ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны аравдугаар сарын 17
VegNews сэтгүүл “Дараагийн веган хоолонд тань туслах Палестины хүнсний 8 брэнд” нэртэй нийтлэл гаргажээ. Палестины тариаланчдаас түүхий эдээ авдаг веган бүтээгдэхүүнтэй найман брэндийг танилцуулъя: 1. Олив Одиссей — Органик чидуны тос 2. Хува — Хүйтэн аргаар шахсан органик чидуны тос 3. Фил — Исгэсэн шатта чинжүүний сүмс 4. Канаан — Чидуны тос 5. Ватани — Сумак [сумах бутнаас гарган авдаг амтлагч] 6. Аль-Ард — Шударга худалдааны чидуны тос 7. Зайтун — Меджул хасарваань, чидуны тос, бүйлс 8. Хаяти — Палестины заатар амтлагчийн холимог (VegNews)
PETA [Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүс] нийгэмлэг голчлон АНУ-ын жижиглэнгийн дэлгүүрүүдэд худалдаалагддаг веган шаржигнуур тахиа, тахианы зөөлөн нарийн мах, котлет, зүсмэл мах зэрэг веган тахианы бүтээгдэхүүнүүдийг онцолсон гарын авлага нийтэлжээ. PETA-гийн жагсаасан 22 сонголтоос заримыг танилцуулъя: 1. Жаст Чикен 2. Морнингстар Фармс Чикен 3. НотЧикен 4. Бейонд тахианы зүсмэл, шаржигнуур тахиа 5. Гардейн Алтимейт ургамлын гаралтай тахианы нарийн зөөлөн мах, шаржигнуур тахиа, тахианы цул мах 6. Дэринг Фүүдсийн оргинал тахианы зүсмэл, оргинал бүрмэл тахианы зүсмэл мах (PETA)
АНУ 11-р сарын 3-нд болох завсрын сонгуулийн дараа Иран улсад дахин цохилт өгч болзошгүйд бэлтгэн цөмийн байгууламжуудаа бэхжүүлж, Ойрх Дорнод даяар хариу цохилт өгөхөө анхааруулж байгаа тухай мэдээлжээ. (CNBC)
Саудын Араб тэргүүтэй эвсэл [Йемений] Санаа дахь газрын тосны байгууламжид цохилт өгснөөс хэдхэн цагийн дараа буюу 10-р сарын 13-нд Йемений хуситууд [Саудын Арабын] Дахран дахь үндэсний газрын тосны Арамко компанийн захиргааны барилгад цохилт өгч, гал гаргасан ч хүний амь эрсэдсэн, гэмтсэн тухай мэдээлэл гараагүй байна. Хуситууд Саудын Арабын газрын тосны байгууламж, нисэх буудлуудад дахин халдана гэж сүрдүүлсэн бол замаас нь устгасан хоёр пуужингийн хэлтэрхий [Саудын Арабын] Эр-Рияд хотод 4 хүнийг гэмтээж, 15 байшинд хохирол учруулсан гэж Саудын Арабын эрх баригчид мэдэгджээ. (Al Jazeera)
10-р сарын 13-нд Болгарын Хар тэнгисийн эргийн ойролцоо ачааны 2 хөлөг онгоц дроны халдлагад өртжээ. Гвиней-Бисаугийн далбаатай Дигнити хөлөг живж, багийн 5 гишүүнийг аварсан ч 11 хүн сураггүй болсон бол Мальтагийн далбаатай Челси 3 хөлөгт байсан 15 хүнийг бүгдийг нүүлгэн шилжүүлж, гэмтсэн 5 хүнд эмчилгээ хийжээ. Украин (Урейн) улс Орос улсыг халдлага үйлдсэн гэж буруутгасан ч Болгар улс хариуцлагыг хэн хүлээхийг тогтоох тодорхой нотолгоо байхгүй бөгөөд НАТО [Умард Атлантын гэрээний байгууллага] болон Европын Холбооны холбоотнуудтай хамтран шалгаж байна гэж мэдэгджээ. (Associated Press)
Европын Холбооны гишүүн 27 улс бүгд Украин (Урейн), Молдавтай хийх гишүүнчлэлийн хэлэлцээрт дотоод зах зээл, өрсөлдөх чадвар, хүртээмжтэй өсөлтийг хамарсан дахин хоёр чиглэл нээхээр тохиролцжээ. (UNITED24 Media)
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон 10-р сарын 12-нд тус улсын тэнгисийн цэрэг Энэтхэгийн далай дахь [Францын] Реюньон арлын өмнө зүгт Оросын далд флоттой холбоотой Ди-Эф Пик газрын тос тээвэрлэгчийг хуурамч далбаа ашигласан, түлш хууль бусаар тээвэрлэсэн хэмээн сэжиглэн саатуулж, хөлөгт нэвтрэн шалгасан гэж мэдэгджээ. (euronews)
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 10-р сарын 12-нд цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга арга хэмжээ авах тухай заавал биелүүлэх албагүй тунхаглал баталж, 153 улс дэмжсэн бол Аргентин, Израил, АНУ эсэргүүцэж, Шинэ Зеланд, Парагвай улсууд түдгэлзжээ. Тунхаглалд шинжлэх ухаан, тэгш байдал, хүний эрхийг удирдлага болгосон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалжээ. (United Nations News)
[АНУ-ын] Вашингтон мужийн Киркланд хотын Христийн төлөөх хүсэл тэмүүлэл сүмийн пастор Кристиан Попескуг 13 сая ам.долларын хөрөнгө оруулалтын залилангийн хэрэгт холбогдуулан цахим харилцаа холбоо ашиглан залилан үйлдсэн 10, мөнгө угаасан 5 зүйл ангиар яллагдагчаар татжээ. Прокуроруудын үзэж байгаагаар, тэрээр өөрийн цахим компани ФоллоуУаны талаар худал мэдээлж, сүмийн гишүүдийг оролцуулан 30 гаруй хөрөнгө оруулагч татсан бөгөөд дараа нь хэдэн сая долларыг хувийн зардал, хувьцааны арилжаа, гэр бүлийнхэндээ өгөх төлбөрт зарцуулжээ. (US Department of Justice)
АНУ-ын эмнэл зүйн эм зүйч, бодисын солилцооны анагаах ухааны мэргэжилтэн Жим Лавалле шинж тэмдэггүй архаг үрэвсэл эрүүл эдийг эдийг гэмтээж, хүнд өвчин үүсэхэд нөлөөлдөг болохыг анхааруулжээ. Тэрээр үүнийг хянахад тустай 5 дадлыг зөвлөжээ: 1. Стрессээ зохицуулах 2. Үрэвсэл өдөөдөг хүнсийг анзаарах 3. Цусан дахь сахараа хянах 4. “Мөнхийн химийн бодис”, бичил хуванцар, металл, пестицид зэрэг хүрээлэн буй орчны нөлөөллийг анхаарах 5. Хангалттай амарч сэргэлгүйгээр эрчимтэй дасгал хийхээс зайлсхийх (Fox News)
[Австралийн] Шинэ Өмнөд Уэльс мужид 2 долоо хоногийн дотор 43 хүн хазуулж, маажуулсан шалтгаанаар үзлэгт орсны дараа эрүүл мэндийн албаныхан 10-р сарын 12-нд оршин суугчдад сарьсан багваахай-хүмүүсээс хол байхыг анхааруулжээ. Сарьсан багваахай-ард галзуугийн вирустэй төрөл нэг, ховор боловч амь насанд аюултай Австрали сарьсан багваахайн лиссавирусийг дамжуулах боломжтой юм. (People)
АНУ-ын мэдрэлийн эмч, доктор Стивен Резник цахим мэдээллийн хэт ачаалал мэдрэлийн тогтолцоог байнгын түгшүүртэй байдалд байлгаж, толгой өвдөх, эргэх, хоол боловсруулалт хямрах зэрэг асуудал үүсгэдэг болохыг анхааруулжээ. Тэрээр стрессээ зохицуулах 5 аргыг зөвлөжээ: 1. Юу мэдэрч байгаагаа таних: Сэтгэл хөдлөлөө анзаарч, айдсаа нэрлэн тодорхойлох нь мэдрэлийн тогтолцоог тайвшруулахад тустай. 2. Хэв маягийг тодорхойлох: Өөрийн мэдэлгүй давтагддаг сөрөг бодол, зан үйлийн давталтыг олж таних. 3. Өдөөгчийг илрүүлэх: Стресст автоматаар үзүүлэх хариу урвалыг өдөөдөг далд ухамсрын дохио, өдөөлтийг нарийн тогтоох. 4. Шинэ дадлаа урамшуулах: Муу дадлыг эрүүл дадлаар сольж, өөрчлөлтөө бататгахын тулд өөртөө бодит урамшуулал өгөх. 5. Тэмцэхийн оронд урсгалд нь байх: Түгшүүрээсээ зугтаахаа больж, харин түүнийг аюулгүй нөхцөлд туулж, мэдрэх боломжийг өөртөө олгох (Fox News)
Индонезид галт уулын идэвхжил үргэлжилж, 10-р сарын 12 хүртэлх 5 хоногт Анак Кракатау галт уул 31 удаа дэлбэрчээ. Эрх баригчид Анак Кракатаугийн эргэн тойронд 5 километрийн радиуст нэвтрэхийг хязгаарлаж, аюулгүй байдлын сэрэмжлүүлгийг дагахыг уриалсан байна. (VietnamPlus)
Халуун орны Рэйчел шуурганы улмаас [АНУ-ын] Невада мужийн Лас-Вегас хотод түүхэн дээд хэмжээнд хүрсэн бороо орон, хүчтэй үер бууж, 10-р сарын 12-нд 27 миллиметр тунадас орсон нь 1947 оноос хойших 10-р сарын нэг өдрийн хамгийн их хэмжээ болжээ. Үерийн усанд жолооч нар гацаж, аврах ажиллагаа явуулах шаардлагатай болжээ. (Tiền Phong)
USGS [АНУ-ын Геологийн судалгаа]-ны мэдээлснээр 10-р сарын 13-нд Атлантын далайн дундах нурууны төв хэсэгт 10 километрийн гүнд 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Карибын тэнгисийн эргүүдэд цунамигийн аюулын сэрэмжлүүлэг гаргаагүй байна. (The Watchers)
PETA [Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүс] нийгэмлэг Египет, Мароккод хийсэн шалгалтаараа тэмээ-хүмүүсийг зодож, хангалттай хоол, ус өгөхгүй, мал эмнэлгийн тусламж үзүүлэхгүй, туйлдсан байхад нь хэт халуунд жуулчдыг зөөлгөхөөр албаддагийг баримтжуулсан гэж мэдэгджээ. Тэдний заримыг нь ашиг олох боломжгүй болсон гэж үзээд махыг нь авахын тулд хөнөөжээ. PETA GetYourGuide болон On The Go Tours компаниудад дэлхий даяар тэмээ-хүнийг унах аяллыг сурталчлахаа зогсоохыг уриалж, 30 гаруй аяллын компани ийм аялал санал болгодоггүйгээ баталсныг онцолжээ. (PETA)
[АНУ-ын] Калифорни мужийн Пасадина хотын шуудан хүргэгчийг 8-р сарын 18-нд Шугар нэртэй цагаан тогос-хүнийг удаа дараа цохиж унагасан гэх үндэслэлээр амьтан-хүмүүст харгис хандсан хэрэгт яллагдагчаар татжээ. Шугар амьтан-хүмүүсийн сайн сайхны төлөөх Пасадина Хьюмэйн байгууллагын асаргаанд бүрэн эдгэрч, 9-р сарын 29-нд Хойд Калифорни дахь аюулгүй шинэ нутагт дахин суурьшжээ. (Los Angeles Daily News)
Их Британийн зэрлэг шувуу-хүмүүсийн тоо толгой түүхэн хамгийн доод түвшинд хүрч, тус нутагт үрждэг 132 зүйлийн дундаж тоо толгой 1970-2025 онд 19%-иар буурсан бөгөөд ажиглалтад хамрагдсан зүйлийн бараг тал нь сүүлийн 5 жилд цөөрчээ. Тариалангийн газрын шувуу-хүмүүс болон далайн шувуу-хүмүүс хамгийн их өртсөн бөгөөд амьдрах орчны алдагдал, пестицидийн хэрэглээ, шувууны ханиад тэдгээрийн тоо толгой цөөрөхөд нөлөөлсөн байна. Байгаль хамгааллын мэргэжилтнүүд хамгаалалт, санхүүжилтийг нэмэгдүүлэхийг уриалж, улаан элээ-, тогоруу-хүмүүсийн тоо толгой сэргэж буй нь хамгааллын ажил үр дүнтэй байгааг харуулж байна гэж онцолжээ. (The Guardian)
Эмзэг зүйлд тооцогддог саарал толгойт нисдэг үнэг-ард [Австралийн] Шинэ Өмнөд Уэльс муж даяар болон Виктория мужийн зарим хэсэгт олноороо өлбөрөх аюултай тулгарч, хоолны ноцтой хомсдолоос болж нас бие гүйцсэн нь туйлдаж, үр төл нь үхэж буй бөгөөд энэ нь зэрлэг амьтдыг аврах дуудлага эрс нэмэгдэхэд хүргэжээ (The Guardian)
Тийл Гарден Нутришны эзэн Линда Ж. Монтгомери (веган) [АНУ-ын] Луизиана мужийн Шривпорт хотод жил бүр болдог, энэ жил 50 дахь удаагаа зохиогдож буй урлагийн олон төрлийг хамарсан Ред Ривер Ревел наадамд веган хоол танилцуулж байна. Наадам 10-р сарын 15-18-ны өдрүүдэд үргэлжилнэ. (KTAL News)
10-р сарын 9-нөөс хойш гацсан MV Awka гатлага онгоцны зорчигчид болон багийн нийт 73 хүнийг 10-р сарын 12-нд [Соломоны Арлуудын] Ваникорогийн ойролцоо аварчээ. Хөлөг онгоц механик гэмтлээс болж ширүүн давлагаатай далайд гацжээ. (Anadolu Ajansı)
Афганистаны сурган хүмүүжүүлэгч Шабана Басиж-Расих [Их Британийн] Оксфордын Их Сургуульд байнгын тэтгэлэг бий болгохоор 2.5 сая ам.доллар хандивлаж, жил бүр Афганистаны 1 эмэгтэйн ахисан түвшний болон манлайллын сургалтыг дэмжихээр болжээ. (Kabul Tribune)
Канадын гал сөнөөгчид [Канадын] Британийн Колумбиа мужийн Метчосин дахь гэрийнхээ ойролцоо, оройгоос 3 метр доорх хадан ирмэг дээр шөнөжин гацсан Нигерийн одой ямаа-хүн Афродитаг аварчээ. (The Cool Down)
Өдрийн урам зориг өгөх эшлэл: “БУРХАНЫ Хайр, Ивээлийг өөрийн мэдрэмжээр бүү хэмж. Хамгийн бүүдгэр өдөр ч Нар хамгийн цэлмэг өдрийнхтэй адил тод гэрэлтдэг. Ялгаа нь Наранд бус, харин түүний гэрлийг халхалж буй зарим үүлэнд оршдог.” – Их Британийн Англикан сүмийн санваартан, теологич Хүндэт Ричард Сиббс (Grace Quotes)
Сюзанна Сеймурын клиник үхлийн тухай энэ 2 хэсэгт цувралын 1-р хэсэгт тэрээр 12 настайдаа цанаар гулгаж байхдаа амь насанд аюултай орсноо ярьсан юм. Тэр Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-тэй учирч, өөрийг нь тэврэн авч явахад 2 тэнгэр элч хажууд нь дагалджээ. Доош харахад нь толгодын бэлд гэр бүлийнхэн нь шаналан сандарч байв. 2-р хэсэгт Сюзанна ээж рүүгээ буцах хүсэлтийг нь хэлэлцсэн бүлэг оршихуйтай уулзсан тухайгаа өгүүлнэ.
Богинохон ниссэний дараа Сюзанна том модны доор Эзэн Есүс Христийн өвөр дээр суужээ. Тэр Хайр, тайтгарлыг мэдэрч байсан ч бодол нь доор байгаа ээж дээрээ байв. Толгодын бэлд ээжийгээ хашхирч байхыг хармагц миний бодол санаа гэнэт өөр төлөвт шилжсэн мэт болсон. Тэгээд би: “Би буцах ёстой. Ээж минь надгүйгээр хэзээ ч давж чадахгүй. Тэр амьд үлдэж чадахгүй. Тэр давж чадахгүй.” гэж хэлсэн. Сюзанна буцах хүсэлт нь Эзэн Есүс Христ болон тэнгэр элч нарыг гайхшируулсныг мэдэрчээ. Тэрээр Түүний өвөр дээр сууж байхад ижил төстэй нөмрөгтэй бүлэг оршихуй цуглан, хүсэлтийг нь хэлэлцэв. Хожим тэр энэ бүлгийг зөвлөл гэж нэрлэжээ.
Тэд бага зэрэг дургүйцсэн. Тэд: “Нээрээ юу, тэр үнэхээр буцахыг хүсэж байгаа юм уу? Тийм боломж бий юу? Тэгж болох болов уу?” гэж байсан. Маш их хэлэлцсэн. Тэд намайг тоолгүй орхиогүй, өөрсдийгөө бүхнийг чадагч, намайг хэн ч биш мэтээр мэдрүүлээгүй. Бид хүн бүрд хамгийн сайн сонголтыг хийнэ гэж надад мэдрүүлсэн. Зөвлөл бүрийн хийж чадах зүйл хязгаартайг Сюзанна ойлгожээ. Эхний бүлэг тэр хязгаартаа хүрэхэд өөр өөр өнгийн нөмрөгтэй нэмэлт зөвлөлүүд ирэв. Бүх зүйл бодит, албан ёсны мэт харагдаж, Эзэн Есүс Христ (цагаан хоолтон) тэвчээртэй хүлээж байлаа. Эцэст нь илүү өндөр настай нэгэн оршихуйг сэрээжээ. Тэрээр түүнийг нухацтай, ааш муутай бөгөөд бусад нь шаардлагагүй бол түүнд төвөг удахыг хүсдэггүй нэгэн гэж дүрсэлсэн.
Би түүнийг хэн болохыг мэдээгүй ч тэр үнэндээ араас минь гар доогуур, суганы доогуур гараа оруулаад, намайг маш хурдан гулсуулан авч явж, миний бодлоор их сургууль, номын сан юм уу мэдээллийн өргөө шиг газруудыг үзүүлсэн. Энэ бүхэн ямар их оюун ухаантайг надад ойлгуулах гэсэн юм. Тэр эртний зүйлсийг үзүүлж байсан нь насжилтыг мэргэн ухаантай холбож ойлгуулахыг хүссэн хэрэг гэж би боддог. Тэгээд бүртгэл, эсвэл кино хадгалдаг тэр бүх газрыг. Бүхнийг, үнэхээр бүхнийг харгалзан үздэг гэдгийг тэр надад ойлгуулсан. Тэд түүнд өвдөлттэй тулгарах бөгөөд амархан эдгэрнэ гэж амлаж чадахгүйгээ анхааруулжээ. Тэд: “Чи итгэлтэй байна уу?” гэж дахин дахин асуусан. Тэгэхэд би “Тийм ээ. Би 100% итгэлтэй байна. Ээж давж чадахгүй. Би заавал буцах ёстой” гэсэн.
Тэгээд Есүс над руу харж байсныг би санадаг. Би ч Түүн рүү харж байсан. Дараа нь бид хоёул тийш харахад тэнд [тэдгээр] уулс [байсан], эсвэл толгодын хажуу мэт байсан. Тэгтэл тэр толгодын цаанаас асар том алтан Гэрэл гарч ирээд бидний зүг дөхсөн. Тэр ойртон ирж, [тэгээд] гараа сунгаж байгаа мэт мэдрэгдсэн болохоор надад гар шиг харагдсан. Гэхдээ тэр асар том Гэрэл байсан бөгөөд дараа нь Есүс, тэр Гэрэл хоёр нэг Гэрэл болсон. Сюзанна алтан Гэрлийг буцах зөвшөөрлийн дохио гэж итгэн, Эзэн Есүс Христ, БУРХАН хоёр нэг гэдгийг ойлгожээ. Тэр бүх зүйл зүгээр болж, Өөрөө түүнтэй хамт байх болно гэж түүнийг тайвшруулсан. Дараа нь Тэр түүнийг тэврэн биед нь буцааж хүргэжээ.
Сюзанна хүзүү нь хугарч, хүнд гэмтсэн байснаа дурсан ярьсан юм. Доор байсан гэр бүлийнхэн нь түүнийг нас барсан гэж бодож байлаа. Эмээ нь ээжийг нь охиноо тийм байдалтай харахын оронд тусламж хүлээхийг ятгажээ. Сюзаннагийн хэлснээр, тэр алслагдсан толгодод яаралтай тусламжийн үйлчилгээ, гар утас байгаагүй тул тусламж ирэхийн тулд уджээ. Эцэг эх нь болон туслахаар ирсэн хүмүүс хүрч ирэх хүртэл Эзэн Есүс Христ хамт байсан гэж тэр хэлсэн юм. Ээж нь ирээд Сюзаннаг хажууд нь хэн нэгэн байгаа мэт ярьж байхыг харжээ.
Тэднийг ирэхэд ээж толгодын оройд гарахдаа намайг хөдөлгөөнгүй, дуугүй, амьгүй болсон байна гэж бодож байсан. Гэтэл намайг ярьж байхыг харсан. Тэгээд: “Хэн чамтай ярьж байсан бэ? Чи хэнтэй ярьж байсан бэ?” гэж асуусан. Сюзанна хүнд гэмтэн, цусан дунд хэвтэж байсан ч инээмсэглэн, инээж, Эзэн Есүс Христ дөнгөж сая энд байсан гэж ээждээ хэлснээ дурссан. Түүнд тусалж байсан хүмүүс гэмтэлд нь анхаарч, хөдөлгөж болохгүйг сануулжээ. Тэр хавьд түргэн тусламжийн үйлчилгээ, эмнэлэг байгаагүй тул нэгэн сайн дурын ажилтан Сюзаннаг ээжтэй нь цасан шуурган дундуур машинаар [АНУ-ын] Нью-Йорк дахь эмнэлэгт хүргэжээ. Замд ээж нь түүнийг амарч, харсан зүйлийнхээ тухай ярихаа болихыг ятгажээ.
Сюзанна эмнэлэгт хүмүүс түүний амьд үлдэж, ярьж чадаж байгааг гайхамшиг гэж үзэж байсныг дурссан байна. Тэр чамархайнууд нь бейсболын бөмбөгийн чинээ хавдсан ч дотуур цус алдалт байгаагүй гэсэн юм. Гэртээ буцаж ирсний дараа тэр явж чадахгүй хэвээр байсан ч нэг өдөр гэнэт босож, ариун цэврийн өрөө рүү алхжээ. Дараа жил гэхэд тэрээр гимнастикч болсон байв. Ээж нь Сюзаннаг осол болон сэтгэлийн шархаа дахин мэдрэхээс хамгаалахыг хүсэж, энэ явдлыг бусдад ярихгүй байхыг хатуу захижээ. Сюзанна ээжийнхээ хүслийг хүндэтгэж, ээжийгээ нас барсны дараа тэр явдлын талаар бичиж эхэлсэн байна. Тэр сувилагчаар ажиллахын зэрэгцээ түүхээ бичиж дуусгахад 6 орчим жил зарцуулжээ. Сюзанна энэ явдал сувилахуйн мэргэжлийг сонгоход нь нөлөөлсөн гэсэн юм. Тэр энэ явдлыг дотоод луужин хэмээн нэрлэж, Диваажинд учирсан оршихуйгаас ямар ч болзолгүй хайрыг мэдэрснээ онцолсон байна.
Та нэг хэвд цутгасан хүн шиг байх, эсвэл тодорхой хүрээнд багтах албагүй. Тэд таныг байгаагаар тань хайрладаг. Та заавал тодорхой байдлаар харагдах, үйлдэх, байх албагүй. Сюзанна одоо бусдад тайтгарал, итгэл найдвар өгөхийн тулд өөрийн туршлагаа хуваалцаж, дэлхийд өрнөж буй сайн сайханд сэтгэлээ нээлттэй байлгахыг уриалдаг. Есүс өөрсдийг нь хэчнээн их хайрладаг, Диваажин бодит гэдгийг хүмүүс мэддэг ч болоосой. Энэ бол миний мэдэх хамгийн бодит зүйл. Тэр Хайр бодит бөгөөд миний мэдэх хамгийн хүчирхэг зүйл. Тиймээс заримдаа дэлхий дээр энэ бүх муу зүйл болж байгаа мэт сонсогддог ч, олон сайн зүйл өрнөж буйг би баттай хэлнэ. Зүгээр л сэтгэлээ нээлттэй байлгаарай. (Гриф 2 Гроут YouTube суваг - Баярлалаа)