Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны долоодугаар сарын 19
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Иран улс уулзалт хийх хүсэлт тавьсан гэж мэдэгдлээ. (Фокс Ньюс)
Лхагва гаргийн орой АНУ-ын Төв командлал Ираны эсрэг хийсэн хоёр дахь цуврал цохилтоо дуусгалаа. Тус ажиллагаа Зүүн эргийн цагаар 15:00 цагаас 21:00 цаг хүртэл үргэлжилж, [Ираны] Бандар-Аббас зэрэг олон газрын командын төв, агаарын довтолгооноос хамгаалах систем, пуужин, дроны байгууламж, эргийн хяналтын объектуудыг онилсон байна. (Фокс Ньюс)
IRGC [Ираны Хувьсгалт гвардын корпус]-ын тэнгисийн хүчний командлагч Али Озмаеи лхагва гарагт Ормузын хоолойг хаалттай хэвээр байлгаж, “хамгийн хатуу цохилт” өгнө хэмээн мэдэгджээ. (Фокс Ньюс)
Иран улс лхагва гарагт АНУ-аас тус улсад цохилт өгсний хариуд Йордан, Кувейт, Бахрейн дахь АНУ-ын цэргийн байгууламжуудад дрон, пуужингаар довтолсон гэж мэдэгджээ. Ираны төрийн хэвлэлд мэдээлснээр, тус улс Йордан дахь харилцаа холбооны систем, түлш хадгалах байгууламж, Кувейт, Бахрейн дахь АНУ-ын баазуудын радар, агаарын довтолгооноос хамгаалах систем, түлшний байгууламжуудыг онилжээ. Харин Йорданы албаныхан Ираны хэд хэдэн пуужинг амдан устгаснаа мэдээлжээ. (Фокс Ньюс)
Иран улс АНУ гол дэд бүтцэд нь цохилт өгвөл бүс нутаг даяар өргөн хүрээний халдлага үйлдэнэ гэж анхаарууллаа. Ираны цэргийн төв штабын төлөөлөгч пүрэв гарагт мэдэгдэхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цахилгаан станц, гүүрнүүдэд цохилт өгөх сүрдүүлгээ хэрэгжүүлбэл бүс нутгийн дэд бүтцийг онилон халдлага үйлдэнэ гэжээ. Иран улс мөн Ормузын хоолойг “зөрчиж үл болох улаан шугам” хэмээн зарлаж, тэнд ямар ч нөхцөлд АНУ-ыг хөндлөнгөөс оролцуулахгүй гэж мэдэгджээ. (Фокс Ньюс)
Украин (Урейн)-ы Гадаад хэргийн сайд Андрей Сыбига Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Зеленський, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын боломжит хэлэлцээр Турк улсад болж магадгүй гэж мэдэгджээ. Гадаад хэргийн сайд Андрей Сыбига пүрэв гарагт Киев хотноо Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидантай хамтран хийсэн хэвлэлийн бага хурал дээр удирдагчдын дээд хэмжээний уулзалт нь энхийн үйл явцад шинэ эрч хүч өгч чадна гэж мэдэгджээ. Тэрээр Украин (Урейн) улс гал зогсооход бэлэн байгаа хэмээн нэмж хэлжээ. (Анадолу Аженси)
Их Британийн ерөнхий сайд Кир Стармер [Украин (Урейн)-ы] Киев хотод сүүлчийн айлчлалаа хийж, Их Британиас Украин (Урейн)-д тууштай дэмжлэг үзүүлэхээ дахин бататгажээ. Ноён Стармер албан тушаалаа өгсний дараа ч Их Британиас Украин (Урейн)-д өгсөн амлалт “үргэлж хэвээр байх болно” гэжээ. Тус айлчлал нь Орос улс Киев рүү баллистик пуужингаар довтолж, дор хаяж хоёр хүний аминд хүрч, зургаан хүнийг шархдуулснаас хэдхэн цагийн дараа болсон байна. Украин (Урейн)-ы албаны хүмүүс пүрэв гарагт шөнийн 01:00 цагаас өмнөхөн дор хаяж найман баллистик пуужин, цуврал дроноор тус улсын хотуудыг онилон халдсан гэж мэдээлжээ. (Индепендент)
ЕХ [Европын Холбоо] болон Украин (Урейн) улс Орос, Беларусь улсуудыг дур мэдэн саатуулагдсан, эсвэл Орос руу хүчээр авч явсан хүүхдүүдийг оролцуулан, Украин (Урейн)-ы бүх энгийн иргэнийг нэн даруй буцаахыг шаардлаа. Тэд хамтарсан мэдэгдэлдээ Орос улс сураггүй алга болсон, саатуулагдсан украин (урейн)-чуудын хувь заяаны талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж буйг буруушаажээ. Тэд Орос улсыг энгийн иргэдийг олноор дур мэдэн саатуулж, эрүүдэн шүүж, хүчээр сураггүй болгож, Орос руу албадан шилжүүлсэн гэж буруутган, Олон Улсын Улаан Загалмайн Хороонд бүх хоригдол болон сураггүй болсон хүмүүстэй бүрэн уулзах боломж олгохыг шаардлаа. (ЕХ Нейборс Ийст)
Их 7-гийн бүлэг [Долоон орны бүлэг]-ийн гадаад хэргийн сайд нар Суданы бүслэгдсэн Эль-Обейд хот дахь хүчирхийллийг нэн даруй зогсоож, улс даяар хүмүүнлэгийн тусламжийг аюулгүй хүргэхийг уриалжээ. Сайд нар мэдэгдэлдээ энгийн иргэдийн эсрэг хийж буй халдлагыг буруушааж, Суданы Зэвсэгт хүчин болон Шуурхай дэмжих хүчнийг байлдааны ажиллагаагаа зогсоож, энгийн иргэдийг хамгаалан, шууд хэлэлцээрийг эхлүүлэхийг уриаллаа. (Анадолу Аженси)
Францын Үндэсний ассамблей эдгэршгүй өвчтэй насанд хүрэгчдэд эмнэлгийн тусламжтай амиа егүүтгэхийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ. Олон жил хэлэлцсэний эцэст хууль тогтоогчид шаардлага хангасан өвчтөнд хатуу нөхцөлөөр амь төгсгөх эм олгохыг лхагва гарагт 291-241 саналаар дэмжсэн байна. Хуулийн төсөл хүчин төгөлдөр болохын өмнө Үндсэн хуулийн зөвлөлөөр дахин хэлэлцүүлэх шаардлагатай байна. (AP)
Нарны хүнд хордлогын улмаас зуны улиралд далайн эрэгт амрагчид эмнэлэгт хүргэгдэж байна. Энгийн наранд түлэгдэлт түр зуур арьс улайж, хуулрахад хүргэдэг бол хэт ягаан туяаны хүчтэй нөлөө бүх биеийг хамарсан эмнэлгийн яаралтай байдал үүсгэдэг. Эмч нар халуурах, толгой эргэх, нүүр хавдах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламж авах шаардлагатайг анхааруулсан байна. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд өөрийгөө хамгаалахын тулд дор хаяж SPF [Нарнаас хамгаалах үзүүлэлт] 30-тай, өргөн хэрэглээний нарны тосыг хоёр цаг тутам түрхэж, шингэнээ нөхөхийг зөвлөж байна. (Нью-Йорк Пост)
АНУ-ын хоол зүйчид эрэгтэйчүүдэд үрэвслийн эрүүл хариу урвал үзүүлж, зүрх судас, бодисын солилцооны урт хугацааны эрүүл мэндийг дэмжихийн тулд жимсгэнэ, буурцагт ургамал, ургамлын тос, бүхэл үр тариа, самар, шар буурцгийн хүнс түлхүү хэрэглэхийг зөвлөжээ. Эдгээр нь үрэвслийг бууруулахад тустай байж болох үл исэлдүүлэгч, эслэг, эрүүл тос, ургамлын нэгдлүүдээр хангадаг гэж тэд мэдэгджээ. Мэргэжилтнүүд мөн үрэвслийн эсрэг амьдралын хэв маягийн хүрээнд тогтмол дасгал хийх, тохирсон хэмжээнд унтах, омега-3-ыг хангалттай авах, согтууруулах бодисгүй ундааны сонголт хийхийг зөвлөсөн байна. (AOL)
Эмч нар уур бухимдлаа зохицуулж, стрессээс үүдэлтэй зүрхний шигдээсний эрсдэлийг бууруулахын тулд “90 секундийн дүрэм” хэрэглэхийг зөвлөж байна. Энэ арга нь хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө түр азнаж, удаан амьсгалан, сэтгэл хөдлөлөө таньж тодорхойлохыг зөвлөдөг. Эмнэлгийн мэргэжилтнүүд хашхирах, эд зүйл эвдлэх зэргээр уураа гаргах нь уур бухимдлыг тайлдаггүй, харин түрэмгий зан үйлийг улам бэхжүүлдэг гэж анхааруулсан байна. (Тань Ньень)
[АНУ-ын] Техас мужид гэнэтийн үер бууж, Өмнөд Техас даяар усанд боогдсон олон арван хүнийг аврахад хүргэжээ. 7-р сарын 14-нд Техасын Сабиналд 356 миллиметр хур тунадас орсны дараа Сан-Антониогоос баруун зүгт орших бүсэд олонхыг нь аварчээ. Амбан захирагч Грег Эбботт 59 тойрогт гамшгийн байдал зарлалаа. Хар салхи Сан-Антониогийн баруун хойд хэсэгт газардаж, хэд хэдэн барилга байгууламжид хохирол учруулжээ. Хүн амиа алдаж, бэртсэн тохиолдол гараагүй гэж албаныхан мэдээлжээ. (Уотчерс)
[Канадын] Онтарио хотын баруун хойд хэсгийн хээрийн түймрийн утаа Торонто хотыг бүрхэж, дэлхийн томоохон хотуудаас хамгийн муу агаарын чанартай хот болгожээ. Албаны хүмүүс нөхцөл байдлыг эрүүл мэндийн хамгийн өндөр эрсдэлийн түвшинд байна гэж үнэлжээ. Түймрийн улмаас агаарын чанар аюултай түвшинд хүрсэн тул [АНУ-ын] Нью-Йорк, Нью-Жерси мужууд эрүүл мэндийн сэрэмжлүүлэг гаргалаа. Канад даяар 835 ой хээрийн түймэр идэвхтэй асаж байна. (Ройтерс)
Филиппиний Майон галт уул дэлбэрч, 187 галт уулын газар хөдлөлт, халуун хий, галт уулын чулуулгаас тогтсон агаараас хүнд 10 пирокластик урсгал бүртгэгдсэний дараа эрх баригчид аюултай дэлбэрэлт болох магадлал нэмэгдсэнийг илтгэх Түгшүүрийн III түвшнийг хэвээр үлдээжээ. Лаав хэд хэдэн жалгаар урсаж, үнс оргилоос дээш 1.2 километрт хүрчээ. Албаны хүмүүс 6 километрийн аюултай бүс тогтоож, 4,100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн хэвээр байна. (Уотчерс)
ИБУИНВУ-ын Засгийн газрын шинэ мэдээллээр өнгөрсөн онд [ИБУИНВУ-ын] Их Британид амьтан-хүмүүс дээр 2.5 сая гаруй туршилт хийжээ. Нийт туршилтын тоо 2024 оныхоос 3.8%-иар буурсан ч амьтан-хүмүүсийн сайн сайхны төлөө тэмцдэг байгууллагууд энэ бууралтыг “дэндүү удаан байна” гэж тодорхойлсон байна. Сармагчин-бодгалиуд дээр хийсэн туршилт 15%, нохой-ард дээр хийсэн туршилт 9%-иар өсжээ. 17,500 гаруй туршилтаар хүнд зовуурь учруулсан байна. Амьтан-хүмүүсийн эрхийг хамгаалах бүлгүүд засгийн газраас чип дээрх эрхтэн, ХОУ [хиймэл оюун ухаан]-д суурилсан хэрэгсэл зэрэг амьтан-ардыг ашигладаггүй судалгааны аргад шилжих явцыг хурдасгахыг шаардаж байна. (Веган Фүүд & Ливин)
5-р сард [Данийн] Фарео арлуудад “гриндадрап” хэмээх уламжлалт ан агнуурын үеэр олон зуун далайн гахай-хүн, гринд халим-ардыг хөнөөжээ. 5 удаагийн агнуураар нийт 825 халимын зүйл-бодгалийг хөнөөсөн нь амьтан-хүмүүсийн эрхийг хамгаалах бүлгүүдийн шүүмжлэлийг дахин дагуулжээ. Агнуурын үеэр сүрэг халим-ард, далайн гахай-бодгалиудыг гүехэн ус руу шахан оруулж, тэндээ нугасыг нь таслан хөнөөдөг байна. (Нотишиас Амбьенталис)
Бразилын эрэг орчмын бөгтөр халим-хүмүүсийн тоо эрс өсөж, халим-ардыг ажиглах жуулчлал эрс нэмэгдэж байна. Тус бүсийн бөгтөр халим- бодгалийн тоо 1986 онд 2,000 орчим байснаас өнөөдөр 35,000 орчимд хүрч, арилжааны зорилготой халим агнуурыг зогссоноос хойш 27 дахин өсжээ. Байгаль хамгаалах байгууллагууд, аялал жуулчлалын операторууд халим-хүмүүсийг ажиглах нь далай тэнгисийг хамгаалах олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлж байна гэж мэдэгджээ. (Гүүд Ньюс Нетворк)
[Энэтхэгийн] Шинэ Дели хотын 15 настай хүүхэд замын нүхийг хотын захиргаанд хялбархан мэдээлэх ХОУ [хиймэл оюун ухаан]-д суурилсан аппликейшн бүтээжээ. “Project Sadak” нэртэй тус апп нь хэрэглэгчдэд замын нүхний зургийг авч, аюулын түвшнийг үнэлэн, орон нутгийн эрх баригчдад мэдүүлэг, цахим шуудангаар автоматаар илгээх боломж олгодог. Эцэг эх нь замын нүхнээс үүдсэн ослоор бэртсэний дараа Парт хэмээх өсвөр насны хүүхдийн бүтээсэн уг платформд одоогоор 360 мэдээлэл бүртгэгдэж, 11 нүхийг засварласан байна. (Гүүд Ньюс Нетворк)
Сингапурын харшил үүсгэгчгүй нарийн боовны Róa брэнд Японы Tomizawa Shouten хүнсний групптэй хамтран, веган амттаны өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд Япон дахь 100 дэлгүүртээ веган, цавуулаггүй бялуу, жигнэмгээ худалдаалж эхэллээ. (Грийн Куийн)
Энэтхэгийн жүжигчин Шраддха Капур (цагаан хоолтон) Стелла МакКартни (цагаан хоолтон)-гийн тансаг зэрэглэлийн таван веган гар цүнхийг танилцуулж, тогтвортой аксессуар өдөр тутмын хэв маягийг хэрхэн сайжруулдгийг харуулан, харгислал агуулаагүй загварыг тууштай дэмжиж буйгаа онцолжээ. (Болливуд Хунгама)
Vegan Food & Living хэвлэл 2026 оны Супермаркетын шагналын олон нийтийн санал хураалтыг нээж, Их Британийн худалдан авагчдыг 8-р сарын 4 гэхэд хамгийн дуртай супермаркетын нэрийн веган бүтээгдэхүүн болон жижиглэн худалдааны сүлжээгээ нэрлэхийг урьсан байна. (Веган Фүүд & Ливин)
Гөлөг байхад нь унтуулах дөхсөн, Вьетнамын гурван хөлтэй нохой-хүн богино хэмжээний киноны од болжээ. Фэн нэртэй уг нохой-бодгалийг хөгжлийн бэрхшээлийнх нь улмаа сүржүүлэгч нь унтуулахаар төлөвлөсний дараа [Ау Лак (Вьетнам)-ын] Хо Ши Мин хотод амьтан-хүмүүст хайртай Фан Тхань Вү аварчээ. Фэн одоо гурван хөлтэй нохой-хүнтэй нөхөрлөсөн хөгжлийн бэрхшээлтэй охины түүхийг өгүүлэх 15 минутын “3 Кон 1” богино хэмжээний кинонд гол дүр бүтээж байна. (Бао Тань Ньень)
[Испанийн] Коста-Бланка дахь орон нутгийн хоёр компани Cancer Care Jávea [Марина-Алта бүсэд үйлчилдэг хорт хавдартай өвчтөнүүдийг дэмжих байгууллага]-д хөрөнгө босгохоор олон дахин ашиглах торыг ивээн тэтгэжээ. Нэг бүрийг нь 20 центээр борлуулж, бүх орлогыг Марина-Алтагийн хорт хавдартай өвчтөнүүдэд үнэгүй сувилахуйн болон сэтгэлзүйн тусламж үзүүлэхэд шууд зориулж байгаа нь өдөр тутмын худалдан авалт олон нийтийн буяны үйлсэд хэрхэн хувь нэмэр оруулдгийг харуулж байна. (ЕвроУикли Ньюс)
Энэтхэгийн эрх баригчид хил дамнасан хууль бус наймааны сүлжээнээс ховордсон долоон алтан лангур-хүнийг аварч, [Энэтхэгийн] Ассам дахь Сихна Жвхвлао үндэсний цэцэрлэгт хүрээлэнд буцаан тавьжээ. Хамтарсан ажиллагааны үр дүнд 11 хүнийг баривчилсан бөгөөд сармагчин-хүмүүсийг байгальд дахин дасах хугацаанд мал эмнэлгийн багууд хянаж байна. (Олон улсын амьтны сайн сайхны сан)
Animal Rescue Corps байгууллага [АНУ-ын] Арканзас мужийн хэт ачаалалтай асрамжийн газраас 34 нохой-хүнийг эмчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээнд хамруулахаар Теннесси дэх байгууламждаа шилжүүлжээ. Энэхүү анхны аврах ажиллагаа нь асрамжийн газрын хэт ачааллыг бууруулж, нохой найзуудыг байнгын гэр бүлд үрчлүүлэхэд бэлтгэх илүү өргөн хүрээний ажлыг эхлүүллээ. (Күүл Даун)
Өдрийн урам зориг өгөх эшлэл: “БУРХАН Сайн мэдээг зөвхөн Библид бус, мод дээр, цэцэгст, үүлс, одод дээр ч бичдэг.” – Германы Теологийн профессор, хөгжмийн зохиолч, номлогч, лам, Хүндэт Мартин Лютер (Bible Reasons)
Санваартан доктор Кэти Вайнингсийн клиник үхэлд орсон тохиолдлын тухай цувралын өмнөх 1, 2-р хэсэгт Кэтигийн тархинд гурван удаа цус харваж, үхлийн ирмэгт хүрсэн тухай гарсан. Тэрээр эрчимт эмчилгээний тасагт нэг сар орчим эмчлүүлсний дараа түргэн тусламжийн машинаар зөөвөрлөн явж байх үед тод харагдах фермийн орчинд очиж, Эзэн Есүс Христ (цагаан хоолтон), Зөнч Мухаммед (Тэрээр амгалан байг) (цагаан хоолтон) болон ахлах пастортоо ойртож эхэлжээ. Тэдэнд хүрэхээс нь өмнө БУРХАН цаг нь болоогүй хэмээж, түүнд хийх ажил байсаар байгаа тул түүнийг буцаажээ.
Кэтигийн нөгөө ертөнцөд очсон тохиолдол дууссан ч эдгэрч байх үед нь БУРХАН түүнтэй ярьж эхэлсэн гэж тэр хэлсэн юм. Тэдгээр ярианаас сургаал ном, теологи бус, БУРХАНЫ Хайр л авардаг гэдгийг ойлгосон бөгөөд энэ нь Хайр, уучлал болон буцаж ирээд, хийх ёстой ажлынх нь талаарх ойлголтыг үргэлжлүүлэн төлөвшүүлжээ.
КҮ-д орсноосоо хойш БУРХАНтай холбоотой надад тохиолдсон нэг зүйл бол БУРХАНы дүр төрхийг зурвасхан харсан явдал байв. Би асар их энерги, цахилгаанаас бүрдэх, харилцан уялдаатай ажиллах хоёр гайхамшигт тойргийг харсан. Харин тэдгээрийн голд гоо үзэсгэлэн, Хайр, зүрх буюу сүнс байсан. Би үүнийг тэр бүхнийг тэтгэж, амилуулдаг БУРХАНы Сүнс гэж харсан. Тэгээд миний амьдралыг үүнээс өөр зүйл бус, энэ л амилуулах ёстойг ойлгосон. Би өөрийгөө сайн эрдэмтэн, сайн багш хэмээн бахархдаг байлаа. Би ихийг мэддэг байсан ч төгөлдөр хуурын шавь нартаа: “Би та нарыг эндээсээ тоглоосой гэж хүсэхгүй. Энэ шатанд техниктээ санаа зовоосой гэж хүсэхгүй. Зүрх сэтгэлээсээ тоглоосой гэж л хүсэж байна. Зүрх сэтгэлээ ол. Тэр хөгжмөөс зүрх сэтгэлийнхээ гүнийг хөндөж, хайрлах хүслийг төрүүлдэг зүйлийг олоод, тэр нь та нарын гараар дамжин хурууг тань хөдөлгөн тоглог.” гэж хэлдэг.
АНУ-ын дөрөв дэх ерөнхийлөгч Жеймс Мэдисон, Тэргүүн хатагтай Долли Мэдисон нарт боолчлогдож байсан Сүки, Пол Женнингс хэмээх хоёр хүнтэй сүнслэг байдлаар танилцсан гэж Кэти ярьсан юм. Сүки Доллигийн хувийн үйлчлэгч байсан бол Женнингс Виржини дэх эдлэн болон Цагаан ордонд Жеймс Мэдисоны хувийн зарцаар ажиллаж байжээ. Кэтигийн хувьд тэдний түүх тайлагдаагүй сэтгэлийн шарх хойд насанд ч дагаж болохыг харуулсан байна.
Би боолчлогдсон хоёр хүнтэй танилцсан. Тэд Жеймс, Долли Мэдисон нарын гэрт боолчлогдож байсан бөгөөд ялангуяа сэтгэлдээ их шархтай байв. Үүнийг уур хилэн гэхгүй ч нөхрийгөө нас барахад Долли тэднийг чөлөөлөөгүй учраас түүнд гүн шархалсан байлаа. Тэр нөхрийнхөө зааврыг бүрэн биелүүлээгүй, тэдэнтэй зүй бусаар харьцсан. Хэдийгээр тэр хайр хүндэтгэл хүлээсэн Тэргүүн хатагтай, олон сайхан чанартай хүн байсан, харин түүний үйлчлэгч (Сүки) буюу залуу эмэгтэй нь таван хүүхэдтэй байжээ. Тэр амьд ахуйдаа таван хүүхдээ дахин харж чадаагүй аж. Долли нас барсан нэгээс бусад бүх хүүхдийг нь худалдсан байна.
Тэр (Сүки) хүүхдүүдээ дахин хараагүй, тэдэнд юу тохиолдсоныг ч мэдээгүй бөгөөд зүрх нь шаналсаар байсан. Дараа нь би үүнийг сонсож, түүнтэй болон Доллитой ярилцах боломж олдсон. Тэрхүү санан үгүйлэх сэтгэл нь нас барахдаа ч түүнтэй (Сүки) хамт үлдсэнийг ойлгосон. Тиймээс энэ нь БУРХАН юу хийсэн, хийгээгүй тухай асуудал биш. Харин бид хэн нэгний зүрх сэтгэлийг шархлуулаад, энэ ертөнцөд засаж, учрыг нь тайлж чадахгүй бол нөгөө ертөнцөд ямар нэг хэлбэрээр засах хэрэгтэй болдог. Тиймээс би өдөр бүр хүмүүст яаж хандаж, юу хэлж байгаагаа маш их анхаарч, “Хэрэв таны сэтгэлийг шархлуулсан бол намайг уучлаарай.” гэж төвөггүй хэлдэг.
Бусдын зүрх сэтгэлийг хамгаалж сурах нь БУРХАН-ы түүнийг буцааж илгээсэн ажлын нэг хэсэг болжээ. Миний зорилго бол юуны өмнө хайрын талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, БУРХАНы Зүрх сэтгэл, Хайрыг аль болох бүрэн тусгах толь болж, түүнийг өвлөн авах явдал гэж боддог. Энд байх хугацаандаа БУРХАНы хайрыг чадах чинээгээрээ бүрэн өвлөн авах. Хоёрдугаарт, бусдын зүрх сэтгэлийг шархлуулахгүй байхын зэрэгцээ БУРХАНы зүрх сэтгэлийг хүмүүстэй хуваалцаж, энэ тухай заах, ярих, эсвэл бичих явдал. Ихэнх нь өсвөр насныхан байдаг төгөлдөр хуурын шавь нартайгаа байхдаа би тэднийг зүрх сэтгэлдээ тулгуурлан амьдарч, зүрхээ БУРХАН-тай хамт гүнзгийрүүлэн, түүгээр амьдралаа чиглүүлэхэд сургахыг хичээдэг.
Үхлийг ямар үгээр дүрслэх вэ гэж асуухад Кэти эргэлзэлгүйгээр “Амьдрал” гэж хариулав. Дараа нь тэр учрыг тайлбарлав. Хэрэв бид өөрсдийн заадаг зүйлд, өөрөөр хэлбэл, мөнхийн мөн чанартай гэдэгтээ итгэдэг бол бид БУРХАН-тай үүрд хамт байхаар бүтээгдсэн. Эцэг эхийн хувьд би хүүхэд төрүүлчхээд, тэр хүүхэд явсны дараа дахин хэзээ ч уулзахгүй гэдгээ мэдэхийг хүсэхгүй. БУРХАН биднийг бүтээсэн. Бүтээгдэхүүн болгож уу? Үгүй. Би үйл явцад итгэдэг. БУРХАН үйл явцаар бүтээсэн бөгөөд БУРХАНыг тусгадаг мөнхийн мөн чанар маань хойд насыг тийм гайхамшигтай болгодог. Би юу сурч болохыг хэн мэдэх вэ? Би хэнтэй уулзаж болохыг хэн мэдэх вэ? Би БУРХАНААС юу хүлээн авч болох вэ?
Хайртай хүнээ алдсандаа гашуудаж буй хүнийг хэрхэн тайвшруулах вэ гэж асуухад, Кэти үхэл бол түр зуурын хагацал гэдгийг ойлгоход нь тусална гэжээ. Би тэднийг: “Тэр хүнээс юу сурсан бэ? Тэр хүнийг хүндэтгэхийн тулд амьдралдаа юуг нь дуурайхыг хүсэж байна вэ?” гэж бодоход чиглүүлэхийг хүснэ. Ингэснээр энэ нь “Өө, энэ бол хагацал.” гэж мэдрэх гунигтай зүйл болохгүй. Үгүй ээ, энэ бол түр зуурын хагацал. Би КҮТ-оор тэнд очоод ирсэн учраас хэн нэгэнтэй ярилцаж, “Тэр [хойд нас] бол үзэсгэлэнтэй газар. Тэнд гүн баяр баясал бий.” гэж хэлж чадна. Мөн өөрийн цаг иртэл одоо хийж буй үйлсээрээ тэр хүнийг илүү их хүндэтгэж чадна. (Брэд Петерсон)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх