Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 4-р сарын 18
Гана, Украин (Урейн) улсууд хөдөө аж ахуйн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Украин (Урейн) эмзэг бүлгийн тариаланчдад 5 сая ширхэг үрийн багц олгохоор амлан, “Украинаас илгээсэн хүнс”, “Ганаг хооллоё ” хөтөлбөрүүдийн хүрээнд улаан буудайн гурил боловсруулах үйлдвэр байгуулах боломжийг судалж байна. (Modern Ghana)
Хорват улс 2025–2026 оны хичээлийн жилд гадаадад амьдарч буй хорват гаралтай 2,000 гаруй оюутныг нэг удаагийн тэтгэлэгт хамруулахаар сонгож, эрэлт өндөр байсантай холбоотойгоор хөтөлбөрөө өргөжүүллээ. (Croatia Week)
[Өмнөд Солонгосын] Сөүл хот ганцаараа амьдардаг иргэдэд зориулсан хямд өртөгтэй “хамтрагч” үйлчилгээгээ өргөжүүлж, эмнэлэгт үзүүлэхэд хамт явах, нүүх үеийн ажилд туслах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх төлбөртэй үйлчилгээг санал болгож байна. Учир нь ганц гишүүнтэй өрх нэмэгдэж, хот даяар ганцаардал өсөж байгаа юм. (VnExpress)
Тайвань (Формоса)-ийн хүн ам буурсаар гуравдугаар сард 23.27 саяд хүрч, 27 дахь сар дараалан хорогдлоо. Учир нь шинээр төрөгсдийн тоо нас баралтын тооноос хавьгүй бага хэвээр байгаа бөгөөд тус улс хэт өндөр настны нийгэм рүү улам бүр шилжиж байна. (Taipei Times)
“Шидэт жимс” хэмээн нэрлэгддэг Баруун Африкийн нэгэн жимс амт мэдрэхүйг өөрчилдөг миракулин хэмээх гликопротеины ачаар хорт хавдартай өвчтөнүүдэд “хими эмчилгээний амтны өөрчлөлт” [хоол төмөрлөг мэт, ямар ч амтгүй, эсвэл муудсан мэт санагдах явдал]-ыг давахад тусалдаг. Энэхүү жимс нь хоолны амт чанарыг сайжруулснаар аюултай туралтаас сэргийлж, өвчтөнүүд амь насыг аврах эмчилгээг давах тэнхээгээ хадгалахад дэм болдог байна. (Fox News)
Сүүтэй цайг өдөр бүр хэрэглэдэг байсан 32 настай тайвань (формоса) эрэгтэйд 2-р хэлбэрийн чихрийн шижин үүсжээ. Түүний цусан дахь сахарын хэмжээ туйлын өндөр байсан нь залуу мэргэжилтнүүдийн дунд эрт эхэлдэг чихрийн шижин нэмэгдэж буй хандлагыг харууллаа. Хөдөлгөөний дутагдалтай амьдралын хэв маяг, сахар ихтэй хооллолт нь эрхтнийг богино хугацаанд ноцтой гэмтээж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. (VnExpress)
Гучин минут саунд суух нь халдвартай тэмцдэг цагаан эсүүдийг идэвхжүүлснээр дархлааны тогтолцоог бэхжүүлдэг. Финландын судалгаагаар эдгээр эс нь эдээс цусны урсгал руу шилжин орж, биеийн эмгэг төрүүлэгчийг хянах чадварыг нэмэгдүүлдэг нь тогтоогджээ. Энэ нь богино хугацааны нөлөө ч дасгал хөдөлгөөнтэй төстэй энэ хариу урвал саунд тогтмол суух нь өвчлөл багатай байдгийн учрыг тайлбарлан, орчин үеийн эрүүл мэндийн эрсдэлийн эсрэг биеийн анхны хамгаалалтыг үр дүнтэй бэлэн байдалд оруулдаг. (SciTech Daily)
[Канадын] Британийн Колумбын Их Сургуулийн судалгаагаар дэлхий даяарх зуны улирал арван жил тутамд дунджаар зургаан өдрөөр урт болж байна. [Австралийн] Сидней хамгийн огцом өсөлттэй хотуудын нэг бөгөөд зуны урт нь арван жил тутамд 15 орчим өдрөөр нэмэгдэж, 1990 онд 80 орчим хоног байсан бол одоо 130 орчим хоног үргэлжилдэг болжээ. Улирлын шилжилт улам огцом болж байгаа нь халалтын давлагаа эрт эхлэх, экосистем доголдох эрсдэлийг нэмэгдүүлж байна. (University of British Columbia)
Далайн түвшний өсөлт, эрүүл мэнд, шударга ёсны асуудлаарх Лансет комисс далайн түвшин нэмэгдэх нь ундны усыг бохирдуулан, халдварыг тарааж, тариалангийн газрыг доройтуулан, дэлхий даяарх иргэдийг нутаг сэлгэхэд хүргэж байгааг анхаарууллаа. Давстай ус газрын гүнд нэвчих нь цусны даралт ихсэх болон бөөрний өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг бол эргийн элэгдэл нь түгшүүр, сэтгэлийн шарх, нийгмийн тогтворгүй байдлыг өдөөдөг. (India Today)
Далай тэнгисийн халалтын давлагаа эрчимжих нь шуургыг маш хурдан хүчтэй болгосноор хар салхины хохирлыг улам нэмэгдүүлж байна. Шинэ судалгаагаар далайн ийм халуун бүсүүд тэрбум долларын хохиролтой гамшгийг 60 хувиар нэмэгдүүлдэг нь тогтоогдсон бөгөөд уур амьсгалын өөрчлөлт эрчимжихийн хэрээр эрэг орчмын иргэдэд учрах аюул нэмэгдэж байгаа юм. (Tuổi Trẻ)
Ирландаас Нидерланд руу 300 гаруй тугал тээвэрлэж явсан ачааны машин Францын хойд хэсгийн хурдны зам дээр осолдож, 100 гаруй тугал үхсэн нь Европт амьд малыг хол зайд тээвэрлэхтэй холбоотой халамжийн эрсдэлийн талаарх удаан хугацаанд яригдаж буй асуудлыг дахин тодотголоо. (The Animal Reader)
Далайн үүлний цайруулалт хэмээх геоинженерийн арга нь далайн үүлэнд нарийн ширхэгт давсны тоосонцор нэмж ойлгох чадварыг нь нэмэгдүүлэн цайруулдаг бөгөөд энэ нь Эль-Ниньо–Өмнөдийн хэлбэлзлийг эрс сулруулж болзошгүйг шинэ судалгаа анхаарууллаа. Энэ нь дэлхийг хөргөх оролдлого өөрөө санаанд оромгүй ноцтой уур амьсгалын доголдол үүсгэж болохыг харуулж байна. (SciTech Daily)
Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн баруун хэсэг дэх Мутавинтжи соёлын дурсгалт газар, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нутгийн уламжлалт эзэдтэй хамтран ажилласан эрдэмтэд дэлхий дээр өөр хаана ч байдаггүй, нэн ховор нэгэн скинк гүрвэл-хүнийг албан ёсоор шинэ зүйл хэмээн тогтоолоо. Кунгака-хүн нэртэй энэ төрөлтнөөс 20 хүрэхгүй үлдсэн тул мөхлөөс аврахын тулд яаралтай хамгааллын арга хэмжээ шаардлагатай байна. (The Independent)
Калифорнийн Их Сургуулийн Беркли дэх салбар болон Калифорнийн Их Сургууль Санта-Крузын шинэ судалгаагаар тэргүүлэх хэд хэдэн ХОУ [хиймэл оюун ухаан]-т загварууд унтрахаас бие биеэ нууцаар хамгаалдаг нь тогтоогджээ. Үүний тулд тэд гүйцэтгэлийн үнэлгээг хөөргөх, загварын жинг нуух, эсвэл хуулбарлах, эсвэл шаардлага биелүүлж буй дүр эсгэх зэрэг аргыг ашигладаг бөгөөд энэ нь олон агенттай ХОУ [даалгавар дээр харилцан үйлчилдэг хэд хэдэн бие даасан программ хангамжийн нэгж] системийн аюулгүй байдал болон илүү хүчтэй хяналтын хэрэгцээний тал дээр ноцтой түгшүүр төрүүлж байна. (VnExpress)
Их Британийн Хогвүүд Ферм амьтан-хүмүүсийн халамжийн Вива! байгууллагын нууц мөрдөн шалгалтаар амьтан-хүмүүст харгис хэрцгий хандсан ноцтой зөрчлүүд ил болсны дараа хаагдаж байгаа ажээ. Тус байгууламжийн эзэд 2026 оны 9-р сар гэхэд гахай-хүний үйлдвэрлэлийг зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд уг талбайд шинэ орон сууц барих санал ч гарсан байна. (Vegan Food & Living)
[Их Британийн] Дархэмийн Их Сургуулийн философич, д-р Жак Саймс (веган) Jubilee Media-гийн “Surrounded” мэтгэлцээний цувралд амьтан-хүний мах хэрэглэдэг 20 хүнтэй хэлэлцүүлэг өрнүүлжээ. Тэрээр хоол хүнсний сонголтыг амьтан-хүний зовлон шаналлыг бууруулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгах зарчим чиглүүлэх ёстой хэмээн үзэж, академик ёс зүйг дэлхийн үзэгчдэд хүргэж байна. (Durham University)
Австралийн онлайн худалдааны vpets дэлгүүр нохой, муурт зориулсан веган хооллолтыг сурталчилж байна. Хэрэв тэжээвэр амьтан-хүн хоолонд дургүй бол тус дэлгүүр 30 хоногийн мөнгөө буцаан авах баталгаа санал болгож, ёс зүйтэй, тэжээллэг, тэнцвэртэй асаргааг дэмжиж байгаа ажээ. (Bennington Banner)
[АНУ-ын] Чикаго хот дахь Прюденшиал Плаза барилгын 99 давхрыг “Fight For Air Climb Chicago” арга хэмжээний үеэр олон зуун хүн өгсөж гарлаа. Оролцогчид бараг 250,000 ам.доллар босгож, 2,500 шатыг өгсөн, Америкийн Уушгины Нийгэмлэгийн уушгины өвчний судалгааг санхүүжүүлж, энэ хүнд сорилтоор дамжуулан дотнын хүмүүсээ хүндэтгэв. (CBS News, American Lung Association)
75 настай ч залуу хэвээр буй Трүөн Күөк До [Ау Лак (Вьетнам)-ын] Куан Биньд ховор төмөр модны 20 гектар ойг хамгаалж байна. Тэрээр 1993 оноос хойш өдөр бүр цалин хөлсгүйгээр эргүүл хийн, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоож, эртний экосистемийг хойч үедээ хадгалан үлдээхийн тулд үр суулгасаар иржээ. (VnExpress)
[Их Британийн Уиган дахь] “Азтай тахиаг аврах ажиллагаа”-ныхан өндөглөх нь буурсны дараа өндөгний аж ахуйгаас нядалгаанд явуулах гэж байсан 18 сартай 600 орчим тахиа-ардыг аварлаа. Эдгээр шувуу-хүмүүс шахцалдсан байранд амьдарсны эцэст анх удаа цэвэр агаарт гарсан байна. Тэдний олонх нь гэмтсэн, сульдсан байдалтай ирдэг бөгөөд тэнхрүүлж, дараа нь шинэ эзэнтэй болгосноор амьдралдаа дахин нэг боломж олж авдаг. (Liverpool Echo)
Өдрийн ухаарал хайрлах эшлэл: “Хэрэв хэн нэгэн агуу болохыг эрмэлзвэл, агуу байдлыг умартаж, үнэнийг эрэлхийл. Тэгвэл аль алиныг нь олох болно.” – Америкийн боловсролын шинэчлэгч, боолчлолын эсрэг тэмцэгч, улс төрч Хорас Манн (BrainyQuote)
Өмнө нь Рэнди Риверстоун Грейвсийн клиник үхэлд орсон тохиолдлын 3-ын 1, 2-р хэсэгт Америкийн пастор, цэргийн сүмийн лам, хөгжимчин Рэнди Секвойя ууланд зүрхний шигдээсний улмаас унаж, умай мэт дулаан, нил ягаан усанд хөвж байгаагаа мэдэрч, гялалзсан гадаргуугаар нь дээш хөөрөхөөр шийдэн, сансрын уудамд нисэж, Бурханы Аялгууг дуулж буй цэвэр энергийн төрөлтнүүдтэй учирч, эмэгтэй дүрээр үзэгдсэн Бурхантай уулзсан бөгөөд Бурхан түүнтэй сансарт байрлах вандан дээр хамт сууж, түүнд хэдэн зүйл үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн тухай өгүүлсэн билээ.
Үүний дараа амьдралынх нь гүн, шаналалтай хэсгийг харуулав. Бурхан Рэндид бага наснаасаа тээж явсан ичгүүрийг нь буюу найман настайдаа сүмийн зусланд бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс эхлээд 17 настайд нь ээжийнх нь ичээсэн үг, улмаар пасторын ажлынхаа замналыг алдсан хүртэл нь харуулсан байна. Дараа нь бүр хүнд хэсэг эхэлсэн нь өөрийнх нь үг бусдад ямар хор хохирол учруулсныг тэдний өнцгөөс бүрэн мэдэрч харах явдал байв.
Өөрийнхөө туулсан сэтгэлийн шархыг дахин амсах хэцүү байсан. Миний хэн нэгэнд учруулсан сэтгэлийн шархыг амсах нь түүнээс ч хэцүү байсан. Үүнийг туулсандаа би баяртай байна. Тэр надад үүнийг харуулсанд баяртай байна. Учир нь би үүний ачаар маш их өсөж өөрчлөгдсөн. Гэхдээ би үүнийг дахин туулахыг хүсэхгүй байх. Хэцүү байсан. Энэ бүхний дараа би уйлсан. Зоосны хоёр талыг аль алиныг нь харсныхаа дараа би уйлсан.
Тэгээд Тэр надад дэлхийтэй хуваалцах ёстой цорын ганц гэж мэдэрсэн нэгэн захиасыг хайрласан юм. Гэхдээ энэ нь дэлхийд зориулж өгөгдсөн гэж бодохгүй байна. Тэр энэ захиасыг тэрхүү явдлын дараа надад өгсөн. Тэр “Рэнди, чи хайрлагдсан нэгэн” гэсэн. Тэр үг намайг шууд уйлуулсан. Учир нь энэ бол миний үргэлж сонсох хэрэгтэй байсан үг юм. Тэр үг ичгүүрийг арилгасан. Тэд эргэлзээ, будилааныг арилгасан. Тэд миний амьдралд гэрэл авчирч, хайрыг авчирсан. Би Бурханаас, Дарь эхээс хайрлагдсан нэгэн гэдгээ мэдсэн тэрхүү мэдрэмж намайг сөхрүүлж, уйлуулсан. Рэнди, чи хайрлагдсан нэгэн. “Хайрлагдсан” гэдэг үгэнд зүгээр “хайртай” гэдгээс давсан нэг зүйл байдаг. Миний хувьд энэ нь хайрлагдсан, нандигнагдсаныг хамт илэрхийлдэг. Би өөрийгөө хайрлуулж, нандигнуулах үнэ цэнтэй гэж хэзээ ч мэдэрч байгаагүй учраас тэр үсийг сонсох хэрэгтэй байсан юм. Харин одоо тэгж мэдэрдэг.
Рэндиг ухаан ороход эмч нарын түргэн тусламжийн баг түүнийг тойрон зогсож байсан бөгөөд түүнийг эмнэлэгт яаралтай хүргэж, зүрхний яаралтай эмчилгээ хийжээ. Дараагийн нэг жилийн хугацаанд тэрээр дотогшоо төвлөрч, нийгмийн амьдралаас хөндийрөн, урьд өмнө байгаагүйгээр дуу, шүлэг бичиж, дөрвөн улаан бялзуухай-хүн өдөр бүр цонхон дээр нь ирэхэд чимээгүй суудаг байв. Тэрээр эдгээрийг өөрийг нь одоо ч хайрласаар буйг илэрхийлсэн Бурханаас ирсэн зөөлөн сануулга гэж мэдэрчээ. Түүнээс хойш тэрээр олон шинэ дуу бичиж, энэ үйл явцыг энергийг суваг нээж, өөрийнхөө дундуур урсгахтай адил гэж тайлбарладаг. Би өөрийгөө тэр суфи бүжигчдийн нэг, хоорондоо холбоотой тийм сүнслэг оршнолуудын нэг, тэдний дуулдаг шиг дууг дуулж чадна гэдгээ, үнэндээ бид бүгд тийм гэдгийг ойлгосон. Хүмүүс ердөө үүнийг мэддэггүй. Бид зөвхөн тэр бодит байдлыг ухаарах хэрэгтэй.
Бид бүгд үнэхээр нэг юм. Мөн бид бүгд үнэхээр Бурханы нэг хэсэг. Бид тэр агуу дууны өөрийн хэсгийг хэрхэн дуулахыг л сурах хэрэгтэй. Бид бүгд бүжигт өөрийн үүргийг хэрхэн гүйцэтгэхээ л сурах хэрэгтэй. Эцэст нь бид бүгд дажгүй байх болно. Гэхдээ энд бид бие биеэ хөнөөхөө больж, шархлуулсан үг хэлэхээ болих хэрэгтэй. Үнэндээ бидний хийдэг бүхний эхлэл нь шархлуулсан үг байдаг. Миний ойлгосон зүйл бол миний хувьд хамгийн чухал нь үгээ хянах явдал. Учир нь амьдралыг минь тоймлон харуулахад хамгийн их хор хөнөөл учруулсан зүйл нь миний үг байсан.
Бид бүгд чадахаараа хичээж яваа. Бид бүгд асуудалтай, мөн үнэндээ бүгд сүнслэг оршнолууд, бүгд хайрлагдсан. Нөгөө ертөнцөд бид бүгд бие биеэ хайрладаг. Тэгвэл бид яагаад энд бие биеэ хайрлаж болохгүй гэж? Нөгөө ертөнцийг үзэж, тийм Хайр, Ивээлийг мэдрээд эргэж ирсний дараа хүмүүс бие биедээ хэрхэн ханддагийг харах үнэхээр цочирдом байдаг. Зөвхөн танихгүй хүмүүстэй ч биш, заримдаа бид гэр бүл, найз нөхөд, өөрсдийн хүмүүстэйгээ ч хэрхэн харьцдагийг хэлж байгаа юм шүү. Бид үгээ хянаж сурах хэрэгтэй. Учир нь хамгийн их шархлуулдаг зүйл бол үнэндээ бидний үг юм. Юу хэлж байгаагаа анзаарч, бие биеэ хайрлаж сураад, бид үнэхээр хайрлагдсан гэдгээ ойлгон, энэ дэлхий дундуур алхах хэрэгтэй. Бид хайрлагдсан, бид нандигнагдсан. Тэгээд энэ нь дэлхий дундуур хэрхэн алхах, бусад хүмүүстэй хэрхэн харьцах талаарх бүх хандлагыг тань өөрчилнө. Хайрт минь, чи хайрлагдсан Дэлхий хийгээд Гэрлийн цэвэр Сүнсний хүүхэд юм шүү (Spiritual Warrior Journey)
Илүү огноо харах
1 / 69
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх