Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 3 сарын 30
Саудын Араб өмнө нь хурцадмал байдлыг намжааж, дипломат ойртолтыг эрэлхийлж байсан ч Ираны зүгээс Персийн булангийн дэд бүтцэд удаа дараа халдаж, бүс нутгийн аюулын үнэлгээ их хэмжээгээр өөрчлөгдсөний улмаас Ирантай зэрэгцэн орших нь улам бүр боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. (Франц 24)
Их Британийн засгийн газар аж ахуйн нэгжүүдийг цахилгаан фургон, ачааны машинд шилжихэд дэмжихээр утаагүй тээврийн хэрэгсэл болон баазын цэнэглэх дэд бүтцэд их хэмжээний татаас олгож, операторуудын зардлыг бууруулахын зэрэгцээ ажлын байрыг дэмжиж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад 1 тэрбум фунт.Стерлингийн хөрөнгө оруулалт хийж байна. (Gov.uk)
Их Британийн засгийн газар өсвөр үеийн хүүхэдтэй 300 өрхөд олон нийтийн сүлжээг хориглох, хэрэглээний цагийн хязгаар тогтоох, дижитал хөл хорих цагийг хэрэгжүүлэх туршилт явуулж, ийм хязгаарлалт нь хүүхдийн сайн сайхан байдал, гэр бүлийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг судлан, үр дүнг нь хүүхдийн дижитал аюулгүй байдлыг сайжруулах үндэсний төлөвлөгөөнд ашиглахаар болжээ. (Gov.uk)
Ойрх Дорнод дахь мөргөлдөөн газрын тосны нийлүүлэлтийг тасалдуулж, олон зуун шатахуун түгээх станцыг хаасны улмаас Филиппин улс үндэсний эрчим хүчний онц байдал зарлаж, шатахууны хангамжийг баталгаажуулах, түгээлтийг тогтворжуулах, үнийн огцом өсөлтөд өртсөн салбаруудад дэмжлэг үзүүлэх яаралтай арга хэмжээг засгийн газар хэрэгжүүлж эхэллээ. (Нэйшн Тайланд)
Панамын Үндэсний Ассамблей цахим мөрийтэй тоглоомын зах зээлийн хяналтыг чангатгахын тулд мөрийтэй тоглоомын компаниудад 10%-ийн татвар ногдуулж, донтолтыг эмчлэх үйлчилгээний санхүүжилт бүрдүүлэх, ихэнх сурталчилгааг хориглох, насанд хүрээгүй хүмүүсийг хориглохын тулд биометрийн үнэмлэх шаардах, мөн зохицуулагчдад операторуудад шийтгэл ногдуулах, эрсдэлтэй тоглоомоос хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх шинэ эрх олгохоор санал хураажээ. Улмаар уг хуулийн төсөлд гарын үсэг зуруулахаар Панамын ерөнхийлөгч Хосе Рауль Мулино Кинтерод хүргүүлнэ. (SBC Ньюс)
Танзани улс амь насыг аврах чихрийн шижингийн тусламжийг өргөжүүлж, хүмүүнлэгийн тусламжийн байгууллага Direct Relief болон Танзанийн Чихрийн шижингийн холбоо улсын 78 эмнэлгийг эмнэлгийн зориулалтын 128 хөргөгч, нөөц цахилгаан хангамжийн системээр ханган, улс даяарх 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй 6,200 гаруй хүүхдийн инсулины аюулгүй хадгалалтыг баталгаажуулжээ. (Дайрект Рилийф)
2023 онд ЕХ [Европын Холбоо]-нд 75-аас доош насны нэг сая орчим хүн зайлсхийх боломжтой шалтгаанаар нас баржээ. үүнээс 376,000 нь илүү сайн эрүүл мэндийн тусламжаар эмчилж болох өвчнөөр, 655,000 нь илүү хүчтэй нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээгээр урьдчилан сэргийлж болох шалтгаанаар амиа алдсан бөгөөд энэ үзүүлэлт гишүүн орнуудын хооронд ихээхэн ялгаатай байв. (Eurostat)
Шинэ судалгаагаар Их Британийн хийн зуухнууд унтраалттай байсан ч хорт хавдартай холбоотой бензол алдаж, дам тамхидалтын эрсдэлтэй дүйцэхүйц дотоод орчны агаарын аюул үүсгэдгийг тогтоожээ. Олон гал тогоонд үнэргүй алдагдал илэрч байгаа нь оршин суугчдын урт хугацааны эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул агааржуулалтыг сайжруулахыг мэргэжилтнүүд уриалж байна. (Дэйли Мэйл)
Уганда улсад сүүлийн 5 жилд уяман өвчин 65 хувиар буурсан гэж мэдээллээ. Албаныхан энэ ахицыг засгийн газрын Олон нийтийн мэдлэг олголт, илрүүлэг, шинжилгээ, эмчилгээ [CAST] аяны үр дүн гэж үзэж, 2030 он гэхэд бүрэн устгахыг зорьж байна. (Монитор)
Байцай нь гликемийн индекс багатай, эслэг ихтэй тул цусан дахь сахрыг тогтворжуулахад тустай, чихрийн шижинтэй хүмүүст тохиромжтой хүнс юм. Антиоксидантаар баялаг тул инсулинд мэдрэг байдлыг сайжруулж, зүрхний эрүүл мэндийг хамгаалдаг. Мэргэжилтнүүд энэ шим тэжээлээр баялаг ногоог жигнэж эсвэл чанаж хэрэглэхийг зөвлөж байна. Ингэснээр ашигтай чанараа хадгалж, эрүүл амьдралын хэв маягтай хослоход глюкозын урт хугацааны зохицуулалтыг дэмжинэ. (Лао Дон)
Уур амьсгалын өөрчлөлт Сахарын тоосон шуургыг эрчимжүүлж, Их Британид аюултай “улаан бороо”, улбар шар тэнгэр авчирч байна. Температур өсөхийн хэрээр агаарт дэгдэх тоосонцор нэмэгдэж, агаарын чанарыг муутган, Европын өртсөн бүс нутгуудад амьсгалын замын хүнд асуудал өдөөж байна. (Дэйли Миррор)
Гуравдугаар сарын түүхэн халалт АНУ-ын баруун өмнөд нутгийг нөмөрч, 40 сая гаруй хүнийг халууны идэвхтэй сэрэмжлүүлэгт оруулан, Үхлийн хөндийн зэрлэг цэцгийн ховор их дэлгэрэлтийг эрт оргилд хүргэж, хурдан гандахад хүргэж байна. (Уотчерс)
Нарелле циклон Баруун Австралийн баруун хойд эргийн ойролцоо дахин эрчимжин 4-р зэрэглэлд хүрч, цагт 200 километрээс давсан салхиар эргийн хот суурингуудыг заналхийлж байна. Эрх баригчид замуудыг хааж, нүүлгэн шилжүүлэх төвүүдийг нээж, жуулчдыг нэн даруй явахыг уриаллаа (Дэйли Мэйл)
Чилийн ерөнхийлөгч асан Габриэль Борич албан тушаалаа өгөхийн өмнөхөн Хуан Фернандесийн арлуудыг тойрсон томоохон шинэ дархан цаазат бүсийг байгуулж, түүнийг одоо байгаа паркуудтай холбон Техас [АНУ]-аас ч том бүс болгосноор Номхон далайн өргөн уудам экосистемийг хамгаалж, орон нутгийн иргэдийг дэмжсэн дэлхийн хамгийн том тэнгисийн хамгаалалттай бүсүүдийн нэгийг Чили байгууллаа. (Гүүд Ньюс Нетворк)
Иранд үүссэн мөргөлдөөн газрын тосны нийлүүлэлтийг тасалдуулж, шатахууны үнийг огцом өсгөснөөр Европ даяар хуучин цахилгаан автомашин [EV]-ы борлуулалт огцом өсөж, ашиглалтын зардал багатай тээврийн хэрэгсэл рүү хэрэглэгчдийг түлхэн, томоохон онлайн автомашины платформууд дахь эрэлтийг нэмэгдүүлж байна (Ройтертс)
[Энэтхэгийн] Энэтхэгийн Мадхья Прадеш мужид Химаншу, Никита Жайн хэмээх хос (хоёулаа веган) 1,000 зочинд зориулсан, амьтны гаралтай бүтээгдэхүүнгүй бүрэн веган хурим хийжээ. Энэ энэрэнгүй хуримд хүргэн савхин гутал өмсөх зэрэг уламжлалуудыг байгальд ээлтэй, загварлаг хувилбараар орлуулжээ. (Фри Пресс Журнал)
Алдарт жүжигчин, веган амьдралын хэв маягийг дэмжигч Уильям Шэтнер PETA [Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг]-тэй хамтран хүн төрөлхтний үйлдэл экосистемийг сүйтгэж байна хэмээн анхааруулж, дэлхий даяар веган хооллолт руу шилжихийг уриаллаа. 95 настай од яаралтай байгаль хамгаалал, амьтдын хамгааллыг уриалж байна. (VegNews)
[АНУ-ын Массачусетс мужийн] Кембриж дэх Veggie Galaxy ресторан веган мэдээллийн брэнд VegNews-ээс Америкийн “Веганд ээлтэй шилдэг ресторан” цол хүртлээ. Үндэсний хөлбөмбөгийн лигийн од, веган Диатрич Уайз Жуниортой хамтран эзэмшдэг 15 жилийн түүхтэй энэ хоолны газар амьтны гаралтай бүтээгдэхүүнгүй, дурсамж сэргээсэн тав тухтай хоолоороо алдаршжээ. (WBZ News Radio)
Мароккогийн хилийн хот Ужда нь хүчирхийлэлгүй байдал, хүний эрх, соёл хоорондын яриа хэлэлцээ, иргэдийн түвшний энх тайвныг цогцлоохын төлөө тууштай зүтгэдэг олон нийтийг нэгтгэдэг Олон улсын энх тайвны хотууд сүлжээнээс Олон улсын энх тайвны хот хэмээн хүлээн зөвшөөрөгдлөө. Энэ үнэлгээ нь хотын залуусын манлайлсан хөдөлгөөний үр дүн юм. (UCA Ньюс)
[АНУ-ын] Техас мужийн өсвөр насны хүү Девон Шампеной Жоржиа мужид гүехэн усны завин аяллын ослын үеэр ахлагчаа живэхээс аварсны төлөө ховорхон олгогддог Scouting America-ийн Хүндэт медаль хүртжээ. 13 настай зоригт хүү гацсан эрийг суллаж, бүлгээ үлдсэн ширүүн урсгалаар аюулгүй чиглүүлэн гаргасан байна. (Гүүд Ньюс Нетворк)
Ау Лак (Вьетнам)-ын хурдан тархсан бичлэгт шинэ төрсөн тугал нь жалганд унасны дараа сандарсан эх үнээ-хүн хажуугаар өнгөрсөн хүнд дохио өгч буйг харуулжээ. Аврагч тугалыг аварсан бөгөөд энэ нь эхийн хүчтэй зөн совин болон дөнгөж төрсөн тугалуудыг анхааралтай хянахын чухлыг онцоллоо. (Тань Ньень)
[АНУ-ын] Хавай муж даяарх түүхэн үерийн үеэр Rescue Kitties of Hawaii байгууллагын сайн дурынхан нутаг сэлгэсэн болон хээлтэй муур-хүмүүсийг аварчээ. Тус бүлэг хоол хүнс, эмнэлгийн тээвэр үзүүлэн, малын эмчгүй Молокай арал дээр гацсан гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлж, бүс нутгийн амьтан-хүмүүсийн гамшгийн үеийн тусламжийн үнэнч уламжлалыг үргэлжлүүлж байна. (Гүүд Гүүд Гүүд)
Өдрийн мэргэн эшлэл: “Бид оюун ухаанаа нэгтгээд, хүүхдүүддээ ямар амьдрал бүтээж чадахыг харцгаая.” – Хункпапа Лакота Анхны Үндэстний Тэргүүн Ситтинг Булл (BrainyQuote)
Өмнө нь Жулия Эвансын клиник үхлийн тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Канадын мэргэшсэн сувилагч Жулия эмнэлэгт энгийн нэг ээлж нь сараана цэцгийн баглаанаас үүдэлтэй хүнд хэлбэрийн харшлын урвал болох анафилаксийн шокт оруулж, эмнэлгийн яаралтай нөхцөл байдал болон хувирсан тухайгаа ярьсан. Амьсгалын зам нь боогдож, эмийн тунг буруу хэрэглэсэн нь зүрхийг нь хямралд оруулах үед Жулия нас барж, биегүй, өвдөлтгүй, нам гүм, харанхуй хоосон орон зайд очсон бөгөөд тэнд тэрээр гурван настай байхад нь нас барсан ээжийнхээ дууг сонсжээ.
Тэрээр түр хугацаанд биедээ буцан орж, эмнэлгийн баг өөр дээр нь ажиллаж байгааг дээрээс харсныхаа дараа дахин явж оджээ. Тэгээд тэр мөчид тэр өөр нэг давхарга руу түлхэгдсэн байна. Тэр дараагийн давхарга нь Гэрэл байв. Тэр Гэрэл бол таны төсөөлж чадахаас ч илүү тод. Яг л дэлхийн бүх өнгө нэг дор цугласан мэт. Гэхдээ энэ нь зүгээр нэг Гэрэл биш. Түүнд маш их Хайр байсан бөгөөд тэр нь Гэрэл цацруулж байлаа. Яг л танд хамгийн агуу бэлгийг өгч байгаа мэт. Тэр нь өөрийгөө хайрлах хайр юм. Миний зүрх сэтгэл дэх бүх зүйл эдгэрсэн мэт санагдсан. Би эдгэрсэн. Та мэдлэг, дараа нь хайр хүлээн авдаг. Тэгээд та хайрыг өгч, хүлээн авах чадвартай болдог, тэр нь яг хязгааргүйн тэмдэг шиг. Би үнэндээ тэр хязгааргүйн тэмдгийг хуруундаа зүүсэн. Гэхдээ энэ нь өгөх, авах, ээлжилсэн тасралтгүй байсан. Учир нь яг л та эцэст нь түүнийг олсон мэт байдаг. Тэр Гэрлийн дотор миний өмнө нас барсан бүхэн, хүн бүр тэнд байсан. Тайвшруулж байсан. Амгалан байсан. Хамгийн үзэсгэлэнтэй зүйл байсан. Хэрэв хэн нэгэнхүү хэдтэй бол миний хэлэх гэсэн зүйлийг ойлгоно. Та хүүхдийнхээ нүд рүү анх харахдаа мэдэрдэг тэр их хайр бол тэр Гэрэл ямар гэдгийг нь мэдрэх мэдрэмжийг дөнгөж эхлэл юм. Энэ бол хамгийн гайхамшигтай зүйл.
Энэ хооронд дэлхий дээр эмнэлгийн баг цээж шахалт, дефибрилляцийг үргэлжлүүлсээр байв. Жулия нуруун дээрээ унаж байгаа мэт биедээ огцом буцаж орсноо мэдэрчээ. Нүдээ нээхэд тэр эргэн тойрноо ажиглаж эхэлсэн ч орны хөлд харсан зүйл нь түүнийг хоёр ертөнцийн дунд байсаар байгаа гэх мэдрэмжийг улам гүнзгийрүүлэв.
Орны минь хөлд харагдсан тэр дүрийн хэн болохыг одоо миний ухамсартай тархи мэднэ. Тэр бол код [эмнэлгийн яаралтай сэхээн амьдруулах дуудлага]-д ирсэн яаралтай тусламжийн ахлах сувилагч байсан, тэр үргэлж боодог урт, өтгөн үстэй хүн байв. Гэхдээ тэр мөчид би “Та Есүс үү?” гэж бодсон. Тэр гараа дэлгэсэн байсан, харин би дотроо “Би Таныг дагах уу?” гэж бодсон. Аврагдахын тулд би Түүнийг дагаж, Түүний замаар явах ёстой юу, эсвэл толгойн орой дээрх үсээ боосон байдал нь адил харагдсан тул энэ Будда юу гэдгийг би мэдэхгүй байсан. Би Нирваанд байна уу? Би Нирваанд очсон юм уу? Энд сонголт байна уу? Би сонгох боломжтой юу? Энэ бүхэн миний тархины хоёр талд эдгээр бодит байдлын талаар хүчтэй эргэлдэж байлаа. Тэгээд Есүсийн дэлгэсэн гараар даган явахын оронд тэр мөч надад боломж, сонголт өгсөн мэт санагдсан. Тэгээд би зөнгөөрөө доош харсан. Тэр үед л би биедээ орж ирсэн. Би эргэн тойрондоо гэрэл хэвээр байгааг харсан. Үүнийг одоо ярьж байхдаа ч биеийн минь бүх үс босож байна. Учир нь би үүнийг мэдэрч чадна. Би тэр Гэрэл, тэр Хайрыг мэдэрч чадна. Тэр нь яг л намайг бүхэлд нь хүрээлэн цацарч байлаа. Тэр нь миний дотор байгаа атлаа гадагш цацарч байгаа мэт санагдсан. Тэгээд гаднах бүх зүйл ч мөн дотогшоо цацарч байсан. Энэ бол үнэхээр сайхан мөч байсан.
Миний хажууд байсан энэ эмэгтэй ЭЭТ [эрчимт эмчилгээний тасаг]-ийн сувилагч байсан бөгөөд тэр гараа над дээр тавиад, “Би чамайг буцааж авчирсан” гэж хэлсэн. Тэр бүх зүйл маш их гэрэлтэй байсан тул би энэ дэлхийн өөр юу ч харж чадахгүй байсан мэт. Энэ эмэгтэй гараа над дээр тавиад, “Би чамайг буцааж авчирсан” гэж хэлсэн. Түүний нэрийг Шерил гэдэг. Бас миний ээжийн нэр ч тийм. Тэр намхан, маш богино үстэй байсан. Би Есүс гэж бодсон өмнөх эр рүү харснаа дараа нь түүн рүү эргэж хартал тэр миний ээж байсан. Би 1983 оноос хойш ээжийгээ мэдрээгүй. Би түүнийг харанхуйд сонссон, одоо харин түүнийг харж байна. Хүний тархи минь үүнийг даахгүй мэт санагдсан. Би түүн рүү хараад, гар дээр нь гараа тавихад, “Та намайг аль хэдийн орхиод явсан шүү дээ” гэсэн асар их сэтгэл хөдлөл дотор минь урсан орж ирсэн. “Та намайг буцааж авчирсан гэж юу гэсэн үг вэ — яагаад, яагаад би тантай хамт үлдэж болоогүй юм бэ?” гээд л толгойд минь маш олон бодол эргэлдсэн.
Дараа нь Жулия цээжин дээрээ дефибрилляторын наалт, биедээ залгасан зүрхний бичлэгийн утаснуудыг анзаарчээ. Бодит байдал давхарга давхаргаар эргэн ирж, яг л дэлхийд дахин мэндэлж буй мэт санагдсан. Саяхан Улаан өндөгний баярын мөргөлийн үеэр санваартан нь Христийн амилалтыг дурсаж, сүмийн хаалгануудыг тогших үед Жулия дахин биеэсээ гарч, Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-ээс тэр өдөр өөрт нь сонголт байсан эсэхийг асуужээ. Тэгэхэд Тэр, “Тийм ээ. Чи буцаж ирэхийг сонгосон. Одоо хийх ёстой зүйлээ амьдар.” гэж хэлсэн. Жулияд тохиолдсон зүйл амьдрал, үхлийн талаарх ойлголтыг нь өөрчилж, Өрнийн анагаах ухаан, цогц эрүүл мэндийн тусламжийн хооронд гүүр болох замд хөтөлжээ.
Дэлхий дээр Диваажин бий. Хүмүүс юу туулдгаас үл хамааран, би өөрөө ч амьдралдаа маш аймшигтай олон зүйлийг туулсан ч Дэлхий дээр Диваажин байдаг гэж би чин сэтгэлээсээ хэлж чадна. Нар мандаж, жаргаж, сар гарч ирдэг, заримдаа бүтэн, тод, заримдаа харагдахгүй ч та түүнийг мэдэрсээр л байдаг. Эдгээр нь бидний үл тоодог Диваажингийн хэсгүүд юм. Олон хүн тэр Гэрэл юу болохыг олох гэж хичээдгийг би мэднэ. Гэхдээ Гэрэл гаднаас ирдэггүй, таны дотроос ирдэг гэдгийг л санаарай. Үүнийг үргэлж эрж хайх тухай бус, харин амьсгалж, дотогшоо авах тухай юм. Та эхлээд өөрийгөө хайрлаж чадвал бусад бүх зүйл аяндаа дагана. (Амьдралын дараах амьдрал КҮТ)
Илүү огноо харах
1 / 66
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх