Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 2-р сарын 7
АНУ-ын зуучлалаар гал зогсоох хэлэлцээр үргэлжилж, цаашдын засаглалын зохицуулалтын талаар хэлэлцээр явагдаж буй энэ үед Газын Рафа боомт хэсэгчлэн нээгдэж, өвчтэй болон шархадсан палестинчууд цөөн тоогоор эмчилгээ хийлгэхээр гарах боломжтой боллоо. (Нью-Йорк Пост)
Лаура Фернандес Коста Рикагийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд шийдвэрлэх ялалт байгуулж, одоогийн ерөнхийлөгч Родриго Чавесийн аюулгүй байдлын хатуу чанга бодлогыг үргэлжлүүлэх байр сууриа бэхжүүллээ. Тэрээр улс нь огцом нэмэгдэж буй хар тамхины картелтэй холбоотой хүчирхийлэлтэй нүүр тулж, бүс нутаг даяар барууны чиглэлийн удирдлага руу хэлбийх хандлага ажиглагдаж буй үед төрийн эрхэнд гарч байна. (Гардиан)
Герман даяар нийтийн тээврийн арван мянга гаруй ажилтан томоохон ажил хаялт зарлаж, 150 орчим хотод автобус, трамвайг зогсоолоо. Хэлэлцээр гацаанд орсны дараа Verdi үйлдвэрчний эвлэл ээлжийг богиносгох, амралтын завсарлагыг уртасгах, цалинг нэмэгдүүлэхийг шаардаж, 2-р сарын 9-ний хэлэлцээр бүтэлгүйтвэл, дахин арга хэмжээ авна гэж анхааруулжээ. (Ройтерс)
[Ау Лак (Вьетнам)-ын] Донгнай аймагт нохой-хүний мах зардаг байсан худалдаачин дэлгүүрээ хааж, хүнсний ногоо худалдаалах болсноос хойш орлого нь буурсан ч нохой-хүний махны наймааг орхисны дараа өөрөө болон гэр бүлийнхэн нь илүү тайван болсон гэжээ. (Тань Ньень)
Европын Холбоо 2027 оноос эхлэн холбооны хэмжээнд 10,000 еврогоос дээш хэмжээний бэлэн мөнгөөр төлбөр хийхийг хориглож, мөнгө угаах, татвараас зайлсхийх явдлыг хязгаарлахад чиглэсэн нэг жигд хязгаараар үндэсний журмуудыг орлуулна. Ингэснээр 27 гишүүн орны хэмжээнд томоохон худалдан авалтууд мөрдөх боломжтой цахим төлбөрт шилжихээс өөр аргагүй болж байна. (ЕвроУикли Ньюс)
Бангладешийн судлаачид Нипа вирустэй төстэй шинж тэмдэгтэй боловч уг вирусийн шинжилгээнд сөрөг гарсан таван өвчтөнөөс сарьсан багваахайгаар дамждаг Птеропин ортореовирус (PRV)-ийг илрүүлжээ. Тэд бүгд хасарваанийн дал модны шүүс уусан байсан бөгөөд энэ нь Нипа вирус дамжих нэгэн суваг болдог аж. (Бао Лао Дон)
Судалгаагаар Канадын Онтарио мужид 1997-2023 оны хооронд 14-20 насныхны дунд сэтгэцийн эмгэгийн онош 60%-иар өссөн нь мансууруулах бодис, ялангуяа каннабисын хэрэглээ болон амьдралын янз бүрийн стресс үүсгэгч хүчин зүйлстэй холбоотой байж болзошгүйг тогтоожээ. (Дэйли Мэйл)
Мэргэжилтнүүд олон сая америкчууд чихрийн шижингийн урьдал далд шинж тэмдэг болох тогтвортой ядаргаа, ер бусын цангалт, чихэрлэг хоолны дараах түр зуурын хараа бүдгэрэхийг анзааралгүй өнгөрөөдөг гэж анхааруулжээ. Эмч нар энэ эмгэгийг тодорхой A1c [сүүлийн гурван сарын цусан дахь сахрын дундаж түвшин], эсвэл өлөн үеийн глюкозын босго үзүүлэлтээр оношилдог. Албаны хүмүүс өндөр эрсдэлтэй хүмүүсийг тогтмол цусны шинжилгээ өгөхийг уриалж, эрт илрүүлбэл амьдралын хэв маягаа нэн даруй өөрчлөх замаар буцаан сайжруулах боломжтойг онцолжээ. (Тань Ньень)
[АНУ-ын] Арканзас мужид зүрхний өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд 2024 онд 8,531 хүн уг өвчнөөр нас баржээ. Эрүүл мэндийн албаны хүмүүс дараах шинж тэмдгүүдийг анхааруулж байна: -Цээжээр эвгүй оргих -Нэг, эсвэл хоёр гар, нуруу, хүзүү, эрүү, гэдэс орчмоор өвдөх, эвгүйрхэх -Амьсгал давчдах -Бусад шинж: дотор муухайрах, хүйтэн хөлс гарах, толгой эргэх, эсвэл ер бусын ядаргаа – ялангуяа эмэгтэйчүүдэд
Тусламж авахын тулд яаралтай тусламжийн албатай нэн даруй холбоо барих хэрэгтэй. Мэргэжилтнүүд мужийн өндөр нас баралтыг бууруулж, амь аврахын тулд амьдралын хэв маягаа өөрчлөх [идэвхтэй байх, тамхинаас гарах гэх мэт], цусны даралтаа хянах, зүрх-уушгины сэхээн амьдруулах [CPR] аргыг сурахыг зөвлөжээ. (Kark)
Мароккод хүчтэй үерийн улмаас онцгой арга хэмжээ авч, Ксар Эль-Кебирээс 50,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүллээ. Аадар борооны улмаас хотын хүн амын талыг нь нүүлгэсэн ч усан сангуудыг дүүргэж, долоон жилийн ган гачгийг намжаажээ. (VOV)
НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлын хэрэг эрхлэх газар [OCHA] Афганистан улсын 67% нь ган гачиг, усны хомсдолд нэрвэгдсэн гэж мэдээлжээ. НҮБ-ын агентлаг аюулгүй ус, ариун цэврийн үйлчилгээний хүртээмж хомс олон сая хүнд туслах зорилгоор 163.3 сая ам.доллар тусламж яаралтай эрэлхийлж байна. (Хашт-и Субх Дэйли)
Тайланд улсын зун [2-5-р сар] аагим халуун болох төлөвтэй байгаа бөгөөд цаг агаарын урьдчилсан мэдээгээр температур 42°C-оос давах төлөвтэй байна. Цаг уурын алба 2-р сарын сүүлээс хүчтэй шуурга, ган гачиг эхэлж болзошгүйг анхааруулжээ. (VTV Ньюс)
AR4366 нэртэй шинэ, хувирамтгай нарны толбо 2026 оны 2-р сарын 1-2-нд М ангиллын 18, X ангиллын 3 маш хүчтэй дэлбэрэлт дараалан үүсгэлээ. Хамгийн оргил нь болсон X8.3 дэлбэрэлт радио холбоог шууд тасалдуулжээ. Энэ нь дэлхий рүү эргэж буй тул мэргэжилтнүүд цаашид хүчтэй гео соронзон идэвхжил үүсэх эрсдэлтэй гэж үзэн бүс нутагт ажиглалтаа үргэлжлүүлж байна. (Тань Ньень)
[Энэтхэгийн] Шинэ Дели хотын олон сая оршин суугч олон өдрөөр цэвэр усгүй болж байна. Ямуна мөрөнд аммиакийн түвшин өндөрсөж, хотын гол ус цэвэрлэх станцуудын ихэнх нь ажиллагаагүй болсны улмаас хорооллууд эвгүй үнэртэй, өнгө нь өөрчлөгдсөн усыг л багахан хэмжээгээр авахад хүргэжээ. (VTV)
ХОУ [хиймэл оюун ухаан] улам олон салбарт гол шийдвэр гаргалт, гүйцэтгэлийн үүргийг түргэн хугацаанд хариуцаж байна. Санхүүгийн салбар сэтгэл хөдлөлөөс ангид байдлаар хөрөнгө оруулалтын багцыг дахин тэнцвэржүүлж, хөрөнгө оруулалтыг стрессийн ##тестээр шалгадаг алгоритмт зөвлөхүүдээр удирдуулах нь ##улам түгээмэл болж байна. Программчлал нь хяналтын ажил болж хувирч, ХОУ программ хангамжийн ихэнх хэсгийг үүсгэж, туршиж, алдааг нь засаж байна. Машин сургалт асар өргөн таамаглалын орон зайг судалж, шинэ материалуудыг тодорхойлон, биологийн бүтцийг загварчилснаар шинжлэх ухааны нээлт түргэсэж байна. ХОУ-ы загварчилсан молекулууд эхний шатны бүтэлгүйтлийг бууруулснаар эмийн хөгжүүлэлт өөрчлөгдөж, эмнэл зүйн туршилтад илүү хурдан хүрч байна. Салбар бүрд бие даасан дижитал ажилтнууд одоо дэмжлэгийн хүсэлтүүдийн дарааллыг ажиллуулж, мэдээллийн санг шинэчилж, хамгийн бага хяналтаар үйл ажиллагааг удирдаж байна. Хамгийн дээд түвшинд жижиг бизнесүүд “AI CEO”-г нэвтрүүлж, борлуулалт, маркетинг, үйл ажиллагааг уялдуулан, өгөгдөлд суурилсан хурдан шийдвэр гаргуулж байна. Үүний үр дүнд өрсөлдөх давуу талыг ажилтны тоо бус, харин хурд, цар хүрээ, оновчлол тодорхойлдог дэлхий бий болж байна. (AI Uncovered)
Зохион байгуулагчид 2026 онд ИБУИНВУ-ын Уэльс муж даяар энэрэнгүй амьдралыг түгээх зорилгоор долоон веган үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр үнэгүй арга хэмжээнд ёс зүйтэй худалдан авалт болон хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө, амьтан-хүмүүсийн зовлонг бууруулах сургалт, семинарууд багтана. (Nation CYMRU)
Их Британийн органик дүпүний тэргүүлэгч The Tofoo Co нь Wheaty брэндийн эзэмшигч Германы сейтан үйлдвэрлэгч ##Topas-ыг худалдан авлаа. Энэ стратегийн хэлцэл Tofoo-ийн уургийн бүтээгдэхүүний багцыг тэлж, 2026 оны Европ дахь өргөжилтөд нь түлхэц өгнө. (Плант Бэйз)
[Германы] Берлин хотын тогооч София Хоффманн (веган) HAPPA рестораны гурван жилийн ойг тэмдэглэж, Кройцберг дүүрэгт байрлах тус газрыг веган, хог хаягдалгүй хооллолтын тогтсон нэр хүндтэй газар гэдгийг бататгалаа. Энэ ой нь хүртээмжтэй, уур амьсгалд ээлтэй хооллолт болон олон нийтэд түшиглэсэн тогтвортой байдлыг тэргүүнд тавих түүний зорилтыг тодотгож байна. (Берлинер)
Z үеийнхэн хуримтлал, өөртөө хөрөнгө оруулахыг урьтал болгодог болсон тул залуу америкчууд архи уух нь багасаж байна. Үүний жишээ нь АНУ-ын 24 настай хуулийн оюутан Шармарке Мохамуд сар бүр архинд зарцуулдаг байсан ойролцоогоор US$1,000-ыг эрүүл мэнд, боловсрол, бизнес эрхлэлтийн зорилгодоо шилжүүлжээ. (Ройтерс)
[Австралийн Баруун Австрали мужийн] Квиндалуп хотын ойролцоо каяк, сэлүүрт хавтангаар явж байгаад эргээс хөвж холдсон гэр бүлээ аврахын тулд 13 настай хүүхэд дөрвөн цаг сэлжээ. Тэр эрэгт хүрмэгцээ аврагчдад мэдэгдэж, улмаар ээж, дүү нар нв тэнгист эргээс хол зайд сэлүүрт хавтанд зууралдаж байсныг олжээ. (ВнЭкспресс)
Хятадын Хэйлунцзян мужид Сан Мэнжү хэмээх долоон настай охин эмнэлэгт хэвтсэн аавыгаа ганцаараа асарсны дараа олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Онлайнаар сая сая удаа тэднийг үзсэний дараа тус гэр бүл их хэмжээний хандив, эмчилгээний төлбөрийн хөнгөлөлт хүлээн авчээ. Цахим орчинд түгсэн энэ явдлын дараа аав нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна. (ВнЭкспресс)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Дургүйцэл бол боолчлолын нэг хэлбэр. Бид үзэн яддаг, айдаг зүйлдээ хүлэгддэг. Тиймээс амьдралдаа бид ижил асуудал, ижил аюул, бэрхшээл янз бүрийн хэлбэрээр дахин дахин гарч ирсээр байдаг. Учир нь бид үүнийг шинжилж, шийдэхийн оронд эсэргүүцэж, зугтсаар байдаг.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Патанжали (цагаан хоолтон) (AZ Quotes)
Амандагийн хувьд миний зан чанар, миний бие махбод, миний түүх тэр машины осолд орсон ч, миний хамгийн сайн хэсэг энд, эдгээр оршихуйн хамгийн сайн хэсгүүдийн хамт байсан мэт байлаа. Канадын түргэн тусламжийн ажилтан Аманда Уайдман автомашины ослын үеэр өөрийгөө үхнэ гэж итгэж байхдаа олон амьдралын турш түүнтэй холбогдож ирсэн, өөрийг нь таньж хайрладаг оршихуйнууд оршдог орон зайг олж нээсэн тухайгаа хуваалцаж байна.
Аманда 35 настай бөгөөд Канадын уулархаг бүсэд түргэн тусламжийн ажилтнаар ажилладаг байжээ. 2017 онд тэр өндөр уулын замаар явж байсан машинд суун зорчин явж байлаа. Өөр нэг машин тэдний эгнээнд орж ирснээр жолоодлого алдаж, замын хайрган зах руу хазайжээ. Машин эргэлдэж, өөр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, дугуй нь дээш харж онхолдож, дээд хэсэг нь бетон хамгаалалтын хашлаганд даруулан эвдэрч, хавцлын ирмэгт ганхан тогтож байлаа. Манай машин жолоодлогоо алдах агшин маш бага хугацаа байсан ч бид хавцал руу унах нь гарцаагүй гэдэгт би 101% итгэсэн. Би тэр бүсэд түргэн тусламжийн ажилтнаар олон жил ажилласан бөгөөд ноцтой осол гарвал машин шууд л хавцлын ирмэгээр нисэн унана гэдгийг бүгд сайн мэддэг байсан. Бүгд нас бардаг. Би нүдээ аниад суудлаа налж, бүх булчингаа суллаад, тэрхэн агшинд л тайван нас барна гэж шийдсэн.
Дэлхийн цаг хугацаагаар осол хэдхэн секунд үргэлжилсэн ч Аманда биеэсээ салж, бүх зүйл бүрэн зогссон мэт мэдрэмжийг туулжээ. Юуны өмнө сонсгол маань алга болсон. Хэн нэгэн чихэнд минь чих бөглөгч хийчихсэн мэт байсан. Нүд минь аниастай байсан ч улам гүн, илүү өтгөн харанхуй нөмрөх шиг болсон. Биеэр ямар ч мэдрэмжгүй, хөнгөн болсон. Хүндийн мэдрэмж, нягтрал, агшилт, чангарал гээд хүн байхдаа хэвийн мэт байдаг бүх зүйл огт байсангүй. Би биеэсээ гарч, энэ гайхалтай тухтай, хамгаалагдсан, аюулгүй, зөөлөн дэр мэт, өдөн мэт хар ертөнцөд, битүүмжилсэн агуй ч гэж хэлж болох орон зайд хөвж байгаа мэт санагдсан. Тэнд очмогц хамгийн гүн амар амгалан, бүрэн баталгаатай, бүрэн аюулгүй байдлын мэдрэмж төрсөн. Бүх зүйл гэнэт төгс болсон. Эхэндээ зүгээр л энэ бодит танил мэдрэмж, өмнө нь энд байсан мэт танил мэдрэмж төрсөн. Би өмнө нь энд байсан, амьдрал хоорондын завсар энэ газраар олонтоо өнгөрсөн гэсэн мэдрэмж төрсөн. Энэ нь угтах өрөө шиг, бараг л хүлээлгийн өрөө шиг, угтан авч, дахин уулзуулдаг газар мэт санагдсан.
Дараа нь Аманда өөрийг нь дотноор таньдаг олон оршихуй хүрээлж байгааг мэдэрчээ. Надад олон хүн намайг хүрээлж байгаа мэт энэ мэдрэмж төрсөн. Олон хүнээр хүрээлүүлж байгаагаа би мэдэж байсан мэт, оршихуй, олон, олон, олон хүний оршихуй, эсвэл олон төрөлтний оршихуй байгаа мэт мэдрэгдсэн. Гэхдээ би тэднийг тодорхой харж чадаагүй. Тэнд тун харанхуй байсан ч би ганцаараа биш гэдгээ лавтай мэдэж байлаа. Би үүнийг ойлгож эхлэхэд, мөн энэ бүхэн хэдхэн секундэд болж байгаа ч Дэлхийн цаг хугацаа зогссон мэт, үйл явдал бүхэлдээ өрнөж байсан. Тэдгээр бүх оршихуйнуудаас цацарч буй, телепат маягийн угтан авах мэндчилгээг би мэдэрч эхэлсэн бөгөөд намайг харж, надтай дахин холбогдсондоо баяр хөөрөөр дүүрэн байсан. Би эдгээр бүх оршихуйг таньдаг мэт танил мэдрэмж байсан. Магадгүй тэд сүнсний гэр бүл байсан байх. Эдгээр оршихуйнууд намайг таньдаг байсан. Тэд намайг зөвхөн нэг амьдралаар хязгаарлахгүйгээр мэддэг байсан. Эд бол олон, олон, олон, олон, олон амьдралын турш надтай холбоотой байсан хүмүүс, тэнгэр элч нар, оршихуйнууд байв. Бид бие биеэ итгэмээргүйгээр хүлээн зөвшөөрдөг, гүн таньдаг мэдрэмж байсан нь Аманда болж энэ амьдралдаа хүнтэй ямар ч харилцаанд мэдэрч байснаас минь хэтийдсэн байв. Эдгээр хүмүүс үнэхээр намайг мэддэг мэт байсан. Тэд миний сүнс рүү нэвт харж чаддаг мэт, зөвхөн Аманда болж амьдарсан энэ амьдралыг биш, харин миний байсан бүх өөр дүр төрхүүдийг ч харж чаддаг мэт байлаа. Зөвхөн биет төрхөөр чинь бус, сүнсний түвшинд, таныг олон удаа хайрлаж байсан олон хүний дунд харагдах гэдэг нь хүнийг бүрмөсөн өөрчилж чадах, дэндүү хүчтэй туршлага юм.
Аманда эдгээр оршихуйнуудыг өөрөөс нь дээгүүр биш, харин сүнсний түвшинд эн тэнцүүгээр уулзаж буй мэтээр мэдэрчээ. Тэр газарт байхдаа би өөрийнхөө дээд би, өөрийнхөө илүү дээд тал байсан. Амандагийн хувьд миний зан чанар, миний бие махбод, миний түүх тэр машины осолд орсон ч, миний хамгийн сайн хэсэг энд, эдгээр оршихуйн хамгийн сайн хэсгүүдийн хамт байсан мэт байлаа. Үнэхээр бид бүгд бие даасан, хосгүй байсан ч бидний хүн нэг бүрийн доторх Бурханы мөн чанар, Тэнгэрлэг чанаруудын л цэвэр илэрхийлэл байсан. Нэгдмэл бөөн ижил зүйл биш. Бидний түүхүүд үнэхээр хоорондоо сүлэлдсэн бөгөөд тийм дээд өнцгөөс харахад, Дэлхийн олон амьдралд бидний хамт туулсан бүх амьдрал, нөхцөл байдал, харилцаа холбоо сүнсийг маань хөгжүүлэхэд ямар их утга учиртай байсныг би мэдэрч чадсан. Миний туршлагад онцгой байсан зүйл нь Дэлхий дээрх төрлөөсөө цаадах “жинхэнэ би”-гээ таних мэдрэмж байлаа. Миний ажил, сайн муу нь хийсэн зүйлс, миний харагдах хэлбэр, Аманда болж, энэ дэлхийд хэрхэн амьдарснаас цааш үнэндээ маш их зүйл байдаг. Энэ нь зөвхөн надад биш, хүн бүрд адилхан, амьдралаас амьдралд бидэнтэй хамт явдаг зүйл байдаг ба тэр нь сүнс бөгөөд тэдгээр зүйлс нь мөнхийн юм.
Тэгээд Аманда буцаж ирлээ. Гэнэт би сэрээд, машиндаа дээш харсан байдалтай байсан. Модод хүртэл эсрэгээрээ харагдаж, доошоо шууд 700 фут [213 метр] шахам унжсан мэт байсан бөгөөд сонсгол маань эргэж орж эхэлсэн. Би төмөр харжигнах, мөргөлдөх чимээ, хүмүүсийн орилох дууг сонсож, ер нь таван мэдрэхүй минь буцаж ирсэн. Гэхдээ үнэндээ би нэлээд л бялхсан амгалан мэдрэмжтэй хэвээр байсан. Тиймээс энэ нь миний амьдралын хамгийн аюултай өдөр, магадгүй хамгийн аюултай нь байсан ч, би энэ машинд дээш харсан чигээрээ дүүжлэгдэн, саяхан л гэртээ байсан мэт, эсвэл жинхэнэ гэрээс минь ирсэн угтан авагчдын хамт гэр лүүгээ явж байсан мэт санагдсан.
Энэ туршлага Амандагийн амьдралын тэргүүлэх зүйлс, мөн үхлийн талаарх ойлголтыг бүрэн өөрчилжээ. Гэнэт үхлийн тухай сэдэвт үнэхээр илүү тайвширсан, илүү итгэлтэй болсон. Дотор минь энэ бүх өөрчлөлтүүд эхэлсэн. Би амьдралын жижигхэн олон санаа зовнилын талаар дахиж түгшихээ больсон. Юу ч тохиолдсон бүх зүйл зүгээр болно гэдгийг л би мэддэг болсон.
Ослын дараах нэг жилийн хугацаанд би амьдралдаа олон өөрчлөлт хийж эхэлсэн. Би асрамжийн газарт сайн дураараа ажиллаж эхэлсэн. Би үхлийн ирмэг дээр байгаа хүмүүстэй ярилцахыг хүссэн. Янз бүрийн илүү гэж үздэг зүйлс маш хурдан өөрчлөгдөж эхэлсэн. Би эд хөрөнгө цуглуулахад тийм ч их санаа тавихаа больж, өрсөлдөх, өөрийгөө бусадтай харьцуулахад ч төдийлөн ач холбогдол өгөхөө больсон. Тэр жилдээ би хамтрагчаасаа салсан. Бид зүгээр л нэг үзэл бодолтой байхаа больсон. Бид 13 жил хамт байсан. Дараа нь би байшингаа зарж, тэр байшин дахь эд зүйлсийн ихэнхийг нь тарааж, зарсан. Дараагийн хоёр жил би RV [аялал, амралтын зориулалттай тээврийн хэрэгсэл]-дээ амьдарч, зусланд олон цагийг өнгөрүүлсэн.
Энэ явдал маш богино байсан ч маш олон зүйлийг өөрчилсөн. Би өмнөх байсан байдалдаа үнэндээ эргэж очоогүй гэдгээ мэднэ. Тиймээс би одоо ч үргэлжлүүлж, одоо ч суралцаж, одоо ч өсөж байна. Гэхдээ хянах боломжгүй зүйл тохиолдох мөчид бууж өгөх, үр дүнгээс аль болох олонтоо тавьж явуулах, материаллаг ертөнц, энэ дэлхийн биет зүйлст хэт чанга зууралдахгүй байх, зөвхөн хэрэгцээ минь хангагдаж байгаад талархах тухай тэр туршлагаас сурсан зүйлээ би хадгалсаар байна. (Life & Beyond)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх