ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 5-р сарын 21
Катар, Саудын Араб, АНЭУ [Арабын Нэгдсэн Эмират Улс]-ын удирдагчид АНУ-ын Ерөнхийлөгч Трампаас төлөвлөсөн дайралтыг “түр хойшлуулах”-ыг уриалсны дараа Тэрээр АНУ-аас Иран улсад 5-р сарын 19-ний мягмар гарагт хийхээр товлогдсон байсан дайралтыг хойшлуулж буйгаа мэдэгджээ. Мөн хэлэлцээр бүтэлгүйтвэл бүрэн хэмжээний довтолгоонд бэлэн байхыг Пентагонд үүрэг болголоо. (CNBC)
Катарын Буяны байгууллага [Иорданы] Азрак, Заатари хуаран дахь Сирийн дүрвэгсдэд 2,000 хүнсний багц тарааж, UNHCR [НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар]-тай хамтран, эмзэг гэр бүлүүдэд туслах зорилгоор хийгдэж буй дэмжлэгийн хүрээнд 16,000 орчим хүнд нэг сарын хэрэглээний гол хүнсийг олголоо. (Гульф Таймс)
Япон улс Онагава атомын цахилгаан станцын турбины барилга дотор бага хэмжээний цацраг идэвхт уур илрүүлсний дараа 2-р реакторыг зогсоожээ. Станцын оператор цацраг гадагш алдагдаагүй бөгөөд уг зогсолт нь техникийн шалгалт хийх зорилготой гэж онцолсон байна. (Бао Тинь түк )
Польшийн парламент Европын Холбоо [ЕХ]-ны Крипто-хөрөнгийн зах зээлийн зохицуулалт (MiCA)-ыг хэрэгжүүлэх хуулийн төслийг баталж, 7-р сарын эцсийн хугацаанаас өмнө үндэсний дүрмээ ЕХ-ны стандарттай нийцүүлэхээр болжээ. Тус улсын хамгийн том криптовалютын бирж Zondacrypto дампуурч, олон мянган хэрэглэгч мөнгөө гаргаж чадахгүй болсон хэрэгтэй холбоотойгоор олон улсын залилангийн мөрдөн шалгалтыг прокурорууд гүнзгийрүүлж байгаа энэ үед тус санал хураалт болжээ. Прокуроруудын мэдээлснээр хохирол 350 сая злоти буюу ойролцоогоор 96 сая ам.долларыг давсан байна. (VOV)
НҮБ-ын ХХААБ [НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага] дахин боловсруулсан хуванцраар хийсэн хүнсний сав баглаа нь хүнсэнд химийн бохирдол оруулж болзошгүй, харин сэргээгдэх био суурьтай сав баглаа нь хүнсэнд пестицидийн үлдэгдэл, байгалийн хорт бодис, эсвэл харшил үүсгэгч оруулж болзошгүйг анхааруулж, тогтвортой байдлын зорилго нь хүнсний аюулгүй байдлыг алдагдуулах ёсгүйг онцолжээ. (Бао Тинь түк)
Зимбабве улсын “Найрамдлын сандал” санаачилга 2025–2026 оны KBF [Хаан Бодуэний сан]-гийн Африкийн шагналыгхүртэж, тус тив даяарх сэтгэцийн эмчилгээний хүнд хомсдолыг шийдвэрлэхээр хөгжүүлсэн, олон нийтэд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийн загварт дэлхийн анхаарлыг хандууллаа. Бельгийн Брюссель дэх Хааны ордонд гардуулсан уг шагнал нь хөтөлбөрийг олон улсад өргөжүүлэх, нийтийн эрүүл мэндийн тогтолцоонд илүү нягт нэгтгэхэд туслах 250,000 еврогийн буцалтгүй тусламж болон байгууллагын дэмжлэгийг багтаажээ. Сэтгэцийн эмч доктор Диксон Чибандагийн 2006 онд үүсгэн байгуулсан “Найрамдлын сандал” нь эмнэлэг, олон нийтийн орчин дахь энгийн модон сандлаас үр бүтээлтэй ярианы эмчилгээ үзүүлэхээр “Эмээ нар” гэж нэрлэгддэг ахимаг насны эмэгтэйчүүдийг оролцуулсан мэргэжлийн бус эрүүл мэндийн ажилтнуудыг сургадаг байна. (Африка Састэйнэбилити Маттерс)
Танзанийн өмнөд хэсэгт гурван жил хийсэн санамсаргүй туршилтаар шинэчлэн загварчилсан “Стар сууц” нь хүүхдийн гол өвчлөлийг эрс бууруулж, сайжруулсан байшинд амьдарч байсан хүүхдүүд уламжлалт шавар, сүрлэн дээвэртэй байшинд амьдарсан хүүхдүүдээс хумхаа өвчнөөр 44%, суулгалтаар 30%, уушгины хатгалгаагаар 18% бага өвчилсөн нь тогтоогджээ. Хоёр давхар, агаарын солилцоо явагддаг эдгээр байгууламж нь шумуулд өртөх явдлыг хязгаарлах, доторх утааг багасгах, ариун цэврийг сайжруулахын тулд торон хаалттай цонх, өөрөө хаагддаг хаалга, илүү цэвэр хоол хийх зуух, өндөрлөсөн унтлагын хэсэг ашигладаг. Судлаачдын хэлснээр уг загвар нь стандарт цементэн блокон байшингаас хямд өртгөөр баригдаж, хамаагүй бага бетон хэрэглэдэг, нүүрстөрөгчийн ул мөр багатай тул Африкт хүн ам хурдтай өсөж буй энэ үед энгийн, бага өртөгтэй орон сууцны сайжруулалт нь нийтийн эрүүл мэндэд ихээхэн үр өгөөж авчрах боломжтойг харуулж байна. (Гави)
Шинэ судалгаагаар архаг стрессийг оройн 9 цагаас хойш өдөрт авах илчлэгийн 25%-иас дээш хэмжээтэй хоол хүнс идэхтэй хавсаргах нь гэдэсний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулж, өтгөн хатах, суулгах, микробиомын бактерийн тэнцвэр алдагдах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг харуулжээ. Мэргэжилтнүүд энэ нэгдэл нь биеийн хоногийн хэмнэл болон гэдэс-тархины холбоог алдагдуулдаг гэж анхааруулж, хооллох цагаа эрт, тогтвортой болгох, стрессийг бууруулах замаар хоол боловсруулах тогтолцооны эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөлөө. (Медикал Ньюс Түдэй)
Эрдэмтэд танин мэдэхүйн доройтол нь зайлшгүй тохиолдох ёстой зүйл биш бөгөөд тархи ямар ч насанд сайжрах боломжтойг нотлох баримтаар харуулжээ. Гурван жилийн турш хийсэн томоохон судалгаагаар өдөр бүр 5-15 минутын зорилтот бичил дасгал хийх нь 80 гарсан насанд ч хэмжигдэхүйц оюуны өсөлтийг өдөөдөг болохыг илрүүлсэн байна. (СкайТех Дэйли)
Карибын тэнгисийн бүс нутаг даяар цусны даралт ихсэх болон зүрхний өвчлөл нэмэгдэж, насанд хүрэгчдийн 21-27% нь өртжээ. Олон хүн ам Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага [ДЭМБ]-ын зөвлөсөн хэмжээнээс бараг хоёр дахин их давс хэрэглэж, зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байна. Дэлхийн Давсны тухай мэдлэг олгох долоо хоногийн үеэр Карибын тэнгисийн Нийтийн эрүүл мэндийн агентлаг засгийн газрууд, үйлдвэрлэл, хувь хүмүүст бодлого, хүнсний найрлагын шинэчлэл, боловсролоор дамжуулан натрийн хэрэглээг бууруулахыг уриалжээ. (Ст. Винсент Таймс)
Тавдугаар сарын эхний хагаст [Пакистаны] Карачи хотод агаарын хэм амь насанд аюултай хэмжээнд очиж, оргил үедээ 44°C-д хүрснээр эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, эрэг орчмын иргэд туйлдаа хүрч, цахилгаан тасалдал, усны хомсдол нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Уур амьсгалын мэргэжилтнүүд уг хямрал нь Өмнөд Азид халууны эрс тэс үзэгдэл улам дордож байгааг илтгэж байгаа бөгөөд Энэтхэг улсад мөн зун уртсаж, цаг агаар улам ноцтой болохын хэрээр 45°C-ээс дээш давтамжтай халалтын давлагаа үргэлжилж байна гэж анхааруулжээ. (Гардиан)
[Шведийн] Лундын Их Сургуулийн судалгаагаар өндөр чийгшил нь халууны давлагааны үеэр шувуу-хүмүүсийг ууршилтаар сэрүүцэх чадварыг саатуулж, олонхыг нь амьд үлдэх хязгаараас давуулж байгааг тогтоожээ. Дэлхий дахины мэдээллээс харахад хэт халалтын үзэгдлүүд нь шувуу-хүмүүсийн тоо толгойн огцом бууралттай холбогдож, ахимаг болон сул дорой шувуу-хүмүүс хамгийн өндөр эрсдэлтэй болохыг харуулж байна. (Earth.com)
Nature Climate Change сэтгүүлд нийтлэгдсэн олон улсын судлаачдын багийн судалгаагаар Амазон даяар мод хорогдох, нүүрстөрөгч хадгалах хугацаа богиносохын гол шалтгаан нь ган гачиг бус, харин хүчтэй шуурга болохыг тогтоожээ. Судлаачид дулаарч буй уур амьсгал нь шуургыг эрчимжүүлж, энэ зууны эцэс гэхэд Амазоны нүүрстөрөгч хадгалах чадавхыг 15% хүртэл бууруулж болзошгүйг анхааруулжээ. (Earth.com)
[Германы] Берлин хот хог түүх, дугуй унах, цэвэрлэгээнд оролцох зэрэг тогтвортой үйлдлийн төлөө жуулчид, оршин суугчдыг урамшуулдаг нэг сарын туршилтын BerlinPay хөтөлбөрийг эхлүүлжээ. Тус санаачилга нь хөдөлгөөн ихтэй бүсүүдийн байгаль орчны дарамтыг бууруулж чадах эсэхийг туршиж байгаа бол Испанид ижил төстэй схем нэвтрүүлэх үү, эсвэл илүү хатуу торгуульд найдах уу гэсэн маргааныг мөн өрнүүлж байна. (ЕвроУикли Ньюс)
Германы шинэ судалгаагаар бичил болон нано хуванцар нь [Германы] Лейпциг хотын агаарын бохирдлын ойролцоогоор 4%-ийг бүрдүүлж, ихэнх нь дугуйн элэгдлээс үүдэлтэйг тогтоосон бөгөөд хүмүүс өдөр бүр амьсгалаар оруулж буй хуванцрын хэмжээ нь зүрх, уушгины өвчний өндөр эрсдэлтэй холбоотой байж болохуйц гэж тооцоолж, агаарт дэгдэж буй хуванцрыг илүү сайн хянах, зохицуулах шаардлагатайг онцолжээ. (СкайТех Дэйли)
Systemiq болон ProVeg International-ийн шинэ тайланд Их Британийн жижиглэн худалдаачид 2040 он гэхэд веган уургийн борлуулалтаа 2 дахин нэмэгдүүлж, уургийн борлуулалтын 14%-иас 29% болгон өсгөх боломжтой гэжээ. Уг баримтад хямд үнэтэй дүпү болон амьтан-хүний мах орлуулагчийн эрэлт өсөхийн хэрээр дэлгүүр дэх тавиуруудын байршлаа сайжруулж, хувийн брэндийн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхийг жижиглэн худалдаачдад уриалжээ. (Плант Бэйсэд Ньюс)
Судалгаанаас харахад америкчууд ногоон цэцэгт байцайг дуртай хүнсний ногоонуудынхаа нэгээр нэрлэжээ. Түгээмэл сортуудад Калабрезе, Брокколини, Нил ягаан соёолжит ногоон цэцэгт байцай, Хятад ногоон цэцэгт байцай, Романеско орно. Эдгээр нь эслэг, С амин дэмээс эхлээд антоцианин зэрэг үл исэлдүүлэгч хүртэлх ялгаатай амт, бүтэц, шим тэжээлийг өгдөг. Тогооч нар эдгээр олон талт хүнсний ногоог рамен, дүпүтэй хуурга, паста зэрэг хоолонд шарах, жигнэх, хурдан хуурах, тосонд хуурах аргаар хэрэглэдэг. (ВежНьюс)
[АНУ-ын Нью-Йорк мужийн] Лонг-Айленд хотын Төв Лонг-Айлендийн Веган тогоочийн анхны тэмцээн 6-р сарын 1-30-нд зохион байгуулагдаж, орон нутгийн ресторанууд шинэ веган хоол бүтээх даалгавар авна. Хооллогчид сарын турш ялагчдыг сонгон санал өгч, веган боловсролыг дэмжинэ. (LongIsland.com)
Украин (Урейн)-ы Запорожье хот дахь амьтан-хүмүүсийн сайн дурын ажилтнууд сарвуу нь гэмтсэн Хомяк нэртэй нөхөрсөг цагаан үнэг-хүнийг үйлдвэрийн бүсээс аварчээ. Урьд нь гэрийн тэжээвэр хамтрагч байсан байж магадгүй энэ үнэг анд муур-иргэдийн хамт хоргодох байранд эдгэрч байна. (112.ua)
Амьтан-хүмүүсийн халамжийн “In Defence of Stray” бүлэг Бакри Ид [Исламын “Тахилгын баяр”]-ийн өмнө [Энэтхэгийн Мумбай хотын] Деонар нядалгааны газраас дөрвөн ямаа-хүнийг аварсны дотор хоёр нь хээлтэй эм ямаа-хүн байжээ. Тус буяны байгууллага нь нядалгаанаас өмнө дөрвүүлэнг нь худалдан авч, насан туршийн асаргаанд зориулан Лонавала дахь дархан газар руу шилжүүлжээ. Идэвхтнүүд иргэдийг амьтан-хүнээр тахил өргөхөөс татгалзахыг уриалж байна. (Фрий Пресс Журнал)
[АНУ-ын] Өмнөд Каролина мужийн нэгэн эр эзэнд нь алдсан 500 ам.долларын сугалааны тасалбарыг буцааж өгснөөс хоёр сарын дараа 586,000 ам.долларын лотто шагнал хожжээ. Тэрээр хожсон мөнгөө бусдад туслахад ашиглахаар төлөвлөж байна. (Нью-Йорк Пост)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Сэтгэл амгалан тогтох үед үнэн аниргүйн ариун байдал дунд сонсогдох боломжоо олдог.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Шри Ауробиндо (цагаан хоолтон) (BrainyQuote)
Санваартан Камилл Жентийн клиник үхлийн тохиолдлын цуврал нэвтрүүлгийн 1-р хэсэгт Камилл уушгины томоохон эмболид орж, тоо томшгүй олон удаагийн цус харвалт, эрхтний үйл ажиллагааны зогсолт, цусны халдвар, үжлийн дараа эмнэлгийн хямрал түүнийг комд орж гардаг болгосныг ярьсан. Тэрээр анхны комын үеэр үхэл, амьдралын хооронд шилжин орж, харанхуй ертөнцүүдээр уруудан, чөтгөрлөг биетүүд түүнийг тарчлааж, там руу чирч байсныг дурдсан. 1-р хэсэг төгсөхөд Камилл өөрт нь оноогдсон 12 чөтгөрийг харж, сатан “Зүгээр л түүнийг ийшээ доош авчир. Тэр энд байх ёсгүйгээ хэзээ ч мэдэхгүй.” гэж шивнэхийг сонсжээ.
Одоо 2-р хэсэгт Камилл Бурхан Өөрөө оролцохоос өмнө тарчлал бүр ч аймшигтай болсон гэж ярьж байна. Тэгээд намайг тийшээ доош чирч байлаа. Би гараа, гар минь урагдаж, шөрмөс, цус минь харагдаж байсныг хэзээ ч мартахгүй, гэхдээ цус олгойдон урсаж байсан юм биш. Зүгээр л тэнд байж байсан. Тэгээд би нэг ертөнцөд очиж тарчлаагдаад, буцаж гарч ирэхэд тэдний хувьд би дахин цоо шинэ болж байлаа. Би дахин цоо шинэ болж, тэд бүгдийг ахин дахин хийж байв. Тэд намайг там руу чирч байх үед гурав дахь ертөнц хамгийн аймшигтай нь байсан. Өнөөдрийг хүртэл зүрхийг минь хамгийн их шимшрүүлдэг зүйл бол гурав дахь ертөнцөд харсан тэр эмэгтэйчүүд үнэхээр тэнд байгаа гэдэгт би итгэдэг. Биднийг орнуудад гинжилсэн байсан. Үүний дараа юу болсныг та төсөөлж чаддаг бол ч... Тэр гурав дахь ертөнц үнэхээр аймшигтай байсан ч би олсоор хүлэгдсэн тэр орноос мултарч чадсан юм. Би одоо ч баруун бугуй руугаа доош хараад, тэднийх халдлагаас болж яс маань бүхэлдээ ил гарсныг харснаа санадаг.
Хачирхалтай нь тэд таныг тохуурхах дуртайг та ойлгох хэрэгтэй. Тэд танд чөлөөлөгдлөө гэж бодогдуулаад, дараа нь дахин барьж авах дуртай. Тэд үүнд дуртай. Энэ бол дэлхий дээрх хамгийн хорон муу зарим хүмүүсийн яг одоо хийдэг зүйл. Энэ бол тэдний хамгийн том тоглоомуудын нэг. Энэ нь тамын ёроолоос шууд гаралтай зүйл юм. Тэгээд энэ гурав дахь ертөнцөөс би зугтсан. Би гүйж эхэлсэн. Гүйж эхэлмэгцээ яг л хадан цохионоос унах мэт болж, дахин гаднах харанхуйд унаж байлаа. Эдгээр чөтгөр намайг тасчин хаяж байсан бөгөөд түүнд сатан шивнэсээр байсан. Харин тэр үед үнэндээ би сатаныг өөрийг нь харсан.
Тэгээд явж байхдаа би түүн рүү харахаас өөр аргагүй болсон. Би үүнийг үзэн ядсан. Би түүн рүү харахаас үхтлээ айж байснаа санадаг. Би түүн рүү харахад тэр чонын царайтай, чонын толгойтой, хар чоно байсан бөгөөд юуг ч нэвтлэх мэт гэрэлтсэн улаан нүдтэй байлаа. Харин түүний бие нь хурга юм уу хонь байсан. Түүний дээр ноос байсан бөгөөд тэр ноосон дотор байшингууд хүртэл байсныг би санадаг. Тэнд бүхэлдээ салс, бохир зүйлс, элдэв юмс хүртэл тээглэсэн байв. Би “энэ үнэхээр итгэмээргүй юм” гэж бодож байснаа л санадаг. Дараа нь би Эзэнээс асуусан. Би: “Яагаад түүнд тэр бүхэн байсан юм бэ?” гэж асуусан. Тэр: “Наснаас нь болсон.” гэж хэлсэн. Мэдээж тэр хорон муу болохоор ч тэр, гэхдээ наснаасаа болж маш бохир, жигшүүртэй болсон байв.
Тэгээд тэр үед би өөртөө: “Одоо би там руу явах нь” гэж хэлсэн. Намайг тэгж хэлмэгц бүх Бүтээлийн Бурхан, бүхнийг Бүтээгч Тэр ирж, бидний дээр зогссон. Гэхдээ бид энэ оршихуйг мэдэрсэн. Би Хэн болохыг нь мэдэхгүй байсаар байв. Оршин байсан хамгийн хүчирхэг оршихуй бидний дээр, чөтгөрүүд болон сатаны дээр ирэхийг бид мэдэрсэн. Тэр оршихуй маш хүчтэй байсан тул миний хүсэл зоригийг үндсэндээ бүрэн атгаж байсан тэдгээр бусад төрөлтнүүд, чөтгөрлөг төрөлтнүүд энэ оршихуйн өмнө юу хийхийг харахыг хүссэнээ би санадаг. Тиймээс би тэр даруй доош харахад Тэр бидний дээр ирэх төдийд тэд алга болсон байлаа. Тэгээд Тэр ярьж эхэлсэн бөгөөд түүний хэлсэн үг нь “Үгүй дээ, тэгэхгүй.” гэсэн үг байв. Үнэндээ энэ нь Дуулал 30-д миний залбирсан бүхнийг биелүүлж байсан. Тэр Өөрийн хүчирхэг баруун гараараа ирж, намайг алгандаа өргөн авсан. Намайг өргөөд, дараа нь би ингэж, дээшлэн дээшилж явсаар Дэлхий рүү буцсанаа санаж байна. Дараа нь би биедээ орж, “Юу сая болчхов оо?” гэж хэлснээ санадаг.
Эмнэлгийн орондоо буцаж ирээд Камилл эргэн тойронд нь залгаатай байсан эмнэлгийн төхөөрөмжүүдийг мэдэрсэн гэжээ. Тэгээд би тэр даруй бүх аппарат галзуурсан мэт дуугарч байгааг сонссон. Тэгээд би: “Өө тийм, би эмнэлэгт байна шүү дээ.” гэж хэлсэн. Намайг ингэж хэлмэгц тааз үүлс болж хувирсан. Үзэсгэлэнтэй, хөвсгөр үүлс. Дараа нь би тэр хүчирхэг баруун гар үүлсээс дахин гарч ирэхийг харсан. Тэр миний дотроос атгахад, би дээш өргөгдөж эхэлмэгц сүнс минь биеэс минь гарч эхэлснийг би санадаг. Би өөртөө: “Дэлхий дээр надад энэ бүх хүч байсан ч энэ оршихуй намайг хаашаа явуулахыг хүснэ, би тийшээ явна.” гэж хэлснээ санадаг. Түүний Хэн болохыг мэдээгүй байсаар байхад Тэр намайг авч явсан, тэгээд мөнх оршихуй намайг нөмөрсөн.
Өндөр тэнгэр элч, асар том тэнгэр элч ирж, доороос минь шүүрэн авч, хоёр талаас минь тосон авсан ч тэд надад хүрээгүй. Үүнийг тайлбарлахад маш хэцүү. Гэхдээ тэд иймэрхүү байдлаар явсан. Тэд хоёр талд минь нэг нэгээрээ байсан. Тэгээд би шуугин одсон. Би багадаа гадаад сансар, одод, “Оддын дайн” болон тиймэрхүү бүх зүйлд үргэлж дуртай байснаа санадаг. Тиймээс би үүнийг хамгийн гайхалтай зүйл гэж бодсон. Гэхдээ сонин нь та тэнд зүгээр л удаан явдаггүй. Миний байнга хэлдэгчлэн, энэ нь үзвэрийн аялал биш. Энэ хурдан, түргэн байсан. Би тэдний царайг нь харах гэж оролдож байснаа санадаг. Учир нь би тэдний гоёмсог цагаан хувцсыг, тэдгээр нь алттай байсныг нь харсан. Тэр нь алтаар бүрхэгдсэн байсан бөгөөд зах эмжээр дагуу нь янз бүрийн тэмдэглэгээ байв. Тэд үнэхээр гайхамшигтай гэж бодож байснаа би л санаж байна.
3-р хэсэгт, тэнгэр элч нар Камиллийг сансар огторгуйгаар авч явсны дараа түүнийг гэрэлтсэн, хот шиг газрын доор буулгасан гэж тэр ярьсан юм. Тэд намайг яг доор нь буулгасан. Би одоо ч тэднийг харах гэж ингэх дуртай. Тэд алга болсон байв. Тэгээд гэнэт би дээш хөөрч эхэлсэн. Тэгээд би Эцэгийн дуу хоолойг анх удаа сонссон бөгөөд Тэр: “Чи цаашид айх хэрэггүй.” гэж хэлсэн. Хүндэт санваартан Камилл Жентийн клиник үхлийн тохиолдлын цуврал дугаарын 3-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Жэни ДуВаллтай хамт Бурхантай учирсан учралууд)