Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны есдүгээр сарын 15
Тайвань (Формоса)-ийн дэд ерөнхийлөгч Сяо Би-хим 9-р сарын 10-12-нд Вентотенегийн Эрх чөлөө, ардчиллын бага хуралд оролцохоор Италид ховор айлчлал хийж, Тайвань (Формоса)-ийн Гадаад хэргийн сайд Линь Чя-лүн түүнийг дагалдан явжээ. Тайвань (Формоса) Европтой харилцаагаа ойртуулахыг зорьж байна. Хятад улс уг айлчлалыг эсэргүүцэж, Итали болон Европын Холбоонд эсэргүүцлээ илэрхийлсэн бол Италийн албаны хүмүүс дэд ерөнхийлөгч Сяо, Гадаад хэргийн сайд Линь нарыг Италийн гадаад хэргийн сайд болон ерөнхий сайдын ажлын албаныхантай уулзуулахаар төлөвлөөгүй гэж мэдэгдсэн байна. (Reuters)
Украин (Урейн)-ы Одесса, Ривне, Чернивци гэсэн өөр гурван муж Европын Холбоо [ЕХ]-ны “Бүс нутгийн бэлэн байдал”-ын хөтөлбөрт нэгдсэнээр оролцогч мужийн тоо долоо болжээ. Тус санаачилга нь албан хаагчдыг сургах, хөрөнгө оруулалтын төслийн багц боловсруулах, бүс нутгуудыг ЕХ-ны Нэгдмэл байдлын бодлогын дагуу ажиллахад дэмжлэг үзүүлэх замаар орон нутгийн захиргааг ЕХ-той илүү нягт уялдахад бэлтгэх зорилготой юм. (Ukrinform)
Алжир улс 9-р сарын 10-нд Арабын Нэгдсэн Эмират Улс [АНЭУ]-тай дипломат харилцаагаа тасалж, маргаашаас нь АНЭУ-ын нисэх онгоцонд агаарын орон зайгаа хаахаа мэдэгджээ. Харин зөвхөн [Алжирын] Алжир хот руу ирэх, тэндээс хөөрөх арилжааны нислэгийг 2026 оны эцэс хүртэл үргэлжлүүлэхээр зөвшөөрчээ. Алжир улс үүнийг “өдөөн хатгасан, дайсагнасан үйлдэл”-тэй холбон тайлбарлаж, өмнө нь АНЭУ-ыг Ливи, Мали, Судан зэрэг улсуудыг тогтворгүй болгож байна хэмээн буруутгаж байжээ. АНЭУ харилцааны энэ тасалдал түр зуурынх гэж найдаж буйгаа мэдэгдсэн байна. (DW)
Перу улс тагнуулын мэдээлэл солилцож, хар тамхины бүлэглэл болон үндэстэн дамнасан бусад гэмт бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаанд хамтран ажилладаг, АНУ тэргүүтэй “Америк тивийн бамбай” аюулгүй байдлын эвсэлд нэгдэхээ зарлалаа. Перугийн ерөнхийлөгч Кейко Фүжимори 9-р сарын 10-нд [Перугийн] Лима хотод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзсаны дараа тус шийдвэрийг гаргаснаа мэдэгджээ. (Al Jazeera)
Украин (Урейн), Канад улсууд эдийн засаг, аюулгүй байдал, улс төрийн харилцаагаа гүнзгийрүүлж, Украин (Урейн)-д шударга, тогтвортой энх тайван тогтоохыг дэмжих 100 жилийн түншлэл байгуулах тухай тунхаглалд гарын үсэг зуржээ. Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський, Канадын ерөнхий сайд Марк Карни нар тунхаглалд гарын үсэг зурсан бөгөөд хоёр улс батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, эрчим хүчний аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ. (Ukrinform)
Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський Оросын ерөнхийлөгч Владимир Путин 12-р сард [АНУ-ын] Майами хотод болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцвол түүнтэй уулзахаар очно гэдгээ мэдэгдэж, үг солилцох бус, үр дүнд хүрэхэд анхаарах ёстой гэжээ. Ерөнхийлөгч Зеленський Украин (Урейн) улс өнгөрсөн жилийнхээс хэлэлцээр хийх илүү хүчтэй байр суурьтай байгаа бөгөөд өргөн хүрээний энхийн хэлэлцээрийн эхний алхам болгон эрчим хүч, үр тарианы салбарт гал зогсоох талаар АНУ-ын төлөөлөгч нартай ярилцсан гэж мэдэгджээ. Орос улс харин ерөнхийлөгч Путин уг дээд хэмжээний уулзалтад оролцох эсэхийг мэдэгдээгүй байна. (DW)
Ираны холбоотон Хуситын хүчин Йемений олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газартай холбоотон цэргүүд ухарсны дараа Баб-эль-Мандебын хоолой дахь стратегийн ач холбогдолтой Перим буюу Маюн арлыг эзэлжээ. Тус арал хоолойн хамгийн нарийн хэсгүүдийн нэгний ойролцоо оршдог тул Саудын Араб улс Ормузын хоолойг орлуулах хувилбар болгон улам их ашиглах болсон усан замд Хуситын байр суурийг бэхжүүлжээ. Мөн Саудын Араб тусдаа дроны халдлагын дараа урьдчилан сэргийлэх зорилгоор Зүүн-Баруун газрын тосны хоолойгоо хаасан нь экспортын замд ирэх дарамтыг улам нэмэгдүүлсэн байна. (The Guardian)
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди (цагаан хоолтон) 9-р сарын 11-нд [Энэтхэгийн] Шинэ Дели хотод Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиантай хэлэлцээр хийх үедээ усан тээврийн замыг аюулгүй, нээлттэй байлгаж, дэлхийн худалдаа болон далайчдын аюулгүй байдлыг хамгаалахыг уриалжээ. Ерөнхий сайд Моди мөн бүс нутагт тогтвортой энх тайван, тогтвортой байдал тогтоох хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийг уриалжээ (Fox News)
Иран, Орос, Хятадын ерөнхийлөгч нар Энэтхэг улсын зохион байгуулсан БРИКС-ийн 18 дахь дээд хэмжээний уулзалтад оролцохоор 9-р сарын 12, 13-нд [Энэтхэгийн] Шинэ Делид цуглажээ. 2006 онд Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсуудын үүсгэн байгуулсан БРИКС-т түүнээс хойш Иран, Египет, Этиоп, Саудын Араб, АНЭУ [Арабын Нэгдсэн Эмират Улс] зэрэг улс орнууд нэгджээ. (Fox News)
Ираны дэмжлэгтэй Хуситын хүчин болон Саудын Арабын дэмжлэгтэй засгийн газрын цэргийн хоорондох тулаан ширүүссэнээр өнгөрсөн долоо хоногт Йеменд дор хаяж 46 мянган хүн орон гэрээ орхин дүрвэжээ. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас тулааны хүрээ тэлж байгаа нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд улам их хүндрэл учруулж байна гэж мэдэгдсэн байна. (Fox News)
Өмнөд Солонгос улсад ухаалаг төхөөрөмжийн журамтай дунд, ахлах сургуулиудын 78% нь сурагчдын гар утсыг ангид байлгахыг зөвшөөрөхийн оронд хураан авч, хадгалдаг болжээ. 3-р сард хүчин төгөлдөр болсон, хичээлийн үеэр ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглосон боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу журмыг ийнхүү чангатгажээ. (The Chosun Daily)
Нугын хогийн ургамал хэмээн ихэвчлэн зулгаадаг багваахайн навч, цэцэг, үндсийг идэж болдог. Навч нь К аминдэм, бета-каротин, кальциар баялаг бөгөөд цэцгийг түүхийгээр нь, эсвэл шарж идэж, үндсийг нь хуурч нунтаглан кофе орлуулагч болгож болно. Уламжлалт ургамлын анагаах ухаанд багваахайн үндсийг хоол боловсруулах эрхтэн, элэгний өвчинд эртнээс хэрэглэсээр иржээ. Энэ тэсвэртэй олон наст ургамал нь жил бүр дахин ургаж, цэцэрлэгийн олон хүнсний ногооноос бага арчилгаа шаардахын зэрэгцээ шинэхэн навчит ногоог санал болгодог. (EverFood)
Уураг, эслэг хоёул урт хугацааны эрүүл мэндэд тустай ч ч аль нэгийг нь онцлохоос илүү тэнцвэртэй хооллолт чухал гэж Британийн хоол зүйч, доктор Линиа Пател мэдэгджээ. Уураг булчин, дархлааг дэмждэг бол эслэг цатгалан мэдрэмж төрүүлж, хоол боловсруулалт болон гэдэсний ашигтай нянг дэмжихийн зэрэгцээ архаг өвчний эрсдэлийг бууруулж магадгүй юм. Их Британийн насанд хүрэгчид өдөрт 30 орчим грамм эслэг хэрэглэх ёстой бөгөөд буурцагт ургамал энэ хоёр шимт бодисыг хоёуланг нь агуулдаг. (Worcester News)
[АНУ-ын] Нью-Йорк хотод төвтэй “Northwell Health” эрүүл мэндийн байгууллага 9-р сарын 11-тэй холбоотой хорт хавдрын тохиолдол 3 жилийн дотор 75%-иар өсөж, 2026 оны эхний хагаст 132 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлжээ. 6-р сар гэхэд [АНУ-ын] Нью-Йорк хотод 2001 оны 9-р сарын 11-нд Дэлхийн худалдааны төвийн орчимд хорт бодист өртсөнтэй холбоотой нийт тохиолдол 2,445-д хүрчээ. Улсын хэмжээнд хорт бодист өртсөн хүмүүсийн хорт хавдрын баталгаажсан тохиолдол 2026 онд 57 мянгыг давсан нь байнгын хяналт шалгалт шаардлагатайг харуулж байна. (New York Post)
Хүчний дасгал нь булчингийн хүч, хөдөлгөөний чадвар, бие даасан байдлыг хадгалснаар эрүүл насжилтыг дэмжих хамгийн үр дүнтэй аргуудын нэг байж болох юм. Судлаачид эсэргүүцлийн дасгал нь өдөр тутмын үйлдлийг гүйцэтгэх чадварыг сайжруулж, булчингийн масс алдагдсанаас үүдэх эрсдэлийг бууруулан, ахмад настнуудад тусална гэж үзэж байна. Долоо хоногт ганц удаа дасгал хийсэн ч ялангуяа анхлан хичээллэгчдийн хүч мэдэгдэхүйц нэмэгдэх боломжтой. (SciTech Daily)
Испанийн төрийн боомтын захиргаа “Puertos del Estado” энэ зун Газар дундын тэнгис болон Атлантын далайн усан дахь температур дээд үзүүлэлтэд хүрснийг мэдээлжээ. Балеарын арлууд дахь Драгонера хөвүүрт 8-р сарын 5-нд агаарын хэм 33.02°C-т хүрч, сүлжээний дээд хэмжээнд очсон ба Леванте-Балеарын бараг бүх хөвүүрт орон нутгийн дээд үзүүлэлтээ шинэчилжээ. Бискайн булангийн Пасаиагийн ойролцоох хөвүүрт 6-р сарын 23-нд 28.4°C хүрчээ. Эрдэмтэд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь Европ дахь тэнгисийн ус сүүлийн үед дээд хэмжээнд хүртэл халсны гол шалтгаан гэж өнгөрсөн сард мэдэгджээ. (Reuters)
АНУ-ын Ган гачгийг хянах газрын мэдээлснээр 8-р сарын 25-ны байдлаар Пуэрто Рикогийн 44% нь хүнд ган гачигт нэрвэгджээ. Гурван сарын өмнө Пуэрто Рикогийн аль ч хэсэгт ган гачигтай байгаагүй. 5-р сарын дундаас 7-р сарын дунд үе хүртэл арлын ихэнх хэсэгт ердийн ордог хур тунадасны 60 хүрэхгүй хувь орж, агаарын хэм ер бусын өндөр байжээ. Амбан захирагч Женниффер Гонсалес-Колон онц байдал зарлаж, зарим бүс нутагт усны хуваарилалтад шилжсэн бөгөөд АНУ-ын Хөдөө аж ахуйн яам ган гачгийн гамшгийн мэдэгдлийг баталсан байна. (NASA Earth Observatory)
9-р сарын 9, 10-нд Итали, Словени улсуудыг хүчтэй шуурга дайрчээ. Итали улсад хоёр эмэгтэй амиа алджээ. Фриули-Венец-Жулия мужийн захиргааны мэдээлснээр Линьяно-Саббьядород 24 цагийн дотор 203 миллиметр бороо орсны 135.4 миллиметр нь эхний гурван цагт оржээ. Ломбарди мужийн Валь-Масино дахь Катаэжжод хөрсний гулгалт идэвхэжсэнээр 45 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Словенийн Пиран хотын Тартини талбай үерийн усанд автаж, Копер боомтод салхи чингэлгүүдийг хөмөрчээ. (The Watchers)
Хурдтай хайлж буй мөсөн голууд доод урсгалын суурин газруудад заналхийлэх гэнэтийн үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул Бутан улс мөнх цэвдгийн нууруудыг хянах 24 цагийн сэрэмжлүүлэх систем ажиллуулж байна. Уг систем мэдрэгчээр усны түвшнийг хянаж, шаардлагатай үед нүүлгэн шилжүүлэх дохиоллыг ажиллуулдаг байна. (France 24)
Зах зээлийн судалгааны Бизнес Ризийрч Компанийн мэдээлснээр эм үйлдвэрлэгчид тогтвортой эх үүсвэр, дэвшилтэт хандлах арга, амарантаас гарган авсан сквален зэрэг ёс зүйд нийцсэн хувилбарыг эрэлхийлж буйтай холбоотойгоор ургамлын гаралтай эмийн идэвхт найрлагын зах зээлийн үнэлгээ 2030 он гэхэд 44 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. (The Business Research Company)
[АНУ-ын] Нью-Йоркт төвтэй арьс арчилгаа, эрүүл мэндийн “Naturopathica” компани жимснээс гарган авсан экзосом агуулсан шинэ цувралаа танилцууллаа. Энэ нь амьтан, хүний гаралтай орц ашиглалгүйгээр арьсыг чийгшүүлж, уян хатан чанарыг сайжруулан, нарийн үрчлээг мэдэгдэхүйц багасгадаг нь эмнэл зүйн туршилтаар батлагджээ. (Spa Opportunities)
[Австралийн] Аделаидын Их Сургуулийн судлаачид кафе болон өглөөний цайны зах зээлд нэвтрүүлэх зорилгоор цардуулыг ферментээр задлах арга ашиглан, кальциар баяжуулсан морин шошийн сүүний загварыг бүтээж, амт, үнэрийн чанарыг алдагдуулахгүйгээр өтгөн чанар, тогтвортой байдлыг сайжруулжээ. (Deniliquin Pastoral Times)
Манга зураач, 87 настай Тэцүя Чиба 7-р сард [Японы] Кумамотод болсон газар хөдлөлтөөр орон гэргүй болсон хүмүүст зориулан гурван “Шуурхай сууц” нэмж барих аяныг тэргүүлж байна. Уг төслөөр 9,700 орчим ам.доллар цуглуулахыг зорьж байна. Сууц тус бүр 3,250 орчим ам.долларын өртөгтэй бөгөөд тэлдэг даавуун хийц ашиглан, хэдхэн цагийн дотор. босгож болдог ажээ (The Nation Thailand)
[Энэтхэгийн Махараштрагийн] Жамвадид 18 метр гүн худагт унасан хоёр нохой-хүний гаслахыг тосгоныхон сонссоноор тэднийг аварчээ. Дүүргийн захиргаа Manwithindas сантай холбогдож, тус байгууллагын баг Чхатрапати Самбхажинагараас бараг 90 километр зам туулан иржээ. Аврагчид аюултай худаг руу бууж, айж сандарсан хоёр нохой-ардыг бэхлэн, эсэн мэнд дээш гаргажээ. (Free Press Journal)
Сингапур улс 9-р сарын 11-нд Кони арал дээр “Outward Bound Singapore” (OBS)-ийн шинэ кампусыг нээлээ. 12 га талбай бүхий тус кампус нь тэргэнцэртэй хүн ашиглах боломжтой сорилтуудыг багтаасан, өндөр эрсдэлтэй 70 гаруй, бага эрсдэлтэй 30 адал явдал туулах байгууламжтай. Хөтөлбөр нь тэсвэр хатуужил, өөртөө итгэх итгэл, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлнэ. Нээлтийн ёслол дээр Сингапурын ?рөнхий сайд Лоуренс Вонг “OBS-ийг Сингапурын бүх залуусын заавал туулах амьдралын нэгэн үе болгохыг хүсэж байна.” гэж мэдэгджээ. (Channel News Asia)
Өдрийн сургамжит эшлэл: “Сурвалжит хүнийг дорд нэгэнд хэрхэн хандаж байгаагаар нь хэмждэг. Сул дорой нэгнийг энэрэх нь сурвалжит хүний шинж юм.” – Багамын Багш, Сахил хүртсэн Номлогч, OBE цолт, хүндэт доктор Майлс Монро (BrainyQuote)
Клифф Гриний клиник үхлийн тухай хоёр хэсэгт цувралд Шведийн сурган хүмүүжүүлэгч Клифф дөрвөн настайдаа хувийн усанд живэх шахаж, бүрэн дүүрэн, нөхцөлгүй Хайрын Гэрэл дотор очсон тухайгаа өгүүлнэ. Тэр цагаас хойш энэ явдал амьдралынх нь өдөр бүрийн хэмжүүр болжээ. Клифф 1980 онд мэндэлж, Шведэд өсжээ. Эцэг эх нь хэдийн салсан байсан бөгөөд түүнийг дөрвөн настай байхад ээж нь өөр эрэгтэйн хүүхдийг тээж байжээ. Тэр зун Клифф аав, ах, аавынх нь найз бүсгүй Катаринатай хамт түүний хувийн арал дээр байжээ. Аав нь Катаринаг Шведийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн нэг гэж тодорхойлдог байлаа. Арал дээр усан сан байсан бөгөөд Клифф ганцаараа үүний ойролцоо тоглож байхдаа усанд тийчилж буй шавжийг олж харжээ.
Би усны ойролцоо байж байгаад, усан дотор жижигхэн шавж байхыг харж, түүнийг аврахыг хүссэн. Тэгээд барьж авахыг оролдох үед бага зэрэг түлхэх шиг болоод гэнэт ус руу уначихсан. Би сэлж, дээш гарахыг үнэхээр хичээсэн ч сандарсан. Сандарсан үедээ хүн бодож чаддаггүй. Усны мандал дээр үлдэхийн тулд чадах бүхнээ л хийдэг. Энэ тун хүч шавхаж байлаа. Маш их айдас, дарамттай байсан. Амьсгаа авахын тулд амь тэмцэн зүтгэж байсан болохоор ам орчимд асар их хүч мэдрэгдэж байлаа. Гэвч дан ус байсан тул уушгинд минь орж, би дотроосоо бүтэж байсан байх.
Би яахаа огт мэдэхгүй байв. Усан доороос тусламж гуйн хашхирч байтал нэгэн хоолой сонсогдсон. Тэр хоолой надад “Ge upp” гэж хэлсэн нь “бүү тэмц, бууж өг, тавьж явуул” гэсэн утгатай. Тэр хоолой зүгээр л хэн нэгэн хашхирч байгаа мэт байгаагүй. Дотроос ч, гаднаас ч зэрэг гарч байгаа мэт байсан. Тэр дуу хоолой бүхнийг нэгэн зэрэг нэвтэлж байгаа мэт санагдсан. Тус хоолой итгэлээр дүүрэн байсан бөгөөд надад зүгээр л тавьж явуул, чи аюулгүй гэж хэлсэн. Надад тэгж л санагдсан. Түүнийг бууж өгөх мөчид живж буй мэдрэмж нь огт өөр зүйлээр солигджээ.
Гэнэт би Гэрэл, маш тод Гэрэл харсан. Гэхдээ нүд өвтгөхөөр хурц биш, зүгээр л надад Гэрлийг таниулахуйц байлаа. Би Гэрлийг хараад, гэнэт тэр Гэрэл дотор орсон. Би өөрөө Гэрэл болсон. Энэ Гэрэл үнэхээр үзэсгэлэнтэй. Үнэхээр гайхамшигтай. Танд юу ч хэрэггүй. Та юу ч хүсэхгүй. Та бүрэн дүүрэн байдаг. Юу ч дутагдахгүй. Би амьсгалахаа больж, биегүй болсноо харж байсан ч хаанаас эхэлж, хаана төгсөж байгаагаа мэдэхгүй байлаа. Би зүгээр л энэ Гэрлийн нэг хэсэг болсон. Би тэр чигтээ энэ Гэрэл болсон. Юуг ч хүсэж тэмүүлэхээ больсон. Зүгээр л амар амгалан байлаа. Ямар ч бодол байгаагүй. Юу ч байхгүй байсан. Энэ энерги, Хайр, Гэрэл дотор зөвхөн туйлын нам гүм л оршино.
Хоёрдугаар бүлэгт Клифф Гэрлээс эргэн ирсэн тухай ах нь хожим юу ярьсныг, мөн буцаж ирснийхээ дараа яагаад амьдралынхаа турш тэрхүү хязгааргүй Хайр, гоо сайхныг эрж хайх болсноо хуваалцана. Амьдрах хугацаандаа би тэр л мэдрэмжийг үргэлж хайж байгаа мэт санагддаг. “Тэр хаана байна?” гэж хайж буй мэт. Учир нь тэндээс буцаж ирсний дараа хоосон санагдсан. Энд тийм их Хайр, гоо сайхныг мэдэрч чаддаггүй учраас энд байснаас тэнд байсан нь дээр мэт байв. Клифф Гриний клиник үхлийн тохиолдлын хоёрдугаар хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Эй Жэй Парр Оюун санааны сэтгүүлч КҮТ подкаст YouTube суваг, Nondual Communication YouTube суваг)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх