хиймэл оюун ухаан, уур амьсгалын өөрчлөлт, амьжиргааны өртгийн өсөлтөд санаа зовниж байна. Уулзалтууд 81 жилийн түүхтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын шинэчлэл, санхүүгийн хүндрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн залгамжлагчийг сонгоход мөн төвлөрч байна. (Associated Press)
Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський 9-р сарын 20-нд Орос улсаас Украин (Урейн)-д хийж буй дайныг зогсоох хүчин чармайлтыг ахиулах хэлэлцээрт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай [АНУ-ын] Нью-Йорк хотод уулзахаар тохиролцсоноо мэдэгджээ. (Reuters)
НҮБ-ын Ерөнхий Ассамблей АНУ-Ираны дайныг дипломат замаар шийдвэрлэхэд ахиц авчирна гэж хөрөнгө оруулагчид найдсанаар 9-р сарын 21-нд нефтийн үнэ бараг 3%-иар буурч, 11 хоногийн доод түвшинд хүрчээ. (Reuters)
Камбож улс технологид суурилсан залилан, хууль бус санхүүгийн урсгалтай тэмцэх ажлын хүрээнд 10-р сарын эхээр тус улс дахь бүх биет казиногийн цахим мөрийтэй тоглоомыг зогсоохоор болжээ. Камбожийн ерөнхий сайд Хун Манет мөн тус улсын 100 гаруй казино нь хэт олон байгаа тул тоог нь цөөрүүлэх ёстой гэж мэдэгдэн, тусгай зөвшөөрлүүдийг хянан шалгахыг үүрэг болгожээ. (The Star)
Анар жимсийг Ариун Библийн Дэд хууль 8:8-д Амлагдсан Нутагт ургадаг хүнсний нэг хэмээн дурдсан бөгөөд Соломоны сүмийн багануудыг анарын дүрсээр чимэглэжээ. Өнөөдөр эдгээр тод өнгөт жимсийг исгэлэн чихэрлэг амт, полифенол хэмээх ургамлын үл исэлдүүлэгч нэгдлээр нь үнэлдэг. Шүүслэг үр нь эслэгээр баялаг тул үүнийг шинээр нь идэхээс гадна салат, өглөөний хоолон дээр цацаж хэрэглэж болно. Судалгаагаар анарын шүүс цусны даралт бууруулахад тустай байж болох ч үүнийг батлах нэмэлт судалгаа шаардлагатай байна. (Old Oak Gardening YouTube суваг)
Канадын судалгаагаар КОВИД-19-өөр давтан халдварласан насанд хүрэгчдэд шинэ өвчин илрэх магадлал нэг удаа халдварласан хүмүүсээс 76%-иар өндөр байжээ. Давтан халдвар нь нурууны шинэ эмгэг үүсэх магадлалыг бараг дөрөв, амьсгалын замын шинэ өвчнөөр оношлогдох магадлалыг тав дахин нэмэгдүүлжээ. (New York Post)
Испанид хийсэн эмнэлзүйн бага хэмжээний туршилтаар 3 сарын турш өдөр бүр 35 орчим грамм улаан лоолийн нухаш идэх нь тархины үйл ажиллагаанд тустай байж болохыг тогтоожээ. Эрүүл, дунд эргэм насны 42 оролцогчийн сонгомол анхаарал сайжирч, холбоост ой тогтоолт бага зэрэг нэмэгджээ. Мөн 14 оролцогчийн тархины дүрс оношилгоогоор анхаарал, танин мэдэхүйтэй холбоотой сүлжээнд эерэг өөрчлөлт илэрчээ. Судлаачид үүнд ликопин болон улаан лоолийн бусад нэгдэл нөлөөлсөн байж магадгүй гэж үзэж байна. (New York Post)
Жүрж, бэрсүүт жүрж нь нүдний эдийг исэлдэлтийн стрессээс хамгаалахад туслах С аминдэм, үл исэлдүүлэгчээр хангаж, нүдний эрүүл мэндийг удаан хугацаанд дэмжиж болно. Эдгээр жимс хоёул торлог бүрхэвчийн эрүүл мэндтэй холбоотой каротиноид агуулдаг. Гэхдээ цитрус жимс харааг заавал сайжруулах юм уу нүдний өвчнийг эмчилнэ гэсэн үг биш юм. Мэргэжилтнүүд олон төрлийн хүнс хэрэглэх, нүдээ тогтмол үзүүлэх, хэт ягаан туяанаас хамгаалах, архаг өвчнийг зохих ёсоор хянахыг зөвлөж байна. (Lao Động)
Уур амьсгалын өөрчлөлт 8-р сарын 26-нд Балбад нурсан уулын налууг сулруулсан байх магадлалтай гэж Дэлхийн цаг уурын нөлөөллийн судалгааны бүлгийн дүн шинжилгээнд тогтоожээ. Дулаарлын улмаас мөсөн голууд нимгэрч, мөнх цэвдэг гэсжээ. 1,400 гаруй хүн амиа алдаж, 5,000 гаруй хүн сураггүй хэвээр байна. Судлаачид Балбад 2015 онд болсон газар хөдлөлт ч хад чулууг сулруулсан байж болзошгүй гэж мэдэгджээ. (AP)
Эль-Ниньо үзэгдэлтэй холбоотой хүчтэй ган гачиг, дээд хэмжээнд хүрсэн температурын үеэр Колумб улс ой хээрийн 18 идэвхтэй түймэртэй тэмцэж байна. Түүхэн аялал жуулчлалын Вилья-де-Лейва хотын ойролцоох түймэрт 40 гаруй га унаган ойг ойг хамран шатаж байгаа бөгөөд эрх баригчид нисэх онгоц, цэргийн нисдэг тэрэг, нэмэлт гал сөнөөгч дайчлахад хүрчээ. (Al Jazeera)
[Ау Лак (Вьетнам)-ын] Куангчи аймгийн Ми Тюид эргийн элэгдэл орон гэр, амьжиргаанд заналхийлж байна. 9-р сарын 11–13-нд давлагаа, далайн түрлэг, аадар борооны улмаас эргийн 500 орчим метр газар элэгдэж, зам, гудамжны гэрэл, худгууд эвдэрчээ. Эрх баригчид гэр бүлийн 12 бизнесийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ. (VietnamPlus)
Шведийн түргэн загварын H&M компанийн [Их Британийн] Лондон дахь загварын загварын шоуны үеэр Амьтадтай ёс зүйтэй харьцдаг хүмүүс [PETA] нийгэмлэгийн гурван идэвхтэн амьтан-хүмүүсийг хамгаалах жагсаал хийж, ноос хэрэглэхээ зогсоохыг шаардсан самбар барьжээ. H&M-ийн нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой Өмнөд Африкийн ноосны аж ахуйд хонь-ардтай зүй бус харьцсаныг баримтжуулсан шалгалтын дараа уг арга хэмжээг зохион байгуулсан гэж PETA мэдэгджээ. (Breitbart)
Тайвань (Формоса)-д 30 настай эр [Тайвань (Формоса)-ийн] Тайчун хотын сүмийн цөөрөмд акрил давирхайн үрэл асгаж, долоо хоногийн дотор 20 кои-бодгалийг үхүүлснийхээ төлөө 40 хоног баривчлагдаж, 200 мянган шинэ тайвань доллар [ойролцоогоор 6,300 ам.доллар]-ын торгууль хүлээжээ. Түүнийг Тайвань (Формоса)-ийн Амьтан хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэм буруутайд тооцсон байна. (Taipei Times)
Нидерландын мэргэжилтнүүд өдрийн бүх гурван хоолны өдрийн зардал нь 12.30 еврогоос бага, уураг ихтэй, эмнэлгийн долоо хоногийн веган хоолны цэс боловсруулж, эрүүл мэндийн байгууллагуудад хорт хийн ялгарлаа бууруулж, 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн үндэсний зорилтод хүрэхэд нь дэмжлэг үзүүлжээ. (Plant Based News)
Revive7 Beauty гоо сайхны брэнд жин хурдан хасах, хоолны дэглэм өөрчлөхтэй холбоотой түр зуурын үс уналтын үед хуйх, үсийг тэжээх зориулалттай Revive7 Hair Oil веган хуурай тосыг Канадад худалдаанд гаргажээ. Силикон, нийлэг үнэртэн агуулаагүй уг найрлагад хүн орхоодой, цоор, фо-ти зэрэг зургаан веган орц багтжээ. (C2GO Marketing)
АНУ-ын Only In Your State цахим хэвлэлийн веб хуудсанд [АНУ-ын] Орегоны Doe Donuts-ыг гараар хийсэн, өндөг, сүүний орцгүй веган нарийн боов, өөрсдийн үйлдвэрлэсэн веган зайрмаг, орон нутгийн буяны үйлсэд тууштай оролцдогоор нь мужийн шилдэг донатын газар хэмээн шалгаруулжээ. (Only In Oregon)
[Тайландын] Бангкок хотын Ват Пхо сүмд өдгөө аврагдсан 200 орчим муур-хүн аюулгүй амьдарч байгаа бөгөөд тэнд лам Маханалин муур-хүн бүрд нэр өгч, хянан асарч байна. Сайн дурын ажилтнууд тэднийг вакцинжуулж, үржлийг нь хязгаарлахад тусалдаг бол түүхэн сүм 60 гаруй бие засах сав, хоол, усаар хангадаг. Муур-ард эртний байгууламжаар чөлөөтэй хэрэн явдаг байна. (SOHA)
9-р сарын 17-нд [Туркийн] Истанбул хот дахь Узбекистаны Ерөнхий консулын газар орон байр, тусламжгүй үлдсэн узбек эмэгтэй болон түүний гурван хүүхдийг эх орондоо буцахад тусалжээ. Эмэгтэй тусламж хүссэний дараа консулын газар болон Узбекистаны Цагаачлалын агентлаг тэдэнд хоол хүнс, бичиг баримт, онгоцны тийз олгосон байна. (UZ Daily)
9-р сарын 18-нд [АНУ-ын] Бруклинд орхисон түрээсийн ачааны машинаас 83 орчим тахиа-хүнийг аварчээ. Kaparos Compassion Project-ийн амьтны эрхийг хамгаалагч идэвхтнүүд олон шувуу-бодгаль усгүйдэж, ихэд сульдсан байхад нь олсон бол хэдэн арваараа торон дотроо үхсэн байжээ. 15 орчим идэвхтэн амьд үлдсэн тахиа-хүмүүсийг аварч, амьтан-хүний асрамжийн газарт хүргэжээ. Цагдаа нар ачааны машиныг хэн орхисныг тогтоохоор шалгаж байна. (Gothamist)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Өөрийгөө захирах чадвартай байх нь баян хүний эд хөрөнгө өгч чадахтай адил итгэл төгс байдлыг авчирдаг. ‘Бусдыг’ захирах чадвартай байх нь ертөнцийн эзэн хааных мэт итгэл төгс байдлыг авчирдаг. Эрх чөлөөний орныг захирах чадвартай байх нь орон зайдаа уусах орон зай мэт итгэл төгс байдлыг авчирдаг.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Гараб Дорж (цагаан хоолтон) (Вима Нинтиг дэх Гараб Доржийн эцсийн гэрээс)
Райан Маккаллийн клиник үхлийн тухай хоёр хэсэгт цувралын эхний хэсэгт тэрээр аалзанд хазуулсан байж болзошгүй шалтгаанаар яаралтай мэс засалд орох үед мэдэрсэн зүйлээ хуваалцсан. Тэрээр сүнснүүдийн далай, гүн амар амгаланг мэдэрснийхээ дараа эмнэлгийн хүлээлгийн өрөөнд биеэсээ гарсан гэдгээ мэдэрсэн тухай ярьсан. Дараа нь найз бүсгүй, нагац эгч хоёрынх нь яриаг эргэн санаснаар түүнийг мэс заслын үеэр уг яриаг гэрчилсэн гэдэгт найз бүсгүй нь итгэжээ.
Үүнээс өмнө, мэс заслын үеэр биеэсээ гарчихсан байхдаа Райанд тэрхүү амар амгалан газарт үлдэх сонголт байгаа мэт санагдсан ч эргэж ирэх ёстойгоо ойлгожээ. Биедээ эргэн орох нь хачирхалтай, хэцүү байлаа. Тэр тооцоолсноос эрт сэрж, сэргээх өрөөний сувилагчдыг цочоосон бөгөөд биеэ удирдах нь гараа ашиглахын оронд савхаар оролдохтой адил байсан гэжээ. Нүд нь гэрэл тэсвэрлэхгүй байсан ч биеийнхээ талд нь орж, талд нь гадна байхдаа нүдээ аньсан чигээрээ “сүнсний нүдээрээ” өрөө болон доторх хүмүүсийг харж чадаж байгаагаа олж мэджээ. Сувилагчид Райаныг гэр бүлийнхэн рүү нь тэргэнцэртэй хүргэхэд тэр биеэсээ хэсэгчлэн гарсан хэвээр байгаагаа мэдэрч байв. Яг тэр завсрын төлөвт
нас барсан эмээ нь гашуудаж буй нагац эгчид нь зориулсан зурвастай үзэгдсэн гэж тэр ярьсан юм. Тэгээд аль эрт нас барсан эмээ маань надтай ярьсан. Тэр надад үзэгдсэн. Өрөөнд байсан өөрийн охин, миний нагац эгчид ээжийнхээ төлөө цаашид гуниглах хэрэггүй гэж хэлээрэй гэсэн. Шөнө нойргүй хонож, өөрийнх нь төлөө уйлахаа болиорой, бүх зүйл зүгээр, тэр өөрөө ч зүгээр байгаа гэж хэл гэсэн. Харин нагац эгч маань надад долоо хоногт олон шөнө сэрүүн байж, ээжийгээ санан уйлдгийг нь хэн ч мэддэггүй байсан гэж хэлсэн. Би үүнийг огт мэддэггүй байсан. Тэр захиас нагац эгчид нь илүү их амар амгаланг өгч, Райаныг ээжтэй нь харилцсан гэдэгт итгүүлсэн гэж тэр ярьжээ.
Энэ явдал Райанд үгээр илэрхийлэхийн аргагүй гүн, мөнхийн амар амгаланг үлдээсэн байна. Тэр заримдаа бэрхшээлтэй тулгарч, алдсан хүмүүсээ санасаар байдаг ч урьдынх шигээ гашуудахаа больжээ. Өөртөө дахин сануулах шаардлагатай үед ч тэд оршсоор байгааг мэддэг гэж тэр хэлдэг. Тэд тэнд байгааг би мэднэ, би ч бас дахин тэнд очно гэдгээ мэднэ. Энэ бат итгэл нь түүнийг илүү аз жаргалтай, итгэл найдвартай, амьдралд илүү зохицсон хүн болгожээ. Учир нь тэр одоо бүх зүйл сайхан болно гэдэгт зүгээр нэг итгэдэг бус, баттай мэддэг болсон. (Нөгөө ертөнц КҮТ YouTube суваг)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх