Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 3-р сарын 20
Пакистан улс [Афганистаны] Кандахар хот дахь шатахууны агуулахыг бөмбөгдсөний дараа Хятад улс Афганистан, Пакистан улсуудыг хурцдаж буй хилийн зөрчлөө хүчээр бус бус яриа хэлэлцээгээр шийдвэрлэхийг уриаллаа. Гадаад хэргийн сайд Ван И Афганы Гадаад хэргийн сайд Амир Хан Муттақитэй утсаар ярих үедээ тэвчээртэй байж, яаралтай хэлэлцээр эхлүүлэн, гал зогсоохыг уриалсан байна. (Ройтерс)
Парагвай улс [Парагвайн] Асунсьоны Үндэсний Их Сургуульд хиймэл дагуулын шинэ технологийн төв байгуулахад зориулж Японы 24 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурж, дэвшилтэт лаборатори, газрын станц, сургалтын хөтөлбөрүүдийг бүрдүүлж, Дэлхийг ажиглах чадавхыг бэхжүүлэн, гамшгийн менежмент, хөдөө аж ахуй зэрэг салбарыг дэмжиж, улмаар тус улсыг жижиг хиймэл дагуул хөгжүүлэх бүс нутгийн төв болгох боломжтой гэж үзэж байна. (Асуншн Таймс)
Энэтхэгийн Телангана муж Танзанийн дижитал эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг технологийн болон институтийн дэмжлэгээр хангахаа амлалаа. Талууд түншлэлийг албажуулах харилцан ойлголцлын санамж бичгийн өмнө иргэдэд цахимаар үйлчилгээ хүргэх, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, гарааны компани, инновацын экосистем, ур чадварын сургалт, эмийн түгээлтийн төв байгуулах боломжийн талаар туршлагаа хуваалцахаар төлөвлөж байна. (Деккан Хроникль)
Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг сүүлийн үеийн Талибан–Пакистаны мөргөлдөөнд өртсөн энгийн иргэдэд туслахаар [Афганистаны] Пактикад нэн шаардлагатай тусламжийн эд зүйлс хүргэлээ. Пакистаны агаарын цохилтууд Афганы зүүн нутгийн хэд хэдэн мужид олон мянган хүнийг дүрвэхэд хүргэж, хүмүүнлэгийн хэрэгцээг улам нэмэгдүүлж байна. (8AM Медиа)
Молдовын Боловсрол, Дотоод хэргийн яамд сурагчид, залуусын дунд мансууруулах бодисын хэрэглээ, худалдааг таслан зогсоох зорилгоор 2026–2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг эхлүүллээ. Үүнд сургуульд суурилсан урьдчилан сэргийлэлт, багш, сэтгэл зүйчдийн сургалт, боловсролын байгууллагуудын орчимд цагдаа, эргүүл нэмэгдүүлэх, мэдээлэх шинэ хэрэгсэл нэвтрүүлэх, насанд хүрээгүй хүмүүсийг хар тамхины түгээлтэд ашиглагчдад чиглэсэн хуулийн хатуу арга хэмжээ багтаж байна. (Молдпрес)
Их Британийн Кентийн Их Сургуульд менингококкийн халдварын ховор дэгдэлт гарч, хоёр хүн нас барж, 11 хүн хүндээр өвчилжээ. Энэ нь Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг халдварт өртсөн оюутны бүлгүүдэд антибиотик өгч, ойрын хавьтлыг тогтоон, нутгийн иргэдэд менингит болон цусны халдварын яаралтай шинж тэмдгийг анхаарахыг уриалсан байна. (Гардиан)
Камбож улс энэ жилийн хүний H5N1 (шувууны томуу)-ны хоёр дахь тохиолдол гарсныг баталлаа. Камбожийн Бантей Меанчайд амьдардаг 45 настай эмэгтэй гэрийнхээ жижиг шувууны аж ахуйд өвчилж үхсэн тахиа-хүмүүстэй харьцсаны дараа шинжилгээгээр халдвартай нь тогтоогдсон бөгөөд үүний дараа эрүүл мэндийн байгууллагууд хавьтлыг мөрдөн тогтоож, сэжигтэй тохиолдлуудад шинжилгээ хийж, өргөн хүрээний дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээ авч байна. (Ань нинь Тү до)
Ау Лак (Вьетнам)-ын эрүүл мэндийн байгууллагууд хүнд хэлбэрийн цусархаг денге халуурал өвчний эрсдэл нэмэгдэж байгааг анхаарууллаа. Тус улс даяар уг өвчний тохиолдол, нас баралт өсөж байгаа бөгөөд ялангуяа суурь өвчтэй насанд хүрэгчдийн дунд хүндэрч, эмнэлэгт хэвтсэн хэд хэдэн тохиолдлыг онцлон, эрт эмчид үзүүлэх, өвчний 3–7 дахь аюултай өдрүүдэд ойрын хяналт тавих, шумуултай тэмцэх арга хэмжээ авах, хүндрэлээс сэргийлж, өвчний өсөн нэмэгдэж буй ачааллыг бууруулахын тулд вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалжээ. (Бао Дау тү)
[Энэтхэгийн] Аполло төрөх болон хүүхдийн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, доктор Ражсри Ж. Шанкар жирэмсэн эмэгтэйчүүдэд зөөврийн компьютерыг шууд өвөр дээрээ тавихгүй байхыг анхаарууллаа. Дулаан болон цацраг туяа нь ургийн хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй тул аюулгүй байдлыг хангахын тулд ширээ ашиглах, хөргөгч тавиур хэрэглэх, ойр ойрхон хөдөлж байхыг мэргэжилтнүүд зөвлөжээ. (Лао Дон)
Эрүүл мэндийн албаны хүмүүс [Их Британийн] Кентийн Их Сургуульд менингококкийн халдварын дэгдэлт гарч, хоёр хүн нас барж, 11 хүн хүндээр өвчилснийг мэдээллээ. Албаны хүмүүс ойрын хавьтлуудад антибиотик өгч, оюутнуудад халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдгийг ажиглахыг уриалж байна. (Пийпл)
Жимсний шүүсийг хэтрүүлэн хэрэглэх нь архины бус шалтгаант элэгний өөхлөлт өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Шүүсэнд эслэг байдаггүй тул элэг фруктозын өндөр хэмжээг хурдан хугацаанд өөх болгон хувиргахаас өөр аргагүй болж, улмаар таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижинд хүргэж болзошгүй. Мэргэжилтнүүд эслэгийг хадгалж, сахрын шимэгдэлтийг удаашруулан бодисын солилцооны чухал үйл ажиллагааг илүү сайн хамгаалахын тулд бүтэн шинэ жимс хэрэглэхийг зөвлөж байна. (Лао Дон)
[АНУ-ын] Небраска мужийн төв болон баруун хэсэгт гурван том ой хээрийн түймэр 242,800 гаруй гектар талбайг хамран дэгдэж, нэг хүний аминд хүрчээ. Гал сөнөөгчид аюултай нөхцөлтэй тэмцэж буй энэ үед мужийн захирагч онц байдал зарлан, Үндэсний гвардын цэргүүдийг дайчилсан байна. (ABC Ньюс)
[АНУ-ын] Мичиганы хойд хэсэгт сүйрэл дагуулсан мөсөн шуурга, хүчтэй салхины улмаас 110,000 гаруй айл өрх, аж ахуйн нэгж гэрэл цахилгаангүй болжээ. Зузаан мөс тогтсоноос бүс нутаг даяар мод, цахилгааны шугамууд унасан байна. (MLive)
Ау Лак (Вьетнам)-ын хойд хэсэгт сүүлийн 65 жилийн хоёр дахь хамгийн дулаан өвөл тохиож, агаарын дундаж хэм хэвийн хэмжээнээс 1.67°C-ээр өндөр байлаа. Цаг уурын албаныхан хаврын улирлын шилжилтийн үеэр хүйтэн сул агаар, хүчтэй аянга цахилгаантай шуурга болох төлөвтэй байна гэж мэдээлжээ. (Тьень Фон)
Дэлхийн Ус цаг уурын дасан зохицлын төвийн судлаачид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үер, ган гачиг, экосистемийн доройтлын үед усны хангамжийг баталгаажуулахад олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай гэж үзэж байна. Тус төв эрдэмтэд, бодлого боловсруулагчид, Германы их сургуулиудыг холбон, байгальд суурилсан эргийн хамгаалалт, хотын усны менежментийг сайжруулах, усны аюулгүй байдлын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг бодит шийдлүүдийг хөгжүүлж байна. (Deutschland.de)
[Хятадын] Төвөдийн өөртөө засах орны Шаньнань хотод цагаан уруулт буга-ардын толгой өссөөр байна. Албаны хүмүүсийн үзэж буйгаар нэн хамгаалалттай энэ зүйл өсөж буй нь өндөрлөг нутгийн экологийн нөхцөл сайжирч, биологийн олон янз байдлыг хамгаалах хүчин чармайлт бэхэжсэнтэй холбоотой юм. (Синьхуа)
Саудын Арабын веган амтлагчийн зах зээл 2025 онд 2.38 тэрбум ам.долларт хүрч, эрүүл мэнддээ анхаардаг хэрэглэгчид жимс, хүнсний ногооны гаралтай сүмс рүү шилжиж байна. Засгийн газрын Алсын хараа 2030 санаачилгууд болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр энэ салбар 2034 он хүртэл хурдацтай өснө гэж таамаглаж байна. (Футуризм)
[Энэтхэгийн] Дели хотод 500 гаруй идэвхтэн амьтан-хүмүүсийг хамгаалах хуулийг чангатгаж, веган шинэчлэл хийхийг шаардан жагслаа. Жагсагчид цагаан идээ, лаборатори, үзвэр үйлчилгээний салбар дахь харгислалыг зогсоохыг уриалсан байна. (Трибюнь)
Энди, Луиза Макбет нар (хоёулаа веган) 2026 оны 5-р сард нээгдэх [Их Британийн] Уэльсийн анхны бүрэн веган зочид буудал болох Ffarm Hall-ийн захиалгаа авч эхэллээ. 14 өрөөтэй энэ газар нь веган ресторан болон амьтны гаралгүй хэрэгсэл үйлчилгээтэй. (Нэйшн CYMRU)
Танзанийн ерөнхийлөгч Самия Сулуху Хассан Грейс хэмээх хаягдсан нярай охиныг албан ёсоор үрчлэн авчээ. Нзега дүүргээс олдсон уг нярайг Додомагийн Төрийн ордонд авчирч, ерөнхийлөгчийн охин болгон өсгөхөөр болсон байна. (9 Ньюс Нигери)
Доктор Нгуень Хуй Тьень [Ау Лак (Вьетнам)-ын] Ханой хотод гарсан зам тээврийн ослын дараа нэгэн залуугийн амийг аварчээ. Хохирогч зүрх нь зогссон байхад олсон эмч нэн даруй цээжинд нь шахалт хийж, яаралтай тусламжийн баг ирэхээс өмнө цусны эргэлтийг амжилттай сэргээсэн байна. (Түөй Трэ)
Сайн дурын ажилтан Альона Овчаренко болон түүний нөхөр дроны цохилт, фронтын тулааны үеэр асран хамгаалагчдадаа орхигдсон [Украин (Урейн)-ы] Костянтинивкагаас 181 амьтан-хүнийг аварчээ. Тэд 64 нохой-, 117 муур-хүнийг Балаклияд байрлах шинэ асрах газарт шилжүүлсэн байна. Тус хос одоо сэтгэлзүйн цочролд орсон тэжээвэр амьтан-хүмүүсийг асрахаар хоол хүнс, халаалт, мал эмнэлгийн хангамжийн хандив хүсэж байна. (Дагенс)
Өдрийн мэргэн эшлэл: “Муу нөхөртэй байснаас ганцаараа байх нь хавьгүй дээр.” – Америкийн Нэгдсэн Улсын Анхны Ерөнхийлөгч Эрхэмсэг Жорж Вашингтон (BrainyQuote)
Өмнө нь, Сюзан Граугийн клиник үхлийн тохиолдлын 2-ын 1-р хэсэгт, Сюзан багадаа хөлдөөгчид гацсанаас болж бараг амиа алдах шахжээ. Бие нь ажиллагаагүй болж эхлэх үед тэр өөрийгөө биеэсээ салж, гэрлээр дүүрэн орон зайд орсныг мэдэрсэн бөгөөд тэндээ тэр өөрийнх нь хэлснээр тэнгэр элч нартай учирсан байна. Тэр хүний залбирлын урсгал мэт зүйлийг харсан бөгөөд хүмүүс амьдралын аяллаа бүтээх гэж тэмцэж байх үед эдгээр тэнгэрлэг оршихуй чимээгүйхэн хөтлөн чиглүүлж буй замыг түүнд үзүүлжээ. Дараа нь түүнийг өөр нэг газар аваачсан бөгөөд тэндээ тэр өөрийнх нь хэлснээр Дэлхий дээрх амьдралдаа бэлтгэж буй сүнснүүдийг харсан байна. Тэгээд уг явдал цааш үргэлжлэв.
Би энэ тал доторх мэт ийм газарт байсан. Тэнд амьтад ийш тийш хөдөлж, тоглон наадаж байгааг харсан, би өөрийгөө маш аюулгүй байгааг мэдэрч, мөн Эх Сурвалж гэж нэрлэдэг зүйлтэйгээ учирсан нь одоо ч миний сэтгэлийг маш их хөдөлгөдөг. Би зүүн тийшээ хараад, дараа нь нэгэн төрлийн уулын орой өөд хартал урьд нь харж байсан юутай ч адилгүй туяа цацруулсан үзэсгэлэнт Нэгнийг олж харсан. Тэр нь бидний төсөөлж чадах ямар ч хайртай адилгүй Хайр байлаа. Би тэр уул руу гарахыг маш их гарахыг хүссэн ч чадсангүй. Тэгтэл энэ Хайр туяа мэт миний зүг ирж эхэлсэн. Тэр Оршихуй хөдөлсөнгүй, харин энэ Хайрын туяа миний урьд өмнө хэзээ ч харж, мэдэрч байгаагүйгээр над руу ойртож эхэлсэн. Тэгээд би энэ Хайраар дүүрсэн. Би бүх зүйл байсан, бас юу ч биш байсан, би бүх талаараа төгс байсан. Энэ дэлхий дээрх бүх аяллынхаа туршид хайсаар ирсэн, хэзээ ч мэдэрч байгаагүй тэр хайрын мэдрэмжийг би санаж байна. Үүнийг хамгийн ойроор тайлбарлавал, хүүхдүүдээ анх тэвэрч авахад би тийм хайр, нөхцөлгүй, бүхнийг хамарсан хайрыг мэдэрч байсан. Тэгээд би баруун тийшээ хартал пирамид хэлбэртэй, болор мэт гэж хэлмээр сайхан зүйлийг харсан, гэхдээ яг болор байсан эсэхийг мэдэхгүй. Тэр нь нэвт гэрэлтсэн мэт байсан бөгөөд түүний дундуур царай, бие дүрснүүд хөдөлж байгааг би харсан. Би дотогш нь орохоор гараа сунгасан ч чадсангүй. Хэрэв би орж чадсан бол эргэж ирэхгүй гэдгээ би зөнгөөрөө мэдэж байсан. Би тэнд үнэхээр нөгөө ертөнцөд шилжсэн сүнснүүдийг харж байгаагаа мэдэж байсан, мөн маш онцгой зүйл үзсэнээ ч ойлгосон. Дараа нь би баруун тийшээ хартал нэгэн үзэсгэлэнт тэнгэрлэг оршихуй над руу хөвөн ирж байв. Тэр үзэсгэлэнт оршихуй надад “Явах цаг боллоо” гэж хэлэхэд би “За” гэсэн. Би тэр үед усны дэргэд, гайхамшигтай сайхан голын хажууд байсан. Ус нь маш намуухан, үл ялиг урсаж байсан бөгөөд өнгө нь үнэхээр хамгийн үзэсгэлэнтэй, маш тунгалаг, төгс, үгээр илэрхийлэхийн аргагүй байлаа. Тэгээд тэд надад миний амьдрал хэцүү байх бөгөөд түүгээрээ би хүмүүст туслах болно гэж хэлснийг би санадаг. Би үүнийг хүлээн зөвшөөрсөн, гэхдээ буцаж очихыг хүсээгүй. Тэгээд тэд намайг усан дундуур орж цэвэршинэ, “ариусна” гэж хэлж байсныг би санаж байна.
Энэ бүх хугацаанд ээж маань “Таны хүүхэд хөлдөөгчид байна” гэхийг сонссон байсан, тэр арга хэмжээ авахаасаа өмнө үүнийг гурван удаа сонссон бөгөөд эцэст нь арга хэмжээ авахаар шийдсэн байна. Тэр гадагш гарч, гараашны хаалга хаалттай байгааг харсан. Тэгээд хаалгыг онгойлгон дотогш орсон. Тэр хөлдөөгчийн хаалгыг нээж, намайг хараад эргүүлсэн. Би үнсэн саарал өнгөтэй болж, хурууны үзүүрүүд минь хөхөрсөн байсан бөгөөд тэр орилж эхлээд намайг унагаасан гэж хэлсэн. Миний дараа нь санаж байгаа зүйл бол би амьсгаа авч байсан. Юу болсон бэ гэвэл, би гараашны цементэн шалан дээр эрүүгээ хүчтэй цохиж, сэтэлсэн байсан бөгөөд тэр мөчид амьсгаа авсан. Ээж минь дахин гарч ирэхэд би амьсгалж байсан болохоор тэр намайг зүгээр болсон гэж боджээ.
Буцаж ирснийхээ дараа Сюзан хаа сайгүй сүнснүүдийг харж чадаж байгаа ойлгожээ. Ээж нь энэ тухай ярихгүй байхыг түүнд хэлсэн. Сюзан хүмүүс болон тэдний нас барсан дотнынхны талаар олон зүйлийг мэддэг болжээ. Эцэст нь тэр уй гашуу, донтолтын чиглэлийн мэргэжилтэн, зөвлөх болсон бөгөөд энэ авьяас нь үргэлжлэн илэрсээр байв. Түүний ээж, ах, эгч, дүү нарт ч мөн адил чадвар байсан ч ах нарт нь галзуу гэж хэлж, шизофренитэй гэж оношилжээ.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр туршлага, мөн түүнд тохиолдсон бэрхшээлүүд амьдралаа хэрхэн ойлгох үзлийг нь төлөвшүүлж эхлэв. Миний өөрийн тухай ойлгосон зүйл гэвэл, харанхуй ч бай, гэрэл ч бай хоёулаа бидэнд ямар нэг зүйл заадаг. Хоёулаа үнэ цэнээрээ адилхан, бүр үнэндээ надад тохиолдсон харанхуй зүйлс надад илүү ихийг заасан гэж би боддог, учир нь би тэндээс гарахыг хүсэж байна. Би өвдөлтөөс гарахыг хүссэн, тиймээс өөрчлөлт хийхийн тулд үнэхээр шаргуу ажиллаж байна. Миний бүх амьдралын нийт туршлага хэвийн хэмжээнээс давсан бэрхшээлээр дүүрэн байсан. Тэгэхээр намайг өөрийгөө золиос болсон мэт сөрөг хандлагатай байх ёстой гэж бодож магадгүй, гэхдээ тийм биш. Заримдаа би өөрийгөө хохирогч болсон мэт мэдэрдэг үү? Тийм ээ, заримдаа, гэхдээ ерөнхийдөө би үүнийг өсөж хөгжих боломж гэж хардаг. Би зөн совингийн дохионууд, айдсын ялгааны талаар их ярьдаг. Учир нь айдас маш хүчтэй. Миний мэддэг зүйл бол юунаас айна, түүнийгээ тэтгэдэг. Юуг тэтгэнэ, түүнийгээ олж хардаг. Харж, итгэсэн зүйл тань бодит байдал болдог. Тиймээс энэ нь маш чухал. Учир нь айдастай байвал түүний дотор аль хэдийн амьдарч байгаа, айдсаараа хэдийн амьдарч байгаа гэсэн үг. Бидний хянах гэж оролддог бүхэн амьдралын аяллын турш биднийг өөрсдийг нь хянадаг, үүнд айдас ч багтана. Тиймээс би цаашид айдсаар удирдуулахгүй гэж шийдсэн. Би хүний амьдралыг туулж байгаа болохоор аялалд маань надад ч бас маш их айдас байсан гэж хэлэхэд итгээрэй. Гэхдээ би айдсаа арилгаж, өөрийн үнэн дотор амьдрахыг өөртөө зөвшөөрөхөд бүх зүйл өөрчлөгдөж, дахин байр сууриа олж эхэлсэн. Би туулсан бүх шарх сорви минь хаана гэрлээ тусгах ёстойг надад харуулахын төлөө байсан гэдгийг ойлгосон. Тэр нь миний хувьд өөрийгөө хайрлах явдал байсан, мөн та бүхний хувьд ч адил, тэр бол таны сүнсний жинхэнэ зам. Таны амьдралын зам таныг тийш нь хүргэдэг. Үнэнийг хэлэхэд өөрийгөө хайрлах нь бидний хийдэг хамгийн хэцүү зүйл гэж би боддог. Энэ амархан биш гэж би боддог. Бид өөрсдөдөө хэт хатуу ханддаг. Үүний шалтгаан нь хайр бол хамгийн өндөр чичиргээтэй зүйл. Та хэдий чинээ их хайрлана, төдий чинээ өндөр чичирхийлнэ. Энэ ямар гайхамшигтай бэлэг гээч. Мөн хэдий чинээ өндөр чичирхийлнэ, төдий чинээ Эх Сурвалжид ойр байна.
Тиймээс би өөр хэн нэгэнд, эсвэл өөртөө таалагддаггүй, эсвэл надад бэрх санагддаг зүйлийг олж харах үедээ “Би тийм байхыг хүсэхгүй” гэж хэлдэг, тэгээд энэ нь намайг ямар байхыг хүсэж байгааг заадаг. Тиймээс та бүхнийг эдгэрч, өөрийгөө Сүнс таныг бүтээсэн тэр сайхан бэлэг гэж харахыг, үүндээ хором ч эргэлзэхгүй байхыг, дэлхий дээр үлдэхийн тулд бидэнд бүгдэд хэрэгтэй тэр эр зоригтойгоор өөрийн туршлагуудаар алхахыг, бусад хүмүүс ч мөн адил зоригтойгоор туулж явааг ойлгохыг, сүнснийхээ эх сурвалжид нэвтэрч, өөрийн үнэ цэнийг мэдэхийг уриалж байна. (Нөгөө ертөнц КҮТ)
Илүү огноо харах
1 / 65
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх